| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2026/04254/И |
| Дугаар | 191/ШШ2026/03872 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2026/03872
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, ******* *******, ******* *******, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, ******* *******, ******* *******, ******* байр, тоот хаягт байрлах, ХХК -д холбогдох,
орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь Баянзүрх дүүрэг 41-р хороо, *******-р байр, 11 давхрын, ******* тоот хаягт байршилтай, 45,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,428,256 төгрөгөөр үнэлж, нийт 110,000,000 төгрөг болсон. Иймд "Орон сууц захиалгын" гэрээ-г 2023.08. өдөр хариуцагчтай хийсэн. Тус байрны төлбөрийг 2023.08.-ний өдөр "Хаан банк" ХК дахь дансанд 110,000,000 сая төгрөгийг 100 хувь төлж дууссан.
Орон сууц нь 2022 оны 12-р сард ашиглалтад орж, Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу уг байр миний эзэмшилд шилжин, орон сууцандаа одоог хүртэл би амьдарч байна.
Орон сууц захиалгын гэрээ-ний 5.1.4.-т зааснаар гүйцэтгэгч нь барилга байнгын ашиглалтад орж орон сууцны төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл " " ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас оршин суугчид эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш их хохирч байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, ******* *******, ******* *******, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг надад өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, ******* *******, ******* *******, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 45,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК-ийн төлөөлөгч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, ******* *******, ******* *******, -88 үйлчилгээтэй орон сууцны *******-р барилга, 11 давхарт, ******* тоот тоот хаягт байршилтай, 45,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., ******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.*******ийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, ******* *******, ******* *******, -88 үйлчилгээтэй орон сууцны *******-р барилга, 11 давхарт, ******* тоот тоот хаягт байршилтай, 45,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 778,200 төгрөгийн 389,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 389,100 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХК-иас 389,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА