Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 808

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч Д.У, хохирогч С.Ж, шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овгийн Т.Нямжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ........дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Т.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Ж таарамжгүй харьцааны улмаас зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ “….Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй” гэв.

             Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Ж мэдүүлэг /хх-н 5-7/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5411 тоот дүгнэлт /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Ц өгсөн мэдүүлэг /хх-н 12-13/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Б өгсөн мэдүүлэг /хх-н 14-15/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Я өгсөн мэдүүлэг /хх-н 16-17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 32-35/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.У-с Т.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Ж таарамжгүй харьцааны улмаас зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.   

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгч Т.Нямжаргал нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Ж зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Ж хохирогчоор өгсөн "...2018 оны 04 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байдаг дэлгүүрт орж үйлчлүүлсэн, тэгээд тамхины үнэ дээрээс болж маргалдаж байгаад гарсан. Тэгээд гараад гэр рүүгээ харихаар автобусны буудал руу явж байтал араас нөгөө дэлгүүрийн худалдагч залуу хойноос хүрч ирээд хөгшин кобороо минь авдаг газраасаа ав гээд тийрч унагаад нүүр рүү өшиглөж зодсон юм. Ингээд байж байтал үл таних залуу ирээд эхнэрийн хамт салгаад уг хүн зугтаад явсан. Миний баруун нүд тагларсан, хамар хавдсан, хоёр мөр хөхөрсөн, толгой хавдсан гэмтлүүд учирсан..” гэх мэдүүлэг /хх-5-7/,

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Ц өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээр нөхөр ирээд, бид хоёр гэртээ харих замдаа 21:00 цагийн үед сансарын колонкын урд талд 27-р байрны зүүн талын хүнсний дэлгүүрээс нөхөр 1 шил пиво аваад, улаан вест тамхи авах гэсэн чинь 3000 төгрөг гэсэн тэгэхээр нь нөхөр зах дээр 2100 төгрөг байдаг ядаж 600 төгрөг нэмж зараач гэж хэлсэн үүнээс болж хэрүүл маргаан үүссэн. Тэгтэл худалдагч залуу би мэдэхгүй надад хамаагүй, эзэндээ хэл, дамжуулж хэл гэсэн. Ингээд хэрэлдээд байхаар нь нөхрөө аваад гарсан чинь нөгөө залуу араас гарч ирээд нөхөртэй хэрэлдээд зодолдох гээд дайраад байсан дэлгүүрээс нэг залуу жоохон охин гараад ирсэн, бид нар дундуур нь ороод би "согтуу хүнтэй юу ярьдаг юм бэ гэж хэлээд салгаад аваад явсан. Тухайн үед тэр хүний биед хүрээгүй, Ингээд явж байсан чинь KFC хоолны газрын орчим нөгөө залуу араас ирээд нөхөртэй маргалдаж байгаад түлхэж шон мөргүүлээд, дээрээс нь татаж нүүрэн тус газар нь өшиглөсөн. Энэ үед тэнд явж байсан үл таних залуу ирж салгахад уг хүн зугтаагаад явсан. Манай нөхөр зодуулчаад босоод ирсэн чинь нүд нь хөхөрч хавдсан үүдэн шүдний паалан унасан гэмтэл учирсан байсан. Манай нөхөр уг залууг янз бүрийн хэл үгээр доромжлоогүй. Тухайн манай нөхөр над дээр ирэхдээ 1 шил пиво уусан байсан гэсэн надад юм мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Б өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 21:50 цагийн үед манай 57-р байрны өргөтгөлд байрлах “Тааз алт” 8 нэрийн хүнсний дэлгүүрт үеэл дүү Нямжаргал сууж байсан. Тэгээд би ариун цэврийн өрөөнд сууж байхад хүмүүс хэрэлдээд байхаар нь гарсан чинь дүү тэр хүмүүсийн хамт гарч явсан. Ингээд би араас нь очсон чинь дүү хохирогчтой маргалдаж байсан эхнэр нь нөхрөө авч явах гээд дундуур нь орсон байхад хохирогч эхнэрээ давуулж дүүгийн шанаан тус газар цохисон. Тэгээд бид нар салгаад тэр хүмүүс явсаны дараа буцаад ороод удаагүй дүү охин Өлзийжаргал орж ирээд ах нөгөө хүмүүстэй маргалдаад хойшоо явсан гэж хэлсэн. Тэгээд би араас нь гарсан чинь KFC-ийн хажууд хохирогч нүүрээ дарсан зогсож байсан. Удаагүй Н орж ирэхээр нь юу болсныг асуухад хохирогчийг цохисон гэж хэлсэн. Дэлгүүр дотор юунаас болж маргалдсаныг мэдэхгүй баина дүүгээс асуухад согтуу хэл амаар доромжлоод байсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Я өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр харанхуй болсон байсан. Гэртээ харихаар Сансарын колонкын урд талын KFC хоолны газрын баруун хойд талд явж байсан чинь нас тогтсон эрэгтэй хүнийг хар подволктой эрэгтэй хүн газар унагаагаад дээрээс нь өшиглөж, зодож байсныг салгахад зодсон залуу нь яваад өгсөн. Тэгээд хамт байсан эмэгтэйгээр нь цагдаа дуудуулаад утасны дугаарыг өгөөд явсан. Зодуулсан хүний нэг нүд нь тагларсан цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5411 дүгээр:

          1. С.Ж биед хамар ясны баруун хажуу хана, хянга цөмөрсөн, зүүн хажуу хана зөрөөтэй далд хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-9/,

             шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н өөрийн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

             Хохирогч С.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.Н энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогчид 1.100.000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

     Шүүхээс шүүгдэгч Т.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.