Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 373

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Солонго,

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам /¹0650/

хохирогч Ц.Гэрэлтуяа,

хохирогч З.Сүрэнгийн өмгөөлөгч Д.Бурмаа /№0025/,

хохирогч Л.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч М.Жаргалсайхан /№1956/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорс овогт Доржийн Д.Бөд холбогдох 201725030949 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 06-нд Увс аймагт төрсөн, нас 41, эрэгтэй, боловсрол дээд, мэргэжил нийгмийн ухааны багш эрх зүйч, Монтрак групп хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 3, эх, хүүгийн хамт .тоотод оршин суух хаягтай /одоо .тоот/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Цорс овогт Доржийн Д.Б /РД: ./,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б нь өөрийгөө өмгөөлөгч гэж хохирогч Л.Эрдэнэбилэг, З.Сүрэн нарт итгүүлэн, Л.Эрдэнэбилэгт холбогдуулан шалгагдаж байсан эрүүгийн гэмт хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 сая, 2017 оны 4 дүгээр сард 3 сая, нийт 8 сая төгрөгийг залилан авсан, З.Сүрэнд хамаатныхан хүмүүсийн тэтгэвэрт гарахад ажилсан жилийн шүүхээр тогтоолгож өгөхөд хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 10 сая төгрөгийг хохирогч Л.Эрдэнэбилэгээр дамжуулан залилан авсан тус тус гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэг Д.Б өгсөн мэдүүлэг: Хавтаст хэрэгт хохирогч Сүрэн болон Эрдэнэбилэг нар нь анхнаасаа худлаа мэдүүлэг өгсөн байдаг. Эрдэнэбилэг гэдэг хүн анх надаар өмгөөлүүлнэ гэж уулзаагүй. Манай “Монтрак” группын захирал Уранчимэг гэдэг хүнээр дамжуулж надтай уулзсан. Эрдэнэбилэг нь өөрөө хэлэхдээ эгч нь Дарханы шүүх дээр шүүгдэгчээр шилжээд шүүх хуралд орох гэж байхад Дарханы нийгмийн даатгалын ерөнхий газрын улс даяар тэтгэвэр тэтгэмж тогтоосон асуудалд шалгалт хийсэн чинь намайг даргаар ажиллаж байх үед өөрийнхөн нөхөр болох Мөнхбаяр нь хохирогч гээд байгаа Сүрэнгийн хамаатны гурван хүн нийлээд дөрвөн хүний тэтгэвэр хэдэн жил аваад явж байхад энэ дөрвөн хүний тэтгэвэрийг хууль бусаар тогтоосон нь дотоод хяналт шалгалтаар гараад ирсэн байна. Одоо хэрэг дээр хэрэг нэмэгдэх гээд байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Ганзориг гэдэг хүнээс дотоод хяналт шалгалтаар шалгасан шалгалтын материал зөрчилгүй гэсэн бичиг авчихвал энэ дөрвөн хүний тэтгэвэр олгогдож би ч гэсэн асуудалд орохгүй болох юм байна. Энэ тал дээр эгчдээ тус болооч гэж хэлсэн. Надад нийгмийн даатгалын ерөнхий газар таньдаг хүн байхгүй. Тагнуулын хурандаа Сэргэлэн байдаг. Харин Уранчимэг дарга чи Сэргэлэнг танидаг биздээ. Сэргэлэн чинь Монголын генаралуудын аккедимд нилээн гайгүй ажил хийдэг хүн байна лээ. Чи тэр Сэргэлэнтэйгээ уулзаад наад асуудлын зохицуулж өгөөч гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбилэг бид хоёр Сэргэлэнг дуудаж уулзсан. Сэргэлэн нь Эрдэнэбилэгтэй уулзаад ямар асуудлыг яаж шийдвэрлэхийг ёстой вэ? болсон процессоо бичээд явуул гэж хэлсний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдсан байгаа Эрдэнэбилэгийн тайлбар байдаг. Тайлбарыг Эрдэнэбилэг өөрөө бичээд гарын үсэгээ зураад Дарханаас миний утсыг бичиж өгөөд унаанд дайж явуулсан байсан. Түүнийг нь би Сэргэлэн хурандаад авчирч өгч байсан. Намайг хоригдсоны дараа Сэргэлэн хурандаа манай өмгөөлөгчид тэр баримтыг авчирч өгсөн байсан. Түүнээс биш би Эрдэнэбилэгийг өмгөөлнө гэж хэлээгүй. Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар 2017 оны 3 дугаар сард 30-ний өдөр 5 сая төгрөгийг аваагүй. 5 сая төгрөгийг бүр хойно нь авсан. Харин Сүрэнгээс 15 сая төгрөгийг авсан гэдэг тухайн үед Эрдэнэбилэг надад 18 сая төгрөгийг 2 хувааж өгөхдөө Сүрэнгээс 5 сая төгрөг авсан гэдгийг би мэдээгүй. түүнийг нь би авсан талаар мэдээгүй. Сүүлд Сэргэлэн хурандаа надад энэ бичиг бол бүтэхгүй юм байна. Наад зүйлээ одоо боль наад хүн чинь их айхтар хүн гэж байна. Наад хүн чинь өөрөө асуудалтай дээрээс нь энэ асуудал чинь нэмэгдвэл бөөн асуудал болох юм байна гэж хэлсэн. Тэгээд Ганзориг гэдэг хүнээр уулзуулсан чинь шүүхээр орох гэж байхад юун тийм асуудал байдаг юм гэж хэлсэн. Харин Сүрэнгийн хувьд худлаа ярьж байгаа нь маш их илт байдаг. Тэтгэвэр тогтоолгох гэхэд нийгмийн даатгалын ерөнхий газраас материал шаардаагүй. Энэ хүмүүс нь тэтгэвэрээ аваад 5-6 жил болж байхад нийгмийн даатгалын дотоод хяналт шалгалтаар тэтгэвэр тогтоол ёсгүй дөрвөн хүний тэтгэвэр тогтоосон нь Эрдэнэбилэгийн даргаар ажиллаж байх үеийн гарын үсэг нь тогтоогдоод улсад 280-аад сая төгрөгний хохирол учирсан гээд энэ дөрвөн хүний тэтгэвэрийг нийгмийн даатгалын ерөнхий газраас зогсоосон байсан. Харин мэдүүлэгт нь тэтгэвэрт гарах гээд материал дутуу учир шүүхэд хандах гээд өмгөөлөгч авсан гэж ярьж байна. Яг үнэнийг яривал энэ чинь авиллагын мөнгө байсан. Тэгээд Сүрэнгээс 15 сая төгрөг авчихаад мөнгийг хоёр хоногийн хугацаатай цувуулж өгсөн. 2017 оны 4 дүгээр сарын 20-нд Эрдэнэбилэгийн өмнөх хэрэг нь яг тухайн үед шүүх хурлаар орсон. Шүүх хуралд орохоос өмнө 3 хоногийн өмнө Эрдэнбилэг хотод ирсэн байсан. Би анхнаасаа Эрдэнэбилэгийг сайн мэдэхгүй байсан. Харин Эрдэнэбилэг намайг яагаад сайн мэдээд миний араас мөшгөөд байсан бэ гэхээр би анхнаасаа Эрдэнэбилэгт үнэнээ хэлсэн. Эрдэнэбилэгт би үнэнээ хэлээгүй бол намайг мэдэхгүй байсан. Дархан-Уул аймагт Энхболд гээд нотариатчин байдаг. Тэр хүний нотариатын үйлдлийг би шүүхээр хүчингүй болгож байсан. Тэр хүн намайг маш сайн мэднэ. Надаас тухайн үед Дархан-Уул аймгаас хэнийг таньдаг талаар асуухад би таньдаг хүмүүсээ хэлсэн тэгэхэд Эрдэнэбилэг бүх хүмүүстэй нь очиж уулзсан байсан. Эрдэнэбилэг, Сүрэн хоёрын намайг гүтгэж байгаа үйлдэл нь урьд нь намайг ял эдэлж байсан талаар мэддэг болохоор тэрүүгээр намайг рекэтэлдэг. 2017 оны 4 дүгээр сарын 20-нд Эрдэнэбилэг нь шүүх хурлаар ороод ял авбал чи миний 18.000.000 төгрөгийг залилах гэж байна. Одоо мөнгөө авна гэж над дээр ирсэн. Тэгэхээр нь би Эрдэнэбилэг эгчийг дансаа өг гэсэн боловч дансаа өгөөгүй. Тэгэхээр нь би та миний танидаг хүмүүсээс намайг асуусан байсан та танд итгэхгүй та гарын үсэг зурвал би мөнгийг өгнө гэхэд ууралсан. Сүрэн гэдэг хүний хувьд 15.000.000 төгрөг өгсөн гэдгийг Дархан хотод очоод мэдсэн. Дарханд явж байхад таксины жолооч надад Эрдэнэбилэг эгчийг миний зургийг авсан талаар хэлсэн. Тэгээд Дарханы комторт ороход Эрдэнэбилэг эгч надад Сүрэн эгчийг танилцуулсан. Эрдэнэбилэг дараа нь хэлэхдээ нийгмийн даатгалын талаар ярьсан зүйл нь Сүрэнгийн хамаатан гэж хэлсэн. Уг хүмүүс нь тэтгэвэрээ авч чадахгүй байгаа. Өмнө тэтгэврийн зээл авсан учир уг хүмүүс миний дүү туслаач гэсэн. Эрдэнэбилэг хэлэхдээ нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэрийн шалгалтад зөрчилгүй гэсэн бичиг авбал болно туслаач гэсэн. Хэсэг хугацааны дараа Сүрэн эгчтэй уулзахад надад Эрдэнэбилэг эгчийн талаар хэлсэн. Эрдэнэбилэг нь чамайг мөрдөж мөшгөөд хол байсан нь дээр чи хотод очоод тэр бичгийн Эрдэнэбилэгт авч ирээд өгчих гэсэн. Дараа нь Эрдэнэбилэг эгчид би бичиг баримт нь бүтэхгүй байна танд мөнгийг нь өгье та дансаа өгчих гэсэн боловч өгөхгүй байхаар нь би тэгвэл мөнгийг Сүрэн эгч рүү шилжүүллээ гэхэд Эрдэнэбилэг эгч маш их уурласан. Тэгээд маргааш нь Эрдэнэбилэг эгчтэй уулзах болсон. Уулзахаасаа өмнө мөнгийг би оффис руугаа оруулж тавиад гадаа Эрдэнэбилэг эгчтэй уулзсан. Уулзахад Эрдэнэбилэг эгч 2018 оны 4 дүгээр сарын 20-нд шүүх хуралтай Дарханы сум дундын шүүхэд Т.Энхжаргал гэж шүүгч байгаа манай нутгийн хүн би тохиролцсон. Харин чи Сүрэн эгчдээ намайг 15.000.000 төгрөгийн авсан гэдийг нь битгий хэлээрэй шүүх хурал дууссаны дараа учраа олъё урьд нь эгчийгээ муухай зан гаргасанд уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би 18.000.000 төгрөгийг өгөөд баримтанд дээр гарын үсэг зуруулсан. Дараа гэртээ очоод юмаа очоод янзалж байхад баримт маань алга болсон байсан. Тэгээд би Эрдэнэбилэг эгч рүү залгаж та баримтыг авсан байна гэж хэлэхэд өөдөөс ууралсан. Дараа нь баримтаа цэгцэлж байхад нөгөө хоёр баримт маань гарч ирсэн. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр Эрдэнэбилэг эгчтэй ярьж хэргийнхэн талаар асуухад хэрэг нь буцсан талаар хэлсэн. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 27-ны үед Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас надруу залгасан. Би өмгөөлөгтэйгээ очиж уулзаад нөгөө баримтаа өгөхөд байцаагч шинжээч томилно. Чи баримтыг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай гэсэн. Маргааш нь дахин цагдаагийн газраас байн байн залгахаар нь би хэрэг бишдсэн талаар ойлгосон. Тэгээд очиход намайг хорьсон. Би прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр Сүрэнгээс бэлэн мөнгө аваагүй. Эрдэнэбилэгээс мөнгийг авсан. Хохирогч Гэрэлтуяагийн хувьд Дарханд байдаг манай найз хотод ирсэн намайг тосооч гэж хэлэхээр нь очиход Гэрэлтуяагийн эгч Саруултуяатай танилцсан. Дараа нь Алтжин бөмбөгөөр явж байхад Саруултуяатай таарсан. Саруултуяа нь Алтжин бөмбөгөр дээр жимс ногоо зардаг. Харин Алтжин бөмбөгөр лангуунуудаа хурааж авч байгаа тэгээд бид нар барьцаа мөнгө бүх зүйлүүдээ авч чадахгүй цагдаа шүүхээр явж байгаа туслаач гэж хэлсэн. Тэгээд би ямар үнэ хөлсгүйгээр туслахаар болж хэрэгтэй бичиг баримтуудыг авчир гэж хэлсэн. Тэгээд бичиг баримтаа авчираад нэхэмжлэлийг нь бичих гэтэл Гэрэлтуяа манай ээж Чингэлтэй дүүрэг цагдаагийн хэлтэст эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэлийг шүүх хүлээж авдаг хэрэг нь шийдэгдэхээр тогтоолоо авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би удалгүй баригдсан. Яллах дүгнэлтэд намайг 290.000 төгрөг авсан талаар бичсэн байсан би 290.000 аваагүй. Улсын тэмдэгтийн хураамжид 256.000 төгрөгийг өгсөн.  Үлдсэн мөнгө нь намайг Алтжин бөмбөгөрийн тэнд тааралдахад жимс өгсөн тэр үнээ 40.000 төгрөг гэж бичсэн байсан. Би 40.000 төгрөгийн жимс аваагүй надад хэдэн жимс өгсөн тэрийгээ 40.000 төгрөг гэж бичсэн байсан би гомдолтой байна гэв.

Хохирогч Гэрэлтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Алтжин бөмбөгөрт гадаа зогсдог байсан. Алтжин бөмбөгөрөөс хэсэг хүмүүсийг дотогш оруулах талаар яриад би бичиг баримтаа хөөцөлдөж байсан. Тэр үед би лангуунд орохын тулд зээл авсан. Тэгээд өмгөөлөгч авах гэсэн боловч 1.500.000 төгрөг гэхээр надад мөнгө байгаагүй. Тэр үед манай эгчийн найзынхан найз надад Д.Бийн талаар хэлсэн. Д.Бтэй уулзаад юу бүрдүүлэх талаар асуугаад юмаа бүрдүүлж өгсөн. Тэгээд юу болж байгаа талаар асуухаар Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө нэхсэн би тэгээд мөнгийг өгсөн. Тэгээд тэрнээс хойш Д.Б надтай уулзахгүй байсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Жимсний хувьд манай ажлын тэнд тааралдахдаа жимс хэрэг боллоо гэж хэлсэн тэр үед бараг 50.000 төгрөгийн жимс авсан гэв.

 

хохирогч Л.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 4 жил ажилласан ба Засгийн газар яаманд бүтцийн өөрчлөлт хийгдээд бүх аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарыг ажлаас чөлөөлсөн өнгөрсөн 3    жилийн хугацааны ажилд хяналт аудитын шалгалт хийгдэж байгаа болохоор хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч сурагласан ингээд 2016 оны 12 дугаар сарын сүүлээр Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрт манай нөхөр С.Мөнхбаяртай хамт ажиллаж байсан Отгонсүрэн гэдэг эмэгтэй над руу залгаад та өмгөөлөгч авсан уу маш сайн өмгөөлөгч байна ямар ч асуудпыг чинь гарцыг нь олоод зөв талаас нь шийдэж өгөх хүн байна гэж хэлсэн. Би тухайн үедээ өмгөөлөгч авсан байсан ч нэг их хөөцөлдөж явж өгөхгүй болохоор Улаанбаатар хотод шалгалт өгөх гээд ирчихсэн байхдаа Отгонсүрэнгээс Д.Б гэдэг хүний гар утасны дугаарыг нь аваад ямар ч байсан уулзаад үзъе гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 4 дүгээр сарын эхээр Д.Б рүү залгаад болсон явдлын талаар хэлсэн тэгсэн чинь намайг Д.Б 14 цагт Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх дээр хүрээд ир би тэнд ажилтай гэж хэлсэн. Тэгээд би нөхрийн хамт шүүх дээр очоод 1 цаг гаруй хүлээсэн. Тэгсэн чинь би наана чинь очиж амжихгүй нь 50 дугаар дэлгүүрийн хажууд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 50 дугаар сургуулийн тэнд Д.Бтэй уулзаад замын урд талын "Зола" кофед уулзаж асуудлынхаа талаар ярилцсан. Д.Б тухайн үед өөрийгөө сайн өмгөөлөгч, дээд шүүх, прокурорт танилтай таны асуудал бол ямар ч асуудалгүй шалгагдахаар асуудал биш нөхрийнхөө тэтгэврийг авсан учраас ямар ч хэрэг үүсэх шаардлага байхгүй хуулийн талаасаа танд тусалж чадна гэж хэлсэн. Тэгээд өмгөөллийн хөлс эхлээд 5 сая төгрөг ажил тарахаас өмнө өг гэсэн. Би нилээд том хүнтэй уулзаж хамтарч ажилладаг юм тэр хүнтэйгээ уулзаж зөвлөлдөнө гэж хэлсэн. Яг тэр хүнийхээ нэрийг хэлээгүй. Тэгээд би Дархан руу хүү Баасанхүү рүү залгаад 5 сая төгрөг яаралтай хэрэгтэй байна сайн өмгөөлөгч олчихлоо гэж хэлээд тэр өдрөө манай хүргэн Золбаярын данс руу 5 сая төгрөг шижпүүлсэн. Тэр мөнгийг нь аваад 18 цагийн үед Д.Б Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Алтай центерийн үүдэнд хүрээд ир гэхээр нөхөрийн хамт очоод байрны голд бэлнээр 5 сая төгрөг өгсөн. Тэгээд гэрээгээ байгуулах уу гэсэн чинь Д.Б маргааш нөгөөдрөөс Дархан руу явна очоод таны асуудлыг судлаж байгаад байгуулъя гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа Дарханд очоод Д.Б рүү залгаад ирж байгаа юм уу? гээд утсаар залгасан чинь одоо Дархан руу гарч байна хүлээж бай гэсэн. Бараг шөнөжин хүлээсэн ба гар утас нь холбогдохоо больсон. Тэгээд маргааш өглөө нь 9 цагийн үед залгасан чинь би ажил гараад шөнөдөө хот руу хүрээд ирчихлээ та хотод ирээд уулз гэсэн. Тэгээд би он сараа мэдэхгүй байна 2 хоногийн дараа Улаанбаатар хот руу ирээд Д.Бөөс би ирчихлээ хаана уулзах вэ гэсэн чинь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх дээр 10 цагг ир гэж хэлсэн. Тэгээд 11 цагт уулзаад намайг үүдэн дээр сууж бай би энд нэг хэрэг дээр өмгөөлөгчөөр орох гэж байгаа юм, та хүлээж бай гээд хүлээлгийн танхимд хүлээлгэсэн. Би бараг 1 цаг гаруй хүлээсэн. Тэгээд гарч ирээд хурал хойшлогдлоо гээд намайг дагуулаад хүнсний 1-н зочин бууз орж ярилцсан. Тэр үед бол Д.Б хэлэхдээ таны асуудлыг судаллаа таны асуудал зүгээр танд ямар ч эрүүгийн хэрэг үүсэх үндэслэл байхгүй, би бүгдийг зохицуулна, хууль журмын дагуу хүнтэй ярьж байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг Дархан руу явж бай араас чинь очиж уулзана гэж хэлсэн. Намайг Дарханд очсон байхад Д.Б ардаас утсаар таны асуудал бол болчихсон шүү, санаа зоволтгүй гэж хэлсэн.

Би 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүрэн гэдэг танил эмэгтэйтэй Дарханд таараад юм ярьж байтал Сүрэн эгч өмгөөлөгч хэрэгтэй байна хамаатны 2 хүний тэтгэврийн материалууд нь олдохгүй байна яах ёстой вэ? гэж надаас асуухаар нь би архив юм уу шүүхэд л хандаж жилээ тогтоолгодог юм гэж хэлсэн. Шүүхэд хандахад бол өмгөөлөгч авчихвал амар байдаг юм байна лээ манай дээр ирж байгаа хүмүүс ер нь тийм байдаг юм байна лээ гэж хэлсэн. Тэгсэн Сүрэн эгч таньдаг сайн өмгөөлөгч байна уу гэж надаас асуухаар нь Д.Бийг өмгөөлөгчөөр авсан гэдгээ хэлсэн. Миний хэрэг дээр гайгүй явж байгаа байх гэж хэлсэн. Тэгсэн Сүрэн эгч тэр хүндээ хэлээд өгөөч яах ёстойг асуугаад өг гэсэн. Тэгээд би 2017 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр Д.Б рүү залгаад Сүрэнгийн талаар хэлэхэд Д.Б ёстой асуудалгүй би зохицуулна, нийгмийн даатгалын хүмүүсийг танина, Архивын ерөнхий газарт таньдаг хүмүүс байгаа ажилласан жилийнх нь хуулбарыг олоод өгнө гэж хэлсэн. Тэгээд би Сүрэн эгчид тэр хүн чадна гэж байна гэж хэлсэн ба Сүрэн эгч бид 2 хоорондоо ярьж байгаад нэг өмгөөлөгч аваад асуудлаа зохицуулъя гэж ярилцсан.

Тэгээд Д.Бөөс Сүрэн гэдэг хүн өөрийг чинь өмгөөлөгчөөр авъя гэж байна яах ёстой вэ гэж асуухад Д.Б нилээд өндөр үнэ хэлсэн ба би энэ хүнд 10 сая төгрөг байна зээл авч хөөцөлдөж өгье гэж байна гэж хэлсэн. Тэгсэн намайг мөнгөө аваад хотод хүрээд ир мөн таны асуудал дээр 3 сая төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би мөнгө хөөцөлдөөд хүүхдийнхээ нэр дээр байдаг газрыг Дарханд Болор зоос нэртэй банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад зээл авсан.

Тэгээд би Улаанбаатар хотод орж ирээд Д.Бтэй ярьсан чинь Тэди төвийн хажуугийн Хас банкны үүдэнд уулзъя гэсэн. Тэгээд бид хоёр тэнд уулзаад 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд би 10 сая төгрөг хүлээж авсан гэж гараар нь бичүүлсэн тэр үед Д.Б би хүмүүстэй уулзах хэрэгтэй байна уулзчихаад эргээд залгъя та энд хүлээж бай гэсэн би Берлин бургер дотор бараг хаатал нь суусан. Тэгээд орой 22 цаг болохоор нь Д.Бийг хүнтэй уулзаж байгаа завгүй байгаа байх гээд хүүхдийндээ хонохоор явсан.

Маргааш нь 9 цагийн үед Д.Б рүү залгахад хүнтэй уулзаад шөнөжин юм боллоо 2-лаа өдрийн цайны цагаар уулзъя гээд тэдигийн эсрэг талд уулзсан. Тэгсэн Сүрэн болон миний ажил бол найдвартай бүтсэн одоо үлдэгдэл 3 сая төгрөг байхад л болно маргааш Дархан руу бүрдүүлсэн найдвартай бичиг баримтаа аваад очно гэж хэлсэн. Тэгээд намайг Дарханд очоод байж байхад Дархан руу очиж байна та зам дээр гараад ирээ би 93-66 гэсэн дугаартай соната 6 маркын автомашинтай явж байгаа гэж хэлсэн. Тэгээд би нэгэнтээ хүний мөнгө өгчихсөн юм чинь гээд Сүрэн эгч рүү залгаад Д.Б ирж байна гэнээ та хүрээд ир гээд дуудсан. Тэгээд Дарханы компорт ресторанд Д.Бтэй уулзсан чинь ярьж байгаа яриа нь нэг л сонин авцалдаагүй юм яриад байсан ба Сүрэн эгчийн бичиг баримтыг авчирсан уу гэсэн чинь авчираагүй одоо хүнтэй уулзана гээд тогтож сууж чадахгүй байгаад байсан. Манай нөхөр Д.Бөд гэрээгээ байгуулъя гэсэн чинь царай нь сонин болсоноо би их хурц зантай өмгөөлөгчөөр ороод яахын ард чинь туслаад явж байя гэж хэлсэн. Тэгээд надад нэг л сонин санагдаад би өөрийн утсан дээр зургыг нь авсан. Тухайн үедээ Д.Б хүнтэй уулзлаа эргээд яръя гээд бараг зугтаах янзтай гараад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22-35х/,

хохирогч З.Сүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай хамаатны Мягмар, Нямсүрэн нар нь тэтгэвэрт гарах гээд архивын лавлагаа хэрэгтэй болсон. Улсын архиваас хайлгаад бичиг баримт нь олдоогүй юм. Ингээд Эрдэнбилэгт энэ талаараа 2017 оны 4 дүгээр хэлэхэд шүүхээр явдаг юм шүүхээр хөөцөлдөж байж энэ бичиг баримтыг гаргуулдаг, шүүхэд өмгөөлөгчтэй оролцвол сайн байдаг би өөрөө нэг өмгөөлөгч авчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд нөгөө өмгөөлөгчөөсөө энэ асуудлын талаар асуугаад хариу өгье гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ Д.Б гэдэг өмгөөлөгч 15 сая төгрөг өгчих юм бол бичиг баримтуудыг гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 15 сая төгрөгийг бэлнээр Эрдэнэбилэгт Дарханд байхдаа өгсөн юм. Тэгээд Эрдэнэбилэг тэр мөнгийг аваад явсан ба утсаар өмгөөлөгчдөө 10 сая төгрөгийг өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэгээд удахгүй бичиг баримт гарна гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ Эрдэнэбилэгээс лавлахаар нөгөө өмгөөлөгч нь худпаа хэлээд алга болчихсон өөрөө 8 сая төгрөг өгчихсөн залилуулсан юм шиг байна гэж хэлсэн. Ингээд цагдаад хандахаар болсон юм..." гэх мэдүүлэг /1хх-ийн 36-41х/,

гэрч С.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тэгээд 2016 оны 03 сард нь эхнэр Улаанбаатар хот руу сургалтанд суухаар ирэхэд нь би цугтаа ирсэн байсан. Тэгтэл 2012 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт надтай цуг ажилладаг байсан Отгонсүрэн манай эхнэрт Д.Б гэж сайн өмгөөлөгч байдаг гэж хэлсэн байсан. Түүний дагуу эхнэр Д.Бтэй холбогдож 2016.03.30-ны өдөр уулзсан. Уулзаж мөнгө өгөхөд нь би цугтаа байсан ба Алтан центрийн хажууд гадаа уулзаад мөнгөө өгсөн. Д.Б нь мөнгө авчихаад, би та 2-ын хэргийг өмгөөлнө, асуудалгүй, санаа бүү зов гэж хэлсэн. Түүнээс хойш Д.Бтэй эхнэр Эрдэнэбилэг утсаар ярьж, уулзаж баясан бөгөөд Дархан-Уул аймаг руу нэг удаа ирсэн. Танил Сүрэн эгч эхнэр Эрдэнэбилэгээр дамжуулж 10,000,000 төгрөгийг Д.Бөд өмгеөлөгчөөр авна гэж өгсөн байсан. Нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. эхнэр ямар ч байсан Сүрэн эгч Д.Бийг өмгөөлөгчөөр авч байгаа, мөнгийг нь би Д.Бөд аваачиж өгсөн гэж ярьж байсан. Тэгээд Дархан-Уул аймагт Д.Бтэй Сүрэн эгч, эхнэр Эрдэнэбилэг бид 3 Дарханы “Компорт” ресторанд уулзсан. Д.Бтэй уулзаад гэрээгээ хийе гэсэн чинь царай сонин болоод, би яаралтай ажилтай байна, дараа болоё гээд бараг зугтаад явсан. Сонин царайлаад байхаар нь эхнэр Эрдэнэбилэг гар утсаараа зургийг нь дараж авсан. Ингээд Д.Б нь зугтаад холбогдохоо больсон бөгөөд эхнэр Эрдэнэбилэг залилуулсанаа мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-44х/,

гэрч Г.Мөнгөнтүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Эрдэнэбилэгийн бэр нь байгаа юмаа. Хадам аав зээл аваад 5,000,000 төгрөгийг нөхөр Баасанхүү бид 2-т түр байлгаж байсан ба цагдаа дээр байгаа асуудал өмгөөлөгч авахаар болбол авъя гээд хадгалуулж байсан. Тэгээд 2017 оны 03 сарын 30-ны өдөр хадам ээж Эрдэнэбилэг над руу утсаар яриад би хотод байна, өмгөөлөгч авах гээд мөнгө хэрэгтзй болчихлоо, ажлаа тарахаас өмнө, нөгөө 5.000.000 төгрөгөө охин Даваасүрэнгийн данс руу шилжүүлээдхээч гэсэн.

5.000.000 төгрөгийг нөхөр бид 2 гэртээ бэлнээр хадгалж байсан бөгөөд би “Хаан” банкин дээр очоод нөхрийн дүү Даваасүрэнгийн Хаан банкны 5041237866 тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Хадам ээж Эрдэнэбилэг нь Даваасүрэнтэй хамт очоод банкнаас авсан байхаа, ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46х/,

гэрч Ж.Отгонсүрэнгийн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цагдан хорих байранд байх хугацаанд хүмүүс Д.Бийг өргөдөл гомдол мундаг бичдэг, сайн өмгөөлөгч байгаа юм, өмнө нь прокурор байсан гэж хүртэл ярьж байсан..., ...Би Эрдэнэбилэг эгчийг өөрийг нь сайн танихгүй. Түүний нөхөр Мөнхбаяртай 2012-2013 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хамт ажиллаж байсан. Тухайн үед нь би нярав хийдэг, Мөнхбаяр ах жолоочоор ажиллаж байсан. Эрдэнэбилэг эгч өөрөө асуудалд холбогдоод цагдан хорих байранд 72 цаг болоод гарсан. 725 цаг хоригдоход нь би тухайн үед өөрийн авсан байсан Г.Батбаяр гэж сайн өмгөөлөгч байгаа талаар ярьж байсан. Батбаяр гэж ярьсаныг Эрдэнэбилэг эгч андуурч намайг гүтгээд байна. Түүнээс хойш хэрэг хэрэгсэхгүй болсоны дараа буюу 2017 оны 03 сард Эрдэнэбилэг эгч рүү би өөрөө утсаар залгаад миний хэрэг хэрэгсэхгүй болсон. Хорих байрнаас суллагдсан гэдгээ хэлсэн. Миний ярьсан зорилго  болохоор нөхөр Дашравдан Солонгост ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаар асууж мэдээлэл авах гэж байсан. Энэ талаараа би асууж мэдээлэл авсан. Ингээд ярьж байгаад би, Эрдэнэбилэг эгчээс таны хэрэг юу болж байна гэсэн Эрдэнэбилэг эгч миний хэрэг шалгагдаад явж байна, мөнгө төгрөгний хэрэг байна, зээлэх хүн байна уу, олигтойхон өмгөөлөгч байна уу гэж асуусан. Тэгээд би Д.Бийн дугаарыг өгсөн. Яагаад гэхээр Д.Б нь өмгөөлөл хэрэгтэй хүн байвал би тусална дэмжинэ, надтай холбогдуулаарай гэж хэлсэн байсан юм. Ингээд би Эрдэнэбилэг эгчид Д.Бий дугаарыг өгөөд та өөрөө яриарай гэж хэлээд орхисон.

Миний ойлгосноор Д.Б нь 2017.03.24-ний өдөр ирж итгэмжлэл хийхдээ Эрдэнэбилэг эгчтэй уулзана гэсэн юм шиг байна лээ. Яагаад гэхээр тэр өдөр Эрдэнэбилэг эгч над руу утсаар залгаад Д.Б яасан бэ гэж асуусан. Би, надтай уулзаад явчихлаа, тантай уулзана гэсэн юм уу гэж асуусан чинь тиймээ, уулзсангүй гэсэн. Тэгэхээр нь би, ажилтай явж байгаа юм байлгүй дээ, та өөрийнх нь утас руу нь залгаад үзэхгүй юу гэсэн. Би хөдөө уурхай руу явахын өмнө Д.Бтэй утсаар холбогдоод миний юмыг хөөцөлдөөрэй гэж хэлээд явсан. Д.Бийн өөрийнх нь ярьж байгаа яриа бол ерөөсөө л ямар ч асуудалгүй бүтээх гэж байгаа юм шиг л ярьдаг, ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-49х/,

 Монголын хуульчдын холбооны 2017.6.19-ний өдрийн 2/523 дугаартай албан бичиг /1хх-ийн 154х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч Д.Б нь өөрийгөө өмгөөлөгч гэж хохирогч Ц.Гэрэлтуяад итгүүлэн түүний “Бөмбөгөр” худалдааны төвийн лангууны маргааны улмаас 15.000.000 төгрөгийн шүүхэд гаргах нэхэмжлэлд, хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн орчим 258.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

­­­­­­­­­шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Бийн өгсөн мэдүүлгүүд,

хохирогч Ц.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би Бөмбөгөр худалдааны төв дээр лангууны маргаантай байсан. Тэгээд 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн бүх материал эх хувиар нь бүрдүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргах гээд байж байсан. Энэ асуудлыг миний төрсөн эгч Саруултуяа нь мэдэж байсан ба Саруултуяа эгч өөрийн хадам эгч Алтанзулд миний шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой ауудлыг ярьсан чинь Алтанзул нь миний танил Д.Б гээд сайн өмгөөлөгч байдаг. Түүнд хандаад үз гэж хэлсэн байдаг. Тэгээд 2017 оны 01 сард хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, намайг эгч Саруултуяа урт цагааны капитал банкын урд талд дуудахаар яваад очсон чинь Алтанзул болон Д.Б нь ирчихсэн манай эгч Саруултуяатай байж байсан. Ингээд уулзаад юу болсон юм бэ гэхээр нь би бүх болсон процессыг ярьсан чинь 100 хувь болно, бүтнэ боломжтой, материалаа өгөөрэй гэж хэлсэн. Түүнээс хойш 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр уулзаад бүх бичиг баримтаа өгсөн ба 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн материалын тэмдэгтийн хураамж 290,000 төгрөгийг өг гэхээр нь Д.Бийн өөрийнх нь хэлсэн данс руу нь 290.000 төгрөгийг шилжүүлсэн Д.Б анх тохирохдоо болохоор би чиний материалыг бүтээнэ, бүтсэнийхээ дараа 15,000,000 төгрөгийн 10 хувь болох 1.500.000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд авна гэж байсан. Материал өгсөнөөс хойш алга болж болж уулзсан чинь 90 хоногийн дотор шийдвэрлэгдэнэ гэхээр нь 3 cap тогтвортой хүлээсэн. Ингээд 90 хоног нь дуусахаар нь дахин залгаад асуухаар хуралтай байна, чи мөнгө төгрөгөө өгөөгүй байж ямар сонин юм бэ гээд уурлаад байсан. Миний хувьд хамгийн гол асуудал нь Д.Бөөс бичиг баримтаа авмаар байна. Бичиг баримтгүй болохоор өөрт учраад байгаа асуудалаа шийдэж чадахгүй байна." гэх мэдүүлэг /1хх-ийн 231-233х/,

гэрч У.Саруултуяа нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хохирогч Гэрэлтуяагийн төрсөн эгч нь байгаа юм. Гэрэлтуяа нь “Бөмбөгөр” худалдааны төв дээр лангуу түрээслэж жимс борлуулдаг байсан. Анх оруулахдаа Бөмбөгөрийн шөнийн зах дотор жимсний 1 лангуу байлгана гэсэн нөхцөлтэйгээр оруулж байсан. Тэгтэл дүүгийн өөдөөс харсан лангуун дээр дахин жимсний лангуу оруулсан. Тэгтэл анх хийсэн хэлэлцээрээ зөрчсөн гээд дүү менежертэй уулзсан чинь сүүлд оруулсан лангууг гаргаж чадахгүй гэсэн. Менежер нь тухайн үед байсан жимсийг нь лацдаад жимсийг муутгасан. Үүнтэй холбоотой иргэний нэхэмжлэл гаргахаар баримт, бичигээ бүрдүүлээд өмгөөлөгч авах гэсэн чинь үнэтэй байсан. өмгөөлөгч нартай уулзахаар эхний ээлжинд өмгөөллийн хөлсний 50 хувийг нь өг гээд байсан. Би дүүгийнхээ энэ асуудлыг хадам эгч Алтанзултай уулзахдаа яриан дундаа ярьсан чинь манай найзын дүү өмгөөлөгч ш дээ, би уулзаад хэлээд өгье, тэгээд та хэд өөрсдөө уулзаад үз гэсэн. Тухайн үед би Дархан-Уул аймагт оччихсон Алтанзул эгчийн гэрт байсан бөгөөд Д.Б нь Алтанзул эгчийн гэрээр ирж Алтанзул эгч бид 2-той цугтаа хот руу ирсэн. Хотоос ирэх замдаа Д.Бөд болсон асуудлыг хэлсэн чинь Д.Б нь мөнгө төгрөг яах вэ? Би эхлээд бүтээгээд өгье, тэрнийх нь дараа нь мөнгө төгрөгөө өгнө биз, болох байлгүй дээ гэсэн. Хотод ирээд дүү Д.Б, Алтанзул нартай урт цагааны “Капитал” банкны урд талд уулзаад дүү Гэрэлтуяаг дуудсан. Гэрэлтуяа ирээд болсон асуудлаа Д.Бөд ярьсан. Тэгэхэд Д.Б нь лангуун дээрээ очоод өөрийнхөө хэрэгтэй юмнуудаа аваад жимсний зургаа дараад надад өгөөд, бичиг баримтаа надад тэмдэгтийн хураамжтайгаа өг гэсэн. Д.Б нь өмгөөллийн хөлсөө дараа нь авна гэж хэлсэн, ...” гэх мэдүүлгүүд /1хх-ийн 237-238х/,

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 227-228х/, Монголын хуульчдын холбооны 2017.6.19-ний өдрийн 2/523 дугаартай албан бичиг /1хх-ийн 154х/, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 84х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, эрх зүйч мэргэжилтэй хэдий ч өөрөө өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа өөрийгөө өмгөөлөгч гэж хохирогч нарт танилцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож итгүүлэн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахгүйгээр хохирогч нартай холбоотой хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцоч өгч хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж хуурч нийт 18.258.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтэд хохирогч Ц.Гэрэлтуяад нийт 290.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

 

Хохирогч Ц.Гэрэлтуяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би банкны дансаар нийт 258.000 төгрөг Д.Бөд шилжүүлсэн, надаас мөн 32.000 төгрөгийн жимсийг лангуун дээрээс авч явсан, би яг 32.000 төгрөгийн жимс авсан гэдгийн баталж чадахгүй надаа баримт байхгүй, багацаагаар хэлж байна, ...” гэх мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх-ийн 84х/ хохирогч Ц.Гэрэлтуяа нь 258.000 төгрөгийг Д.Бөд шилжүүлсэн баримт зэргийг үндэслэн хохирогч Ц.Гэрэлтуяа нь хохиролын хэмжээнээс 32.000 төгрөгийг залилуулсан гэх эх сурвалжаа зааж чадахгүй, холбогдох баримт хавтас хэрэгт авагдаагүй тул нийт хохиролын хэмжээнээс 32.000 төгрөгийг хасч тооцон шүүгдэгч Д.Бийг хохирогч Ц.Гэрэлтуяад нийт 258.000 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх үзэв.

 

 Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ц.Гэрэлтуяад учруулсан 258.000 төгрөгийг шүүх хуралдааны үед хохирол төлөхөөр завсарлага авч бүрэн төлж барагдуулсан ба хохирогч Ц.Гэрэлтуяа нь “... гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг хохирогч Ц.Гэрэлтуяад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин хохирогч Л.Эрдэнэбилэг, З.Сүрэн нарт учирсан нийт 18.000.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Д.Б нь хохирогч Л.Эрдэнэбилэгт бүрэн буцаан өгсөн, баримт нь хавтас хэрэгт авагдсан байгаа гэж маргасан болно.

Хавтас хэргийн 14, 15 дугаар тал дээр авагдсан “мөнгө хүлээн авсан”, “Тодорхойлолт” гэсэн гарчигтай баримтан дээр зурагдсан хохирогч Л.Эрдэнэбилэгийн гарын үсгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Л.Эрдэнэбилэгийн гэх гарын үсгийн туршилтын загвартай тохирч байна гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт уг баримтыг шинжлэн судлахад дээрх баримтын гарчиг, бичвэрийн агуулга хэсгүүдийг шүүгдэгч Д.Б өөрийн гараар бичсэн болох нь тогтоогдож байна. Мөн бичвэрийн агуулгыг шүүх үнэлж дүгнэсний үндсэн дээр уг баримтыг, нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй болно.  

Иймд мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчийн хууль сануулж хохирогч, гэрч нараас авсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Д.Бөөс нийт 18.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Эрдэнэбилэгт 8.000.000 төгрөг, хохирогч З.Сүрэнд 10.000.000 төгрөгийг олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Бөд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмйин аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршиг, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Д.Б нь: “...өөрийн асрамжинд 5 сартай  хүү Д.Бийн Тэмүүлэлийг байдаг мөн хүүхдийн эх нь болох Цагаан мээрэн овогт Ганхуягийн Ганзамыг нас барсан...” гэж мэдүүлжээ.

Хавтас хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор: “...Д.Бийг ээж, хүү нарын хамт ам бүл 3 амьдардаг...” гэсэн байна /хх-ийн 124х/. Энэ нь 5 сартай Д.Бийн Тэмүүлэлийг түүний эцэг Д.Бийн асрамжинд байдаг гэсэн хангалттай баримт болохгүй гэж шүүх үзэв. Учир нь хүүхдийн асрамжлан хамгаалагчаар Д.Бийг тогтоосон эрх бүхий багууллага, албан тушаалтны эрхийн акт хавтас хэрэгт авагдаагүй, мөн хүүхдийн гэрчилгээнд бичигдсэн /хх-ийн 125х/ хүүхдийн эх Цагаан мээрэн овогт Ганхуягийн Ганзамыг нас барсан талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй тул хүүхдийн асармжийн таалаар шүүх шийдээгүй болно.