2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/02507

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 12 191/ШШ2026/02507

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэх*******жлэгч: .....тоот хаягт оршин байрлах ******* ХХК /РД:*******/-ын нэх*******жлэлтэй,

Хариуцагч: ..... хаягт оршин байрлах ******* ******* ******* ХХК /РД:*******/ нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 260,160,750 төгрөг гаргуулах тухай нэх*******жлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэх*******жлэгчийн итг*******жлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэх*******жлэгч шүүхэд гаргасан нэх*******жлэлдээ: 2023 оны 6-р сарын 10-нд ******* ХХК нь ******* Эм Тотал ХХК-тай НТК-ЗЭТ/230610 тоот гэрээ байгуулж, ******* ХХК-ийн ХХК-тай байгуулсан гэрээний туслан гүйцэтгэгчээр ажиллуулах, гэрээнд заасан 59 айлын 41 хауст газардуулга, тоноглол зүйх, цахилгаан холбоо, автоматжуулалтын систем, босоо кабель монтаж болон үндсэн шит, давхрын самбар, айлын самбар угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлсийг төлөхөөр 2 тал тохиролцсон болно. Нийт гэрээний дүн 447,810,000 төгрөг бөгөөд нэг айлын гүйцэтгэлийг 7.590.000 төгрөг (кабель монтаж болон газардуулга нь нийт дүнгийн 80%-тай тэнцэх бөгөөд тоноглол нь 20% болно. Газардуулгын ажлыг 1 сая төгрөг гэж тооцсон) -өөр тооцон, гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гүйцэтгэгч ******* Эм Тотал ХХК нь 2023 оны 11 сарын 24-нд 16 айлыг бүрэн дуусгах байсан боловч Гүйцэтгэгч компанийн чадамжгүй буруутай байдлаас хамааран гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Энэ хугацаанд бид төлөх ёстой 242.010.000 төгрөгийг гэрээнд заасан үүргээ биелүүлж ******* Эм Тотал ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэтэл ******* Эм Тотал ХХК нь тохиролцсон хугацаанд гүйцэтгэж өгөх ажлыг хийгээгүй, гэрээний үүргээ зөрчиж ажил нь дууссан байх ёстой байруудыг хүлээлгэн өгөөгүй бөгөөд 2024 оны 4 сарын 26-нд ажил гүйцэтгэж чадахгүйгээ хэлж гэрээгээр хийх ажлаа хийж гүйцэтгээгүй. Мөн тур ХХК-с авсан материалын гүйцэтгэл дутуу гарсан бөгөөд 3300м 1x2.5-н провод кабель, 1000м 16мм-н хар хоолойг хулгайд алдсан эсхүл өөрсдөө ашиглаж завшсан байдаг. Компанийн зүгээс ******* Эм Тотал ХХК-тай учир байдлаа ойлголцон асуудлыг эвээр шийдэх санал удаа дараа тавьсан боловч үл ойшоох болон хүндэтгэлгүй хандлага удаа дараа гаргаж байгаа тул энэхүү асуудлыг иргэний шүүхийн журмаар шийдүүлэхээр хандаж байгаа бөгөөд гүйцэтгээгүй ажилд төлсөн 242,010,000.00 төгрөг, мөн гэрээний хугацаа алдсан болон гүйцэтгээгүй ажлын алдангид 18,150,750.00 төгрөгийг, нийт 260,160,750.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нью телеком ХХК нь барилгын холбоо, дохиоллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд ХХК болон Глобаль бридж ХХК-ийн барилгын ажлын холбоо болон цахилгааны ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тус компани нь цахилгааны ажлын гүйцэтгэл хийдэггүй тул ******* Эм Тотал ХХК-ийг оруулан зөвхөн ажиллах хүчний зардлаар цахилгааны ажлыг гүйцэтгүүлэх саналыг 2022 оны 03 сард тавьсан. Талуудын хооронд хамгийн сүүлд Глобал бридж ХХК-ын төсөл дээр байгуулсан Гарашийн цахилгаан, холбооны кабель монтаж угсралтын ажил гүйцэтгэх №НТК-ЗЭТ/221213 тоот гэрээний хугацаа нь 2023.07.01-ны өдрөөр дуусгавар болох байсан тул урьдчилан цаашид төслийг үргэлжлүүлэх боломжгүйг 2023.05 сард албан бичгээр мэдэгдэж, зургийн өөрчлөлттэй холбоотой н*******элт ажил их хийгдэж байгааг болон ажиллах хүчний зардал н*******эгдэж байгааг Маркетингийн албаны дарга Б.Сайханбаяр болон Нью телеком ХХК-ийн гүйцэтгэх захиралд тус тус хэлж мэдэгдсэн. Тухайн үед манай компанитай холбоотой асуудлыг хариуцаж байсан Маркетингийн албаны дарга Б.Сайханбаяр болон менежер Гончигсүрэн нар нь тур ХХК-тай байгуулсан гэрээг манай компаниар гүйцэтгүүлэе.Уг гэрээ нь дээр н*******элт санхүүжилт оруулая. Уг хийгдсэн н*******элт санхүүжилтээр Глобал парк төслөө хэвийн үргэлжлүүлж ажиллацгаая гэж хэлсэн саналын дагуу 2024.05.01-ны өдрийг хүртэл уг төслийн ажиллах хүчний болон бусад зардлыг тур ХХК-ийн Монте гарден төсөл дээр байгуулсан НТК-ЗЭТ/230610 гэрээгээр санхүүжүүлж явсан. Нью телеком ХХК-ийн 2025.04.18-ны өдрийн шүүхэд гаргасан нэх*******жлэлийн тухайд Монте гарден төсөл дээр хийсэн гэрээний н*******элт санхүүжилтийг нэх*******жилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талуудын хамтран ажиллах итгэлцлийг эвдэж, ярьсан хэлснээсээ буцсан үйлдэл гаргаж, тухайн төсөлд зарцуулагдаад дууссан санхүүжилтийг нэх*******жилж байгааг зөвшөөрөхгүй. Энэхүү нэх*******жлэлийн нийт үнийн дүн нь 2023.07.01-ны өдөр дуусгавар болсон СТлобал парк төслийн санхүүжилтэд зарцуулагдаж дууссан.

Нэх*******жлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрхгүй, 242,010,000 төгрөгийг авсанд маргахгүй, манай компани тус ажлыг гүйцэтгэх чадамжгүй гэсэн нь нотлогдохгүй, 22.03.03-ны өдрөөс нийт 5 гэрээ байгуулж ажилласан. Тухайн үед хамт явсан ажлын төлбөрийг үндэслэж тооцсон нь үндэслэлгүй, Ажлын хүрээнд 16 ажлыг хийсэн гэж байгаа боловч 17 хаусын ажлыг гүйцэтгэсэн, ******* ******* ******* ХХК нь захиалагч ХХК-тай ажлын гүйцэтгэлийн талаар шууд харьцдаг байсан тул тур ХХК-д 17 хаусны ажлыг хүлээлгэж өгсөн. Маргаж буй асуудлаар 120,000,000 төгрөгийг буцааж өгч дуусгавар болгохоор тохирох асуудал яригдсан боловч тохиролцоонд хүрээгүй. Алданги төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлох шаардлагатай, мөн захиалагч буруутай тул алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэх*******жлэгчээс: Нэх*******жлэл, улсын т*******дэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хаус цахилгаан, холбоо автоматкын кабель монтаж угсралт, тоноглол угсрах ажил гүйцэтгэх гэрээ, иргэний үн*******лэхийн лавлагаа, 2023.06.26 өдрийн №391/23 албан бичиг, автомашин худалдах, худалдан авах гэрээ /канон/, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /канон/, шаардах хуудас /канон/,автомашин хүлээлцэх акт /канон/, төлбөрийн баримт /канон/, 2025.04.24 өдрийн 79/25 албан бичиг, мемориалийн ордер, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.06.22 өдрийн ебаримт, итг*******жлэл, өнгөт канон зураг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр /улаан/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үн*******лэхийн хуулбар, 2023.06.05 өдрийн А/23/018 гэрээ, цахилгаан угсралтын ажлын төсөв хүснэгт, ажил гүйцэтгэх гэрээ, сөрөг нэх*******жлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 1 сарын дансны хуулга, 2 сарын дансны хуулга, 3 сарын дансны хуулга, 4 сарын дансны хуулга, 5 сарын дансны хуулга, 7 сарын дансны хуулга, 8 сарын дансны хуулга, 9 сарын дансны хуулга, 10 сарын дансны хуулга, 11 сарын дансны хуулга, 12 сарын дансны хуулга, гарашийн цахилгаан, холбооны кабель монтаж угсралтын ажил хийх гэрээ /канон/,фото зураг, 2024.03.24 мэдэгдэл, Глобал дарк төсөл дээр 2024.02.16 өдрийн байдлаар хийгдсэн н*******элт актууд, №2024.05.02 албан бичиг, захиалагч талын инженер нүдэн гэрэл болон айлын тэжээл холбох нийтийн эз*******шлийн гэрэл цоолох үүрэг өгсөн хуудас /канон/, Глобал дарк төсөл дээр 2024.04.20 өдрийн байдлаар хийсэн н*******элт ажлууд, Глобал дарк төсөл дээр айлын хулгайд алдсан тэжээлийг холбосон байдал, Глобал дарк төсөл дээр нийтийн эз*******шлийн гэрэл захиалагчийн өгсөн шинэ зургийн дагуу цоолж асаасан байдал, гэрээ хийсэн анхны разетканы зураг, анхны зургийн дагуу цутгалтад хоолойн монтаж татсан байдал, захиалагчийн өгсөн зааврын дагуу шинэ монтаж ухаж зүсэж татсан байдал, цутгалт авсны дараа хоолойн монтаж гарсан байдал, барилгын цахилгаан холбооны монтаж угсралт, түр цахилгаан хариуцах ажил хийх гэрээ, барилгийн цахилгаан, холбооны кабель монтаж угсралтын ажил хийх гэрээ, цахилгаан, холбооны кабель монтаж угсралтын ажил хийх гэрээ, канон зураг, 1-р бүс дотор цахилгаан гүйцэтгэл, 2-р бүс дотор цахилгаан гүйцэтгэл зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэх*******жлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

 

2.  Нэх*******жлэгч ******* ХХК нь хариуцагч ******* Эм Тотал ХХК-д холбогдуулан Хаусны цахилгаан холбоо, автоматкын кабель монтаж угсралт, тоноглол угсрах ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 260,160,750 төгрөг гаргуулах тухай нэх*******жлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а/ Нэх*******жлэгч ******* ХХК нь хариуцагч ******* Эм Тотал ХХК-тай 2023 оны 6-р сарын 10-ны өдөр №НТК-ЗЭТ/230610 дугаартай Хаусны цахилгаан холбоо, автоматкын кабель монтаж угсралт, тоноглол угсрах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, ******* ХХК-ийн ХХК-тай байгуулсан гэрээний туслан гүйцэтгэгчээр ажиллуулах, гэрээгээр тохирсон 59 айлын 41 хауст газардуулга, тоноглол зүйх, цахилгаан холбоо, автоматжуулалтын систем, босоо кабель монтаж болон үндсэн шит, давхрын самбар, айлын самбар угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон. Ажлын хөлсөнд 447,810,000 төгрөг буюу нэг айлын гүйцэтгэлийг 7,590,000 төгрөгөөр тооцсон. ******* Эм Тотал ХХК нь 2023 оны 11 сарын 24-нд 16 айлыг бүрэн дуусгах ёстой байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, харин нэх*******жлэгч нь тухайн хугацаанд төлөх ёстой 242,010,000 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлсэн байдаг. ******* Эм Тотал ХХК нь тохиролцсон хугацаанд ажлыг гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчиж ажил нь дууссан байх ёстой ажлуудыг хүлээлгэж өгөөгүй, цаашид ажил гүйцэтгэж чадахгүйг 2024 оны 4 сарын 26-ны өдөр мэдэгдсэн тул гүйцэтгэх ёстой ажилд урьдчилан төлсөн 242,010,000 төгрөг, алданги 18,150,750.00 төгрөг, нийт 260,160,750.00 төгрөгийг гаргуулна гэж нэх*******жлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3. Хариуцагч ******* ******* ******* ХХК нэх*******жлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. ******* ХХК нь хариуцагч ******* Эм Тотал ХХК-тай 2023 оны 6-р сарын 10-ны өдөр №НТК-ЗЭТ/230610 дугаартай Хаусны цахилгаан холбоо, автоматкын кабель монтаж угсралт, тоноглол угсрах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан, мөнгөн хөрөнгө хүлээн авсан талаар маргахгүй боловч ******* ******* ******* ХХК нь ...******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэх*******жлэл нь талуудын хооронд 2022.12.13-ны өдрийн байгуулсан Гарашийн цахилгаан, холбооны кабель монтаж угсралтын ажил гүйцэтгэх №НТК-ЗЭТ/221213 тоот гэрээ буюу талуудын хооронд байгуулсан өмнөх гэрээний үргэлжлэл бөгөөд үндсэн нэх*******жлэлийн шаардлагад дурдсан мөнгөн хөрөнгө нь Гарашийн цахилгаан, холбооны кабель монтаж угсралтын ажил гүйцэтгэх №НТК-ЗЭТ/221213 тоот гэрээний санхүүжилтэд хамаарах тул зөвшөөрөхгүй, нэх*******жлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрхгүй, 242,010,000 төгрөгийг хүлээн авсанд маргахгүй, ажлын хүрээнд 17 хаусын ажлыг гүйцэтгэсэн, тур ХХК-д 17 хаусны ажлыг бүрэн хүлээлгэж өгсөн. Алданги төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлох шаардлагатай боловч тодорхойгүй, мөн захиалагч буруутай тул алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5. Нэх*******жлэгч ******* ХХК нь хариуцагч ******* Эм Тотал ХХК-тай 2023 оны 6-р сарын 10-ны өдөр №НТК-ЗЭТ/230610 дугаартай Хаусны цахилгаан холбоо, автоматкын кабель монтаж угсралт, тоноглол угсрах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ. /хх-6/

а/ Гэрээний ерөнхий нөхцөлөөр гүйцэтгэгч нь тур ХХК-ийн хэрэгжүүлж буй МОНТЭ ГАРДЕН хотхоны 59 айлын 41 хауст Газардуулга, тоноглол зүйх, цахилгаан, холбоон автоматжуулалтын систем босоо кабель монтаж болон үндсэн шийт, давхрын самбар, айлын самбар угсралтын ажлыг захиалгын дагуу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх, захиалагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авч гэрээгээр тохирсон ажлын хөлс буюу 59 айлын гүйцэтгэлийн нийт үнийг 447,810,000 төгрөг, нэг айлын ажлын гүйцэтгэлийн хөлсийг 7,590,000 төгрөг байхаар гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

6. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсантай холбоотойгоор нэх*******жлэгч ******* ХХК нь урьдчилгаа болон графикт төлбөр төлөлтийн дагуу нийт 323,162,000 төгрөгийг ******* Эм Тотал ХХК-д шилжүүлсэн боловч гүйцэтгэгч нь тур ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн амины орон сууцанд Газардуулга, тоноглол зүйх, цахилгаан, холбоон автоматжуулалтын систем босоо кабель монтаж болон үндсэн шийт, давхрын самбар, айлын самбар угсралтын гэрээгээр тохирсон хугацаандаа хийгээгүй, цаашид гэрээний үүргийг гүйцэтгэгч биелүүлэхгүй болох нь илэрхий болсон, гэрээний дагуу ажлын дийлэнх хэсэг болох үлдэгдэл амины орон сууцны цахилгааны багц ажлыг гүйцэтгэх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүсчээ.

а/ Нэх*******жлэгч ******* ХХК нь хариуцагч ******* Эм Тотал ХХК-тай 2023 оны 6-р сарын 10-ны өдөр байгуулсан №НТК-ЗЭТ/230610 дугаартай Хаусны цахилгаан холбоо, автоматкын кабель монтаж угсралт, тоноглол угсрах ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 2023 оны 6-р сарын 10-ны өдрөөс 2024 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 323,162,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын хувьд маргаагүй, хавтаст хэргийн 16-45 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт болон мөнгөн хөрөнгө шилжүүлгийн товьёгтой хариуцагч маргаагүй, мөн уг мөнгөн хөрөнгийн хувьд 110,000,000 төгрөгт нь тооцон автомашин хүлээн авсныг хуралдаанд тайлбарлажээ.

7. Нэх*******жлэгч ******* ХХК нь ******* Эм Тотал ХХК-тай 2023 оны 6-р сарын 10-ны өдөр байгуулсан №НТК-ЗЭТ/230610 дугаартай Хаусны цахилгаан холбоо, автоматкын кабель монтаж угсралт, тоноглол угсрах ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу нийт 323,162,000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч гэрээгээр тохирсон үүргээ бүрэн биелүүлээгүй учир ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан, улмаар гүйцэтгэсэн ажлын буюу нийт 16 хаусны цахилгааны ажлын гүйцэтгэлийн хөлсийг хасч, илүү шилжүүлсэн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй, мөн хугацаа хэтрүүлсэн тул алданги тооцох эрхтэй гэж маргасан бол хариуцагч талаас 2023.06.10-ны өдрийн гэрээг байгуулснаас хойш 2023.06.10-2023.11.24-ний өдрийн хооронд нийт 242,000,000 төгрөгийг шилжүүлэхээр гэрээгээр тохирсон тул уг мөнгөн хөрөнгөөс ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн 17 хаусны цахилгааны ажлыг хасч, төлбөр тооцоог нийлэх ёстой гэж маргасантай холбогдуулан дараах үйл баримт тогтоогджээ.

8. Зохигчдын хооронд 2023 оны 6-р сарын 10-ны өдөр байгуулсан №НТК-ЗЭТ/230610 дугаартай Хаусны цахилгаан холбоо, автоматкын кабель монтаж угсралт, тоноглол угсрах ажил гүйцэтгэх гэрээ-гээр тур ХХК-ийн хэрэгжүүлж буй Монтэ Гарден хотхоны 59 айлын хауст газардуулга, тоноглол зүйх, цахилгаан холбоо, автоматжуулалтын систем, босоо кабель монтаж болон үндсэн шийт, давхрын самбар, айлын самбар угсралтын ажлыг буюу кабель монтажийн ажил-ыг 5,072,000.00 төгрөг, газардуулга 1,000,000 төгрөг, тоноглол угсрах ажил 1,518,000.00 төгрөг буюу нэг хауст 7,590,000 төгрөгөөр гүйцэтгэж, хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохирчээ.

9. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т хэлэлцэн тохирсноор, ажил гүйцэтгэх эцсийн хугацааг 2024.09.01-ний өдөр хүртэл, 2023.11.24-ний өдрийн байдлаар 16 айлын кабель, монтаж хийгдсэн байхаар, 2023.12.05-2024.01.05-ны өдрийн байдлаар 1 айл гүйцэтгэхээр гэрээгээр тохирчээ.

10. Гэвч хариуцагч ******* Эм Тотал ХХК нь 2024 оны 04-р сарын 26-ны өдөр тухайн ажлыг үргэлжлүүлж чадахгүй гэдгээ нэх*******жлэгчид мэдэгдсэнтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан гэх нэх*******жлэгч талын хуралдаанд гаргасан тайлбарыг үгүйсгээгүй байх тул ******* ХХК нь ******* Эм Тотал ХХК-тай 2023 оны 6-р сарын 10-ны өдөр байгуулсан №НТК-ЗЭТ/230610 дугаартай Хаусны цахилгаан холбоо, автоматкын кабель монтаж угсралт, тоноглол угсрах ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг бүрэн биелээгүй, гэрээ цуцлагдах үндэслэл болсон, энэхүү үйл баримтын хувьд зохигч маргаагүй байна.

11. Харин гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажил гүйцэтгэгч нь нийт 17 амины орон сууцны цахилгааны ажлыг гүйцэтгэсэн гэж маргасан бол нэх*******жлэгч нь 16 амины орон сууцны цахилгааны ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотой төлбөр тооцооны асуудлаар маргажээ.

12. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь 17 амины орон сууцны Газардуулга, тоноглол зүйх, цахилгаан, холбоон автоматжуулалтын систем босоо кабель монтаж болон үндсэн шийт, давхрын самбар, айлын самбар угсралтын ажлыг бүрэн хийгээгүй болохоо шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, нэх*******жлэгчийн монтажийн ажил 5,072,000 төгрөгт тооцогдох ажлыг хийсэн гэх тайлбарыг эсэргүүцээгүй, мөн үүнийг баримтаар няцаагаагүй тул 16х5,072,000 төгрөг буюу нийт 81,152,000 төгрөгийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар маргаангүй гэж үзнэ.

13. Нэх*******жлэгч нь 16 амины орон сууцны цахилгааны ажлыг хийсэн гэх тайлбартай холбогдуулан хариуцагч 17 хаусыг хийж гүйцэтгэсэн гэж маргасан, улмаар энэхүү үйл баримтыг нотлох зорилгоор тухайн ажлыг хийж гүйцэтгэж байхад ажлын гүйцэтгэлд биечлэн оролцсон Б.Хүсэлзоригийг шүүх хуралдаанд гэрчээр асуухад тэрээр 17 хаусны ажлыг хийж гүйцэтгэсэн талаар мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэв.

14. Ажил гүйцэтгэх гэрээний талууд гүйцэтгэсэн хүлээн авах, хүлээлцэх асуудлаар тодорхой акт үйлдээгүй боловч зохигчдын гаргасан тайлбараар 16 хаусны ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор санал нэгдсэн, хариуцагч талаас нийт 17 хаусны ажлыг гүйцэтгэсэн үйл баримтыг нотлох зорилгоор тур ХХК-ийн Э.Батбаяртай үйлдсэн актыг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч тухайн актад нийт 15 хаусны дугаарыг чагталсан байгаа нь талуудын гаргасан тайлбараас дутуу буюу зөрүүтэй байх тул энэ баримтыг үнэлэх боломжгүй юм.

15. Иймд, гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн гаргасан татгалзлын хүрээнд нийт 17 хаусны кабель монтажийн ажил /17х5,072,000/ буюу 86,224,000 төгрөгийн ажлыг ******* ******* ******* ХХК бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үзэв.

16. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2023 оны 6-р сарын 10-ны өдрөөс 2024 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 323,162,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч гэрээгээр тохирсон графикт хугацааны дагуу захиалагчийн шилжүүлэх ёстой мөнгөн мөнгөн хөрөнгө нь 2023.06.10-2023.11.24-ний өдрийн хооронд нийт 242,000,000 төгрөг байх ёстой болохыг харилцан тохирсон тул уг мөнгөн хөрөнгөөс ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг хасч тооцох ёстой, харин бусад илүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хувьд талуудын хооронд байгуулсан өмнөх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотойгоор ******* ******* ******* ХХК-д тооцон авах ёстой хөлс учир нэх*******жлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч зохигчдын хооронд байгуулсан бусад ажил гүйцэтгэх гэрээгээр хэдэн төгрөгийн ямар ажил гүйцэтгэх ёстой байсан, тухайн гэрээнүүдийн үүргийг хэрхэн тооцох, нийт хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн, хэдэн төгрөгийг хүлээн авсан зэрэг үйл баримт нь гэрээ тус бүрт тооцогдох буюу энэхүү маргаантай хамааралгүй асуудал байх тул бусад гэрээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

16. Түүнчлэн, бусад ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг энэхүү ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй хамаатуулан тооцсон, талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, үүрэгтэй холбоотой асуудлыг Зохигчдын хооронд 2023 оны 6-р сарын 10-ны өдөр байгуулсан №НТК-ЗЭТ/230610 дугаартай Хаусны цахилгаан холбоо, автоматкын кабель монтаж угсралт, тоноглол угсрах ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгтэй харилцан тооцох байдлаар тооцоо нэгдсэн гэх үйл баримт нотлогдоогүй буюу нэх*******жлэгч Нью телеком ХХК-ийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн зарим хэсэг нь талуудын хооронд байгуулсан өмнөх гэрээнүүдийн төлбөр тооцоотой холбоотой байсан гэх үйл баримтыг хариуцагч нотлоогүй тул зохигчдын хооронд 2023 оны 6-р сарын 10-ны өдөр байгуулсан №НТК-ЗЭТ/230610 дугаартай Хаусны цахилгаан холбоо, автоматкын кабель монтаж угсралт, тоноглол угсрах ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт хамаарах нэх*******жлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.

17. Харин бусад ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар зохигчид тусдаа маргах, гэрээ тус бүрийн хувьд хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн, хэдэн төгрөгийн хөлс төлөгдсөн, юу шаардах эрхтэй зэрэг асуудлыг жичдээ шийдвэрлүүлэх, бусад ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой маргахад энэ шийдвэр саад болохгүй.

18. Нэх*******жлэгч Нью телеком ХХК нь гүйцэтгээгүй ажлын алдангид 18,150,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан, алдангийн үндэслэлийг тодруулахад гүйцэтгэгч нь нийт 242,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй бөгөөд 2023.11.24-ний өдөр ажлаа хаяж явсан тул гэрээг цуцлах хүртэлх 2024.04.26-ний өдрийн хугацаанд нийт 18,150,750 төгрөгийн алданги гаргуулна гэснийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

19. Зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т Гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан суурилуулалтын ажлыг энэхүү гэрээний 5.1-д заасан хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх х*******жээний алдангийг захиалагчид төлнө гэжээ.

20. Мөн Ажил гүйцэтгэх гэрээний 5.1-т гүйцэтгэгч нь талууд гэрээнд гарын үсэг зурж, урьдчилгаа төлбөр гүйцэтгэгчийн дансанд орсноос хойш гэрээ хүчин төгөлдөр болж 2024.10.01-ний дотор гэрээнд заагдсан ажлыг хүлээлгэн өгнө гэж тохирсон байх тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хугацааг 2024.10.01-ний өдрөөс хойш хэтрүүлсэн тохиолдолд зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлэхээр гэрээгээр тохирчээ.

21. Гэтэл гэрээгээр тохирсон алданги тооцох хугацаа буюу 2024.10.01-ний өдрөөс өмнөх 2023.11.24-2024.04.26-ний өдрийн хугацаанд нийт 18,150,750 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан нь гэрээний дагуу алданги тооцох агуулга бүхий гэрээний 5.1 дэх заалт, х******* х*******жээнд нийцээгүй байна.

22. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т заасан алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх мөнгөн төлбөр бөгөөд хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэрэгсэл юм.

23. Түүнчлэн, Зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т Гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан суурилуулалтын ажлыг энэхүү гэрээний 5.1-д заасан хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх х*******жээний алдангийг захиалагчид төлнө гэсэн нь алдангийн зохицуулалтад нийцсэн боловч гэрээг цуцлах, татгалзсанаар талууд өгсөн, авснаа бодитоор харилцан буцаах үр дагавар үүсэх учир гэрээнд тусгагдаагүй асуудлын хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд алданги шаардах эрхгүй гэж дүгнэв.

24. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, татгалзсантай холбоотойгоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхээ нэх*******жлэгч хэрэгжүүлжээ.

25. Иймд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 17 хаусны 86,224,000 төгрөгийг нэх*******жлэгч Нью телеком ХХК-ийн нийт шилжүүлсэн 323,162,000 төгрөгөөс хасч, 236,938,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-иас гаргуулж, нэх*******жлэгчид олгож, нэх*******жлэлийн шаардлагаас үлдэх 23,222,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 236,938,000 төгрөгийг гаргуулж, нэх*******жлэгч Нью телеком ХХК-д олгож, нэх*******жлэлийн шаардлагаас 23,222,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын т*******дэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэх*******жлэгч Нью телеком ХХК-ийн улсын т*******дэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,458,754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 1,342,640 төгрөг гаргуулан нэх*******жлэгч Нью телеком ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД