| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00077/И |
| Дугаар | 320/ШШ2026/00412 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 320/ШШ2026/00412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Т**** Б*** ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т**** овогт Г***** ийн М**** ,
Хариуцагч: З**** овогт П***** ын Ч***** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 48,373,953.66 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,228,320.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 309,79 төгрөг, нийт 49,602,584.15 (дөчин есөн сая зургаан зуун хоёр мянга таван зуун наян дөрвөн мянга) төгрөг (арван тав) мөнгө гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 200000411864 тоот Барьцааны гэрээнд тусгагдсан Г.М**** , П.Ч***** нарын өмчлөлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 320/2026/00077/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э****** , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х***** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т**** Б*** ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Г.М**** , П.Ч***** нарт холбогдуулан үндсэн зээл 48,373,953.66 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,228,320.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 309,79 төгрөг, нийт 49,602,584.15 (дөчин есөн сая зургаан зуун хоёр мянга таван зуун наян дөрвөн мянга) төгрөг (арван тав) мөнгө гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 200000411864 тоот Барьцааны гэрээнд тусгагдсан Г.М**** , П.Ч***** нарын өмчлөлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Хариуцагч Г.М**** болон хамтран хариуцагч П.Ч***** нар нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дугаар №200000411864 тоот Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний (Цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 49,959,000.00 (Дөчин есөн сая есөн зуун тавин есөн мянган төгрөг)-ийг жилийн 8 хувийн хүүтэй, сарын 0,66 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатай ипотекийн орон сууцны зээл авч 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хэвийн төлбөрийн хуваарийн дагуу төлж байгаад 2025 оны 03 дугаар сарын 27 ны одор хүүгийн төлбөрт 375,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 370,000 төгрөr, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 50,000.00 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 373,663.27 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 200,000.00 төгрөг. 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 100,000.00 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30- ны өдөр 350,000.00 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 04-ны өдөр 315,000.00 төгрөг тус тус хүүгийн төлбөрт төлсөн. Хариуцагч нар нь үндсэн зээл, хэл хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж 326 хоног хугацаа хэтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 48,373,953.66 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,228,320.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 309.79 төгрөг нийт 49,602,584.15 төгрөгний төлбөр хуримтлагдсан байна.
Иймд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулсан 200000411864 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг үндэслэн хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр нэхэмжилж байна.
1. Хариуцагч Г.М**** , хамтран хариуцагч П.Ч***** нараас зээлрийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлд 48,373,953.66 төгрөг. үндсэн хүүгийн төлбөр 1,228,320.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 309.79 төгрөг, нийт 49,602,584.15 төгрөг гаргуулах
2. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 200000411864 тоот "Барьцааны гэрээ"-нд тусгагдсан Г.М**** , П.Ч***** нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Х***** нь Т**** Б*** ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.М**** , П.Ч***** нарт холбогдох иргэний хэрэгт харицагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ.
Хариуцагч нар нь Т**** Б*** ХК-иас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №200000411864 тоот "Зээлийн гэрээ" болон "Барьцааны гэрээ байгуулж, 49,959,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, сарын 0,66 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатай ипотекийн орон сууцны зээл авсан байдаг.
Зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан ч Г.М**** нь жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсны улмаас зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөх боломжгүй болж хугацаа хэтрүүлсний улмаас үндсэн зээл 48,373,953.66 төгрөг, үндсэн хүү 1,228,320.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 309.79 төгрөг, нийт 49,602,584.15 төгрөг болсныг зөвшөөрч байна.
Уг зээлийн төлбөрөөс хугацаа хэтэрсэн төлбөр болох 1,572,769 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын дотор буюу ноолуур гарах үед төлж барагдуулан, үлдэх төлбөрийг зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх хүсэлттэй байна гэжээ. (хавтаст хэргийн 51 дахь тал)
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 3-4 дахь тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Т**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 5 дахь тал),
Т**** Б*** ХК-ийн Хөвсгөл салбарын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 37/912 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэл (хавтаст хэргийн 6 дахь тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Т**** Б*** ХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/74 дугаар албан бичгийн хуулбар (хавтаст хэргийн 7 дахь тал),
2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 200000411864 дугаартай зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 200000411864 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1 баримтын хуулбар (хавтаст хэргийн 10-13 дахь тал),
2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 200000411864 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Мемориалын баримт №20190226699600096510 дугаартай баримтын хуулбар (хавтаст хэргийн 16 дахь тал),
З**** овогт П***** ын Ч***** , Т**** овогт Г***** ийн М**** нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 17 дахь тал),
Зээлдэгчийн анкетын хуулбар (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
Зээлийн өргөдлийн маягтын хуулбар (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х***** гаас: Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэвлэж гаргасан Ч.Х**** ын төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал),
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х***** гаас: Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэвлэж гаргасан Ч.Х***** гийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг баримтыг гаргаж өгч, шүүх хуралдаанд Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хэвлэж гаргасан Мал тооллогын лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), Т**** Б*** ны хуулбар үнэн тэмдэг дарагдсан Т**** Б*** ны Хөвсгөл салбарын захирлын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/56 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т**** Б*** ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Г.М**** , П.Ч***** нарт холбогдуулан үндсэн зээл 48,373,953.66 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,228,320.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 309,79 төгрөг, нийт 49,602,584.15 (дөчин есөн сая зургаан зуун хоёр мянга таван зуун наян дөрвөн мянга) төгрөг (арван тав) мөнгө гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 200000411864 тоот Барьцааны гэрээнд тусгагдсан Г.М**** , П.Ч***** нарын өмчлөлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э****** нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлов. Үүнд: Хариуцагч Г.М**** , П.Ч***** нар Т**** Б*** ХК-иас 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 49,959,000 төгрөгийн жилийн 8 хувийн хүүтэй, сарын 0.66 хувийн хүүтэй 360 сарын хугацаатай ипотекийн зээл авсан. Зээлээ хугацаандаа 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл зээлээ хэвийн төлж байгаад энэ хугацаанаас хойш 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүүгийн төлбөрт 375,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 370,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 50,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 19-ний 373,663 төгрөг 27 мөнгө, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр 21-ний өдөр 100,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 305,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 315,000 төгрөг тус тус хүүгийн төлбөрт төлж зээл зээлийн хүүгээ зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 326 хоног хугацаа хэтрүүлсэн учир үндсэн зээлийн үлдэгдэл 48,373,953 төгрөг 66 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 1,228,320 төгрөг 70 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 309,079 төгрөг, нийт 49,602,584 төгрөг 15 мөнгө төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.М**** , П.Ч***** нараас нийт 49,602,584 төгрөг 15 мөнгө гаргуулах саналтай байна. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналтай байна гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х***** нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа дараах байдлаар тодорхойлов. Үүнд: Нэхэмжлэгч талаас өөрт олгогдсон итгэмжлэлээр эвлэрэх эрх олгоогүй учир эвлэрэх боломжгүй. Мөн хариуцагч Г.М**** нь тухайн банк дээр өөр өр төлбөртэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж дансанд нь барилт хийсэн учир цаашид төлнө гэдэгт итгэхгүй байна гэдэг байдлаар эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрсөнгүй. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцоно. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл түүнийг нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас зээлийн төлбөр гаргуулах шаардаж байгаа нотлох баримт болон зээлийн гэрээ, барьцааны гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөөгүй. Ийм учир нотлох баримтаар тооцох боломжгүй. Хавтаст хэрэгт тухайн гэрээнүүдийн хуулбар хувь авагдсан. Талууд зээлийн гэрээний 4.1.7-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тохиолдолд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барагдуулахыг шаардах мэдэгдэл хүргүүлэх гэж заасан. Мөн гэрээний 4.1.11-д гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг зээлдэгчээс шаардах гэж заасан. Мөн тухайн гэрээний 6 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох, гэрээг цуцлах талаар дурдаж өгсөн. Үүний 6.2-д дараах нөхцөл байдал үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдал нотлогдсон тохиолдол банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нь нэг талын санаачилгаар цуцалж болно гэж заасан. 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэж байгаа. Хоёрдугаарт зээлдэгч зээлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, өөр этгээдэд дамжуулан зээлдүүлсэн бол, гуравдугаарт зээлийн хяналтын явцад зээлдэгчийн болон батлан даагч этгээдийн санхүү, төлбөрийн чадвар муудсан, барьцааны зүйл дутсан, өөрчилсөн, шилжсэн, ашиглах боломжгүй болсон, барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн хүчин төгөлдөр байдал, чанар, бүрэн бүтэн байдал нь анх гэрээ хийсэн үеэс зөрчилтэй эсхүл маргаантай болохыг банк өөрөө илрүүлсэн, эрх бүхий гуравдагч этгээд тогтоосон, дөрөвдүгээрт зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан гэх мэт 7 нөхцөл дурдаж өгсөн. Тэгтэл өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эдгээр гэрээг аль үндэслэлээр цуцлаад байгаа нь тодорхойгүй, холбоотой баримт байхгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр зээлийн өр төлбөртэй гэж яриад байна. Энэ талаар нотолсон баримт ирүүлээгүй. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэрээ цуцлах үндэслэл бий болоогүй байхад гэрээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Ийм учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,063 (хоёр зуун тавин нэгэн мянга жаран гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.М**** , П.Ч***** нарт холбогдуулан үндсэн зээл 48,373,953.66 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,228,320.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 309,79 төгрөг, нийт 49,602,584.15 (дөчин есөн сая зургаан зуун хоёр мянга таван зуун наян дөрвөн мянга) төгрөг (арван тав) мөнгө гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 200000411864 тоот Барьцааны гэрээнд тусгагдсан Г.М**** , П.Ч***** нарын өмчлөлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Т*** Б** ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т**** Б*** ХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,163 (дөрөн зуун далан зургаан мянга нэг зуун жаран гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН