| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2026/00029/И |
| Дугаар | 318/ШШ2026/00048 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 318/ШШ2026/00048
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Г холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 553,901.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Г овогтой Г нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025-01-10-ны өдөр ........тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор толохоор тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсон үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул доорх гэрэн цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2309517 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 380,539.07 төгрөг, үндсэн хүүнд 144,169.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,293.20 төгрөг, шимтгэлд 1,900 төгрөг, нотариатын төлбөрт 14,000 төгрөг, нийт 553,901.75 төгрөгийг хариуцагч Г.Г гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г овогтой Гүнтэв нь Токи ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 553,901.75 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрч байна. Би дээрх мөнгийг 2026 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа танилцаж хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Г.Г холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 553,901.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 553,901.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлж барагдуулахыг хариуцагч Г.Г хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,268 төгрөгийн тал хувь болох 8,634 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 8,634 төгрөг, хариуцагч Г.Г 8,634 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 553,901.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,268 төгрөгийн тал хувь болох 8,634 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 8,634 төгрөг, хариуцагч Г.Г 8,634 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР