| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2022/01421/И |
| Дугаар | 191/ШШ2026/02709 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2026/02709
2026 02 23 191/ШШ2026/02709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү *******- эх Х.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү *******- 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг М.*******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тэтгэлэг төлөгчөөс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд ногдох хэсэг, түүнээс гаргуулах шаардлагын хүрээнд зохигч дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.Үүнд:
6.1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч М.*******од холбогдуулан, 2020-2025 оны хүүхдүүдийн хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн нийт 253,064,700 төгрөгийн 50 хувь болох 126,532,350 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзах,
6.2. Хариуцагч М.******* нь нэхэмжлэгч Х.*******д холбогдуулан гаргасан а/ .....тоотод байрлах, 2 машины зогсоол бүхий 3 давхар 220.26 м.кв (50м.кв террас нийлээд 270.26м.кв) талбайтай, 700 000 000 төгрөгийн үнэ бүхий Амины орон сууцыг гэр бүлийн дундын өмчлөлд тооцуулан ногдох хэсгээ гаргуулах /ногдох хэсэг 175,000,000₮/,
б/ Сүхбаатар дүүргийн .......тоотод байрлах 63,75 м.кв талбай бүхий, 30 000 000 төгрөгийн үнэ бүхий зуслангийн байшин, газрын хамт /ногдох хэсэг 7,500,000₮/,
в/ Хан-Уул дүүргийн ..... байрлах, 350 000 000 төгрөгийн үнэ бүхий доороо 1 машины зогсоол бүхий 84.43 м.кв орон сууц /ногдох хэсэг 87,500,000₮/,
г/ Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион Оргил Зайсан гудамж, Гэгээнтэний 203-р байрны доор байршилтай, 20 000 000 төгрөгийн үнэ бүхий машины зогсоол /ногдох хэсэг 5,000,000₮/,
д/ ..... улсын, ..... арлын дугаартай Мерседес Бенц (.........) 340,000,000 төгрөгийн үнэ бүхий люкс ангиллын жийп машиныг гэр бүлийн дундын өмчлөлд тооцуулан ногдох хэсгээ гаргуулах /ногдох хэсэг 85,000,000₮/,
е/ .......эзэмшдэг хувьцаанаас ногдох хэсгийг гаргуулах,
ё/ Улаанбаатар хотын .......хадгаламжийн данснуудад байршиж буй мөнгөн хөрөнгөөс өөрт оногдох хувь гаргуулах,
ж/ ....... тоот дансанд буй мөнгөн хөрөнгөөс өөрт оногдох хувь гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах,
6.3. Нэхэмжлэгч ........өмчлөлд улсын бүртгэлээр шилжүүлэх,
6.4. Хариуцагч ........ эзэмшилд улсын бүртгэлээр шилжүүлэх,
6.5. Хариуцагч М.******* нь улсын бүртгэлийн Ү-........өмчлөлд улсын бүртгэлээр шилжүүлэх,
6.6. Нэхэмжлэгч Х.******* нь Хаан банкинд харилцах ........ тоот дансны хамтран эзэмшигчээс нэрээ хасуулах,
6.7. Хариуцагч М.******* нь хүүхдүүдийн төрөөс олгогддог мөнгө шилжин ордог данснаас нэрээ хасуулж, нэхэмжлэгч Х.*******д шилжүүлэн өгөх,
6.8. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч М.*******ыг хүүхдүүдтэйгээ уулзахад ямар нэгэн хязгаарлалт тавихгүй
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлаагүй тохиолдолд гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+706,586+241,975/ 1,018,761 төгрөгийг, М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200+1,032,950+1,124,520+134,950+595,450+94,950,+582,950+70,200+70,200+70,200/ 3,846,570 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******оос 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэгч Х.*******аас 1,124,520 төгрөгийг гаргуулж, хариуцагч М.*******од олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 119,340 төгрөгийг гаргуулж улсын улсын орлого болгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас шүүхийн зардалд /орчуулгын хөлс/ урьдчилан гарсан /360,000+155,000+250,000/ 765,000 төгрөгийг хариуцагч М.*******оос гаргуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дансанд нөхөн оруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД