2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2026/03870

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ХК /РД:257*******697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбааатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 4 хэсэг ******* *******, 17******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:НС*******5100*******96/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,153,230.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банк нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Т.тай Зээлийн гэрээ-г цахимаар байгуулан, 25,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар түүнд олгосон. Зээлийг олгосноос хойш 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн төлбөрт 6,666,666.64 төгрөг, хүүгийн төлбөрт 2,49*******,266.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,*******70.*******7 төгрөгийг тус тус төлсөн.

Хариуцагч нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, *******ны зүгээс зээлдэгчийн бүртгэлтэй дугаар луу удаа дараа холбогдож зээлийн төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлөлт хийгдээгүй.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 195 хоног хугацаа хэтрүүлээд, үндсэн зээлийн төлбөр 1*******,333,333.36 төгрөг, зээлийн хүү 1,767,255.1******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,641.6******* төгрөг, нийт 20,153,230.22 төгрөгийн төлөртэй байх тул, энэ зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Т. тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* *******ны надаас нэхэмжилсэн нийт 20,153,230.22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

    Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Т.т холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 20,153,230.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,153,230.22 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.т холбогдох иргэний хэргийн хариуцагч Т. нь зээлийн гэрээний үүрэгт 20,153,230.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 25*******,716 төгрөгийн 129,35******* төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 129,35******* төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.аас 129,35******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА