Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2018/0267/З |
Дугаар | 221/МА2018/0447 |
Огноо | 2018-08-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2018/0447
2018 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2018/0447 | Улаанбаатар хот |
Ц.Э, С.П, С.Х,
Д.Э нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, Ц.Э, хариуцагч Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга А.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0363 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У нарын давж заалдах гомдлоор, Ц.Э, С.П, С.Х, Д.Э нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э, С.П, С.Х, Д.Э нараас гаргасан “...Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “...Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргын сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:
Анхан шатны шүүхээс Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 16 дугаар хороонд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай" 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай" 03 дугаар тогтоол, “Хорооны засаг даргыг сонгох тухай" 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйл “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж”, 2.1-д 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, ...энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тоггоомжоос бүрдэнэ” гэж заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэснийг зөрчиж илт хууль бус захиргааны акт болох А/06 дугаар тогтоолын дагуу хуралдсан хурлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг баримтлан хурлын ирц болон явц хүчин төгөлдөр, асуудлыг олохийн саналаар шийлвэрлэсэн тул хурлын шиидвэр хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна
Ипт хуупь бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн хүчингүй, өөрөөр хэлбэл эрх зүйн үйлчлэлгүй 6айдаг. Ийм захиргааны актыг ямар ч захиргааны байгууллага, шүүх, иргэн биелүүлэх үүрэггүй. Ялангуяа уг захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага түүнийг хэрэгжүүлж болохгүй. Энд хууль зөрчсөн ердийн захиргааны акт болон илт хууль зөрчсөн захиргааны актын эрх зүйн ялгаа оршино. Ердийн хууль зөрчсөн захиргааны актыг захиргааны байгууллага, шүүх, иргэн хүчингүй болох хүртэл нь дагаж мөрдөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” бүгд хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж заасан.
Иймд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 онд хорооны иргэдийн Нийтийн Хурлыг удаа дараа албан бичиг өгч хуралдуулахгүй барьж байгаад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр А/06 дугаар тогтоол гарган хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хуралдуулсан нь илт хууль бус юм. Өөрөөр хэлбэл 16 дугаар хорооны иргэд өөрсдөө дээд шатны байгууллага, албан тушаалтнаас үл хамааралтайгаар ямар нэгэн заавар, чиглэл, хуваарьгүйгээр хуулийн дагуу хуралдсан бол анхдугаар хуралдаан хүчин төгөлдөр байх хууль зүйн үндэстэй билээ. Тэгэхээр 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан нь өмнөх Тэргүүлэгчид нь товлон зарласан, ирц нь бүрдсэн, тогтоол шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр хуралдаан болсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
2. Нотлох баримтыг буруу үнэлсэн, мөн үнэлээгүй:
16 дугаар хорооны өмнөх иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан Ж.Ж-ны иргэн Г.Б-д 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргаж өгч байсан 07 тоот “Итгэмжлэл”-ийг үнэлээгүй. Энэхүү нотлох баримт бол 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан Ж.Ж-ны хүсэл зориг, ашиг сонирхлын тод илэрхийлэл бөгөөд хурлын тэргүүлэгчээр үлдэх тохиролцоог хийсний үндсэн дээр тус 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болсон анхдугаар хуралдаанд оролцож Хурлын тэргүүлэгчээр сонгогдсон нь “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоолоос илтэд харагдана. Тэрээр мөн шүүх хуралдаанд оролцож гэрчийн мэдүүлэг өгөхдөө дөрвийн дөрвөн тэргүүлэгчээ үгүйсгэж /иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар тогтоол, хурлын тэмдэглэлээр энэ нь нотлогддог/ тэргүүлэгчдийн хуралдаан зарлаагүй гэж гэрчийн хуурамч мэдүүлэг өгсөн юм.
Түүнчлэн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаан болон тус хуралдаанаас батлан гаргасан 05 дугаар тогтоол, мөн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, уг хуралдаанаас батлан гаргасан тогтоолууд, ирц, хурлын тэмдэглэл зэргийг огт үнэлээгүй.
3. Нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Хэдийгээр нэхэмжлэгч нэр бүхий иргэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн болон 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн анхдугаар хуралдаануудад оролцоогүй ч тэдний Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан “...зааснаас бусад бүрэн эрхийг уг Хурлын хуралдааны чөлөө цагт тухайн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэсэн эрх, 23 дугаар зүйлийн 23.4-т заасан "...хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхпэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэсэн эрх тус тус зөрчигдсөн.
Нэр бүхий нэхэмжлэгч 4 иргэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд оролцоогүй, оролцохоос татгалзсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд тэдгээр нь уг хуралдаанд заавал оролцох үүрэггүй, татгалзаа ч үгүй, түүнчлэн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд ч оролцоогүй, оролцох үүрэггүй, мөн татгалзаа ч үгүй юм.
4 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн. эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан.
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болсон анхдугаар хуралдаан бол захиргааны акт. Энэхүү анхдугаар хуралдаан нь шүүхээс тогтоосны дагуу илт хууль бус гэж тогтоосон а/06 тоот захиргааны актын үндсэн дээр хуралдсан тул мөн л илт хууль бус захиргааны акт мөн. “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, уг тогтоолын дагуу үйлдсэн Тооллогын комиссын “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг хүчинтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хуралдаан нь илт хууль бус л бол уг хуралдаанаас гарсан бүх шийдвэр болох захиргааны актууд ч бас илт хууль бус байх нь гарцаагүй билээ.
Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0363 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У давж заалдах гомдолдоо: “...Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “...Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргуүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан байна. Ээлжит сонгуультай холбоотой заалт бол сонгууийн үр дүнд байгуулагддаг Аймаг, Нийслэл, сум, дүүрэгт хамааралтай бөгөөд баг, хорооны иргэдийн нийтийн Хурал нь сонгуулийн үр дүнд байгуулагддагүй тул анхдугаар хуралдааныг нь зарлан хуралдуулах талаар зохицуулалт байхгүй юм.
Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дүгаар зүйлд баг, хорооны Хурлын бүрэн эрхийг тоочин зааж өгсөн байна. Үүнд иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хуралдуулахаар зарлах гэж заагаагүй байдаг.
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тоггоол нь тус дүүргийн хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах талаар зөвлөмж хүргүүлсэн бөгөөд даалгасан шинж чанар агуулаагүй юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0363 дугаар шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтын “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын холбогдох хэсгийн илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Ц.Э, С.П, С.Х, Д.Э нараас “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд холбогдох хэсэг болон Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаан, уг хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”, 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн”, 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулиудад зааснаас үзвэл нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үндсэн зарчим нь тухайн нутаг дэвсгэрийнхээ хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын аливаа асуудлыг иргэдийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх тус тусдаа бие даасан байгууллага байх бөгөөд ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахаар тусгайлан заасан хуулийн зохицуулалт дүүргийн иргэдийн Нийтийн Хуралд хамаарахгүй байхаар хуульчлагдаагүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус хуульчилжээ.
Хуульд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өөрийн харьяа дүүргийнхээ Хорооны иргэдийн Нийтийн Хурлын товыг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заагаагүй байтал “16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагт хуралдуулахаар тов тогтоож, хуваарийг баталсан” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Хуваарь батлах тухай” А/06 дугаар тогтоол өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлыг шийдвэрлэсэн, түүнчлэн бүрэн эрх нь дуусгавар болж буй 16 хорооны иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдааны товыг тогтоох хууль ёсны бүрэн эрхэд халдсан байх тул илэрхий алдаатай захиргааны акт болжээ.
Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Хуваарь батлах тухай” А/06 дугаар тогтоолыг “илэрхий алдаатай захиргааны акт” гэж зөв дүгнэсэн байна.
Харин Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Хуваарь батлах тухай” А/06 дугаар тогтоолыг шүүх илт хууль бус акт гэж тогтоосон атлаа уг тогтоолын дагуу хуралдсан 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралдаан, тус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг “...иргэдийн Нийтийн Хуралд тухайн хороонд оршин суух сонгуулийн насанд хүрсэн хэн боловч оролцох эрхтэй байх бөгөөд ирц болон явц хүчин төгөлдөр, мөн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хурлын шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэхээр байна” гэх үндэслэлээр “хуульд нийцсэн” гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасантай нийцээгүй, логик авцалдаагүй, үндэслэлгүй болжээ” гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, хуралдаан товлон зарлаж, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн эрх хэмжээнд халдсан, эрх хэмжээгүй асуудлаар шийдвэр гаргаснаараа илт хууль бус болох нь тогтоогдсон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоол нь гарсан цагаасаа ямар нэгэн эрх зүйн үйлчлэл үзүүлэх хууль зүйн, болон бодит боломжгүй тул хурал товлон зарлах эрхгүй этгээдийн гаргасан илэрхий алдаа бүхий тус тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаан хуралдах шаардлагагүй байжээ. Гэтэл илт хууль бус захиргааны актын дагуу хуралдсан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаан, уг хуралдаанаас гарсан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр, хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хорооны хурлыг зарлан хуралдуулах эрх хэмжээгүй этгээд болох Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тов тогтоож, хуваарь баталсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтооол гарсан цагаасаа ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул тус тогтоолын дагуу хуралдсан 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал, түүнээс гарсан шийдвэрүүдийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Хуваарь батлах тухай” А/06 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн ...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0363 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 23 дугаар зүйлийн 23.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э, С.П, С.Х, Д.Э нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд холбогдох хэсгийг, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааныг болон уг хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-гийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ