| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 197/2025/10386/И |
| Дугаар | 197/ШШ2026/03135 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2026/03135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,,, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******,********************* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Аюуш нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Э.*******аас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгөөс татгалзаж, шаардлагаа 6,000,000 төгрөг болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д. нь Хаан банкны ******* дугаартай өөрийн данснаас хариуцагч Э.*******д 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Э.*******ы Богд банкны ******* тоот данс руу 6,000,000 төгрөгийг зээл гэж шилжүүлсэн байна.
3. Хариуцагч Надад тухайн үед 2024 оны 10 сарын 16-нд энэ хүнээс мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй байсан. Надад тийм хэмжээний мөнгө хэрэггүй байсан. Би энэ хүнтэй зээлийн тиймэрхүү яриа огт яриагүй. Тухайн үед миний эгч энэ хүн дээр ороод энэ хоёр хоорондоо тэр мөнгийг зээлэх, зээлэхгүй гэх асуудал яригдсан. Тэгээд би яагаад энэ асуудалд орсон бэ гэхлээр энэ хүн надаас чи зээл хөөцөлдөж байгаа чинь үнэн юм уу гэсэн. Би үнэн гэсэн. Гэхдээ би энэ хүнд мөнгийг чинь би зээлж байгаа шүү. Би ингээд өгөх юмаа гэж ерөөсөө огт яриагүй. Тэгээд чи эгч рүүгээ шилжүүлчих, би чиний данс руу хийчихье л гэсэн. Тэгээд л би данс руугаа авсан. Тэрнээс бол тухайн үед надад мөнгө хэрэггүй, би авах шаардлагагүй байсан. Энэ хүнтэй тийм ч дотно харилцаатай биш, хоорондоо юм ярьдаг ч үгүй байсан. Тэгээд энэ хүн надаас ингээд мөнгө нэхэмжилсэн. Тэгээд би тухайн үед нь би чамаас мөнгө аваагүй шүү дээ гэсэн чинь би чиний данс руу хийсэн юм чинь чамаас нэхэмжилнэ гэж хэлсэн гэсэн хариу тайлбараа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан байна.
4. Нэхэмжлэгч Д., хариуцагч Э.******* нарын хооронд зээлийн гэрээг бичгээр үйлдээгүй ч талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж
-мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус хуульчилсан байх тул гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5. Нэхэмжлэгч Д. нь зээлийн хүү алданги болох 2,000,000 төгрөгөөсөө татгалзсан тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
6. Хариуцагч Э.******* нь хэдийгээр өөрөө зээл аваагүй зөвхөн миний дансаар оруулж би эгчдээ өгсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Д. нь Хаан банкны өөрийн эзэмшлийн ******* дугаартай данснаас хариуцагч Э.*******д 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Богд банкны ******* тоот данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
7. Иймд Э.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.ад олгох нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 6,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН