Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/06

 

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Хохирогч , түүний өмгөөлөгч *******         

Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/546 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч , шүүгдэгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 2518000590417 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй 

2.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “*******. ” гэх нэртэй фитнесийн хувцас солих өрөөнд ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгой, цээж, гаран тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргийн цоорол, хүзүү, баруун сарвуу, шуунд зулгаралт, баруун бугалга, зүүн гуя, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2518000590417 дугаартай хэргээс ургийн овогт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож *******г цагаатгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

- ургийн овогтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгж буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,

-Хохирогч нэхэмжлэлээс сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх зардалд хамаарах 1,973,400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардал болох 511,050 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

                  -Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас 6,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгож,

                  -Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******гаас 116,022 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлж,

              -Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

                  -Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан этгээд *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

                  -Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

                  -Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч давж заалдах гомдолдоо:

...Би 2024.12.27-ны орой “*******. ” гэх нэртэй фитнесийн газарт *******, ******* нарт зодуулж хөнгөн хэлбэрийн хохирол учирсан.

Шүүх хурал дээр шүүгч “чиний хэнгэргийг хэн цоолсон бэ” гэж асуусан, тухайн үедээ би балмагдан сандарч “******* гэгч нь чих рүү алгадсан, тэр үед цоолсон байх” гэж хэлсэн. Улмаар шүүхийн шийдвэр гарч *******гийн хэргийг хэрэгсэхгүй болгож, *******д торгох ял оногдуулсан. *******, ******* нар нь олон нийтийн газарт бүлэглэн зодож миний биед хохирол учруулчхаад шүүх хурал дуусан дуустал хэргээ хүлээх битгий хэл харин ч эсрэгээрээ худал хэрэгт биднийг гүтгэж ял шийтгэл оногдуулах гэлээ гэж дайрч давшиж байсан. Хурал дууссаны дараа ******* нь олон нийтийн сүлжээнд зургаа байрлуулж “одоо нийгэмд буруутай нь ялж, буруугүй нь ялагддаг болсон байна” гэж хүртэл бичсэн байсан. Иймээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг дахин хянаж өгнө үү ... гэжээ.

******* давж заалдах гомдолдоо:

... ******* намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1200 нэгж буюу 1 200 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирогч д 6,600,000 төгрөг гаргуулахаар шийтгэсэнтэй санал нийлэхгүй, гомдолтой байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

Хамгийн гол нь намайг зүүн чихний хэнгэргийг цоолсон гэж буруутгасан нь үндэслэлгүй. Миний хувьд гомдоод байгаа нь би чих рүү огт цохиогүй учраас надад уг ялыг хүлээхэд харамсалтай гомдолтой байгаа юм.

Энэ хэргийг шинжээчийн дүгнэлтээр хохирогч д зүүн чихний хэнгэргийн цоорол үүссэн гэж үзсэн. Шинжээч өөрөө оношлоогүй, “” хувийн эмнэлгийн эмч , гэх эмч нарын тодорхойлолтоор шүүх эмч уг дүгнэлтийг гаргасан. “” эмнэлгийн эмч ийн үзлэг тодорхойлолтоор хэнгэрэг цоорхой гэсэн гар бичмэл, дараа нь эмчийн үзлэгээр хэнгэрэг бүтэн гэсэн гар бичмэл тодорхойлолтууд хэрэгт авагдсан.

Дахин хийсэн 2025.09.23-ны өдрийн 3 эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд биед зүүн чихний хэнгэргийн цоорол гэж үндэслэлгүй дүгнэлт хийхдээ хэргийн материалаас шинжээчид санал нэгтэй дүгнэлт гаргав гэсэн нь ямар баримт нотолгоог үндэслэж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй, би дахин дүгнэлт гаргуулж хэргээ үнэн зөвөөр шийдүүлмээр байна.

Ямар баттай баримт, юуг үндэслэж намайг яллах үндэслэл болгосныг би ойлгохгүй байна. 2024 оны 12 сарын 27-ны өдөр фитнесийн хувцас солих үед болсон хэрүүл маргааны асуудал болсон, гэхдээ хохирогч зүүн талын чихийг цохисон гэх үйл явдал нотлогдоогүй, хүний чихний доторх гэмтлийг тухайн үед нь нарийн техникээр баримтжуулах ёстой байхад гар утсаар авсан зургаар нүдэн баримжаагаар гэмтлийн гаралтай цоорол гэж үзэж намайг хэлмэгдүүлж байгаа тул цагаатгаж өгнө үү... гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

...Шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл: хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж гэм буруутай этгээдийн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл хоорондын шалтгаант холбоог ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал болон хавтаст хэрэгт цугларсан хохирогч , гэрч , , , , нарын мэдүүлэг, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 76 дугаар шинжээчийн дүгнэлт, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дархан-уул аймгийн Шарын гол сумын яаралтай тусламж үйлчилгээ RОЗ.О оношоор 116,022 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан талаарх баримт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1452 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч *******, ******* нар нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “*******. ” гэх нэртэй фитнесийн хувцас солих өрөөнд ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан буюу шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж байдаг. Өөрөөр хэлбэл: хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхдээ үйлдлээрээ нэгдсэн байхаас гадна хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах ёстой.

Гэтэл анхан шатны шүүхээс “...шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч *******н хохирогч зүүн чих хацар хэсэгт хэд хэдэн удаа алгадсан үйлдлийн улмаас хохирогч биед зүүн чихний хэнгэргийн цоорол, хүзүү, баруун сарвуу, шуунд зулгаралт, баруун бугалга, зүүн гуя, цээжинд цус хуралт гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд тухайн гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 76 дугаар дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0525/1222 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хохирогч биед учирсан зүүн чихний хэнгэрэг цоорол гэмтэл нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь шинжээч эмч мэдүүлэг авсан тэмдэглэлээр тогтоогдсон. Шүүхээс тогтоосон үйл баримт, хохирогч шүүх хуралдаанд шинэчлэн өгсөн мэдүүлэг, гэрч ийн “хэсэг хугацааны дараа *******, 2 маргалдаад усанд орох өрөөнөөс гарч ирсэн. *******, хоёр маргалдаад байхаар би хувцас солих өрөөнөөс нь дасгалын өрөөнд орсон” гэх мэдүүлэг, гэрч гийн “...эхлээд ******* нь ******* маргалдаж эхэлсэн. Тэгтэл ******* нь эгчтэй барилцаж аваад зууралдаад байсан. Тэгээд байж байтал *******гийн эгч болох нь ороод ирсэн...” гэх мэдүүлэг зэрэг баримтаар хохирогчид учирсан зүүн чихний хэнгэрэг цоорол гэмтэл нь *******н үйлдлийн улмаас учирсан...” гэж дүгнэж шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч ******* нь гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлж барагдуулаагүй, төлөхөө илэрхийлээгүй мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байхад харгалзан үзэлгүй “...Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж ял шийтгэл халдаасан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх *******, ******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж, илт үндэслэлгүйгээр шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/546 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч ******* нь гэм буруутайд тооцсоны дараа ял эрүүгийн хариуцлагын шүүх хурал дээр эцсийн үг хэлэхдээ “...би д гар хүрээгүй байхад яагаад намайг буруутгаж байгаа юм бэ” гэж шүүгчтэй мэтгэлцэж байгаа үйл баримтаас тухайн хүн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөх нь битгий хэл өөрөө хүний биед халдсан үйлдэлдээ огт дүгнэлт хийгээгүй нөхцөл байдал ажиглагдсан. Гэтэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцлийг бичсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж, илт үндэслэлгүйгээр *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа тул 546 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч тайлбартаа:

Шүүгдэгч нар нь хоёулаа нийлж миний биед халдсан байхад *******г буруугүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Би нүцгэн биеэ алчуураар ороогоод усанд ороод гараад ирж байсан. Зүүн гараараа алчуураа алдахгүйн тулд барьсан байхад баруун гарыг ******* барьж өгөөд нийлж зодсонд гомдолтой байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч өмгөөлөгч ******* саналдаа:

Улсын яллагчийн эсэргүүцлийн агуулгатай санал нэг байгаа. Шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Би Монгол Улсын иргэн, хуулийн өмнө худлаа ярихгүй. Энэ хүн яагаад намайг гүжирдээд байна вэ гэхээр тэнд камер байгаагүй. Тэнд гэр бүл, найз нөхдөөрөө байсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс энэ хүмүүсийн найзууд байсан. Намайг усанд орж байхад тэр хүмүүстэй нийлж миний эгчийг муулж байсан. Би нэг үг буруу ярьсан бол хуулийн өмнө хариуцлагаа хүлээнэ. Гэтэл намайг гүжирдэж байгаад гомдолтой байгаа учраас гомдол гаргасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******н өмгөөлөгч ******* саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар нотолбол зохих, маш чухал зүйл нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож хүний эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна. Ер нь бол зөрчлийн шинжтэй үйл баримт болсон. Миний үйлчлүүлэгч огт гар хүрээгүй гэдэг асуудал ярихгүй байгаа. эмч “...дан ганц хэнгэргийн хальс цоорхой байх нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэж мэдүүлэг өгсөн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж маргаж байгаа.  Анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ хайхрамжгүй хандсан. Үнэхээр дурангаар үзсэн бол он сар өдөртэй баримт байх ёстой. Хэрэв баримт байсан бол үнэхээр энэ хүний чихний хэнгэрэг энэ гэмтлийн гаралтай цоорсон юм байна гэдэг итгэл үнэмшил төрөх байсан. Энэ бол тогтоогдоогүй байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. “” эмнэлгийн чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн хоёр эмчийн тодорхойлолт өөр хоорондоо зөрүүтэй байгаа. эмчийн дурангаар үзсэн баримт хэрэгт авагдаагүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******н өмгөөлөгч ******* саналдаа:

Хохирогчийн нөхрийн мэдүүлэгт “...манай эхнэр уурлаад намайг зодсон” гэж ярьдаг. Тэгэхээр сүүлд шинээр гарч ирсэн гэмтэл нь уг болсон үйл явдлаас хойш дахин гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал байна. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд нарийн тогтоогоогүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд хөнгөн гэмтэл учруулахад бүлэглэж оролцсон үйл баримт тогтоогдоогүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Миний үйлчлүүлэгчийг цагаатгасан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. *******гийн хувьд хохирогчийг цохисон үйл баримт байна гэж харж байгаа. Харин цаг хугацааны хувьд миний үйлчлүүлэгч үйл баримт болсны дараа заалнаас орж ирээд маргах, түлхсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******: Тайлбаргүй гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хохирогч , шүүгдэгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянан үзэж, *******, ******* нарт холбогдох шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “*******. ” гэх нэртэй фитнесийн хувцас солих өрөөнд ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгой, цээж, гаран тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргийн цоорол, хүзүү, баруун сарвуу, шуунд зулгаралт, баруун бугалга, зүүн гуя, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, хохирогч ийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******н үйлдэлтэй шалтгаант холбоотой, харин шүүгдэгч *******н үйлдэлтэй шууд шалтгаант холбоо тогтоогдсонгүй, харин шүүгдэгч *******н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй ч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан танхайрах, хүний биед халдах зөрчлийн шинжийг хангаж байгааг дурдах нь зөв гэж дүгнээд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргээс *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. 

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дүгээр зүйлийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж тус тус заасан нөхцөл байдал нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх үндэслэлд хамаарна.

 Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болох хохирогч ийн “...тус өдөр үйлчлүүлж дуусаад шүршүүрт орж байхад ******* нь миний эсрэг талд шүршүүрт орж байхдаа чанга чанга яриад нэг хүнийг доромжлоод байх шиг байсан. Тэгсэн гэнэт “чи арчаагүйдээ л манай эгчид нөхрөө алдаа биз дээ, бүдүүн авгай” гэхээр нь намайг хэлж байна гэдгийг мэдээд “чи ямар бүдүүлэг юм бэ, олон нийтийн газарт ичдэггүй юм уу, болиоч” гэхэд намайг “арчаагүйдээ манай эгчид нөхрөө алдчихаад муу янхан  минь бүдүүн байж болно, бүдүүлэг байж болохгүй” гээд элдвээр хэлж байхад нь эгч нь гаднаас ороод ирсэн.   Би “чи энэ дүүдээ хэлээч, олон нийтийн газарт энэ хүмүүсээс санаа зовдоггүй юм уу” гэхэд эгч ******* нь дүүтэйгээ нийлээд намайг “чи муу бүдүүн авгай, чи одоо хүртэл миний шавхруун дээр байгаа биз дээ” гэх зэргээр доромжлоод эхэлсэн. Би алчуураар биеэ ороосон байсан. Тэгээд хувцсаа авахаар тонгойтол нь миний ар нуруу луу ******* нь гараараа цохиод авахаар нь эргээд хартал миний зүүн хацар луу 2-3 удаа алгадсан. Тэгтэл эгч ******* нь ирээд хоёулаа нийлээд намайг цохиж аваад миний хүзүүг маажиж ураад, миний хүзүүнд байсан гинжийг тасалж шидсэн. ... ******* нь миний баруун гар луу нэлээд хэдэн удаа цохиж, мөн гараас хүчтэй базаж байсан. Намайг нийлж зодсон. ...Би 1 гараараа биеэ ороосон байсан алчуураа бариад нөгөө гараараа *******гийн урдаас эсэргүүцэж байхад ******* нь ирээд миний баруун гарыг бариад базаж, цохих зэрэг үйлдэл үзүүлсэн. Тэгээд байж байтал хүмүүс орж ирээд биднийг салгасан...” гэж удаа дараа мэдүүлсэн мэдүүлгүүд (хх-н 11, 32-33, 35-р тал), 

-гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2024 оны сарын 27-ны өдөр би фитнестээ яваад усанд орох гээд хувцас солих өрөөнд байж байтал зүс таних 3 эмэгтэй эхлээд хэрэлдэж байгаад хоорондоо зодолдож эхэлсэн. Эхлээд ******* нь ******* маргалдаж эхэлсэн. Тэгтэл ******* нь эгчтэй барилцаж аваад зууралдаад байсан. Тэгээд байж байтал *******гийн эгч болох ******* нь ороод ирсэн.  дөнгөж уснаас гарч ирээд алчуураа биеэрээ ороосон байдалтай зогсож байсан. Тэгтэл ******* дүүтэйгээ нийлээд ийг хэл амаар доромжлоод байсан. *******,  ******* нар нь эгчийг буланд шахаад дайраад байсан. Тэгэхдээ хэд хэдэн удаа  эгчийг л цохиод байсан. Би босож ирээд *******, ******* хоёр руу хараад ардаа  эгчийг зогсоогоод салгасан. Намайг тэднийг салгаж байх үед *******, ******* нар нь намайг давуулаад  эгчийг цохиод байсан. Тэгээд тэнд баахан хэрүүл маргаан болоод салцгаасан.  эгчийн үснээс нь зулгаасан бололтой үс гэзэг нь арзайсан байсан” гэх мэдүүлэг (хх-н 31-р тал),  

-гэрч ийн: “...би тухайн өдөр буюу 2024 оны сарын 27-ны өдөр тухайн фитнесийн байранд байсан. Намайг эхлээд фитнесийн байранд ороход эгч дүү 2 гээд казах 2 эмэгтэй байсан. Би дасгалаа хийж дуусаад хувцас солих өрөөнд байж байтал орж ирсэн. Араас нь ******* гэдэг казах эмэгтэй орж ирэхэд нь надад “энэ хүүхэн чинь манай нөхөртэй явалдаад байдаг хүний төрсөн дүү” гэж хэлсэн. Тэгээд ******* нь нэг өрөөнд, бас өрөөнд орж усанд орсон. Хэсэг хугацааны дараа *******, маргалдаад усанд орох өрөөнөөс гарч ирсэн. Маргалдаад байхаар би хувцас солих өрөөнөөс нь дасгалын өрөөнд орсон. Хэсэг байж байтал тэдний маргаан улам чангараад зодоон болоод байх шиг болохоор нь би яваад очтол  алчуураар биеэ ороосон *******, ******* гэх эгч дүү 2 нийлээд рүү дайраад гар хүрч зодоод байсан. Би “больцгоо” гээд болиулах гэтэл намайг хэн нэг нь түлхсэн. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ л “болиоч” гээд эгч дүү хоёрт хэлээд байсан. Тэр 2 казах эмэгтэй хэний ч үгийг тоолгүй рүү дайраад байсан.  үс гэзэг нь арзайгаад, хоолой хэсэгт нь маажсан байсан. Эдгээр хүмүүс нь хэний ч үгийг сонсохгүй байсан болохоор би хувцсаа өмсөөд гараад явсан.” гэх мэдүүлэг (хх-н 53-р тал),   

-гэрч гийн “...би цахилгаан замын минутаа дуусгаад хувцсаа солих гээд хувцас солих өрөөнд очтол , ******* нар хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэдний хажууд Оюунтуяа гээд надтай хамт ажилладаг хүн байсан. Би маргалдаж байсан хүмүүст хандан “больцгоо” гэж хэлсэн. Тэгтэл ******* гэдэг хүн д хандан “бид нарын нэрийг дурсах эрх чамд байхгүй шүү” гэж хэлсэн.  ямар нэгэн юм дугарахгүй байсан. *******, ******* нар нь  рүү дайраад байсан. Оюунтуяа нь *******, *******, нарыг салгах гээд дундуур нь орж болиулах гээд байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд байж байтал *******, ******* нар нь гараад явсан.  нь цагдаа руу явна гээд хувцсаа өмсөөд тэдний араас гараад явсан.” гэх  мэдүүлэг (хх-н 55-р тал) зэрэг хэрэгт хамааралтай баримтууд байхад эдгээрийг хэргийн үйл баримттай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, нэг бүрчлэн тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, дүгнэлт хийгээгүй, дээрх баримтуудыг хэрхэн няцааж байгааг, эдгээрийг яагаад үнэлэхгүй байгаа талаараа тогтоолд тодорхой дүгнэхгүйгээр *******д холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийжээ.  

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчин, илт үндэслэлгүй *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан “...шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга...”, “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” гэх шаардлагыг хангаагүй байна.

 Дээрх алдаа зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 болон мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасан ноцтой зөрчилд тооцогдон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа тул хохирогч давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүх дээрх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул шүүгдэгч *******н давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/546 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч давж заалдах журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч *******н гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.

2. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

          ШҮҮГЧ                                                         Г.ДАВААРЕНЧИН

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ