| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2026/00054/И |
| Дугаар | 191/ШШ2026/00569 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/00569
| 2026 01 09 | 191/ШШ2026/00569 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК хүсэлттэй, Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч *******гийн ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 5 дугаар сарын 24-нд 7109611755 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 880,000 төгрөгийн зээлийг сарын 3%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 177 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт ззэлийн гэрээний үүрэгт 121,419.29 төгрөгийг гаргуулахаар харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 308/Ш32025/01084 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг сггын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн баримт, итгэмжлэл, ******* ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Е1000001795 дугаартай хэрэглээний эрхийн гэрээ, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 7109611755 тоот цахим зээлийн гэрээ, зээлийн хүүгийн тооцоолол, Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 308/ШЗ2025/01084 дугаартай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Б.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. ******* ******* ББСБ ХХК болон Б.******* нарын хооронд 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ болон 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 7109611755 тоот Цахим зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Б.*******ын оршин суух 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 308/ШЗ2025/01084 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.*******ын оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн лавлагаагаар дээр дурдсан хаяг гарч ирсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн дээрх гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу Б.*******ын оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК /утас: *******, *******/-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ