2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/01550

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 26 191/ШШ2026/01550

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч Д.Батхуяг, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... хаягт оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...хаягт оршин суух, ******* овогт ******* *******/РД:ЖЭ74050907/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 10,143,315 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийхишиг, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н., иргэдийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 28-наас 29-ний шилжих шөнө 01 цагийн үед ... гудамжинд Д.*******ийн 2 том нохойд уруулж бие эрхтэн, сэтгэл санаа, эдийн засгийн хохирол амсаад зогсоогүй өнөөдрийг хүргэл биеийн байдал дээрдээгүй эрүүл мэндээрээ хохирч явна. Зөрчлийн хэрэгт хавсаргасан баримтын дагуу хохиролт төлбөрийг төлүүлээгүй, зөрчлийн хуулиар торгоод хэргийг хаасан. Гэтэл миний бие нохойд уруулсан шархнаасаа болж бүтэн 10 cap ажил хийж чадахгүй, эмнэлгээр явж байхад нэг ч удаа биеийн байдал асуугаагүй. 2023 оны 9 сараас хойш эмчилгээ хийлгэсэн бөгөөд эм, эмчилгээний зардал болох 1,569,915 төгрөг, үүн дээр 2023 оны 7 сарын 03-ны өдрийн дугаар 35, ******* Улсын Дээд шүүхийн шүүгчдийн хуралдааны хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай хууль, зүйн дотоод хэргийн сайд болон эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны тушаалаар сэтгэц учирсан хор уршгийн хувь хэмжээг тогтоож өгсөн бөгөөд хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн хувийг 4-8 хувь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тогтоож өгсөн байдаг. Иймээс 2 нохойд уруулж сэтгэл санааны маш их хохирол амссан тул хөдөлмөрийн доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэхэмжилж байна. Энэ нь 660,000*12.99= 8,573,400 төгрөг болж байна. Нийт 10,143,315 төгрөгийг гаргуулан өгч, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тухайн үед танай нохойд хазуулсан гэж бидэнд цаг тухайд нь хэлээгүй. Хорооны Ц.*******ын цагдаа арав гаруй хоногийн дараа надад утсаар хэлсэн. Би цагдааг дуудсан хугацаанд нь очиж уулзсан. Цагдаа танай нохой хүн хазсан гэж танилцуулсан. Би энэ асуудлыг хурдан хаахгүй бол ажилгүй болчихдог, та энэ асуудлыг зөвшөөрөөд зөрчлийн хуулиар торгуулчих тэгээд би асуудлыг хаана гэж хэлээд хүчээр гарын үсэг зуруулсан. Би тухайн үед гэртээ байгаагүй ажлынхаа хажуугаар өвчтэй дүүгээ асарч байсан. Нөхөр хөдөө хадланд явсан байсан. Хашаанд өөр айл байдаг байсан. Манай хашаа доогуураа зайтай болохоор тавигдсан юм болов уу гэж бодож эргэлзсэн. Цагдаа өөрийн хаан банкны Санжмятав гэсэн дансаар 100,000 төг авсан. Би эхэндээ зөвшөөрөхгүй цагдаагаас нотлох баримт шаардаж камер шалгахыг хүссэн боловч зөвхөн тэр орой камер нь ажиллаагүй гэж хэлсэн. Би цэцэрлэгийн багшаар цаг зав муутай ажил хийдэг учраас хорооны цагдаа нөгөө талын хүмүүстэй хагас сайн өдөр уулзахыг санал болгосон. Та ирэхдээ муухан хувцаслаад төлбөрийн чадваргүй ажил төрөлгүй, нөхрийгөө архи уугаад хаашаа ч юм сураггүй алга болсон гэж тэр хүмүүст хэлээрэй гэсэн. Тэр хүмүүс ирээгүй. Би одоо болтол царай зүсийг нь хараагүй. *******ын охин нь утсаар ярьдаг. Би тухайн үед өвчтэй зовлонтой гэж бодоод өөрийн боломждоо тааруулж 500,000 төгрөг бэлдээд 25-р эмийн сангийн ойролцоо уулзаад өгье би бие муутай дүүгээ сахиад 5 буудал явж чадахгүй байна чамаар гарын үсэг зуруулаад өгье гэсэн ирээгүй. Өмгөөлөгч нь надтай утсаар ярьж мөнгө нэхэж удаа дараа доромжилж сэтгэл санааны дарамт учруулж байсанд би гомдолтой байна.

Иргэн Ц.*******ын цагдаад өгсөн мэдүүлэг зөрж байгаа. Хоёр том, өндөр, тас хар өнгийн халтар биш нохой хаанаас ч юм гараад ирсэн дараа нь хаашаа орсныг мэдэхгүй гэсэн байхад яагаад манай нохойг гэж онцлоод байгаа юм бэ? *******ийн 2 том нохойд хазуулсан гэх. Гэтэл манайх хар бор өнгийн халтар 1 ширхэг нохойтой гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: нь ... нэхэмжлэгч Ц.*******ыг хазсан нохой нь хариуцагч Д.*******ийн нохой мөн гэдэг нь баталгаагүй, Ц.******* нь ямар нохой гэдгийг хараагүй тул хариуцагч гэм буруугүй гэж үзэж байна гэжээ.

 

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Эрх бүхий албан тушаалтны тогтоол, Шийтгэлийн хуудас, Шинжээчийн дүгнэлт, төлбөрийн баримт, хохирогчийн мэдүүлэг, Фото зураг, монос төлбөрийн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, фото зураг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025.08.24-ний өдрийн гомдол /канон/, 2026.06.05-ны өдрийн №13-2/1887 албан бичиг, 2025.05.19 өдрийн гомдол зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

 

Шүүгчийн захирамжийн дагуу: Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн албан бичиг, зөрчлийн хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоол, 2023.09.29 өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоол, гараар бичсэн тэмдэглэл, өргөдөл, 2023.10.03 эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.10.18 эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.10.14 эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.10.03 эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.10.18 эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хур иргэний мэдээлэл, 2023.10.18 эрх бүхий албан тушаалтны санал, 2023.10.03 №238 прокурорын зөвшөөрөл, №12626 шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, монос төлбөрийн баримт, фото зураг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.10.18 эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.11.01 эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, 2023.11.01 гараар бичсэн бичвэр, 2023.11.01 эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, 2025.09.10 өдрийн №02/1276 албан бичиг, яаралтай тусламжийн хуудас зэрэг баримтуудыг ирүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан түүний эзэмшлийн хоёр нохойд уруулж эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол амссан тул эм, эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохиролд нийт 10,143,315 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

а/ Ц.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 28-29-ний шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13-р хороо, 5-р гудамжинд Д.*******ийн 2 том нохойд уруулсан, улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар зөрчлийн хэрэг үүсгэж, Д.*******ийн нохой урсан болохыг тогтоосон боловч хохирлыг барагдуулаагүй, эзэн холбогдогчийг зөрчлийн хуулиар торгож хэргийг хаасан. Миний бие нохойд уруулсан шархнаасаа болж 10 гаруй cap ажил хийж чадахгүй, эмнэлгээр явсан, 2023 оны 9 дүгээр сараас хойш эмчилгээ хийлгэсэн бөгөөд эм, эмчилгээний зардалд 1,569,915 төгрөг төлсөн, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хувь хэмжээг тогтоосон Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 сарын 03-ны өдрийн №25 тушаалаар хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн хувийг 4-8 хувь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тогтоосон тул уг хэмжээгээр буюу 8,573,400 төгрөг, нийт 10,143,315 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

4. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа, цагдаагийн байгууллагаас танай нохой хүн хазсан гэж танилцуулсан. Хэргийг шалгаж байсан С. нь хэргийг хурдан дуусгахгүй бол ажилгүй болно, та зөвшөөрөөд зөрчлийн хуулиар торгуулчих, би хэргийг хаана гэхчлэн дарамталж, ятган зөвшөөрүүлж хүчээр гарын үсэг зуруулсан. Би тухайн үед гэртээ байгаагүй ажлынхаа хажуугаар өвчтэй дүүгээ асарч байсан. Нөхөр хөдөө хадланд явсан, хашаанд өөр айл байдаг байсан, мөн манай хашаа доогуураа зайтай болохоор нохой тавигдсан юм болов уу гэж эргэлзсэн. Улмаар Зөрчлийн хэрэгт гарын үсэг зурж 100 мянган төгрөгөөр торгуулж, цагдаад мөнгийг нь шилжүүлсэн. Гэтэл сүүлд нь ийм үр дагавар үүснэ гэж бодоогүй. Хохирогч 2 том хар нохой хазсан гэж тайлбарладаг боловч манайх хүн рүү дайрдаггүй, ганц халтар нохойтой, мөн яг манай нохой хазсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй, тухайн цагдаад холбогдуулан энэ талаар гомдол гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн ажлаасаа гарсан байсан, хэрэгт авагдсан баримтууд нь нохойд хазуулсантай шалтгаант холбоогүй эмчилгээний баримтууд байх тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

6. Нэхэмжлэгч Ц.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо 5 дугаар гудамжинд ганцаараа явж байгаад хоёр нохойд уруулсан үйл явдал болжээ.

7. Ц.******* нь 2023.10.03-ны өдөр ....2023.09.28-ний шөнө Сүхбаатар дүүрэг, 5 дугаар гудамжны 4 тоот хашааны 2 нохойд уруулсан, хүнд гэмтэл авсан, тухайн үед машинтай хүн ирж салгасан тул нохойны эзнийг шалгаж хариуцлага тооцуулах агуулга бүхий өргөдөл, гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст гаргасныг үндэслэн тус хэсгийн байцаагч С. нь хариуцагч Д.*******т холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар № дугаартай Зөрчлийн хэргийг 2023.10.05-ны өдөр нээж, шалгажээ./хх-98, 93/

а/ Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.*******ийн хашааг хөлслөн амьдарч байсан П., нэхэмжлэгч/хохирогч/ Ц.*******, тус гудамжны....тоотод оршин суух Нанжидийн хүү Н.Цэнгэлжаргал /Ц.Алтанцэцэгийг нохойд хазуулсны дараа гудамжинд машинтайгаа явж байхад нь тааралдсан/, хариуцагч Д.******* нараас мэдүүлэг авсан, улмаар 2023.10.03-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр эзэнгүй сул явж байгаа Д.*******ийн нохойг хашаан дотроо явж байгааг баримтжуулсан, .... айлын хашааны хаалганы хажуу талд газраас хөндий нохой багтах хэмжээний зай байсныг, мөн ойролцоох бусад айлууд нь зарим нь нохойтой, зарим айл нь нохойгүй байсныг /*******/-ын хашаанаас өөр онгорхой нүхтэй хашаа байхгүй бүрэн бүтэн байсан зэрэг үйл баримтыг зөрчлийн хэрэгт баримтжуулжээ. /хх-99-114/

б/ Мөн, Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэгт шинжилгээ хийлгэх санал гаргасныг үндэслэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023.10.03-ны өдрийн №238 дугаартай Прокурорын тогтоолоор нэхэмжлэгч Ц.*******ын биед шинжилгээ хийлгэх зөвшөөрөл олгожээ. /хх115-116/

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.10.09-ний өдрийн №12626 шинжээчийн дүгнэлт, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12626-д дараах зүйлийг тусгажээ. Үүнд:

Болсон хэргийн товч: Өөрийн үгээр: 2023.09.28-ны орой нохойд уруулсан гэнэ. Зовуурь: Нуруу хөндүүрлэнэ, толгой эргэнэ, халуурна, толгой дайвалзана, дотор муухай оргино, нуруу хөндүүрлэнэ гэнэ.

Үзлэгт: Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, асуусан асуултад хариулна, байрлал идэвхтэй, хүүхэн хараа хоёр талд ижил, дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлт илрэхгүй, дагзны булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, шөрмөсний рефлекс хэвийн, тархины 12 хос мэдрэл голомтот өөрчлөлтгүй.

Хэсэг газрын үзлэгт. Баруун доод зовхинд 5.0x2.0см хүрэм ягаан өнгийн, баруун чихний урд хэсгээс хамрын нуруун баруун хажуу хэсэг хүртэл 14.0x7.0cm, баруун бугалганы гадна дээд хэсэгт 7.0x5.0см, суганы ар хэсэгт 17.0х11,0 см, баруун бугалганы дотор дээд хэсгээс шууны дотор дээд хэсэг хүртэл 28,0x18,0 см, цээж хэвлийн баруун ард хэсэгт 23.0х18,0см, хэвлий нурууны зүүн ар хэсэг өгзөгт 30.0х28,0, зүүн даланд 10,0х5,0см, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 4.0x3,0см, дунд хэсэг тохойд 7,0х4,0 см хөх ягаан өнгийн цус хуралтуудтай, хэвлийн зүүн хажуу хэсэгт 2.0х0.5см, 6.0x1.5см, ар хэсэгт 4,0x1.0см, 6.0х2.0см хар хүрэн өнгийн тав тогтсон, хэвлийн баруун ар хэсэгт10,0х3,0см, далны доод ирмэгээр 1.0х1.0см, 1.0см зураасан, далны харалдаа 3,0х3,5 см, баруун хацарт 4.0х3.5см, чихний урд хэсэгт 2.0x1.5см улаан хүрэн өнгийн тав тогтсон тав нь ховхорч буй зулгаралттай хэвлийн зүүн ар хэсэгт овойж хавдсан эмзэглэлтэй. Нэмэлтээр эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй тул дүгнэлтийг гаргав. гэжээ.

9. Шүүх шинжилгээний ДҮГНЭЛТ-ээр Ц.*******ын биед баруун доод зовхи, баруун чих, хамрын нуруу, баруун суга, бугалга, шуу, цээж, хэвлий, нуруу, өгзөг, зүүн дал, зүүн бугалга, тохойнд цус хуралт, хэвлий, ар нуруу, дал, баруун хацар, баруун чихний урд хэсэгт зулгаралт, хэвлийн зүүн ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-117-119/

10. Дээр дурдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарт дугаартай зөрчлийн хэргийг 2023.10.18-ны өдөр, хариуцагч Д.*******т 2023.11.01-ний өдөр тус тус танилцуулсан, улмаар мөн өдрийн №0008248 дугаартай Шийтгэлийн хуудсаар Д.******* нь орчиндоо аюул үзүүлж болзошгүй амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан нь оролцогч нарын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасныг баримтлан 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтох шийтгэл ногдуулсан ба Д.******* нь уг зөрчилд шийтгэл ногдуулах тухай №0008248 дугаартай шийдвэрт гомдол гаргаагүй байна.

а/ Мөн Д.******* би торгуулийн мөнгө болох хохирлын мөнгийг заасан хугацаанд төлнө. Баталгаа гаргасан Д.******* 2023.11.01 гэж зөрчлийн хэрэгт бичиж өгсөн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.02.10-ны өдрийн №191/ШТ2025/00096 тогтоолын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтсээс тус шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар бүхэлд нь ирүүлсэн № дугаартай Зөрчлийн хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-87, 93-132/

11. Ийнхүү нэхэмжлэгч Ц.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо 5-р гудамжинд ганцаараа явж байгаад хоёр нохойд уруулж, хазуулсан, үүний улмаас улмаас биед нь хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нь зөрчлийн хэргийн дээрх баримтаар тогтоогджээ.

12. Мөн хариуцагч Д.*******ийн хувьд өөрийн эзэмшлийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасан нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар нотлогдсон, улмаар нохой нь хараа хяналтгүй, сул байсны улмаас амьтан эзэмшигч, өмчлөгчийн хувьд зөрчлийн хэрэг маргаанд холбогдож, Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрсөн үйл баримт тус тус тогтоогджээ.

13. Тодруулбал, Д.******* нь Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасныг баримтлан шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрч, торгууль, хохирлын мөнгийг заасан хугацаанд төлөх талаар зөрчлийн хэрэг маргаанд хүсэл зоригоо илэрхийлсэн, мөн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэгэнт тогтоогдсон асуудлыг дахин нотлохгүй, нөгөө талаас хариуцагч нь өөрийн нохой нь нэхэмжлэгч Ц.*******ыг урж гэмтэл учруулаагүй гэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд маргасан боловч зөрчлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн баримтыг няцаагаагүй, гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг баримтаар нотлоогүй байна.

14. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-т Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж заасан, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтын хувьд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдад хохирол учруулсан байх тул гэрийн тэжээвэр нохой бусдыг хазах, урах үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд гэм хор учирсан тохиолдолд өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай эсэхээс үл хамааран хохирлыг хариуцна.

а/ Адгуус, амьтан, гэрийн тэжээвэр амьтан зэргийг тэжээх, өсгөх зэргээр өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангасан байхыг шаардах бөгөөд уг шаардлагыг хангаагүйгээс бусдад гэм хор учирвал хариуцлага хүлээх эрх зүйн үр дагавар үүснэ.

15. Хохирол шаардах эрхийн тухайд, нэхэмжлэгч Ц.******* нь нохойд уруулсны улмаас 2023 оны 9 дүгээр сараас хойш эмчилгээ хийлгэсэн, эм эмчилгээний зардалд 1,569,915 төгрөг зарцуулсан тул уг хохирлыг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон, уг шаардлагыг зөрчлийн хэрэгт баримтаар өгч байсан болон эмийн сангаас эм, тариа, эмчилгээний зориулалт бүхий зүйл зэргийг худалдан авсан үйлчилгээний е-баримтуудад үндэслэжээ. Тодруулбал, хавтаст хэргийн 14-36 дугаар талд авагдсан баримтуудад үндэслэн шаарджээ.

 

а/ Нэхэмжлэгч талаас /хх14-36/ нийт 59 ширхэг-1,575,243,9 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаснаас хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан вагоны зорчих тасалбар-13,500 төгрөг, хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан Шунхлай трейдинг ХХК-ийн бензин 18,000 төгрөг, хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан Монос эмийн сангийн баримтын Brushbaby-гүзээлзгэнэтэй шүдний оо-14,900 төгрөг гэсэн хэсэг, хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан хүнсний зүйл худалдсан авсан 22,400 төгрөг-ийн баримт буюу нийт 68,800 төгрөгийн баримт нь эмчилгээ хийлгэсэн, эм эмчилгээний зардалтай шалтгаант холбоогүй,хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 1,569,915 төгрөгөөс 68,800 төгрөгт холбогдох хэсгийг хасч, үлдэх 1,501,115 төгрөгийг гэм хорын хохиролд хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

б/ Нэхэмжлэгч талаас гаргасан нийт баримтуудаас дээрх 68,800 төгрөгийн баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, харин бусад баримтууд нь үйл явдал болсон цаг хугацаанаас хойш эмийн сангаас эм, тариа, эмчилгээний дагалдах хэрэгсэл зэргийг худалдан авсан баримтад хамаарч байгаа, нөгөө талаас хариуцагч талаас шүүх хуралдаанд тухайн баримтуудтай холбогдуулан нохойд уруулсны улмаас хийлгэсэн эмчилгээний төрөлд хамаарахгүй зарим эм, тариа баримтад тусгагдсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэхүү татгалзлаа баримтаар нотлоогүй тул зөвхөн тухайн тайлбарт үндэслэн эмчилгээнд хэрэглэсэн гэх зүйлсийг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй юм.

 

16. Нэхэмжлэгч Ц.******* нь мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хувь хэмжээг тогтоосон Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 сарын 03-ны өдрийн №25 тушаалаар хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн хувийг 4-8 хувь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тогтоосон тул 8,573,400 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон боловч зөвхөн хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан Ц.*******ын Хүний биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон-ыг үндэслэн, мөн зөрчлийн хэрэгт авагдсан баримт, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 сарын 03-ны өдрийн №25 тушаалыг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 8,573,400 төгрөгийн нөхөн төлбөр үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

17. Түүнчлэн, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №25 тушаалаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзэх, мөн Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтооход баримтлах зарчмыг журамласан ба, хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчид гэм хор учирсан нөхцөл байдал нь эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй байна.

 

18. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Ц.*******ын хариуцагч Д.*******т холбогдуулан сэтгэцэд учирсан хохиролд 8,573,400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

19. Хүсэлт шийдвэрлэх тухай тус шүүхийн шүүгчийн №191/ШЗ2025/44785 захирамжаар, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хянаж байсан С.ыг гэрчээр асуулгах тухай хариуцагч Д.*******ийн хүсэлтийг хангасан боловч, удаа дараагийн шүүх хуралдаанд гэрч С. нь ирээгүй, хариуцагчийн тодорхойлж өгсөн мэдээллийн дагуу гэрчийг дуудан ирүүлэх боломжгүй болсон, улмаар хариуцагч талаас шүүх хуралдаанд гэрч С.ыг асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав.

 

20. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б. нь ... нэхэмжлэгч Ц.*******ыг хазсан нохой нь хариуцагч Д.*******ийн нохой мөн гэдэг нь баталгаагүй, Ц.******* нь ямар нохой гэдгийг хараагүй тул хариуцагч гэм буруугүй гэж үзэж байна гэж шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар дүгнэлт гаргасан ба шүүх бүрэлдэхүүн хариуцагч Д.******* нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг тооцон шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дугаар зүйлийн 511.3-т заасныг баримтлан хариуцагч Д.*******ээс 1,501,115 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,642,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс 38,967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД

 

 

 

ШҮҮГЧИД Д.БАТХУЯГ

 

 

 

Д.ЦЭРЭНДОЛГОР