| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2518005590612 |
| Дугаар | 2026/ДШМ/07 |
| Огноо | 2026-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2026/ДШМ/07
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Хохирогч *******
Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 05 оны дугаар сарын 3-ны өдрийн 05/ШЦТ/5 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 5180055901 дугаартай эрүүгийн хэргийг 05 оны дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч *******г 05 оны ******* сарын -ний өдрийн 17:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан зах дотор “над руу дайрч давшлаа” гэх шалтгаанаар *******ын биед халдаж зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Д.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 00 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГазарт эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.1-д зааснаар шүүгдэгч *******гоос 51,030 /тавин нэгэн мянга гуч/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 090000080 тоот дансанд олгож,
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг сиди болон шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргаж,
шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дархан-Уул /н эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ам бүл , эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бага хүүхэд маань сартай. Би Дархан “ ” эмнэлэгт пара буюу цагаан махны хагалгаанд орсон тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Хэргийн материалтай танилцахад 0 нас сартайгаас насны хүүхэдтэй, бага насны хүүхдүүдтэй учраас эхнэр нь ажил хийх боломжгүй. Өөрөө Дархан зах дээр гар утас зарж, гэр бүлээ тэжээдэг хүн байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн материалаас харахад гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдалд хохирогчийн тодорхой хэмжээний буруутай үйлдэл байсан гэж харагддаг. Өөрөө “” эмнэлэгт хүндрэлтэй цагаан махны хагалгаанд 50,000 төгрөгөөр орсон, оноштой төлбөр төлсөн баримтыг ирүүлсэн. Одоо ч гэсэн энэ өвчин нь дахин, дахин давтагддаг, олон жил “” буюу монголоор цагаан мах нь өвдөж байгаагаа хэлдэг. Шүүгдэгчийн хувьд ямар нэгэн шийтгэлийг хүлээхэд бэлэн, гагцхүү өдөрт 8-аас доошгүй цаг ажиллахад хугацааны хувьд богино хэдий ч миний эрүүл мэндийн хувьд хүнд байна. Удаа дараа хагалгаанд орсон учраас цус алдах нөхцөл байдал үүсэж магадгүй гэж айж байгаа. Тийм учраас шийтгэлийг өөрчилж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Энэ гомдлыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж оролцож байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Миний бие эрүүл мэндийн болон ар гэрийн шалтгаанаар нийтэд тустай ажил хийх боломжгүй байгаа. Тийм учраас нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* саналдаа:
Шүүгдэгч нь өөрөө шүүхэд дуудагдах хэмжээний үйлдэл хийчхээд нэг ч удаа буруугаа хүлээхгүй байгаа. Биеэ барих чадваргүй анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч маш олон удаа энэ хүнд сануулга өгсний үндсэн дээрээс энэ ялыг өгсөн. Тэгээд би өөрийнхөө биеийг хамгаалсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Энэ хүн нийтэд тустай ажил хийх бүрэн чадамжтай, яагаад гэвэл энэ хүн мөнгө төгрөгтэй гэдгээ гайхуулаад, дансандаа байгаа мөнгийг хүний нүдэнд харуулаад явдаг. Миний дансанд хэдэн тэрбум төгрөг байна гэж дансаа харуулж гайхуулж явдаг хүн байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаар гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагаан махны хагалгаанд Монгол хүмүүсийн дийлэнх нь орсон байдаг. Миний охин ч орсон, би өөрөө ч орсон. Энэ хүн өглөө 9 цаг гэж ажилдаа ирээд, орой 7 цаг гээд хүмүүс бууж байхад ажлаа хийгээд зогсож байдаг хүн. Өнөө өглөө намайг энд байхад энэ хүн ажлаа хийгээд л байж байсан. Ар гэрийн шалтгаанаар энэ хүний ялыг хөнгөрүүлэх үндэслэл огт байхгүй. Энэ хүн 00 цагийн ялыг хангалттай үүрээд гарах боломжтой. Монгол Улс хуультай шүү, хүнийг доромжлох хуультай гэдгийг мэдрээд, 00 цагийн нийтэд тустай ажлаа сайн биелүүлээсэй гэж хүсэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Хэрэгт эрүүл мэндийн шалтгааны улмаас биеийн байдал нь хүндрэлтэй байгаа талаар эмчийн тодорхойлсон ямар нэгэн баримт байхгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгч байгаа 50,000 төгрөгийн төлбөр төлсөн баримт нь зөвхөн эмнэлэгт үйлчилгээ авах төлбөрийн баримт болохоос одоо хүртэл өвчтэй байгаа гэдэг эмнэлгийн магадалгаа, албан ёсны бичиг биш байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 оны дугаар сарын 3-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч ******* эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянасан болно.
Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж үзлээ.
- Шүүгдэгч ******* нь 05 оны ******* сарын -ний өдрийн 17:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан зах дотор “над руу дайрч давшлаа” гэх шалтгаанаар *******ын биед халдаж зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
Тухайлбал:
Хохирогч ******* “ …миний гэдэсний хэсэгт удаа өшиглөсөн. Би гараараа цохих гээд гар далайтал миний гарыг барьчхаад тавихгүй байсан. Тэгэхлээр нь би ийн өмсөж явсан футболкноос нь таттал түүний фудболк нь урагдсан. Тэгтэл нь миний зүүн шанаа руу удаа гараараа, бас уруулын хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгтэл тэнд байсан хүмүүс биднийг салгасан. нь намайг ямар нэгэн үндэслэлгүйгээр хэл амаар доромжлоод байсан. Энэ үйлдэл нь удаа дараа болж байгаа учраас би түүнд хандан энэ байдлыг нь хэлээд уурлатал нь намайг цохиж зодсон. намайг цохисны улмаас миний зүүн шанаа хэсэгт хөхөрч хавдсан. Бас уруул дотор талдаа язарч цус гарсан. Би ******* гэх хүнээс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Би өөрийн сэтгэл санааны хохирлын хэмжээгээ тогтоолгохгүй. Би ******* гэх хүнд зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу *******г шийтгүүлэх саналтай байна....” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/,
- Гэрч “...Би тухайн өдөр буюу 05 оны ******* дугаар сарын -ний өдөр өөрийн ажлын байр буюу Дархан захын гар утас засварын лангуун дээрээ байсан. Тэгээд 17 цагийн орчимд би хамт ажилладаг ийн хамтаар лангууны араас гарч явахдаа нь хажуугаар зөрөхдөө гэдсээрээ түлхээд өнгөрсөн. Би д хандан чи яаж байгаа юм бэ гэж хэлтэл нь муу хүн үхдэггүй юм аа гэж ыг хэлсэн. Тэгээд бид түүний лангууны араар ороод зогсож байтал ирээд той маргалдаад байсан. Тэгээд миний лангуу руу явсан. Тэгэхэд нь түүний араас очоод барилцаж аваад зууралдаад байсан. нь гараараа самардах гээд дайраад байхад нь цааш нь түлхээд байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс тэднийг салгасан. нь өөрийн нөхөр лүүгээ залгаад цагдаад дуудлага өгөөд хүрээд ир гэж дуудаад байсан. Би тэр -ын хэн хэнийгээ цохисон талаар огт хараагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 0 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн 05 оны ******* дугаар сарын 9-ний өдрийн шинжээч эмч 713 дугаартай “...Д. биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 7-31 дүгээр хуудас/,
”Дархан зах”-ын хяналтын камерын бичлэгтэй СД-д үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Түүнээс гадна анхан шатны шүүх, шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ам бүл , эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бага хүүхэд маань сартай. Би Дархан “ ” эмнэлэгт пара буюу цагаан махны хагалгаанд орсон тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгчээс ирүүлсэн нотлох баримтаар “ ” эмнэлэгт пара буюу цагаан махны хагалгаанд орсон нь тогтоогдсон хэдийн ч энэхүү хагалгаанд 0 онд орж байсан ба өнөөдрийн байдлаар түүний эрүүл мэнд ямар байдалтай байгаа нь тодорхой биш байна.
Түүнчлэн “ Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өвчний учир өөрчлөх, чөлөөлөх” журмын жагсаалтад “Парапроктит” оноштой өвчтөн ордоггүй зэрэг байдлуудыг үндэслэн шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүхээс тогтов.
Жич: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагын жагсаалтыг 03 онд шинэчлэн баталсан бөгөөд жагсаалтад орсон байгууллагуудаас ажлын байрны санал авч, ялтны эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, ур чадварыг нь харгалзан ажиллуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 оны дугаар сарын 3-ны өдрийн 05/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Б.МАНЛАЙБААТАР