| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2026/00075/И |
| Дугаар | 318/ШШ2026/00050 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2026/00050
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И овогт Б.Т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 486,536.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мо ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2025 оны 08-р сарын 30-ны өдөр Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ, ........ дугаартай Зээлийн гэрээг программ хангамж ашиглан цахим хэлбэрээр үйлдэж, цахим гарын үсгээр баталгаажуулан байгуулсан. 2025 оны 08-р сарын 30-ны өдөр хариуцагч нь зээлийн гэрээний дагуу Qmoni аппликейшн ашиглан сарын 4,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар 500,000 төгрөгийн хүсэлт илгээснээр зээлдэгчийн ......... тоот зээлийн данс (хэтэвч)-д шилжүүлэн авсан байдаг. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд зээлийн хугацаа хэтрэлт 56 хоног. Манай компанийн зүгээс зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа утсаар холбогдон сануулж мөн гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй болно. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 4.4.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бүтээгдэхүүн үйлчилгээ төлөхийг зээлдэгчээс шаардах эрх үүссэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 426,617.47 төгрөг, хүүгийн өр 57,966.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 1,952.16 төгрөг, нийт 486,536.15 төгрөгийг хариуцагч Б.Т гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Монголиа импакт финанс ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 486,536.15 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрч байна. Би дээрх мөнгийг 3 хуваан сар бүрийн 30-ны өдөр төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Монголиа импакт финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 486,536.15 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 486,536.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 486,536.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 3 хувааж төлөх бөгөөд сар бүрийн 30-ны өдөр төлж барагдуулахыг хариуцагч Б.Т хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,246 төгрөгийн тал хувь болох 7,623 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,623 төгрөг, хариуцагч Б.Т 7,623 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 486,536.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Т төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,246 төгрөгийн тал хувь болох 7,623 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,623 төгрөг, хариуцагч Б.Т 7,623 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР