2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 193/ШШ2026/00431

 

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 193/ШШ2026/00431

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай,******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн *******ий хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:*******, *******, ******* хаягт түр оршин суух, ******* ******* ******* ******* ******* овогт ******* -ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай *******ий хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******гаас ... Миний бие 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл д суралцаж Экскаваторын машинист мэргэжлээр төгсөөд аймгийн сумын нэгдэлд 1984 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажилласан. Улмаар 1991 онд нэгдэл хувьчлагдан тарж, бүх ажилчид 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хамт нэгдлийн суурин дээр компани-ийг байгуулж 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тракторын жолоочоор авч ажиллуулсан. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний хөдөлмөрийн дэвтрийг хааж нийгмийн даатгалын дэвтэр олгосон. Компани цалингаа тогтмол өгч чадахгүй болж дампуурсан тул 1999 онд Налайх дүүрэгт шилжин ирж, уурхайд хувиараа ажиллаж байгаад 2007 онд гэр бүлээрээ ******* ******* хотод шилжин очиж суурьшсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж шилжин ирсэн иргэдийн хоёр улсад ажилласан жилийг тооцох болсон тул ажилд орсон гарсан тушаалын хуулбар авах гэж Монголд ирсэн. Гэтэл 1984 онд нэгдэлд ажилд орсон тухай тушаалын хуулбар олдсон ба ажлаас чөлөөлсөн тушаал олдоогүй тул хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэсний дагуу 1984.08.16-ны өдрөөс 1991.12.31-ний өдрийг хүртэл нэгдэлд, 1992.01.01-1995.01.01-ний өдрийг хүртэл компанид тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү" гэжээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримт Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,******* *******ны Засаг даргын тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, аймгийн архивын хэлтсийн тодорхойлолт, аймгийн сумын Монгол-Унгарын найрамдлын нэрэмжит нэгдлийн зөвлөлийн даргын тушаалууд, Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр, паспортын хуулбар, Ж., Б. нарын тодорхойлолт, фото зураг, аймгийн сумын түүх ном.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******гаас гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Тэрээр тус шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ... миний ажиллаж байх хугацааны ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарч ирэхгүй байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж тайлбарлажээ.

 

3. Нэхэмжлэгч өөрийн түр оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь******* *******ны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ ******* өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсэн шаардлагад нийцэж байна.

 

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Б.*******н нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар нь дараах бичмэл баримтуудаар тогтоогдоно.

 

-Налайх дахь ТЭХГ-н ТМДС-н захирлаас олгосон № дугаартай ... 1984.08.21 сумын нэгдэлд тракторын жолоочоор томилов. Нэгдлийн даргын 1984 оны 08-р сарын 21-ний өдрийн 58 тоот тушаалаар ,

1991.12.31 нэгдлийн тракторын жолоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 34 тоот тушаалаар,

1992.01.01 компанид тракторын жолоочоор томилов. Захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- аймгийн сумын Монгол-Унгарын найрамдлын нэрэмжит нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаар Газар тариалангийн үйлдвэрлэлд тракторын шаардлагатайг харгалзан нойморын тракторыг *******ай овогтой *******д хүлээлгэн өгч, тракторын жолоочоор 1984 оны 08 дугаар сарын 16-наас эхлэн томилон ажиллуулсугай гэх тушаал

- аймгийн сумын Монгол-Унгарын найрамдлын нэрэмжит нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 40 дугаартай Ээлжийн амралт олгох тухай ... Тус нэгдлийн авто ХАА-н грашийн тракторч *******ай овогтой Амантайд 1985 оны ээлжийн амралтыг 1985 оны 5 сарын 25-наас үндсэн амралтын 15, нэмэгдэл амралтын 11, бүгд 26 хоногийн амралт олгон эдлүүлсүгэй

- аймгийн сумын Монгол-Унгарын найрамдлын нэрэмжит нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай ажлаас чөлөөлж ажилд томилох тухай ... 3. ийн уурын зуухын машинистаар О., Б.*******, Ц. нарыг 11 сарын ... томилсугай гэх тушаал

- аймгийн сумын Монгол-Унгарын найрамдлын нэрэмжит нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 27 дугаартай Ээлжийн амралт олгох тухай ... 1 ******* ... 1990 оны ээлжийн амралтыг үндсэн амралтын 15, нэмэгдэл амралтын 11, бүгд 26 хоногийн амралт... олгосугай гэх тушаал.

 

- Гэрч Б. ... Б.******* намайг 1990 онд хоньчноор ажилд ороод нэгдэлд тракторчинаар ажиллаж байсан. нэгдэл 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татан буугдаж 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс компани болж өөрчлөгдөхөд ******* нь тракторчинаар 1997 оныг хүртэл ажилласан. 1995 оноос хөдөлмөрийн дэвтрийг хаагаад Нийгмийн даатгалын дэвтэр олгосон. гэх мэдүүлэг,

 

-Гэрч Ж. ... Би нэгдэлд 1980 онд боловсон хүчнээр ажилд орсон. Б.******* 1984 оноос 1991 он хүртэл тракторчинаар ажиллаж байсан. 1992 онд нэгдэл татан буугдаж компани болж өөрчлөгдсөн. Б.******* компанид 1997 он хүртэл тракторчин хийсэн. гэх мэдүүлэг.

-Нийгмийн даатгалын дэвтэр, Фото зураг, аймгийн архивын хэлтсийн тодорхойлолт, аймгийн сумын түүх ном зэргээр нотлогдож байна гэж үзэв.

 

5. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, тэтгэвэр авах эрх үүсэж буй нөхцөл байдал, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн *******ын *******г 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэгдэлд тракторын жолооч, уурын зуухын машинистаар , 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл компани-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, ******* тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу ******* орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* ******* ******* ******* ******* овогт ******* -г 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэгдэлд тракторын жолооч, уурын зуухын машинистаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл компани-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс ******* тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг ******* орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА