2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2026/01918

 

 

 

 

 

 

 

 

2026 02 02 191/ШШ2026/01918

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .....тоот хаягт оршин суух ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... хаягт оршин байрлах ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 35,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Булган нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ******* ******* ХХК-тай №Т-А-30-505 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр ...орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Тэгри апартмент орон сууцыг 2023 оны 01 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар гэрээндээ тусгаж өгсөн юм. Орон сууцны 1мкв талбайг 2,500,000 төгрөгөөр тооцож 40.3мкв орон сууцыг нийт 100,750,00 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт Тоёота Приус 30 маркийн автомашиныг 20,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Гэрээний хавсралтад заасан хуваарийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 1,000,000 төгрөгийг төлж байсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 15,350,000 төгрөгийг төлсөн юм. ******* ******* ХХК нь гэрээгээр тохирсон хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр улиралдаа Тэгри апартмент-ийг ашиглалтад оруулаагүй бөгөөд орон сууц нь өнөөдрийг хүрэхэд дөнгөж барилгынхаа 5 давхарт явж байна. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 35,350,000 төгрөгийн төлбөрийг ******* ******* ХХК буцаан төлөөгүй байна. Гэрээг цуцалсан өдрөөс ******* ******* ХХК-тай утсаар нь холбогдож төлбөрөө нэхэхэд гуравдагч этгээдэд худалдан борлуулаагүй байна, төлбөрөө шүүхэд хандаад шийдвэрлүүлээрэй гэх хариуг өгөх болсон. Иймд ******* ******* ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Т-А-30-505 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөр 35,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Т-А-30-505 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 35,350,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан №Т-А-30-505 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,350,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ******* ******* ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 334,700 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД