Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2026/00394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Э**** ы Б***** ,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2026/00099/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б***** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б*****  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: а. Миний бие Эрдэнэсайханы Б***** нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1970 онд Э**** ы хоёр дахь охин болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгсөж 1987-1991 онд Архангай аймаг дахь Багшийн сургуульд суралцаж төгсөөд 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын №94 тоот тушаалаар төрөлх Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд томилогдон 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан билээ.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн сургуульд анх ажилд орсон тушаал олдохгүй (аймгийн архивд тухайн тушаал байгаа боловч миний нэр орхигдсон, хамт төгссөн ангийн хүүхдүүдийн нэр байгаа, 1991 оны Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийн захирлын тушаал архивд шилжиж ирээгүй. Ирээгүй шалтгаан нь 1997 онд Тосонцэнгэл сумын захиргаа шатсан. Үүний улмаас 10 жилийн сургуулийн архивд ч холбогдох материал байхгүй байсан болно) байгаа зэргээс шалтгаалан миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд Э.Б***** миний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дахь тал)

б. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1991 онд Архангай аймагт багшийн коллежийг төгсөж ирээд төрлөх сургуульдаа ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон тушаал олдохгүй байгаа. Зарим бичиг баримт дээр 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар гэж бичсэн байгаа боловч аймгийн архиваас тушаал нь олдохгүй, тушаал байгаа хэдий ч 160 гаруй хүний нэр бичигдсэн байсан. Аймгийн архивын хүн энэ тушаалд нэр нь бичигдээгүй олон хүн байгаа, таны нэр бас байхгүй байна гэж хэлсэн. Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулиас бичиг баримт шүүж үзсэн боловч 1991 оны ажилчдын цагийн бүртгэл байгаа боловч багш нарийн цагийн бүртгэл байхгүй байсан. Би өөртөө хадгалсан байсан тодорхойлолт, ангийн хүүхдүүдтэйгээ хамт авхуулсан зураг, хамт төгссөн манай ангийн хүүхдүүдийн нэр бичигдсэн тушаал зэргийг баримтаар өгсөн. Тийм учраас эдгээр баримтуудыг үндэслэж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж хүсэж байна ... 1991 оноос 1995 он хүртэл Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сургуульд багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байгаа гэв.

2. Нэхэмжлэгчээс: Х**** овогт Э**** ы Б***** гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 2 дахь тал),

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 94 дугаар тушаалын хуулбар (хавтаст хэргийн 4 дэх тал),

Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багш Э**** овогтой Б***** гийн 1992 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ажил байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Э**** овогтой Б***** гийн сүүлийн 3-н жилийн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 7 дахь тал),

1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №397339 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 8 дахь тал),

Нотариатаар гэрчлүүлсэн 3443 дугаартай Э**** овогтой Б***** гийн дипломын хуулбар (хавтаст хэргийн 9 дэх тал),

1991 онд Хөвсгөлийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд шинэ бүтцийн 1-р анги хүлээж авч ажилласан ангийн сурагчдтайгаа хамт гэх тайлбартай фото зураг (хавтаст хэргийн 10 дахь тал),

Миний бие Э**** овогтой Б***** нь дээрээсээ 3 дахь эгнээний баруун талаасаа 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хяналтад авсан Э**** ы Б***** гийн жирэмсэн эмэгтэйчүүдийн 34 дугаартай карт (хавтаст хэргийн 31-36 дахь тал),

Гэрчээр Ю.Ц**** , Г.Б**** нарыг асууж өгнө үү гэх хүсэлт (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. 

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дахь тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Э.Б***** гийн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 21 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 29 дэх тал), ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №049 (хавтаст хэргийн 30 дахь тал), Хөвсгөл аймгийн Архивын хэлтсээс Э.Б***** гийн ажиллаж байсантай холбоотой тушаал болон холбогдох бусад баримт тус архивд хадгалагдаж байгаа эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 26 дахь тал), Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулиас тус сургуульд Э.Б***** гийн ажиллаж байсантай холбоотой тушаал болон бусад баримтууд хадгалагдаж байгаа эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ю.Ц**** , Г.Б**** нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 40-41, 43-44 дэх тал)  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Э.Б*****  нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4.  Нэхэмжлэгч Э.Б***** нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багш Э**** овогтой Б***** гийн 1992 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ... Багш Э.Б***** нь 1970 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд төрсөн. Ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. ҮЭ-ийн гишүүн.

1979 онд Түнэл сумын 8 жилийн дунд сургуулийн I-р ангид элсэн орж суралцаад 1982 оноос Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд ирж суралцан, 1987 онд 8-р ангийг ОНЦ дүнтэй дүүргэн бага ангийн багшийн мэргэжил эзэмшсэн.

Архангайн багш нарыг бэлтгэх сургуульд суралцах хугацаандаа Д.С**** ын нэрэмжит цалин хүртэж байсан.

1989 онд Багшийн сургуулиудын дунд зохиогдсон Монгол хэлний олимпиадад тэргүүн байр эзэлсэн. 1989 онд МОХ-ны IY бүгд хуралд төлөөлөгчөөр сонгогдож оролцсон.

Багш Э.Б***** нь 1991 онд төгсөж ирээд Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуульд шинэ бүтцийн 1-р ангийг хүлээн авч 1 жил ажиллав.

Энэ хугацаандаа даасан ангийн сурагчдын сурах идэвх сонирхлыг өрнүүлэх талаар байнга анхаарч ялангуяа монгол бичигт суралцах анхны алхмыг нь амжилттай хийсэн багш юм.

Сурагчдынхаа бие дааж суралцах чадвар дадлыг төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг. Заах арга мэргэжлийн ур чадвар сайтай, өөрийн мэргэжил боловсролоо дээшлүүлэх талаар байнга анхаарч тасралтгүй суралцахыг эрхэмлэдэг бүтээлч үйл ажиллагаатай шинэ залуу боловсон хүчин юм.

Багш Б***** нь хамт олны дунд нэр хүндтэй хамтач тусархаг шударга зан төлөвтэй, хариуцсан ажилдаа махруу уйгагүй хөдөлмөрлөдөг, монгол бичгээр бичих, унших чадвар сайтай өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь сайн биелүүлдэг нийгэм улс төрийн идэвх сайтай, өөрийн гэсэн үзэл баримтлал төлөвшсөн манай тэргүүний багшийн нэг юм.

Багш Б***** гийн цаашид суралцах хүсэлтийг нь дэмжин тодорхойлов ... гэх бичилттэй ажил байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Э**** овогтой Б***** гийн сүүлийн 3-н жилийн ... 1991 оны 8-12 дугаар сарууд, 1992 оны 1-12 дугаар сарууд, 1993 оны 1-12 дугаар сарууд, 1994 оны 1-12 дугаар саруудад бичилт хийгдсэн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 7 дахь тал),

1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №397339 дугаартай ... овог: Э**** , нэр: Б***** , төрсөн он: 1970-12-31, боловсрол: дунд, мэргэжил: багш, тэмдэглэлийн №:1, хугацаа он, сар, өдөр: 1987.09.01, ажилд авсан өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ /шалтгааныг заана/: Архангай дахь багшийн сургуулийн оюутнаар элсүүлэв, юуг баримтлан бичсэн Баримтын он сар өдөр ба дугаар: Багшийн сургуулийн захирлын 1987 оны 9-р сарын 9-ний өдрийн 91-р тушаалаар, тэмдэглэлийн №2, хугацаа он, сар, өдөр: 1991.07.01, ажилд авсан өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ /шалтгааныг заана/: Сургуулиа төгссөн тул Хөвсгөл аймгийн АБ-ын хэлтсийн мэдэлд шилжүүлэв, юуг баримтлан бичсэн Баримтын он сар өдөр ба дугаар: АБЯ-ны Сайдын 1991 оны 07-р сарын 21-ний өдрийн 38-р тушаалаар, тэмдэглэлийн №3, хугацаа он, сар, өдөр: 1991.10.01, ажилд авсан өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ /шалтгааныг заана/: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10-н жилийн сургуульд бага ангийн багшаар томилов, юуг баримтлан бичсэн Баримтын он сар өдөр ба дугаар: Аймгийн АБХ-ийн даргын 1991 оны 07-р сарын 01-ний 94 тоот тушаалаар ... гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 8 дахь тал),

Нотариатаар гэрчлүүлсэн 3443 дугаартай Э**** овогтой Б***** гийн ... БНМАУ Дээд тусгай дунд боловсролын улсын хороо, Архангай дахь Багшийн сургууль, бүртгэлийн дугаар №3443, диплом №3443, Э**** овогтой Б***** нь 1987 онд Бага ангийн багш арга зүйч ангид элсэн орж 1991 онд төгссөн тул Улсын шалгалтын комиссын 1991 оны 6-р сарын 26-ны өдрийн 02-р шийдвэрээр Бага ангийн багш мэргэжил олгов ... гэх бичилттэй дипломын хуулбар (хавтаст хэргийн 9 дэх тал),

1991 онд Хөвсгөлийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд шинэ бүтцийн 1-р анги хүлээж авч ажилласан ангийн сурагчдтайгаа хамт гэх тайлбартай фото зураг (хавтаст хэргийн 10 дахь тал),

ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын ...4. РД: АЮ******* , 5. Овог: Э**** , 6. Нэр: Б***** , 14. Ажилладаг байгууллага: Багшийн сургууль, ажилд орсон он: 1987, цех, тасаг, бригад: II-р курс, эрхэлдэг ажил: сурагч ... гэх бичилттэй регистрийн карт №049 (хавтаст хэргийн 30 дахь тал),

Миний бие Э**** овогтой Б***** нь дээрээсээ 3 дахь эгнээний баруун талаасаа 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хяналтад авсан Э**** ы Б***** гийн ... 7. Ажлын газар: 10-н жилийн сургуульд, 8. Мэргэжил: Багш, 9. Албан тушаал: багш ... гэх бичилттэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 34 дугаартай карт (хавтаст хэргийн 31-36 дахь тал),

гэрч Ю.Ц**** ийн өгсөн: ...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуульд 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дахь тал),

гэрч Г.Б**** ийн өгсөн: ...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуульд 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. 

Нэхэмжлэгч Д.Батдоржийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Э.Б***** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Э.Б***** гийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байдлыг тогтоож шийдвэрлэв.

5.  Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Э.Б***** гийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Э.Б***** гийн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 21 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.

6.  Э.Б***** нь одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн сургуульд анх ажилд орсон тушаал олдохгүй (аймгийн архивд тухайн тушаал байгаа боловч миний нэр орхигдсон, хамт төгссөн ангийн хүүхдүүдийн нэр байгаа, 1991 оны Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийн захирлын тушаал архивд шилжиж ирээгүй. Ирээгүй шалтгаан нь 1997 онд Тосонцэнгэл сумын захиргаа шатсан. Үүний улмаас 10 жилийн сургуулийн архивд ч холбогдох материал байхгүй байсан болно) байгаа зэргээс шалтгаалан миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа нь Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10-н жилийн дунд сургуулийн 1991-1993 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй, тус сургуулийн захирлын 1994 оны тушаал шүүж үзэхэд Э.Б***** г ажилд томилж, чөлөөлсөн бусад холбоотой тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/25 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 26 дахь тал), Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тус сумын архив 1997 онд шатсантай холбоотойгоор тус сургуулийн архивд цалингийн цэс хагас дутуу хадгалагддаг бөгөөд Э**** ы Б***** (АЮ******* )-ын 1991 оны цалингийн цэсийг 1989-2003 оны цалингийн цэсээс шүүхэд байхгүй байгаа тул лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 07 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 46 дахь тал), нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

7.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 3 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х**** овогт Э**** ы Б***** /АЮ******* /-ийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН