2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2026/01818

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 30 191/ШШ2026/01818

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: .... хаягт оршин байрлах ******* ******* ХХК \РД:*******\-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: .... хаягт оршин байрлах "******* ******* ХХК /РД: *******/-т холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 3,899,600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2021 оны 07 сарын 23-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулж, ... хаягт байрлах 28 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн талбайг түрээслүүлсэн.

******* ******* ХХК нь түрээсийн төлбөрт сард 980,000 төгрөг төлдөг бөгөөд 4 сар төлбөрөө төлөөгүй байсан. 4 сарын төлбөр 3,920,000 , алданги 1,979,600 нийт 5,899,600 байснаас 2,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 3,899,600 болсон. Үүнээс хойш ямар ч төлбөр төлөөгүй. Тиймээс ******* ******* ХХК-ийн оршин суух УБ, ...хаягаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Гэвч хариуцагч "******* ******* ХХК нь уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин байрладаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас хүргэсэн шуудангийн ажилтны магадлагаагаар тогтоогдсон. Иймээс иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2023/00836 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч ******* ******* ХХК /РД:*******/-г эрэн сурвалжлах ажил зохион явуулж тус компаний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Байжумагийн Хурманай /РД:ПЛ96061014/-н ...тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон.

Иймд манай компани хариуцагч ******* ******* ХХК-ны итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Байжумагийн Хурманай-аас түрээсийн төлбөрт 3,899,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч "******* ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 07 сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний үүрэгт нийт 3,899,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2026 оны 01-р сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д  заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч "******* ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 07 сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний үүрэгт нийт 3,899,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,899,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,949,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлд ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 1,949,800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД