| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2518000000624 |
| Дугаар | 2026/ДШМ/04 |
| Огноо | 2026-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2026/ДШМ/04
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 202 оны 0 дугаар сарын 3-ны өдрийн 202/ШЦТ/2 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 200000024 дугаартай эрүүгийн хэргийг 202 оны дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 202 оны дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчим Дархан сумын ******* дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдан ******* эрүүл мэндэд баруун нүдний дээд доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ******* 00 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 00,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 0 дугаар зүйлийн 0.-д зааснаар шүүгдэгч *******ээс ,700,000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын -р баг -р хэсэг -р гудамжны тоотод оршин суух овогт /:, утас:/-д олгож,
Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдох зардлаа баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 3. дугаар зүйлийн . дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
... Миний бие анхан шатны шүүхээс дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зардал 20.20 төгрөгийг төлсөн, эмчилгээ хийлгэсэн зардал 300 000 төгрөгийг баримттай цүнхэнд байгаа гэсэн боловч баримтаа мөн гаргаж өгөөгүй, баримтаа гаргаж өгөх байх гэдэг үүднээс би боломжоороо 00 000 төгрөгийг төлсөн, үлдсэн 200 000 төгрөгийг баримтаа гаж өгсний дараа төлнө гэдгээ илэрхийлсэн. Гэтэл шүүхэд ямар ч баримт гаргаж гуй байхад шүүхээс баримтаа гаргаж өгсөн гэж үзээд ******* надаас 700 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, том хүү маань 0 настай дараагийн охин настай, дунд охин 3 настай, бага хүү маань ой сартай буюу 4 бага насны үүдтэй, ажил хийх боломжгүй, ам бүл , нөхөр маань ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг. Мөн Ш. нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч үнэхээр тухайн газар ажилладаг эсэх ажилладаг байлаа гэхэд өдрийн 0 000 төгрөгийн цалинтай эсэх нь тодорхойгүй баримтаар нотлогдоогүй, хэрэгт тухайн цайны газрыг ажиллуулдаг гэх хүнээс мэдүүлэг авсан гэх боловч тэр хүн нь мөн тэр цайны газрыг ажиллуулдаг эсэх нь тодорхойгүй, гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч дангаараа нотлох баримт болохгүй, хууль ёсны баримт хэрэгт байхгүй байтал анхан шатны шүүх дээрх мөнгийг хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд надаас хохиролд 700 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Миний бие гэмт хэргийн улмаас учирсан баримтын хэмжээнд хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлжээ. Санаатай гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд ултай болохыг урьдаас мэдэж, түүнийг хүсэж үйлдсэн /шууд санаатай/, эсхүл тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байдаг. Гэтэл миний бие тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, зориуд Ш.д хохирол учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй.
Тухайн гэмт хэрэг болсон нөхцөл байдал нь хохирогч ******* “чи явалддаг хүнээ авчирч архи уулаа” гэх мэт байж боломжгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж хэл амаар доромжилсон үйлдлээс болж харилцан зодоон болсон. Ш. нь мөн айг зодож надад гэмтэл учруулсан Шинжээчийн дүгнэлтээр миний “баруун хацарт гаралт, зүүн хацар, дээд уруулын дотор салст, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэснээс харилцан зодоон он гэдэг нь харагдаж байна. Адилхан гэмтэл учирсан байхад Ш.д хөнгөн лийн зэрэг тогтоож надад хохирлын зэрэг тогтоогдохгүй гэснийг гайхаж хүлээн зөвшөөрөхгүй байна.
******* миний бие урьд нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, мөн өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу дээр ямар нэгэн маргаан үүсгээгүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ зүйлчлэлээ хүлээн зөвшөөрсөн, ******* биед учруулсан хөнгөн гэмтлийн улмаас эмчилгээний зардалд баримтын хэмжээнд гарсан 20 төгрөг, баримт байгаа гэдэг үгэнд нь итгэж 00 000 төгрөгийг төлсөн.
Хөнгөн гэмтлийн хор уршиг үр дагавар нь хохирогчийн эрүүл мэндийг удаан агаар сарниулж, хөдөлмөрлөх чадварт нь нөлөөлөөгүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийн дэх хэсгийг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж үзэж байна. Иймд ******* намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Хохирогч Ш. анхан шатны шүүх хуралдаан дээр 300,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, баримт цүнхэнд байгаа гэж хэлээд энэ мөнгийг шүүх надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шүүх хуралдааны дараа хохирогчийн цүнхэнд энэ баримт нь байгаагүй. Мөн өдөрт 0,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг гэсэн. Гэтэл энэ талаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч юм уу ямар нэг нотлох баримт байхгүй байгаа. Шүүхээс эдгээр мөнгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч энэ нь ямар нэгэн баримтаар тогтоогдохгүй байгаа учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Хохирогч Ш. нь эмчилгээ хийлгэсэн 300,000 төгрөгийн баримт миний цүнхэнд байгаа. Мөн би өдрийн 0,000 төгрөгийн хуушуурын ажил хийдэг. 0 өдөр ажлаа алдсан учраас ,00,000 төгрөг болж байгаа. Ингээд нийт ,00,000 төгрөг *******ээс гаргуулъя гэж шаардсан байдаг. ******* эмчилгээ хийлгэсэн 300,000 төгрөгийн баримт нь байгаа гэж ойлгоод урьдчилаад 00,000 төгрөг өгсөн боловч баримт нь байгаагүй. Хохирогчийг энэ баримтуудаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй байхад өгсөн мэтээр ,00,000 төгрөг надаас гаргуулахаар шүүх шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг агуулгаар гомдож байгаа. Энэ гомдлыг нь дэмжиж оролцож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, шинжээчийн дүгнэлт зэргийг бол дэмжихгүй байна. Учир нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 497., 0.-т зааснаар шийдвэр гаргахдаа зөвхөн гэрч Мөнх-Эрдэнэ гэж хүний “...манай хуушуурын цехэд өдрийн 0,000 төгрөгөөр ажилладаг байсан” гэдэг нотлох баримтаар тогтоогдоогүй гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн. Мөн өдрийн 0,000 төгрөгийн орлогоос ямар нэгэн татвар суутгал, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн ямар ч баримт байхгүй байхад энэ мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Тийм учраас энэ хэсгийг хэлэлцэхгүй орхих боломжтой байна гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч *******ээс ,700,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Тухайн үед шүүгдэгчийн зүгээс төлөхөд татгалзах зүйл байхгүй гэж төлөхөө илэрхийлсэн. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа ял эрүүгийн хариуцлагын шүүх хурлыг шүүгдэгчийн хохирол төлбөр төлөх хүсэлтээр хоногийн хугацаагаар завсарлуулсан. Тийм учраас шүүгдэгч *******ийн хохирогчид төлсөн 00,000 төгрөгийг хасаж, үлдэх ,700,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 0 дугаар сарын 3-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 0 дугаар сарын 3-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянасан болно.
Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж үзлээ.
- Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 202 оны дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчим Дархан сумын ******* дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдан ******* эрүүл мэндэд баруун нүдний дээд доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтууд бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
Тухайлбал:
Хохирогч ******* “...Дэлгүүрээс би 0. литрийн хэмжээтэй Экс гэдэг нэртэй архи авсан. Тэгээд түүнийг уусан. нөхөртэйгөө утсаар хэрэлдээд байсан. Тэгж байж байснаа гэнэт над руу дайраад "Чи намайг янхан гэж хэллээ" гээд миний үснээс зулгаагаад доош нь дарсан. Тэгээд 2 өвдгөөрөө миний нүүрний хэсэгт 2-3 удаа өвдөглөсөн. Би ээс намайг битгий зодооч гэж гуйсан. Би гэрээс нь гарч зугтаад хүүгээрээ цагдаад дуудлага өгүүлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд намайг машинд суу гэж хэлсэн бөгөөд би цагдаагийн машинд сууж байтал бас цагдаагийн машинд орж ирээд миний хамар руу нэг удаа гараа цохисон. Намайг зүгээр сууж байтал "Чи намайг янхан гэж хэллээ" гээд л над руу дайраад намайг зодсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би янхан гэж ерөөсөө хэлээгүй. намайг зодсоны улмаас миний баруун нүдний орчимд маш их хавдсан. Доод уруул бага зэрэг язарсан. ” /хх -0 тал/
- Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “…тэр 2 хэрэглдэж байснаа барилцаж аваад нэг нэгийгээ цохих шиг болсон.
Би яг хэдэн удаа биеийнх нь аль хэсэгт цохисон талаар санахгүй байна. Ямар ч байсан барьцалдаад авсны дараа хамраас нь цус гарсан байсан.
Цагдаагийн газар дээр ирээд хартал нэг нүднийх нь дээд хэсэгт хавдсан байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н ******* дугаар тал/
-Дархан-уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 202 оны дугаар сарын 27-ны өдрийн 9 дугаартай дүгнэлтэд "... ******* биед баруун нүдний дээд доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”,
-Дархан- Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн толгойн тодосгогчгүй компьютер томографын шинжилгээний дүгнэлт /хх-н 22-2 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар, эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
“... Миний бие анхан шатны шүүхээс дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зардал 20.20 төгрөгийг төлсөн, эмчилгээ хийлгэсэн зардал 300 000 төгрөгийг баримттай цүнхэнд байгаа гэсэн боловч баримтаа мөн гаргаж өгөөгүй, баримтаа гаргаж өгөх байх гэдэг үүднээс би боломжоороо 00 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 200 000 төгрөгийг баримтаа гаж өгсний дараа төлнө гэдгээ илэрхийлсэн.
Хохирогч Ш. нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч үнэхээр тухайн газар ажилладаг эсэх ажилладаг байлаа гэхэд өдрийн 0 000 төгрөгийн цалинтай эсэх нь тодорхойгүй баримтаар нотлогдоогүй, хэрэгт тухайн цайны газрыг ажиллуулдаг гэх хүнээс мэдүүлэг авсан гэх боловч тэр хүн нь мөн тэр цайны газрыг ажиллуулдаг эсэх нь тодорхойгүй тул 00 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “гэжээ.
Хохирогч ******* ажилгүй байсан хугацааны цалин 00 000 төгрөг нэхэмжилснийг шүүх нотлогдсон гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх “хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт” гэж үзэв.
Тухайлбал:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн гомдол, мэдээлэл нь дангаараа нотлох баримт болохгүй ба мэдээллийн бусад эх сурвалжаар давхар нотлогдох ёстой.
Иймд шүүгч хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь шинжлэн судалсныг үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг үнэлэх ёстой.
Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй.
Тус хэрэгт хохирогч гэмт хэргийн улмаас 0 хоног ажлаа хийгээгүйгээс 00 000 цалин, хөлсөө авч чадаагүй нь дан ганц гэрч - мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэсэн нь буруу ба гэрч - мэдүүлгээс гадна ажилтны ажлын цагийн бүртгэл, урьд авч байсан цалингийн тодорхойлолт, банкны хуулга болон орлого олсон талаарх татварын баримт зэрэг бусад эх сурвалжаар давхар нотлогдсоноор шүүх шийдвэрийнхээ үндэслэл болох ёстой байжээ.
Иймд анхан шатны шүүх хохирогч Ш. гэмт хэргийн улмаас 0 хоног ажил хийгээгүй хугацааны цалин хөлс болон 00 000 төгрөг гаргуулахаар дүгнэсэн нь
- дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан;
- дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байх тул Дархан-уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 0 дугаар сарын 3-ний өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож, шүүгдэгч *******ээс “ 00 000 төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгох тухай“ давж заалдах журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг хүлээн авч бусад хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* “ миний бие урьд ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн тул Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үүгэж ” гомдол гаргасан.
Шүүгдэгч ******* анхан шатны шүүх хуралдааны үед болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “ …хохирогчтой хамт архи ууж согтсон үедээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдсон, гэмт хэрэг гаргахад хохирогч Ш. ёс зүйгүй үйлдэл, хэл амаар доромжилсон байдлууд нөлөөлсөн, энэ хэргийн улмаас би ч биедээ гэмтэл авсан боловч шүүх эмнэлгийн шинжээч надад учирсан гэмтлийг бүрэн тогтоож чадаагүй …” гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч өөрийн гэм буруугаа бүрэн гүйцэт хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүйгээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирол 200 000 төгрөгийг төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа зэрэг нөхцөл байдлууд болон үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлаг, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн -д заасныг журамлан шүүгдэгч *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 0 дугаар сарын 3-ны өдрийн 202/ШЦТ/2 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг:
-“4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 0 дугаар зүйлийн 0.-д зааснаар шүүгдэгч *******ээс хохирогч ******* эмчилгээний зардал 200.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны .00.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.МАНЛАЙБААТАР