Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/08

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 2025/ШЗ/*******2******* дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор яллагдагч ******* холбогдох 25*******8005490609 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны *******2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй,

яллагдагч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 07 дугаар сарын *******0-ны өдрийн 2******* цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг ******* дүгээр гудамж ******* тоотод ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг гэртээ оруулахгүй гэх шалтгаанаар биед халдаж хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Дархан-Уул  аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 25*******8005490609 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар 6 ширхэг гэрэл зураг ирсэн болохыг дурдаж,

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч ******* давж заалдах гомдолдоо:

... Дархан-Уул аймаг дахь сүм дундын анхан шатны шүүхээс яллагдагч ******* холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлан 2025 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр хэлэлцээд хохирогч ******* намайг *******ийн биед гэмтэл учруулсан гэх үйлдлийг шалгах талаар шийдвэр гаргаж хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн үед ******* миний биед шууд халдсан нь үнэн болох шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан болно. Иймд ******* би *******ийн буруутай үйлдэл хийсэн дүгнэлт өөрт нь хэлсэн боловч үл тоон утсаар хашхирч орилон хүлээн зөвшөөрөхгүй байсан болно... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх прокурорт хэргийг буцаахдаа шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой. *******ийн үйлдлийн улмаас *******гийн биед гэмтэл учирсан үйл баримт дээр гэм буруу болон ял эрүүгийн хариуцлага халдаах бүрэн боломжтой байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж, шүүгдэгч *******ээс эрүүгийн хэрэгт авагдаагүй баримтын талаар тайлбараа өгсөн. Үүнийг үндэслэж анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан. Үүн тийм учраас прокурорын зүгээс хохирогч *******гийн гаргасан гомдол үндэслэл бүхий байна гэж үзсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай 2025 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 2025/ШЗ/*******2******* дугаартай захирамжид холбогдуулан эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.******* дүгээр зүйлийн *******, ******* дахь хэсэгт зааснаар хохирогчоос давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгчийн захирамжид заасан ... Яллагдагч ******* 2025 оны 07 дугаар сарын **************-ний шөнө эрүүлжүүлэх байранд саатуулагдах үед болон эмнэлэгт үзүүлэх үеийн үзлэгийн баримт хэрэгт хавсаргах …” болон  ******* иргэн *******ийн биед халдаж, зодсоны улмаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан талаарх баримтыг 25*******8005490609 дугаартай хэрэгт гаргуулах гэж заасныг урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шүүх хуралдааны үед прокуророос шаардан гаргуулах бүрэн боломжтой байжээ.

Өөрөөр хэлбэл:

Шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг 25*******8005490609 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

Түүнчлэн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хуулийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******, *******.2, *******.*******-т заасан аль үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь ойлгомжгүй байгаагаас “ Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул Шүүгчийн захирамжийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүхээс тогтов.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул хэргийн үйл баримт болон хохирогчоос бичсэн гомдолд хууль дүйн дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******, *******9.8 дугаар зүйлийн *******.6 *******9.9 дүгээр зүйлийн *******.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           *******.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 2025/ШЗ/*******2******* дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хохирогч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                                    З.ТӨМӨРХҮҮ

                                                                                 Б.МАНЛАЙБААТАР