| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0340/Э |
| Дугаар | 368 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 368
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баавар овогт Болдбаатарын Б.д холбогдох 1811004660343 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Автоматив" ХХК-д жолооч, операторч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт 1-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баавар овогт Болдбаатарын Б.Б/РД- /
Холбогдсон хэргийн талаар: Б.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB-17 клубт иргэн Б.Батжаргалыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
яллагдагчаар Б.Б-ний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Батсайхан буюу Амараагийн найзыг заамдаж авахад тэр залуу бас намайг зөрүүлж заамдахад бид хоёр маргалдсан юм. Тэгсэн уг залуутай цуг явж байсан Батжаргал бид хоёрыг боль гэж хэлээд намайг түлхэхэд би хойшоогоо бүдэрээд хөл алдсан тэгээд би намайг түлхсэн Батжаргалын нүүрэн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. ...Батжаргалын хамар ру цохиход хамарнаас нь цус гарч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 40х/
Хохирогч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Бгэх залуу нь бид хоёр дээр ирээд Батсайханаас чи хайлаастынх уу Амарааг таних уу гэж асуухад Батсайхан танихгүй мэдэхгүй гээд омогтойхон хэлэхэд чи хайлаастад тийм их том юм уу гэж хэлэхэд тэр хоёр хоорондоо заамдалцаж авахаар нь би тэр хоёрыг зодооноор яах гээд байгаа юм бэ гэж хэлээд Батсайханыг цааш нь түлхээд эргээд хартал Б.Бгэх залуу миний хамар руу нэг удаа цохиход хамраас цус гарсан тэгээд би хамраа дараад доошоо суухад Б.ББатсайхантай дахиад барьцалдаад зогсож байсан. ...Б-ээс эмчилгээнд хэрэглэхээр 500.000 төгрөг авсан байгаа. Одоо хамраа татуулаад 6 сараас 1 жилийн дараа хамраа тэгшлүүлнэ. Хамар тэгшлэх мэс засалыг 1.500.000 төгрөгөөр хийнэ. Уг мөнгөө нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,
Гэрч Р.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...UB-17 гэдэг pub, караокед 2017 оны 11 сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. ...Б.Бнь: чи яахаараа амрааг таньдаггүй юм гэж хэлээд л Батжаргалын найзтай нь заамдалцаад авсан заамдалцсан байх хугацаанд ямар нэгэн зодоон цохион болоогүй хэл амаараа маргалдаад гадаа гарая гээд байсан. Тэгээд тэр 2-ыг Батжаргал бид 2 салгах гээд зууралдаж байтал гаднаас Билгүүний 2 найз нь орж ирээд: юу болоод байна аа гэтэл тэр хооронд Б.Бнь надтай цуг маргааныг салгах гэж байсан буюу манайхаар үйлчлүүлж байсан Батжаргал гэдэг залуугийн хамар луу нь 1 удаа гараараа цохиод хамрыг нь мурийлгаад цусыг нь гойжуулсан. ...Дотор маргаан болж байхад гаднаас Билгүүний 2 найз нь орж ирсэн. Тэр гаднаас орж ирсэн 2 залуу Батжаргалд гар хүрээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №2217 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Батжаргалын биед тархи доргилт, баруун чамархайн хуйх, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хамар ясны далд хугарал, таславч мурийлт хамар, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б-д ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг нь харгалзан түүнд шүүхээс тохирох ял шийтгэлийг оногдуулав. Шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож өгөв.
Хохирогч Б.Батжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохиролд 500.000 төгрөг хүлээн авсан. Хамар тэгшлэх мэс засалд 1.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, шүүгдэгч Б.Билгүүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.