| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/04861/И |
| Дугаар | 191/ШШ2026/02210 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/02210
| 2026 02 09 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хаягт оршин байрлах, ******* ******* ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 56,830,073.6 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 77,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 56,977,273.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмарал,
/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Р.******* нь ******* ******* ХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201843518992 тоот зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, бизнесийн бичил шуурхай зээлийн зориулалтаар, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ******* Банк ХК-ийн ТҮАГ-тай №201843494378 тоот кредит картын гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй, бэлэн зарлагын гүйлгээ жилийн 30 хувь, бэлэн бус зарлагын гүйлгээ жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сигначур кредит картын зээлийн эрх нээлгэж 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бэлнээр 3,000,000 төгрөгийг авч ашигласан байна.
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/201843518992 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр БГХ/201843518992 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан.
Зээлдэгч Р.******* нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/201843518992 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 536,685 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,444,081 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,265 төгрөг, нийт 1,986,031 төгрөг,
2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №201843494378 тоот кредит картын гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 255,550 төгрөг тус тус төлсөн байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Хариуцагч Р.******* нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул ******* 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/Ш32024/11935 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/03460 дугаар шийдвэрээр Р.*******г эрэн сурвалжилсан бөгөөд үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал буюу нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 77,000 төгрөг тус тус гарсан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заажээ. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Р.*******д холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: 1. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/201843518992 тоот зээлийн гэрээний үүрэгт А/ Үндсэн зээлийн үлдэгдэлд 19,463,315.39 төгрөг Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 25,122,835.85 төгрөг В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,798,600.20 төгрөг Г/ Нотариатын зардал 77,000 төгрөг Нийт 47,461,751.44 төгрөгийг,
2. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн No201843494378 тоот кредит картын гэрээний үүрэгт: А/ Үндсэн зээлийн үлдэгдэлд 2,744,449.99 төгрөг Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 6,011,877.81 төгрөг В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 688,994.36 төгрөг нийт 9,445,322.16 төгрөг,
3. Эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, бүгд 56,977,273.6 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.11.20-ны өдрийн 01/7117 дугаартай итгэмжлэл, 2024.11.21-ний өдрийн 29/7158 дугаартай итгэмжлэл, 2025.05.14-ний өдрийн 34/3077 дугаартай итгэмжлэл, 2018 оны 04 сарын 09-ний өдрийн ЗГ/201843518992 дугаартай Зээлийн гэрээ, нотариатын зардал төлсөн баримт, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 04 сарын 09-ний өдрийн БГХ/201843518992/ дугаартай Барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, Зээлийн дэлгэрэнгүй дансны хуулга, Зээлийн бүртгэлийн карт, 2018 оны 04 сарын 09-ний өдрийн хүсэлт, Зээл хүсэгчийн анкет, 0948820 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, ХХК-ийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 02/80 дугаартай тодорхойлолт, 2018 оны 04 сарын 02-ны өдрийн 201843494378 дугаартай Кредит картын гэрээ, Дансны хуулга, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Зээлийн бүртгэлийн карт, Кредит картын хүсэлтийн маягт, Иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 61/9863 дугаартай Зээл төлөх мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2024/03460 дугаартай шийдвэр, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024.10.24-ний өдрийн 30/6830 дугаартай албан бичиг, зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
3. Шүүхийн журмаар ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 01/119 дугаартай Зээлийн бодлого, журам батлах тухай тушаал, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 01/119 дугаартай Зээлийн бодлого, журам батлах тухай тушаалын хавсралт 2, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 02/465 дугаартай журам батлах тухай тушаал, Зээлийн эрсдэлийн удирдлагын журам зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Р.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 56,830,073.6 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 77,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 56,977,273.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай,
Кредит картын гэрээ байгуулж 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бэлнээр 3,000,000 төгрөгийг авч ашигласан байна.
Зээлийн гэрээнд 1,986,031 төгрөг, кредит картын гэрээний төлбөрт 255,550 төгрөг тус тус төлсөн байна.
шүүхийн шийдвэрээр Р.*******г эрэн сурвалжилж, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, мөн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 77,000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар тус тус нэхэмжилсэн.
Зээлийн гэрээний үүрэгт 47,461,751.44 төгрөгийг, кредит картын гэрээний үүрэгт 9,445,322.16 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нотариатын зардал 77,000 төгрөг, нийт 56,977,273.6 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлажээ.
Шүүх хариуцагч Р.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 72.3-т заасан журмын дагуу 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, 14 хоногийн дотор буюу 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгсөн.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсныг хариуцагч Р.*******д 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гардуулан өгч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариу тайлбарыг бичгээр гаргаж өгөх үүрийг хүлээсэн.
Гэвч хариуцагч Р.******* нь хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Шүүх хариуцагч Р.*******гийн хүсэлтээр 4 удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан ба 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 10.00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч хөдөө байгаа гэж хүлээн авахаас татгалзсан болох нь шуудангийн магадалгаагаар тодорхойлогдож байна.
Түүнчлэн, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаар утас руу залгаж өөрт нь мэдэгдсэн байхаас гадна мессежээр мөн өдөр мэдэгдэхэд за ойлголоо гэсэн боловч хариуцагч Р.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Мөн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу түүний оршин суугаа газрын харьяалах Засаг даргад шүүх хуралдааны товыг гардуулуулахаар хүргүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
******* ******* ХК, Р.******* нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201843518992 дугаартай Зээлийн гэрээ,
2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр БГХ/201843518992 дугаартай Барьцааны гэрээ-г тус тус байгуулж, уг гэрээгээр ******* ******* ХК нь 20,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатайгаар жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч Р.******* нь зээлийг зээлийн зориулалтын дагуу ашиглаж, зээлийг хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан *******наас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Түүнчлэн ******* ******* ХК, Р.******* нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 20184349378 дугаартай Кредит картын гэрээ байгуулагдаж тус гэрээгээр карт эзэмшигч Р.******* нь хаан *******ны signature кредит картаар 3,000,000 төгрөг хүртэлх хэмжээнд зээлжих, бэлэн зарлагын жилийн хүү 30 хувь, бэлэн бус зарлагын 24 хувь, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 25,000 төгрөгийн шимтгэл төлөх ба ******* ******* сар бүрийн 05-наас 07-ны өдрийн хооронд кредит карт эзэмшигчийн, *******ны системд бүртгэлтэй цахим шуудангаар нэхэмжлэлийг хүргүүлэх, кредит карт эзэмшигч Р.******* нь нэхэмжлэлд заасан төлбөрийг тухайн сарын 27-ны өдрийн 21.00 цагт багтаан төлөхөөр үүрэг хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.1.1, 451.2-т заасан *******наас зээл олгох гэрээний харилцаа үүсэж, дээрх хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ.
ЗГ/201843518992 дугаартай зээлийн гэрээний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг зээлдүүлэгч ******* ******* ХК-иас хариуцагч Р.*******гийн ******* *******ны 5084453809 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна.
Түүнчлэн, №201843494378 тоот кредит картны эрхээр 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг хариуцагч Р.******* бэлнээр авч ашигласан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, харин хариуцагч Р.******* мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүсжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар *******наас зээл олгох гэрээгээр ******* нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд ЗГ/201843518992 тоот зээлийн гэрээний 2.4.1-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөхөөр,
Мөн №201843494378 тоот кредит картны гэрээний 2.5, 3.1-д заасны дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ.
ЗГ/201843518992 тоот зээлийн гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дууссан боловч, хариуцагч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй,
№201843494378 тоот кредит картны гэрээний хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн үлдэх хэсэг, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй.
Зээлдэгч болох хариуцагч Р.******* нь ЗГ/201843518992 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 1,986,031 төгрөгийг төлсөн, №201843494378 тоот кредит картны гэрээний дагуу 225,550 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч Р.******* нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш дээрх ЗГ/201843518992 тоот зээлийн гэрээний төлөлтөөс хойш зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөөгүй, 2020 оны 02 дугаар сарын 10-наас хойш №201843494378 тоот кредит картны гэрээний төлөлтийг төлөөгүй болох нь хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн тооцооллын баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Р.******* нь ЗГ/201843518992 тоот зээлийн гэрээний хугацаа дууссан 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, №201843494378 тоот кредит картны гэрээний хугацаа дууссан 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөөгүй, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байх тул энэ хугацааны хэтэрсэн хүү нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-иас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Р.*******д зээл төлөх мэдэгдлийг шуудангаар хүргүүлж байсан байх ба зээлийн гэрээний үүргийг шаардаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2024/11935 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.*******г эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/03460 дугаар шийдвэрээр Р.*******г эрэн сурвалжлахаар шийдвэрлэжээ.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр хариуцагчаар оролцвол зохих Р.*******гийн оршин сууж байгаа хаягийг тогтоосон болохыг ******* ******* ХК-д мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Р.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээлээ шаардаж байсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3-т *******, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.
Зохигчид Зээлийн гэрээ-ний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагч гэрээний хугацаа дууссан үеэс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буйгаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.
Р.******* нь 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ ... Миний ажиллаж байсан ХХК нь 2018 оны сүүлээс үйл ажиллагаа нь доголдож зогсонги байдалтай цалингаа цагтаа тавихгүй байсан шалтгаанууд үүссэн даруй миний бие **************инд мэдэгдэн компаниас авах цалингийн авлагаа баталгаажуулан гаргаж өгч байсан.
******* *******ны ажилтан тухайн үед миний цалингийн авлагаасаа зээлийн гэрээний үүргийг биелүүлэх хүсэлтийг батлан даалтын гэрээнд зааснаар гаргуулан зээл хаахаар харилцан тохиролцож байсан. Түүнээс хойш нэг ч удаа хаан *******наас надтай холбогдож зээлийн талаар мэдэгдэл хүргүүлж байгаагүй болно. Баримтад авагдсан 2023 оны мэдэгдлийг мөн би өөрийн биеэр гардан аваагүй ба зээл авах зээлийн гэрээ байгуулах үеийн утасны дугаар нэг ч удаа өөрчлөгдөөгүй болно. Хүсэлтийг хүлээн авч зээлийг шийдвэрлэсэн гэж ойлгож ирсэн.
...******* *******ны хүсэлт хүлээн авсан эдийн засагчийн дүрэмд заасан ажил үүргээ биелүүлээгүй, буруутай үйл ажиллагаанаас болж 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хүү алданги нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Зээлийн гэрээ байгуулан зээл авснаа хүлээн зөвшөөрнө... гэсэн боловч хүсэлтдээ дурдсан үндэслэлээ баримтаар нотлоогүй, мөн шүүхийн журмаар гаргуулах баримтыг өөрөө гаргаж өгөх боломжгүйгээ хүсэлтдээ тодорхойлоогүй тул шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч Р.*******гаас ЗГ/201843518992 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 19,463,315.39 төгрөг, хүүгийн төлбөрт 25,122,835.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,798,600 төгрөг, нийт 47,384,751.44 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, №201843494378 тоот кредит картны гэрээний үндсэн үүрэгт 2,744,449.99 төгрөг, хүүгийн төлбөрт 6,011,877.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 688,994.36 төгрөг, нийт 9,445,322.16 төгрөг, бүгд 56,830,073.6 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Түүнчлэн, хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 77,000 төгрөг төлснийг хохиролд тооцон нэхэмжилсэн, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/03460 дугаар шийдвэрээр Р.*******г эрэн сурвалжилж, нэхэмжлэгч ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн зардлаа Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилсэн үндэслэлтэй байх тул хариуцагч Р.*******гаас 140,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Р.*******гаас 56,977,273.6 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******гаас 442,8362 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС