| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/00078/И |
| Дугаар | 141/ШШ2026/00081 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 141/ШШ2026/00081
| 2026 оны 03 сарын 04 өдөр | Дугаар 141/ШШ2026/00081 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: ****************** ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************ багт оршин суух хаягтай С.Э холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 1,921,186.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэг болох 1,921,186.90 төгрөг гаргуулах... гэжээ.
Хариуцагч С.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Э нь *********** зээл авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 1,921,186.90 төгрөгийг татгалзах зүйлгүй төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ХХК нь хариуцагч С.Э холбогдуулан 1,921,186.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад ...Миний бие Э нь ********* зээл авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 1,921,186.90 төгрөгийг татгалзах зүйлгүй төлж барагдуулна... гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,689 төгрөгийн тал хувь болох 22,844.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 22,844.5 төгрөг, хариуцагч С.Э 22,844.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************** ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
1. ************** ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э холбогдох 1,921,186.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 45,689 төгрөгийн тал хувь болох 22,844.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 22,844.5 төгрөг, хариуцагч С.Эаас 22,844.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************** ХХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч С.Э нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ