| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2026/00018/И |
| Дугаар | 318/ШШ2026/00057 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2026/00057
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э овогт Б.П холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6,840,848.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн хууль, эрсдэлийн удирдлагын газрын захирал П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.П нь манай компанитай 2023 оны 9 сарын 23-ны адер .......... дугаартай "Цахим зээлийн эрх наах гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч заалийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу эзэлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ........... зээлийн дансны дугаартай, 720,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 14 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ...........банкны тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын 20-ны вдер .......... зээлийн дансны дугаартай, 1,095,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгаар заалдагчийн ........банкны тоот дансанд 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр .......... зээлийн дансны дугаартай, 5,200,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.8 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ........... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим заалийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор ул маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсан хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2024 оны 11 дүгээр сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь
- Үндсэн зээл 186,685.79 төгрөг
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү 13,036.29 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү 399.34 төгрөг
2. 2024 оны 10 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь
- Үндсэн зээл 437,996.77 төгрөг
- Шимтгэл 10,949.92 төгрөг
- Үндсэн хүү 128,303.05 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү 21,772.64 төгрөг
- Нийт 599,022.38 төгрөг
3. 2024 оны 9 дүгээр сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь
- Үндсэн зээл 4,583,530.45 төгрөг
- Шимтгэл 0.00
- Үндсэн хүү 1,394,196.93 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү 57,477.61 төгрөг
- Нийт 6,035,204.99 төгрөг. Иймд зээлдэгч Б.П-с үндсэн зээлийн төлбөрт 5,208,213.01 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,535,536.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,649.59 төгрөг, шимтгэл 10,949.92 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 6,840,848.79 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Покет ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 6,840,848.79 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь хариуцагч Б.П холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6,840,848.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6,840,848.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Б.П хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.П нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,404 төгрөгийн тал хувь болох 62,202 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 62,202 төгрөг, хариуцагч Б.П 62,202 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6,840,848.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.П төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,404 төгрөгийн тал хувь болох 62,202 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 62,202 төгрөг, хариуцагч Б.П 62,202 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР