| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/06534/И |
| Дугаар | 191/ШШ2026/00435 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2026/00435
| 2026 01 07 | 191/ШШ2026/00435 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч О.Аззаяа, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Н холбогдох
24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Р.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
/Иргэдийн төлөөлөгч, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг хэргийн оролцогч нар гаргасны дагуу шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.******* миний бие хариуцагч Б.Наранбаатарыг ******* ******* ******* ******* ******* байгууллагын тэргүүн гэдгээр нь таньдаг байсан. Тухайн үед Б.Наранбаатар нь одоо удахгүй номоо хэвлүүлэх гэж байгаа номыг маань авах хүмүүс шавь нар захиалгаа өгчихөөд яаруулаад байна, цаад тал нь чиний мөнгийг 3 сарын дараа 40,000,000 төгрөг болгоод өгнө гээд миний өөрийн өмчлөлийн 8811-тэй дугаарыг хамт явж байгаад барьцаанд тавиулаад 20,000,000 төгрөгийг өөрийнхөө хүүхдийн дансаар аваад өнөөдрийг хүртэл өгөлгүй залилсаар байна. Б.Наранбаатар нь улаан цайм худлаа хэлж мөнгийг минь өгөхгүй болохоор нь түүний энэ хууль ******* үйлдлийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст 2023 оны сүүлээр хандсан боловч мөрдөгч нь олон удаа солигдож, мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай явагдснаас болоод уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэвч Чингэлтэй дүүргийн прокурорын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 883 дугаартай тогтоолд Б.Наранбаатар нь тухайн мөнгийг ном хэвлүүлэх зорилгоор ашиглаагүй байх ба тухайн мөнгөний шилжиж орсон өдөр ******* 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр санхүүжилт хэмээн 10,000,000 төгрөгөөр 2 хувааж *******дад шилжүүлсэн үйл баримт тогтоогдож залилах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйл баримт тогтоогдлоо, ... Харин дээрх хэргийн хөөн хэлэлцэх хуагцаа дууссан боловч хохирогч нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу буруутай этгээдээс иргэний журмаар шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж дүгнэсэн. Тухайн үед хариуцагч Б.Наранбаатар надаас яаралтай номоо хэвлүүлэх гэсэн юм мөнгө хэрэгтэй байна, номоо хэвлүүлээд шавь нартаа зараад мөнгийг чинь ломбардны хүүтэй хамт өсгөөд өгнө гэж итгүүлж 20,000,000 төгрөгийг залилан авч гэм хор учруулсан.
Нэхэмжлэгч нь ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийг авч, 20,000,000 төгрөгийг нь өгсөн, уг зээлийн гэрээгээ олохгүй байгаа, тус компаниас зээлийн эргэн төлөлтийн хуулгыг нь авсан, хүүд 5 орчим сая төгрөг төлснөөс хувьчлаад 4,000,000 төгрөгийн хүүг хохиролд тооцон хариуцагчаас нэхэмжилж байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар санаатай үйлдлээр залилж гэм хор учруулсан хариуцагч Б.Наранбаатараас 20,000,000, ломбарданд хүүнд төлсөн 4,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч Р.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлдээ Б.Наранбаатар нь одоо удахгүй номоо хэвлүүлэх гэж байгаа номыг маань авах хүмүүс шавь нар захиалгаа өгчихөөд яаруулаад байна, цаад тал нь 3 сарын дараа 40,000,000 төгрөг болгож өгнө ... гэж мөнгө авсан гэж ор үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй, худал зүйл зохиож мөнгө нэхэмжилсэн байна. Б.Наранбаатар миний хувьд *******дыг хуурч мэхэлж, залилах ухамсар сэтгэхүй байхгүй бөгөөд номоо хэвлүүлнэ гэж Д.*******ээс ямар нэгэн мөнгө төгрөг зээлж аваагүй, авч байгаагүй болно. Өнөөгийн нийгэмд 20,000,000 төгрөгийг *******даас зээлж авч байгаа ямар ч хүний хувьд зөвхөн ном борлуулаад 3 сарын дотор 2 дахин өсгөж 40,000,000 төгрөг болгож өгөх боломж бололцоо хэцүү, мөн зээлийн хүүг бичгээр тохиролцоогүй бол хуулийн хувьд зээлдүүлэгч нь зээлийн хүү тооцон авах эрхээ алддаг байхад зээлийн хүүгээр ашиг олдог Сайн ломбард-ыг үүсгэн байгуулж, барьцаат зээлийн чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа Д.*******ийн хувьд аливаа гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр, итгэж үнэмшээд хүүтэйгээр мөнгө зээлдүүлсэн гэдэг нь огт итгэл үнэмшилгүй, худал болох нь хэнд ч ойлгомжтой юм. Нэхэмжлэгч Д.*******ийн хувьд ******* ******* ******* гэдэг номыг уншсаны үндсэн дээр өөрийн дотоод мөн чанараа таньж мэдэж, хөгжүүлэх, ухамсар, сэрэхүйгээ цэгцлэхээр ******* ******* ******* Төрийн ******* *******д хандсан хүмүүсийн нэг бөгөөд ******* ******* байгууллагын үйл ажиллагаанд өөрийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажилладаг байсан. Тийм ч учраас нэхэмжлэгч Д.******* болон ******* ******* ******* Төрийн ******* байгууллагын тухайн үед гүйцэтгэх захирал байсан Д.*******ийн эхнэр н. нар нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14.30 цагт ******* ******* *******д болсон хуралд оролцож, хурлаар яригдсан дараахь асуудлыг дэмжиж ажиллахаар болсон байдаг. Үүнд: ******* ******* ******* ТББ нь боловсрол судлаач, доктор П.ийн гэдэг нэртэй усны үйлдвэртэй хамтран ажиллахаар болж, ******* ******* байгууллагын зүгээс хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Мөн энэхүү усны үйлдвэртэй хамтран ажилласан тохиолдолд усны үйлдвэрт ажиллах сонирхолтой, ажилгүй байгаа Төрийн ******* *******д хандсан зарим нэг хандагч нарт тус дэм болох зорилготой байсан юм. Энэхүү хурал дээр усны үйлдвэрийн эзэн П., түүний охин Н. нар ирж өөрийн усны үйлдвэрийн талаар танилцуулга хийж байсан. Тэгээд усны үйлдвэрт оруулах Төрийн ******* байгуулагаас хийх 20,000,000 төгрөгийн санхүүжилтийг ******* ******* ******* ТББ-ын захирал н. болон түүний нөхөр Д.******* нар эхний ээлжинд хариуцан өгч, усны үйлдвэрийг ажиллаад эхлэх үед өөрсдийн зүгээс оруулсан мөнгөө хамгийн түрүүнд буцаан авахаар болсон байдаг. Ингээд 3 хоногийн дараа Д.******* нь Төрийн ******* байгууллагын өмнөөс хийх санхүүжилтийн 20,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр усны үйлдвэрийн эзэн П.т өгөхдөө манай хүүгийн дансаар дамжуулж өгсөн байдаг. Учир нь Б.Наранбаатар би П.ийг илүүтэй сайн мэддэг байсан болохоор Д.******* нь Төрийн ******* байгууллагын өмнөөс өгөх мөнгөө хүүгийн минь дансаар дамжуулж өгсөн байдаг юм. Энэ талаар Б.Наранбаатар би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс дээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байгаа болно. Гэтэл Д.******* нь бодит болсон үйл явдлыг мэдсээр байж, бодит байдал, үнэнтэй нийцэхгүй худал зүйл ярьж, гэдэг нэртэй усны үйлдвэрт санхүүжилт болгон П.т 20,000,000 төгрөг өгөхдөө манай хүүгийн дансаар дамжуулж өгүүлсэн нөхцөл байдлаа буруугаар ашиглан намайг өөрөөс нь мөнгө зээлсэн мэтээр ор үндэслэлгүйгээр гүтгэж, мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Миний хувьд нэхэмжлэлийг гардан авсны дараа усны үйлдвэр эзэн П.тэй уулзаж өөрийн усны үйлдвэрт санхүүжилт хийлгэхээр Д.*******ээс авсан 20,000,000 төгрөгтэй холбоотой асуудлаа шийдвэрлэхийг шаардахад П. нь өөрөө хариуцаж төлж барагдуулна гэдгээ илэрхийлж, мэдэгдсэн болно. Ломбардны хүүд төлсөн 4,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, Д.******* нь өөрөө тус ломбардны эзэн нь бөгөөд итгэл үнэмшлийн үндсэн дээр л 20,000,000 төгрөгийг өгсөн.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжилж буй 20,000,000 төгрөг нь гэдэг нэртэй усны үйлдвэрт санхүүжилт хийхээр П.т өгсөн мөнгө бөгөөд энэхүү мөнгийг П. нь өөрөө хариуцан төлнө гэж байх тул Б.Наранбаатар надад холбогдуулан үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх-3/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 883 дугаартай тогтоол /хх-4-6/, ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуулга /хх-7/, нэхэмжлэгчийн итгэмжлэл /хх-45/, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-91/, Н.гийн Хаан банкны дансны хуулга /хх-92/, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Д.*******ээс ******* хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-93,94/, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн С.ээс ******* гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-95,96/, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б.Наранбаатараас ******* гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-97,98/-ийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-51/, хариуцагчийн хариу тайлбар /хх-52,53/, П.ийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тайлбар /хх-54/, ******* ******* ******* НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-55/, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Аравтын ахлагчдын уулзалтын тэмдэглэл #8 /хх-56-59/-г тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрч П.ийн мэдүүлэг /хх-78-89/-ийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.Наранбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг, ломбардны хүүд төлсөн 4,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Наранбаатар нь нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжилж буй 20,000,000 төгрөг нь гэдэг нэртэй усны үйлдвэрт санхүүжилт хийхээр П.т өгсөн мөнгө, уг мөнгийг П. нь өөрөө хариуцан төлнө гэдгээ илэрхийлсэн, надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна хэмээн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн тоот данснаас Наранбаатар овогтой гийн тоот дансанд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Н. нь хариуцагч Б.Наранбаатарын хүү болох нь Хаан банкны Шилжүүлгийн мэдээлэл-ийн баримт /хх-3/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
3б. Д.******* нь ...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисдэг машин гэх нэртэй газрын АТМ-ээс 20,000,000 төгрөгийг *******дад шилжүүлж залилуулсан ... гэх өргөдөлд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэд ахлагч Э. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, ... Б.Наранбаатар нь тухайн мөнгийг ном хэвлүүлэх зорилгоор ашиглаагүй байх ба тухайн мөнгөний шилжиж орж ирсэн өдөр ******* 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр санхүүжилт хэмээн 10 саяар 2 хувааж *******дад шилжүүлсэн үйл баримт тогтоогдож залилах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйл баримт тогтоогдлоо... гэж дүгнэн уг гэмт хэрэг нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн ******* тус хэргийн хөөн хэлэлцэх дууссан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 883 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор тогтоогдож байна.
Дээрх прокурорын тогтоолд ... хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч хохирогч нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу буруутай этгээдээс иргэний журмаар шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй ... гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж байх боловч 24,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль *******аар санаатай ******* болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэм хор учруулснаас үүсэх үүрэг гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
4. Харин нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн даруйд хариуцагч Б.Наранбаатар нь хүү Н.гийн тоот данснаас Наранбаатар гэсэн утгаар тоот болон тоот дансанд тус бүр 10,000,000 төгрөгөөр шилжүүлсэн, тоот дансны эзэмшигч нь С. ******* түүний 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.Наранбаатарт зээлүүлсэн мөнгө нь буцаан төлөгдсөн, харин үлдэх 10,000,000 төгрөгийг П.т шилжүүлсэн болох нь гэрч П.ийн мэдүүлэг /хх-78-89/, Н.гийн Хаан банкны дансны хуулга /хх-92/, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн С.ээс ******* гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-95,96/ зэргээр тогтоогдож байна.
Үүнээс үзвэл хариуцагч Б.Наранбаатар нь өөрийн *******даас зээлж авсан өр төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.*******ийн шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн тухайд үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.
4а. Хэргийн материалд ******* ******* ******* НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан бөгөөд тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга нь Б.Наранбаатар, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Аравтын ахлагчдын уулзалтын тэмдэглэл #8-ээс үзвэл ТТБ-ын бизнесийн үйл ажиллагааны талаар гэсэн хэсэгт Тэргүүн хөтөч: ТББ-ын үйл ажиллагааг зөвхөн хандиваар явуулахад боломжгүй байгаа тул бизнесийн үйл ажиллагаа эрхлэх шаардлагатай болж байна. Иймд манай хуучин хандагч, Сэрэнги хүн, боловсрол судлаач, доктор ийн усны үйлдвэрийн менежментийг ******* хамтарч хэрэгжүүлэхээр болсон ... гээд шийдвэрлэсэн нь хэсэгт усны үйлдвэрт ажиллах сонирхолтой, ажилгүй байгаа хандагчдын судалгааг гаргаж, гүйцэтгэх захирал д өгөхийг аравтын ахлагч нар даалгав. Усны үйлдвэрийн дээр байрлах 800 мкв талбай бүхий өрөөнүүдийг түрээслэх боломжтой талаар хандагч нарт мэдээлэхийг ахлагч нарт даалгав... гэсэн баримтаас үзэхэд Д.*******ийн Б.Наранбаатар шилжүүлсэн 20,000,000 төгрөг нь ******* ******* ******* НҮТББ-ын үйл ажиллагааг дэмжих зорилгоор нэртэй усны үйлдвэрийг санхүүжүүлэхэд зориулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4а. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон ******* хүчин төгөлдөр ******* болсон тохиолдолд *******дын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зааснаар Б.Наранбаатар нь өөрийн хэрэгцээнд зориулан Д.*******ээс мөнгө авч, өөрийн өр төлбөрийг *******дад төлөх байдлаар захиран зарцуулсан ******* зохигчийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байх тул хариуцагч Б.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
4б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр П. 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр ... Наранбаатар ахад бол буцааж төлөөгүй. Ер нь бол цагдаагийн дараа за за энэ бол хөрөнгө оруулалт биш юм байна, энийг авья гэж байгаа юм байна, ямар ч байсан боломжоороо өгнө өө гээд тиймэрхүү байдлаар байж байсан ... гэх мэдүүлгээс үзэхэд хариуцагч Б.Наранбаатар нь өөрт хохирол учирсан гэж үзэж буй тохиолдолд хэн буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй байна.
5. Нэхэмжлэгч Д.******* нь ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийг авч, 20,000,000 төгрөгийг нь Б.Наранбаатарт өгсөн, зээлийн хүүд ойролцоогоор 5 сая орчим төгрөг төлснөөс 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хувьчлаад 4,000,000 төгрөгийг хүүд төлж хохирсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5а. Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэгч нь ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлдэгч Д.*******ийн зээлийн эргэн төлөлтийн хуулга гэсэн баримтыг ирүүлсэн байх боловч энэ нь өөр *******ад бичгийн баримтаар нотлогдохгүй байна. Тодруулбал, тухайн хуулийн этгээдээс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээл авсан зээлийн гэрээ, Д.*******ийн дансаар эсхүл бэлнээр зээл олгогдож, улмаар хэзээ хэдэн төгрөг төлөгдөж дууссан эсэх, 25,000,000 төгрөгийн зээлээс 20,000,000 төгрөгийг нь шууд шилжүүлсэн зэрэгтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд дээрх зээл авсан гэх гэрээний дагуу зээлийн хүүд 4,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
6. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт оршин суудаг иргэн Д.Түшихжаргалд шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд очих боломжгүй болсон талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж зааснаар зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдаж буй шаардлага болох 20,000,000 төгрөгт тохирсон улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Наранбаатараас 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 4,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранбаатараас 257,950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/40357 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД О.АЗЗАЯА
Д.ЦЭРЭНДОЛГОР