| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00109/И |
| Дугаар | 320/ШШ2026/00418 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2026/00418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б**** овогт С******** гийн П****** (ИГ***** ),
Хариуцагч: А***** овогт Ц**** ын У**** (ФМ***** ),
Нэхэмжлэлийн шаардлага: Амаар тохиролцсон зээлнээс төлөгдөөгүй үлдсэн 9,256,000 (есөн сая хоёр зуун тавин зургаан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 320/2026/00109/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.П****** ,
Хариуцагч Ц.У**** /онлайн/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.П****** нь Ц.У**** т холбогдуулан амаар тохиролцсон зээлнээс төлөгдөөгүй үлдсэн 9,256,000 (есөн сая хоёр зуун тавин зургаан мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
1. Нэхэмжлэгч С.П****** нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Ц.У**** т тус болон мөнгө зээлдүүлсэнээс болж гэр бүл ахан дүүсийн хооронд харьцааны маш хүнд нөхцөлд орсон. Нөхөр М.Мөнхбаатар нь дарамтлан мөнгө зээлсэн та нар хохироод үлд нөхөртөө зодуулаад алуулсан ч бидэнд хамаагүй хэмээн доромжилж байгаа. Ц.У**** нь С.П****** надаас 2025 оны 5 дугаар сараас эхлэн тогтмол зээл авч өгөөч мөнгө зээлж эгчдээ туслаач АПП-ний хүүтэй нь үндсэн зээлээ төлнө гэж гуйсан. Би эгч шигээ хүндэлж хайрладаг байсан учир 2025.05.04-ний өдөр өөрөөсөө Ц.У**** ийн Хаан банкны 5907************* тоот дансанд 3,000,0000 (гурван сая) төгрөг, 2025.05.19-ний өдөр дахин тус болооч хэмээн гуйж С.П****** надаар дамжуулан хүргэн дүү С.Т***** оор "Ашид Капитал ББСБ" XXK-c 10,000,000 арван сая төгрөг Ц.У**** ийн Хаан банкны 5907************* тоот дансанд тус тус хийж нийт 13,000,000 (Арван гурван сая) төгрөг зээлсэн. Зээлэхдээ 1 сарын хугацаанд буцаан төлнө гэж амлалт өгсөн. Гэвч үндсэн төлөлт хийх болж нэхэх тоолонд хүүг нь хийж байя сунгаад өгөөч гэж гуйсаар төлөлт хийх сар өдрийн хугацааг хоцроож байсан. С.П****** миний дансанд цувуулж хийсээр нийт 8,000,000 (Найман сая төгрөг хийсэн түүний 3,000,000 (Гурван сая) төгрөг нь 2025.05.04-ний өдөр өөрөөс зээлсэн дүн 4,252,399.13 төгрөг нь "Ашид Капитал ББСБ" ХХК-ний зээлийн хүү 744,000 (Долоон зуун дөчин дөрвөн мянган) төгрөг нь "Ашид Капитал ББСБ" ХХК-ний үндсэн зээл болох 10,000,000 арван сая төгрөгнөөс хасагдаж одоо үндсэн зээлний төлөлт болох 9,256,000 төгрөгийг зээлсэн иргэн Ц.У**** нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэх тал)
Нэхэмжлэгч С.П****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ц.У**** эгчид мөнгө зээлсэн. Анх мөнгө зээлэхдээ өөрт байгаа мөнгөө зээлэхэд Ц.У**** эгч надаас хүүтэй зээлнэ гэж хэлээд надад 1 сарын дараа хэлсэн хүүтэйгээ зээлсэн мөнгөө буцааж өгсөн. Дараа нь дахин мөнгө зээлээч гэхэд нь өөрөөсөө зээлэх боломжгүй байсан учир хүргэн дүүгээрээ 10,000,000 төгрөгийн аппликейшний зээл авч өгөх боломжтой байна гэж хариуцагчид хэлсэн. Гэтэл аппликейшний зээл авахуулъя, хүүтэй нь буцааж төлнө гээд зээл авахуулсан. Өөрөөсөө мөн 3,000,000 төгрөг зээлсэн байсан. 1 сарын дараа хариуцагчийг надад зээлсэн мөнгөө өгнө гэж ойлгосон. Хариуцагчид тус болж байсан учраас надад тухайн үед зээлийн хүүг хариуцагчаас авах бодол байгаагүй. 1 сарын дараагаар аппликейшний зээлийн хүү болон үндсэн зээлсэн мөнгөө авъя гэж хариуцагчаас нэхсэн. Үүнээс хойш 9 сарын хугацаанд зээлсэн мөнгөө өгөөгүй. Би хариуцагчаас мөнгөө нэхсээр байсан. Зээлсэн 8,000,000 төгрөгөө над руу бөөнөөр нь хийгээгүй. Цувуулж хийж байсан. Дээрх 8,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөг нь миний өөрийн зээлсэн мөнгө байсан. Аппликейшнээс хариуцагчид 10,000,000 төгрөг авч өгсөн байсан. Үндсэн зээл болох 9,256,000 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй учир сарын хүү болох 607,252 төгрөгийг төлж байсан. Хариуцагчийн өгсөн 5,000,000 төгрөгөөс 4,252,000 төгрөгийг аппликейшний зээлийн хүүд төлсөн. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Ц.У**** шүүхэд гаргасан тайлбартаа: .. Миний бие Ц.У**** нь хариуцагч С.П****** гээс 2025.04.18-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025.05.04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025.05.19-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 22,000,000 зээлж авсан. Үүнээс 2025.05.19-ний өдөр 12,500,000 төгрөг, 2025.06.24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.20- ны өдөр 500,000 төгрөг, 2025.07.29-ний өдөр 2,500,000 төгрөг, 2025.09.11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025.10.05-ны өдөр 200,000 төгрөг, 2025.12.14-ний өдөр 200,000 төгрөг, 2025.12.13-ны өдөр 400,000 төгрөг, нийт 21,300,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэх 700,000 төгрөгөө төлөхөө илэрхийлж байна. Харин хариуцагч С.П****** гээс мөнгө зээлсэн болохоос түүний дүүгээс мөнгө зээлээгүй. Апп-аас зээл авч надад өг гэж хэлээгүй болохоор түүний дүүгийн зээл болон зээлийн хүүг нь төлөх үндэслэлгүй гэж үзэж байна..... гэжээ. (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Хариуцагч Ц.У**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. Нэхэмжлэгчээс 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг авсан. Аппликейшний зээлийн талаар би мэдэхгүй байна. 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн над руу бичсэн чат байдаг. Тухайн чатад та надад үлдсэн мөнгөө буцаагаад өгчих би дүүгийнхээ аппликейшний зээлийг хаах хэрэгтэй байна. Тэр зээлээ хааж чадаагүй байгаа гэж над руу чат бичсэн. Нэхэмжлэгчийн над руу бичсэн чат нь надад байгаа. Аппликейшний зээл авч өгөөч гэж би нэхэмжлэгчид хэлж байгаагүй. Тухайн үедээ нэхэмжлэгч надад тус болж байсан учир би буруутгахгүй байна. Би машин авах гэж байгаа юм та надад зээлсэн мөнгөө сар, сард нь хүүтэй нь өгөөд байвал мөнгө зээлж болно гэж хэлсэн. Миний хувьд эхний сар зээлсэн мөнгөө хүүтэй нь өгөөд дараа сараас нь эхлэн зээлсэн мөнгөө хүүтэй нь төлөх боломжгүй болж ажил дээр маань асуудал үүссэн байсан. Нэхэмжлэгчээс хэдэн төгрөг зээлсэн талаараа нотлох баримтаар өөрийн дансны хуулгаа хэргийн материалд гаргаж өгсөн. 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч надад 9,000,000 төгрөг өгсөн. 2025 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг өгсөн. Би нэхэмжлэгч рүү 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 12,500,000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн байдаг. Тухайн өдрөө нэхэмжлэгч нь надад 10,000,000 төгрөг зээлсэн. 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 8 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу сүүлийн 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 400,000 төгрөг, 12 дугаар сарын 14-ний өдрийн 200,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дүүгийнх нь данс руу шилжүүлсэн. Би нэхэмжлэгчийн дүүг танихгүй. Зээл авснаас хойш дүү нь С.П****** эгч надаар аппликейшний зээл авахуулсан байсан юм. Манайх аппликейшний зээлийн мөнгөө хийх гээд байна. Зээлсэн мөнгөө хүүтэй нь хийгээрэй гэж хэзээ хойно нь над руу залгаж хэлсэн. Түүнээс би нэхэмжлэгчийг аппликейшний зээл аваад өгөөч гэж хэлээгүй. Нийт нэхэмжлэгчээс авсан мөнгө, эргүүлж төлсөн мөнгөө бодож үзэхэд 700,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр байгаа юм. Надад одоогоор зээлийн хүү төлөх боломж байхгүй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд байхгүй өөр газар ажил хийж байгаа. Мөнгөний асуудлаас болж гэр бүлийн харилцаанд асуудал үүссэн. Тиймээс нэхэмжлэгчид үлдсэн 700,000 төгрөгийг өгөх боломжтой байна.. гэв.
Нэхэмжлэгчээс: С.П****** гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 6 дахь тал), Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 7,42 дахь тал), Ашид капитал ББСБ ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 7111490201 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 8-9 дэх тал), банкны гүйлгээний мэдээллийн хуулгын хуулбар (хавтаст хэргийн 10-12 дахь тал), Хаан банкны 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5498********* дугаарын С********* ын Т********* ийн данснаас Ашид капитал ББСБ-ын 5038********** дугаарын данс руу 607,485.59 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар (хавтаст хэргийн 13 дахь тал), Хаан банкны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5498********* дугаарын С********* ын Т********* ийн данснаас Ашид капитал ББСБ-ын 5038********** дугаарын данс руу 607,485.59 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар (хавтаст хэргийн 14-15 дахь тал), Хаан банкны 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5498********* дугаарын С********* ын Т********* ийн данснаас Ашид капитал ББСБ-ын 5038********** дугаарын данс руу 607,485.59 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар (хавтаст хэргийн 16 дахь тал), Хаан банкны 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5498********* дугаарын С********* ын Т********* ийн данснаас Ашид капитал ББСБ-ын 5038********** дугаарын данс руу 607,485.59 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар (хавтаст хэргийн 17 дахь тал), Хаан банкны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 607,485.59 төгрөг шилжүүлсэн EB-QPAY баримтын хуулбар (хавтаст хэргийн 18 дахь тал), мессэнжер чатны харилцсан хуулга (хавтаст хэргийн 19-30 дахь тал), 9415***** дугаарын утасны харилцагчтай харилцсан утасны мессэжны хуулга (хавтаст хэргийн 31-41 дэх тал),
Хариуцагчаас: Ц.У**** ийн хариу тайлбар (хавтаст хэргийн 62 дахь тал), Хаан банкны Ц.У**** ийн 5907************* дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 63-72 дахь тал) зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч С.П****** нь хариуцагч Ц.У**** т 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг харилцан тохиролцсоны дагуу өөрийн ХААН банкны 5907******* тоот данснаас Ц.У**** ийн 5907************* тоот данс руу зээл гэсэн утгатайгаар шилжүүлж зээлсэн,
Хариуцагч У.У**** нь С.П****** гээс 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг С.П****** гийн ХААН банкны 5907******* тоот данснаас өөрийн 5907************* тоот данс руу зээл гэсэн утгатайгаар шилжүүлж авсан нь тус тус тогтоогдож байна
Нэхэмжлэгч С.П****** нь ..Анх мөнгө зээлэхдээ өөрт байгаа мөнгөө зээлэхэд Ц.У**** эгч надаас хүүтэй зээлнэ гэж хэлээд надад 1 сарын дараа хэлсэн хүүтэйгээ зээлсэн мөнгөө буцааж өгсөн. Дараа нь дахин мөнгө зээлээч гэхэд нь өөрөөсөө зээлэх боломжгүй байсан учир хүргэн дүүгээрээ 10,000,000 төгрөгийн аппликейшний зээл авч өгөх боломжтой байна гэж хариуцагчид хэлсэн. Гэтэл аппликейшний зээл авахуулъя, хүүтэй нь буцааж төлнө гээд зээл авахуулсан. Өөрөөсөө мөн 3,000,000 төгрөг зээлсэн байсан. 1 сарын дараа хариуцагчийг надад зээлсэн мөнгөө өгнө гэж ойлгосон. Хариуцагчид тус болж байсан учраас надад тухайн үед зээлийн хүүг хариуцагчаас авах бодол байгаагүй. 1 сарын дараагаар аппликейшний зээлийн хүү болон үндсэн зээлсэн мөнгөө авъя гэж хариуцагчаас нэхсэн. Үүнээс хойш 9 сарын хугацаанд зээлсэн мөнгөө өгөөгүй. ... Аппликейшний зээлийн хүүг төлж өгнө үү. Сар болгон 607,000 төгрөгийг 9 сарын хугацаанд төлж барагдуулсан учир хариуцагчаас гаргуулна гэж,
хариуцагч Ц.У**** нь .. нэхэмжлэгчээс 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг авсан. Аппликейшний зээлийн талаар би мэдэхгүй байна. .. Аппликейшний зээл авч өгөөч гэж би нэхэмжлэгчид хэлж байгаагүй. Тухайн үедээ нэхэмжлэгч надад тус болж байсан учир би буруутгахгүй байна. Би машин авах гэж байгаа юм та надад зээлсэн мөнгөө сар, сард нь хүүтэй нь өгөөд байвал мөнгө зээлж болно гэж хэлсэн. Миний хувьд эхний сар зээлсэн мөнгөө хүүтэй нь өгөөд дараа сараас нь эхлэн зээлсэн мөнгөө хүүтэй нь төлөх боломжгүй болж ажил дээр маань асуудал үүссэн байсан. .. 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч надад 9,000,000 төгрөг өгсөн. 2025 оны 5 дугаар сарын 04-ны өдөр 3,000,000 төгрөг өгсөн. Би нэхэмжлэгч рүү 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 12,500,000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн байдаг. Тухайн өдрөө нэхэмжлэгч нь надад 10,000,000 төгрөг зээлсэн. 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 8 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу сүүлийн 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 400,000 төгрөг, 12 дугаар сарын 14-ний өдрийн 200,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дүүгийнх нь данс руу шилжүүлсэн. Би нэхэмжлэгчийн дүүг танихгүй. Зээл авснаас хойш дүү нь С.П****** эгч надаар аппликейшний зээл авахуулсан байсан юм. Манайх аппликейшний зээлийн мөнгөө хийх гээд байна. Зээлсэн мөнгөө хүүтэй нь хийгээрэй гэж хэзээ хойно нь над руу залгаж хэлсэн. Түүнээс би нэхэмжлэгчийг аппликейшний зээл аваад өгөөч гэж хэлээгүй. Нийт нэхэмжлэгчээс авсан мөнгө, эргүүлж төлсөн мөнгөө бодож үзэхэд 700,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр байгаа юм. .. гэж маргасан байна.
Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа нэгэнт үүссэн тул гэрээний үүргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
Талууд 2025 оны 04 сарын 19-ний өдөр, 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус тус зээлийн гэрээг байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Зохигч талуудын хувьд мөнгө зээлсэн үйл баримттай маргаагүй боловч хариуцагч Ц.У**** 2025 оны 04 сарын 19-ний өдөр авсан 9,000,000 төгрөгийн зээл түүний хүү 3,500,000 төгрөг төлснийг, дараа дараагийн авсан зээлийн үндсэн мөнгөнд тооцуулна гэж, нэхэмжлэгч Ц.П****** нь 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр авсан зээлийн зарим хэсгийг дүүгээрээ дамжуулан "Ашид Капитал ББСБ" ХХК-иас авсан учир" Ашид Капитал ББСБ" ХХК-иас үндсэн зээл болон хүүг Ц.У**** ээс гаргуулж өгнө үү гэж маргасан байна.
Зохигч нарын 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр амаар байгуулсан зээлийн гэрээнд шүүхээс дүгнэлт хийхэд:
Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн аман хэлцлийн дагуу хийгдсэн гэрээ гэж үзлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч С.П****** нь хариуцагч Ц.У**** т 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 9,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай хүүтэй зээлэх үүрэг хүлээсэн, хариуцагч Ц.У**** нь нэхэмжлэгч С.П****** д 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээлсэн 9,000,000 төгрөгөө, хүүгийн хамт буцаан өгөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43 дугаар зүйлийн 43.1.1-т Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохирсон, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч С.П****** , хариуцагч Ц.У**** нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шинжийн агуулсан зээлийн гэрээний харилцаа үүссэн.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно гэж заажээ.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан талуудын хооронд бичсэн мессэж чат /хх-ийн 19-42 тал/ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.П****** гийн гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчид 9,000,000 төгрөг зээлсэн. 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 9,000,000 төгрөгийг 12,500,000 төгрөг болгож буцааж өгсөн.. гэх тайлбар, хариуцагч Ц.У**** ийн гаргасан Миний хувьд эхний сар зээлсэн мөнгөө хүүтэй нь өгөөд дараа сараас нь эхлэн зээлсэн мөнгөө хүүтэй нь төлөх боломжгүй болж ажил дээр маань асуудал үүссэн байсан... 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчээс 9,000,000 төгрөг зээлсэн .. 5 дугаар сарын 19-ний өдөр 12,500,000 төгрөг өгсөн. .. гэх тайлбараар өмнөх зээлийн хүүгийн тооцоог сайн дурын үндсэн дээр эцэслэн шийдвэрлэж, үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал нэхэмжлэгч С.П****** , хариуцагч Ц.У**** нарын 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тохиролцсон 9,000,000 төгрөгийн зээлд 12,500,000 төгрөг төлсөн нь талууд өмнөх зээл болон хүүгийн тооцоог сайн дурын үндсэн дээр эцэслэн шийдвэрлэж, үүрэг дуусгавар болсон гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно гэх хуулийн заалтын дагуу хариуцагч Ц.У**** ийн 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр авсан зээлийн харилцаа дуусгавар болсон байна гэж үзэж хариуцагч Ц.У**** ийн гаргасан 2025 оны 04 сарын 19-ний өдөр авсан 9,000,000 төгрөгийн зээл түүний хүү 3,500,000 төгрөг төлснийг, дараа дараагийн авсан зээлийн үндсэн мөнгөнд тооцуулна тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болон 2025 оны 05 дугаар сарын болон 19-ний өдрүүдэд байгуулагдсан зээлийн гэрээнд шүүхээс дараах дүгнэлтийг хийж байна.
Нэхэмжлэгч С.П****** нь хариуцагч Ц.У**** ийн хүсэлтийн дагуу нийт 13,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэхүү харилцаа нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон аман хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний шинжийг бүрэн агуулж байна.
Нэхэмжлэгч нь уг мөнгийг "Ашид Капитал ББСБ" ХХК-иас зээлж авч өгсөн тул холбогдох зээлийн хүүг хариуцагчаас гаргуулна гэж мэтгэлцэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана" гэж заасан.
Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч С.П****** нь хариуцагчаас хүү шаардах эрхгүй.
Хэрэгт авагдсан Хаан банкны Ц.У**** ийн 5907************* дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63-72 тал/-ас дүгнэлт хийхэд хариуцагч Ц.У**** нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг буюу нийт 8,200,000 төгрөгийг нэхэмжлэгч С.П****** гийн хаан банкны 5489143309, 5907******* тоот дансанд шилжүүлж буцаан төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Хаан банкны Ц.У**** ийн 5907************* дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор гүйцэтгэх ёстой.
Нэхэмжлэгч С.П****** нь хариуцагч Ц.У**** ээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үндсэн зээл 13,000,000 төгрөгөөс 8,200,000 төгрөгийг төлснийг хасч, үлдэх төлөгдөөгүй 4,800,000 төгрөгийг шаардах эрхтэй.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл болох 4,800,000 төгрөгийг хариуцагч Ц.У**** ээс гаргуулж нэхэмжлэгч С.П****** д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,456,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан зохигчдын хооронд харилцсан мессэж чат болон утасны мессэжийг талууд хүлээн зөвшөөрч, үнэн зөв байдалд маргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Мөн Хаан банкны Ц.У**** ийн 5907************* дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагын үндэслэл болгож буй Ашид капитал ББСБ ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 7111490201 дугаартай цахим зээлийн гэрээ (хавтаст хэргийн 8-9 дэх тал), банкны гүйлгээний мэдээллийн хуулга (хавтаст хэргийн 10-12 дахь тал), Хаан банкны 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5498********* дугаарын С********* ын Т********* ийн данснаас Ашид капитал ББСБ-ын 5038********** дугаарын данс руу 607,485.59 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 13 дахь тал), Хаан банкны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5498********* дугаарын С********* ын Т********* ийн данснаас Ашид капитал ББСБ-ын 5038********** дугаарын данс руу 607,485.59 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 14-15 дахь тал), Хаан банкны 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5498********* дугаарын С********* ын Т********* ийн данснаас Ашид капитал ББСБ-ын 5038********** дугаарын данс руу 607,485.59 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 16 дахь тал), Хаан банкны 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5498********* дугаарын С********* ын Т********* ийн данснаас Ашид капитал ББСБ-ын 5038********** дугаарын данс руу 607,485.59 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 17 дахь тал), Хаан банкны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 607,485.59 төгрөг шилжүүлсэн EB-QPAY баримтууд нь (хавтаст хэргийн 18 дахь тал) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан "...бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв эх хувийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө" гэх шаардлагыг хангаагүй байна.
Иймд дээрх баримтууд нь энгийн хуулбар хувь байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.П****** гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,046 (нэг зуун жаран гурван мянга дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.У**** ээс 91,750 (ерэн нэгэн мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.П****** д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.У**** ээс 4,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.П****** д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,456,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.П****** гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,046 (нэг зуун жаран гурван мянга дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.У**** ээс 91,750 (ерэн нэгэн мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.П****** д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН