Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/01

 

 

 

 

 

 

  2025       12        24                                            2026/ДШМ/01

 

 

                                            Х.Гт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Ц.Л

Шүүгдэгч                                                     Х.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Н.М

Хохирогч                                                       Л.А

Д.Э

Ц.Г

            Нарийн бичгийн дарга                             Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн Х.Гт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овогт Х-н Г, Монгол Улсын иргэн,

 

Х.Г нь үргэлжилсэн үйлдлээр, өөрийгөө “Э” банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг гэж хуурч, “хямд үнээр тэврийн хэрэгсэл авч, үнэ нэмж бусдад худалдан ашгаа хувааж авъя”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан тээврийн хэрэгсэл хямд үнээр гаргуулж өгнө” гэх мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, фейсбүүк цахим сүлжээгээр тээврийн хэрэгслийн зураг үзүүлэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож,

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.Э-н            дүүргийн     хороо   тоот гэртээ байхдаа “П” маркийн тээврийн хэрэгслийг хямд үнээр хуудалдан авч үнэ нэмж зарж, ашгаа 2 хувааж авахаар шилжүүлсэн 2.500.000 төгрөгийг Голомт банкны      дугаарын дансаар авсан,

2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Б-н       дүүргийн     хороо,     хороололд байхдаа “Т” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар шилжүүлсэн 7.000.000 төгрөгийг Голомт банкны        дугаарын дансаар авсан,

2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн С.Б-н        дүүргийн        , “Ю” ХХК-ийн оффист үйл ажиллагаагаа явуулах “Э” ХХК-ийн ажлын байрандаа байхдаа “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл худалдаж, ашгаа хувааж авахаар шилжүүлсэн 7.000.000 төгрөгийг Голомт банкны      дугаарын дансаар авсан,

2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэн Л.А-н    дүүргийн     дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “Приус 30” маркийн тээврийн худалдан авахаар шилжүүлсэн 14,500,000 төгрөгийг Голомт банкны     дугаарын дансаар авсан,

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Т.Г-н     дүүргийн     дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С" үйлчилгээний төвд байхдаа “Приус 41" маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг      дугаарын дансаар авсан,

2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Д-н     дүүргийн         хороо    тоотод байхдаа “Приус 30" маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд шилжүүлсэн 28,280,000 төгрөгийг Голомт банкны    дугаарын дансаар авсан,

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд иргэн Д.З-н          дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа “Тоёота Камри 50" маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар шилжүүлсэн 12,200,000 төгрөгийг Хаан банкны           дугаарын дансаар авсан,

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Д.З-р дамжуулан найз Д.О-с нь           дүүргийн        дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг Д.Э-н эзэмшлийн Хаан банкны    дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд иргэн Д.Э-н     дүүргийн      дүгээр хороо      тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 20.500.000 төгрөгийг “хүүтэй мөнгө зээлэх" нэрийдлээр Голомт банкны     дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Г.Б-р дамжуулан Ж.И-н     дүүргийн       дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “авто ломбардаас 2 ширхэг Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зээлээс чөлөөлж, хямд үнээр зарж ашгийг нь хувааж авахаар шилжүүлсэн 27.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 5,750,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 100,000 төгрөг, нийт 32,850,000 төгрөгийг        дугаарын дансаар авсан,

2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд иргэн Н.Г-н          аймгийн         суманд байхдаа “шүүхийн шийдвэрт хураагдсан тээврийн хэрэгсэл хямдхан авахаар шилжүүлсэн 34,468,600 төгрөгийг Голомт банкны      дугаарын дансаар авсан,

2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд иргэн Г.Д-ны       дүүргийн       дүгээр хороо,       дүгээр хорооллын  тоот гэртээ байхдаа “Тоёота Приус 41” маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар шилжүүлсэн 18,561,000 төгрөгийг Төрийн банкны        дугаарын дансаар авсан,

2022 оны 12 дугаар сарын 09-нөөс 15-ны өдрийн хооронд иргэн О.С-н       дүүргийн       дугаар хороо         тоотод байхдаа “Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авахаар шилжүүлсэн  12,500,000 төгрөгийг Төрийн банкны     дугаарын дансаар авсан,

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн С.Ч-н    аймгийн    сумын нутаг дэвсгэрт байхдаа “Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авахаар шилжүүлсэн 2,080,000 төгрөгийг Төрийн банкны      дугаарын дансаар авсан,

2023 оны 06 дугаар сарын 03-аас 04-ний өдрийн хооронд иргэн П.Ц-н    дүүргийн         дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа мөнгө зээлдүүлэх зорилгоор шилжүүлсэн 1,321,000 төгрөгийг Голомт банкны     дугаарын дансаар авсан,

2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн Б.Э-ны тээврийн хэрэгсэл худалдан авах нэрийдлээр Н.Г-р дамжуулан 2,900,000 төгрөг, өөрийн шилжүүлсэн 2,178,000 төгрөг,  нийт 5,078,000 төгрөгийг Төрийн банкны        дугаарын дансаар авсан,

2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд иргэн Ц.Г-н      аймгийн нутаг дэвсгэрт байхдаа "Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл 2, “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгсэл 1 гэх зэрэг нийт 7 ширхэг тээврийн хэрэгсэл худалдан авахаар Г.Э-р дамжуулан Н.Г рүү шилжүүлсэн 13,026,000 төгрөгийг, өөрийн шилжүүлсэн 13,499,000 төгрөг, нийт 26,525,000 төгрөгийг Төрийн банкны    дугаарын дансаар авсан,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд, төлбөрт хураагдсан автомашинуудыг зах зээлийн үнээс хямд зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.У нь автомашин худалдан авах зорилгоор 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд     дүүргийн      дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа, иргэн Н.Г-н Хаан банкны     тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 17.121.600 төгрөг, иргэн Х.Гийн Төрийн банкны     данс руу 4 удаагийн гүйлгээгээр 4.412.500 төгрөг, нийт 7 удаагийн гүйлгээгээр 21.534.100 төгрөг шилжүүлэн авч, нэр бүхий 18 хохирогчид 297.166.784 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Х.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Ж овгийн Х-н Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т  зааснаар шүүгдэгч Х.Гийг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гт оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гийн цагдан хоригдсон 416 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гаас 270,661,784 төгрөг гаргуулан хохирогч Л.А-д 11,700,000 төгрөг, хохирогч Ц.Б-т 6,000,000 төгрөг, хохирогч С.Б-т 3,100,000 төгрөг, хохирогч Т.Г-т 15,300,000 төгрөг, хохирогч Ц.Э-т 2,500,000 төгрөг, хохирогч Д.Д-д 18,280,000 төгрөг, хохирогч Ж.И-д 32,850,000 төгрөг, хохирогч Д.Э-д 18,895,000 төгрөг, хохирогч Д.З-д 12,200,000 төгрөг, хохирогч Б.О-т 11,000,000 төгрөг, хохирогч Н.Г-т 53,087,684 төгрөг, хохирогч Б.Э-д 5,228,000 төгрөг, хохирогч Ц.Г-д 26,525,000 төгрөг, хохирогч Г.Д-д 18,561,000 төгрөг, хохирогч О.С-д 10,500,000 төгрөг, хохирогч С.Ч-д 2,080,000 төгрөг, хохирогч П.Ц-т 1,321,000 төгрөг, хохирогч Б.У-т 21,534,100 төгрөгийг тус тус олгож,

 

Гэр бүлийн тухай хуулийн 25.5, 63 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 66.1, 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 71 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Гийн Д, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Д-н Н нарт асран хамгаалагч тогтоохыг    аймгийн   сумын Засаг даргад даалгаж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Г давж заалдах гомдолдоо:

“... Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч ямар их хор уршиг учруулж байснаа ухамсарлаж байна. Энэ буруутай үйлдлээс болж ганцхан би биш, өндөр настай аав, ээж, насанд хүрээгүй хоёр хүүхдээ маш их зовоож байгаагаа ухаарсан. Шүүх бүрэлдэхүүнд өмгөөлөгчтэй оролцохоо бичгээр болон биечлэн хүсэлт гаргасан. Даргалагч шүүгч Ц.Алтангадас захирамжаар томилж өгсөн, томилгооны өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлээгүй тул татгалзаж, өмгөөлөгч сонгон оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч шүүх хурлыг өмгөөлүүлэх эрхээр хангуулахгүй үргэлжлүүлсэн. Томилгооны өмгөөлөгчийн ажиллагаа явуулахгүй дуудуулаад ирж уулзахгүй байгаа талаар Өмгөөлөгчийн холбооны тэргүүн болон даргалагч шүүхэд удаа дараа бичгээр илэрхийлсэн.    аймаг,    дүүрэг дэх хэргийг нэгтгүүлэх хүсэлт өгсөн хүлээн аваагүй. 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр прокурорт 60 хоног буцахад      аймгаас хэргийг нэгтгүүлэхээр хүргүүлсэн ч буцаж явуулсан. Үүнтэй холбоотой прокурорын хариу тайлбарыг хавсаргав ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М давж заалдах гомдолдоо:

“... Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт заавал тусгах зүйл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл болох шүүгдэгч Х.Гийн урьд шийтгэгдсэн ялын талаар мэдээллийг тусгахдаа бүрэн гүйцэт тусгаагүй буюу 2021/ШЦТ/453 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсэгт зааснаар 500.000 /550 нэгжээр/ төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн эсэхийг тусгаагүй орхигдуулсан.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тооцохдоо зарим төлөгдсөн хохирлыг орхигдуулж шийдвэрлэсэн.

... анхан шатны шүүх нь зарим хохирогчийн хохирлыг шийтгэх тогтоолын удирдтгал хэсэгт холбогдсон хэргийн талаар тусгахдаа мөн тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтыг буюу учирсан хохирол хор уршгийн нөхцөл байдлыг тусгахдаа төлсөн төлбөрийг хасаж тооцохдоо зөрүүтэй тооцон, улмаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох төлбөрийг буруу тооцоолсон нь харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт тус тус заасныг шийтгэх тогтоолдоо тусгахдаа өөр хоорондоо зөрүүтэй тусгаж үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймагт эрүүгийн хэрэг үүссэн тул нэгтгүүлэн шалгуулах тухай хүсэлт /9 хх 144/-ийг шүүхэд гаргасан. Уг нөхцөл байдлыг нотлох үүднээс     аймгийн Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /9 хх 150-154/-ээ өөрт олдсон хуулбар хувиар нь хэрэгт гарган хавсаргуулсан. Гэтэл уг хүсэлтийг шүүх хүлээн авсан эсхүл татгалзсан эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй.

Улмаар дахин 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дахин нэгтгүүлэх тухай болон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай 2 хүсэлт /9 хх 175/-ийг шүүхэд гаргасан боловч шүүхээс 35 дугаартай шүүхийн тогтоолоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн хэрнээ нэгтгүүлэх хүсэлтийг мөн дахин шийдвэрлээгүй орхигдуулсан. Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд дахин хэргийг нэгтгүүлэх тухай хүсэлт /9 хх 200-205/-ээ гаргахад улсын яллагчийн зүгээс хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгдэгч аман байдлаар л тайлбарлаж ярьдаг боловч ийм баримт хэрэгт авагдаагүй гэж няцаасан ба шүүхээс хэлэлцэж 38 дугаартай шүүхийн тогтоолоор баримт байхгүй тул хүсэлтийг хангахаас татгалзсан.

Гэтэл өмнө нь шүүгдэгч      аймгийн Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /9 хх 150-154/-ээ өөрт олдсон хуулбар хувийг хэрэгт хавсаргуулсан байхад баримт байхгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн. Мөн хамгийн сүүлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь шүүх хуралдаанд       дүүргийн цагдаагийн газар,       аймагт тус тус гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан байгаа тул хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх мөн адил хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн хувьд прокурор, шүүхийн шатанд өөрт холбогдох нэг төрлийн буюу залилах зүйл ангитай тусдаа хэргийг нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж, холбогдох баримтуудыг гарган өгсөөр байсан боловч прокурор болон анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, удаа дараагийн хүсэлт шийдвэрлэсэн тогтоолдоо энэ талаар дүгнэлгүй орхигдуулсан нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, эрх зүйн байдал нь дордох нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд 2 болон 3 дахь хэсгүүдэд яллах дүгнэлтэнд тусгагдах зүйлийг хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 200 дугаартай яллах дүгнэлт дээрхи хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсгүүдэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг өөр өөрөөр зөрүүтэйгээр тусгасан. Тодруулбал, хэргийн товч агуулгад 18 хохирогчид 256.363.600 төгрөгийн гэж, яллах дүгнэлтийн 17дахь талд /9 хх 135/ хохирогч тус бүрийн нэрийг нэг бүрчлэн тоочиж буюу 19 хохирогчид нийт 318.987.784 төгрөгийн гэж, дүгнэх хэсэгт 18 хохирогчид 297.166.784 төгрөгийн хохирол учруулсан гэж зөрүүтэй байдпаар тусгасан.

Мөн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаартай ЭХҮ, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тогтоол /9 хх 117/ нь тамга тэмдэг дарагдаагүй, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн       дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /5 хх 238-240/-ыг яллагдагчид танилцуулаагүй, танилцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй, мөн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2210008150704 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /2 хх 31-32/-ыг яллагдагчид танилцуулан мэдүүлэг авахад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэх үндэслэлээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан байдаг бөгөөд дахин яллагдагчаар өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг ажиллагааг гүйцэтгээгүй, тогтоолыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулалгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байдал байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Шүүгдэгч Х.Гийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон. Гэтэл хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгө хөрөнгөө өөрийн өдөр тутмын амьдрал ахуй хувийн хэрэгцээнд зарцуулсан эсэхийг зайлшгүй шалган тогтоож нотлох шаардлагатай.

Гэтэл хэргийн материалаас үзвэл хохирогч С.Б, Н.Г, Ц.Э, Д.Д, Ж.И, Д.Э нараас авсан мөнгийг хэрхэн юунд зарцуулсан гэдгийг шүүгдэгчийн дансанд үзлэг хийх замаар зарцуулалтыг шалгаагүй энэ ажиллагааг огт хийгдээгүй орхигдсон. Энэ ажиллагаа хийгдээгүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй, бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус хөрөнгө орлогыг өөрийн амьжиргаанд зарцуулж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-нээс 2023 оны 06 дугаар сарын 19-ний хугацаанд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж 297.166.784 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Гэтэл дээрхи 1 жил 6 сарын хугацаанаас зөвхөн 1 сарын буюу 2022 оны 03 дугаар сарын 12-нээс - 2022 оны 04 дүгээр сарын 15-ны хугацааны л дансны хуулганд үзлэг хийсэн байдаг бөгөөд нийт 18 хохирогчийн 2-3 хохирогчоос авсан мөнгөний зарцуулалтыг л шалгасан үлдсэн хохирогч нараас авсан мөнгийг хэрхэн юунд зарцуулсан эсэхийг шалгах ажиллагааг огт хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн хэдэн үзлэгийн тухайд буюу хохирогч Д.З, Д.О нараас шилжүүлэн авсан 23.200.000 төгрөгийн шүүгдэгч юунд зарцуулсан эсэх зарцуулалтыг шалгахаар үзлэг хийсэн /3 хх 81/ байгаа боловч үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан удаа дараагийн орлого зарлагын гүйлгээг, шилжүүлсэн үнийн дүнг шүүж үзвэл тэмдэглэлд хэт зөрүүтэй байдлаар тусгагдсан. Тодруулбал 11 удаагийн гүйлгээгээр 2.691.000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн гэж үзлэгийн тэмдэглэлд тусгасан боловч бодит байдалд 9 удаагийн гүйлгээгээр 1.900.000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн. Мөн дахин өөр хугацааны дансны хуулганд үзлэг хийсэн /3 хх 86/ байгаа боловч үзлэгийн тэмдэглэлд 33 удаагийн гүйлгээгээр 19.434.000 төгрөгийн шилжүүлэг хийгдэж тоглоомонд зарцуулсан гэж тусгасан боловч нягталж тулгахад 26 удаагийн гүйлгээгээр 12.102.380 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байгаа болно. Энэ байдлаас үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрхи үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэж, Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/485 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Г тайлбартаа: ... Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож хуулиар олгогдсон эрх минь хангагдаагүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, мөн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэсэн үндэслэлээр гомдол гаргасан ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Л.А тайлбартаа: ... 2022 оноос хойш энэ хүнийг харлаа, бид ч бас бие өвддөг. Эрх зүйн байдлаа хангуулмаар байна ... гэв.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Г тайлбартаа: ... Олон хуралд суулаа сүүлдээ Х.Г хохирогч болоод байх шиг байна. Дансны хуулганд үзлэг хийгдээд, өөрөө мөрийтэй тоглосон гэдгээ хүлээн зөвшөөрөөд болчихсон асуудал ... гэв.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Д.Э цахимаар оролцсон боловч даргалагч шүүгчээс асуусан асуултад хариулаагүй, мөн тайлбар гаргаагүй болно.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Үргэлжилсэн үйлдлээр, эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож байгаа учраас нэгтгэх шаардлагатай гэж үзэж байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдийн хооронд үргэлжилсэн үйлдлээр, өөрийгөө “Э” банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг гэж хуурч, “хямд үнээр тэврийн хэрэгсэл авч, үнэ нэмж бусдад худалдан ашгаа хувааж авъя”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан тээврийн хэрэгсэл хямд үнээр гаргуулж өгнө” гэх мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, фейсбүүк цахим сүлжээгээр тээврийн хэрэгслийн зураг үзүүлэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, нэр бүхий 18 иргэнээс нийт 297.166.784 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос Х.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Гийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Н.М нар давж заалдах гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх тэдгээрийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Тодруулбал: Анхан шатны шүүх Х.Гт холбогдох хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 19 дугаартай тогтоолоор “хохирогч Н.Г-т мөнгө шилжүүлсэн Э, У нарыг  хохирогчоор тогтоох”, “хэргийн материалыг оролцогч нарт танилцуулах”, “хохирогч нарыг зөв тогтоож, хохирлыг тооцох, яллах дүгнэлт дахин үйлдэх” зэрэг ажиллагааг хийлгүүлэхээр шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.

 

Дээрх тогтоолд заасны дагуу мөрдөгч эрүүгийн      дугаартай  хэрэгт хохирогчоор Б.Э-г тогтоож, түүнээс мэдүүлэг авахад:

 

“...Г надад ... найзаараа дамжуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр хураагдсан машинаас авч өгнө найдвартай гэж хэлсэн. Миний бие итгээд 14.500.000 төгрөгийг 4, 5 хувааж хэд хэдэн данс руу өөрийнхөө болон эхнэрийнхээ дансаар шилжүүлсэн ... миний бие 14.500.000 төгрөгөөр хохирсон ...” гэж мэдүүлснээс гадна хохирлын тооцоонд Б.Э-д 12.134.084 төгрөгийн хохирол учирсан гэж тооцсон атлаа энэ талаар яллах дүгнэлтэд огт тусгаагүй, түүнд хохирол учруулсан үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Гийн зарим хохирогч нарт учирсан хохирлыг зөрүүтэй тогтоожээ. Тухайлбал: Хохирогч Н.Г-т учирсан хохирлын тооцоо болон түүний мэдүүлэгт дурьдсанаар 8.512.084 төгрөгийн хохирол учирсан гэсэн байхад хохирогч Н.Г-т учирсан хохирлыг 34.468.600 төгрөгөөр тогтоосон,

 

шүүгдэгч Х.Г нь хохирогч П.Ц-с 1.821.000 төгрөг залилж авсан атал түүнд буцааж өгсөн гэх 500.000 төгрөгийг дээрх хохирлоос хасаж, хохирогч П.Ц-т учруулсан хохирлыг 1.381.000 төгрөгөөр  тооцсон, 

 

хохирогч Б.Э нь өөрийн данснаас 4.288.000 төгрөг, эхнэр н.Э-н данснаас 1 сая төгрөг, нийт 5.228.000 төгрөгийг Х.Г руу шилжүүлсэн гэсэн боловч түүнд учирсан хохирлыг 5.078.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй байна.

 

 Түүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан хохирлын тооцоонд нийт хохирлын дүнг 236.663.372 төгрөг /9 хх 91/ гэсэн, мөрдөгч 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын тодорхойлох хэсэгт ... нэр бүхий 18 хохирогчид 256.363.600 төгрөгийн хохирол учруулсан ... гэсэн атлаа харин тогтоох хэсэгт ... 297.166.784 ... төгрөг гэж /9 хх 114, 117/ нийт хохирлын хэмжээг тус тус зөрүүтэй бичсэн,

 

мөн прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт ... нэр бүхий 18 хохирогчид нийт 256.363.600 төгрөгийн хохирол учруулсан ... гэсэн /9 хх 121/ атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт нийт хохирлын хэмжээг 297.166.784 төгрөг ...  гэж зөрүүтэй бичжээ /9 хх 121, 134-136/.

 

Дээрхээс дүгнэн үзвэл хэрэгт нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүйн зэрэгцээ прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх зөрчлүүд тогтоогдсон, мөн шүүхийн тогтоолд заасанчлан хохирогч Д.Д, Ц.Б, М.А, Ц.Э, Т.Г, Д.З, Б.О, Д.Э, Ж.И, С.Б, Н.Г, Г.Д, О.С, С.Ч, П.Ц, Б.Э, Б.У, Ц.Г нарт хэргийн материал танилцуулаагүй, дээр дурьдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй зэрэг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.

 

Мөн Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар     тоот Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар хэргийн 9 дэх хавтасны 150 дугаар хуудсанд авагдсан байна.

 

Яллагдагч Х.Гаас уг хэрэгт холбогдуулан мэдүүлэг авсан байх ба Х.Г нь дээрх хэрэг болон      дүүрэгт үйлдэгдсэн хэргүүдийг нэгтгэж шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байх боловч анхан шатны шүүх түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэж шалгуулах ажиллагааг хийлгэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тохиолдолд үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох бөгөөд шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаардаг болно. 

 

Шүүгдэгч Х.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татагдах болон яллах дүгнэлт үйлдэх үед, мөн анхан шатны шүүхэд “Хэргүүдээ нэгтгүүлж шалгуулмаар байна” гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байснаас гадна 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэхээс өмнө түүний    аймгийн нутагт дэвсгэр болон Улаанбаатар хотын     дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн залилах гэмт хэрэг шалгагдаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчийн үйлдсэн нэг төрлийн гэмт хэргүүдийг нэгтгэхгүйгээр тус тусад шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах буюу нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгүүлэхээр хуульчилсан Эрүүгийн хуулийн Шударга ёсны зарчим зөрчигдөх тул шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдолд дурьдсан “... хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлмээр байна ...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул давж заалдах гомдлуудад дурьдсан бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Гийн гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан гэсэн гомдлын тухайд хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Ч.Б түүнд эрх зүйн туслалцаа үзүүлж байсан боловч анхан шатны шүүх хуралдааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч нь шүүгдэгчийг өмгөөлөхөөс татгалзсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Гийн өмгөөлүүлэх эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан ... , хуульд заасны дагуу түүнд өмгөөлөгч томилуулахаар Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд албан бичиг хүргүүлсэн ..., шүүгдэгч Х.Г нь томилогдсон өмгөөлөгч А.Т-с татгалзсан ... зэргээр шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байгааг дурьдах нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалтад түүний ял шийтгэгдсэн хуулийн зүйл, хэсгийг бичээгүй, шүүгдэгч Х.Гаас хохирол гаргуулахдаа прокурорын яллах дүгнэлтэд заасан хохирлын дүнгээс илүү тооцож гаргуулсан зэрэг алдаа гаргасан байгааг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдлын  “ ... хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлмээр байна ... ” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, бусад хэсгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Анхан шатны шүүхэд хэргийг очтол шүүгдэгч Х.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4.Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                 Н.БАЯРХҮҮ

 

                                                                                                            С.УРАНЧИМЭГ