| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 197/2025/41972/И |
| Дугаар | 197/ШШ2026/03134 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2026/03134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ,,,, Боржигин ургийн овогт ын -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,, , т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээний тайлан хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Л.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уртнасан,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наранцэцэг,
Гэрч Г. нар ирсэн байна өөр дуудагдсан хүнгүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Аюуш нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
1.Нэхэмжлэгч Л. нь хариуцагч , т холбогдуулан Г.ын 2025 оны 12 дугаар сарын № дугаар үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн, хөрөнгийн үнэлгээнд ашигласан мэдээллийн эх сурвалжийг заагаагүй, үнэлгээчин өөрөө үнэлгээг хийгээгүй, эмэгтэй хүн судалгаа хийсэн, үнэлгээний хариуцлагын даатгалын мэдээлэл дутмаг, үнэлгээний тооцооллыг хавсаргаагүй зэрэг нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж,
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ...Хөрөнгийг хэрхэн үнэлсэн нь үнэлгээчний асуудал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан...хэмээн маргаж байна.
4. Гэрч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээ тогтоохдоо хуулийн дагуу үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргасан. Уг хандлагуудаас өртгийн хандлага болон хөрөнгийн үнэлгээний хандлагуудыг харгалзаж бэлтгэн гаргасан...дугаартай хувийн үл хөдлөх, газар, 2 давхар орон сууц үл хөдлөх, 140мк талбайтай, хувийн сууцны хөрөнгө нийтдээ 3 хөрөнгө байх шиг байна нийт 3 үл хөдлөх хөрөнгө, 2 газар байсан. Хөрөнгүүд нь Ц. гэдэг хүн дээр ирсэн байна гэв.
5.Зохигч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэхэд маргаж байна.
6.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:
6.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэр (хх-11-14х),
6.2. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаар (хх-15-18х),
6.3. Хөрөнгийн үнэлгээний № тайлан (хх-19-54х),
6.4. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ (хх-186-188х),
6.5. Үнэлгээ хийлгэсэн газар болон үл хөдлөх хөрөнгийн лавлагаанууд, 145м2 болон 700м2 талбайтай газруудын кадастр зэргийг,
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:
7.1 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүгчийн дугаартай Шийдвэр албадан гүйцэтгэх тухай захирамж (хх-102х)
7.2. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудас (хх-101х)
7.3 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэр (хх-11-14х),
7.4 Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаар (хх-15-18х),
7.5. Хөрөнгийн үнэлгээний № тайлан (хх-19-54х), зэргийг
7.6. Хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/03 дугаартай (хх-119-121х),
7.7. Эд хөрөнгө хураах тухай тогтоол 2025 оны 11 дүгээрг сарын 05-ны өдрийн 7/04 дугаартай (хх-125-126х)
7.8. Хөндлөнгийн гэрчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай мэдэгдэл (хх-127х)
7.9. Үнийн санал ирүүлэх тухай 2025 оны 11 дүгээр сарын 3-4/ дугаартай албан тоот (хх-132х)
7.10. Шинжээч томилох тухай тогтоол (хх-136х)
7.11. Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт (хх-140х)
7.12. Хөрөнгийн үнэлгээний № тайлан (хх-139-165х),
7.13. Мэдэгдэл хүргүүлэх тухай 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3-4/******* дугаартай албан тоот (хх-166х),
8. Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
9. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллын талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
10. Шүүх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ үнэлгээ хийх эрх бүхий этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцүүлэн тайлан гаргасан эсэхэд дүгнэлт хийдэг.
11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба нэхэмжлэгч Л.эд Мэргэшсэн Үнэлгээчин Г.ын хөрөнгө үнэлсэн тухай 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № дугаартай тайланг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3-4/******* албан бичгээр танилцуулсан байна. (хх-166х)
12.Нэхэмжлэгч Л. хөрөнгийн үнэлгээг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр танилцаж, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргаснаас үзвэл хуульд заасан 7 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргасан байх тул дээрх хуулийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ. (хх-1-4х)
13. Нэхэмжлэгч Төрийн банкны ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л. нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 840,523,668 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 831,634,629 төгрөг 64 мөнгө хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. (хх-11-14х)
14.Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаар Магадлалаар 64 мөнгө хасаж 831,634,629 гаргуулахааршийдвэрлэсэн байна. (хх-15-18х)
15.Шүүхийн дээрх шийдвэрүүдийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0******* дугаартай гүйцэтгэх хуудас (хх-101х), Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар захирамж (хх-102х) гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
16.Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийг үнэлүүлэхээр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № дугаар тогтоолоор мэргэшсэн үнэлгээчин Г.ыг Ц.ын /РД:*******/ өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүргийн, 4 дүгээр хороолол, 35 тоотод байрлах 510.9 м.кв тайлбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-*******113 тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв газрын хамт, мөн тус хаягт байрлах төлбөр төлөгч Л.ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******1 тоот улсын бүртгэлийн дугаартай 130 м.кв талбайтай хувийн сууц, Г-*******763 тоот улсын бүртгэлийн дугаартай 145 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ц.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******5 тоот улсын бүртгэлийн дугаартай 300 м.кв талбайтай хоёр давхар орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр томилжээ.
17. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд Г. нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор Хугацаагүй эрхтэй үнэлгээчний №******* тусгай зөвшөөрөлтэй байгаа (хх-156х) нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд байна.
18. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор зохицуулсан байдаг.
19.Нэхэмжлэгч Л., түүний өмгөөлөгч Б.Уртнасан нар хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ...Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн, хөрөнгийн үнэлгээнд ашигласан мэдээллийн эх сурвалжийг заагаагүй, үнэлгээний хариуцлагын даатгалын мэдээлэл дутмаг зэрэг нь шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг илт тодорхой заалтыг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн маргасан.
20.Шинжээч хөрөнгийн үнэлгээ хийхдээ хууль болон олон улсын стандарт болон зах зээлийн, өртгийн хандлагаар тооцооллыг хийж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байх ба дараах алдааг гаргасан байна.
Үүнд: Мэргэшсэн үнэлгээчин Г. нь үнэн зөв баримт, мэдээлэл дутуугаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № дугаар дүгнэлтээ Ц.Лхагвасүрэн гэдэг өөр хүний нэрээр, Л., Ц. нарын газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг зөвхөн Ц.ын газар, үл хөдлөх хөрөнгө гэж дүгнэсэн.
Мөн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээ гаргах үнэлгээчинд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг
мөн зүйлийн 10.1.2-т хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаажуулахаас өмнө танилцах, тайлангийн талаар тайлбар авах гэж
мөн зүйлийн 10.2.1-д хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр үнэлгээчнийг хангах гэж хуульчилсныг үйлчлүүлэгч буюу шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан эрх, үүргээ биелүүлээгүй байна.
21.Мэргэшсэн үнэлгээчин Г. нь 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № дугаар дүгнэлт нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй юм.
22.Иймд Шийдвэр гүйцэтгэгч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаажуулахаас өмнө танилцах, тайлангийн талаар тайлбар авах гэж, 10.2.1-д заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээдийг хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр үнэлгээчнийг хангах гэж заасныг тус тус зөрчсөн байх тул шинжээч Г.ын гаргасан № дугаартай хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
23.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02508 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд бүхэлд нь түдгэлзүүлэх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан ба уг арга хэмжээ нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг зохигчид тайлбарлах нь зүйтэй.
24.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ын ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын т холбогдох хэрэгт Г.ын гаргасан 2025 оны № дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02508 дугаар захирамжаар авсан арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг зохигчид тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЭЭЖИН