| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2026/00017/И |
| Дугаар | 318/ШШ2026/00028 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 318/ШШ2026/00028
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.О холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6,924,240.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн хууль, эрсдэлийн удирдлагын газрын захирал П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Х.О нь манай компанитай 2024 оны 3 сарын 13-ны өдөр ............ дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг эзэлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ............. зээлийн дансны дугаартай, 6,100,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын Хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ................ банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2025 оны 1 дүгээр сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл 5,827,254.58 төгрөг
- Шимтгэл 0.00
- Үндсэн хүү 1,069,021.82 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү 19,464.48 төгрөг
-Нийт 6,915,740.88 төгрөг. Иймд эзэлдэгч Х.О-с үндсэн зээлийн төлбөрт 5,827,254.58 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,069,021.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,464.48 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 6,924,240.88 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Покет ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х овогтой О холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 6,924,240.88 төгрөг гаргуулах тухай нэхэмхлап гаргасан бөгөөд хариуцагч Х.О нь зээлээ бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар "Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь хариуцагч Х.О холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6,924,240.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,738 төгрөгийн тал хувь болох 64,368 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж Покет ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Х. зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6,924,240.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Покет ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,738 төгрөгийн тал хувь буюу 64,368 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР