| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0747/Э |
| Дугаар | 809 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 809
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н улсын яллагч Ч.Б, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э овогт Б.Болдбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцэс дээр хохирогч Д.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…Би 04 дүгээр сарын 30-нд “Шинэ эцэс” орчихоод эргэх гэтэл нэг согтуу хүн дайрахнээ гээд байсан. Тэгээд би явтал араас ирээд намайг буугаад ир гээд боогоод байхаар нь би эргүүлээд боотол ухаан алдаж унаад нүүрээрээ газар унасан. Тэгэхээр нь ус аваад алчуураар арчихад сэргэсэн. Тэгтэл шүд нь унасан байсан. Миний буруутай үйл ажиллагаанаас энэ хэрэг болсон” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Э хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-4-5/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5905 дугаартай дүгнэлт /хх-9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-17/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-19/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцэс дээр хохирогч Д.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцэс дээр хохирогч Д.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Энхдалайн хохирогчоор өгсөн“...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэс дээр согтуу явж байхдаа нэг автобусны урдуур гүйчихээд эргээд хартал уг автобусны жолооч урд хаалгаа нээгээд намайг "юундаа амандаа юм бувтанаад байгаан" гэж хэлээд хөдөлсөн. Тэгэхээр нь араас нь гүйтэл уг автобус зогссон. Би жолоочид нь "яаж яваад байгаа юм" гэхэд жолооч нь бууж ирээд бид хоёр заамдалцаад боолцсон. Тэгээд надад боолт орох шиг болсон. Нэг ухаан ороход эцсийн буудал дээр хэвтэж байсан ба намайг боосон залуу толгой дээр хүйтэн алчуур тавьсан байсан. Тэгээд би нөгөө залуугаас асуухад "чи бид хоёр заамдалцаж байгаад больтол чи уначихсан байсан" гэж хэлсэн. Миний хиймэл 1 шүд, өөрийн 2 шүд хугарсан. Надад гомдол санал байхгүй... " гэх мэдүүлэг /хх-н 4-5/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5905 дугаар,
1. Д.Энхдалайн биед баруун дээд 1-2-р шүдний булгарал, доод уруулын язрал зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Хоёр шүдний булгарал нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-9/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч Д.Э нь баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгч Б.Б энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.