Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/64

 

2025        12           11                                           2025/ДШМ/64

 

 

 

 

Б.Ц-холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор: Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Н, Л.Б,

Шүүгдэгч: Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н, Л.Б нарын давж заалдах гомдлоор, Б.Ц-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ............. тоотод байх өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Ц.Э“хүүгээ алах гэлээ” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас урагш чигтээ нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Б.Ц-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Ц-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөтөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй болох нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.

...шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр үйл баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг. Анхан шатны шүүх прокуророос  яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ талийгаачийн биед нэг л хутганы шарх гэмтэл илэрсэн байхад түүний өмсөж явсан подволкны ар нуруу хэсэгт нэг удаагийн үйлчлэлээр үүссэн ир үзүүр бүхий гэмтэл үүссэн, дахин шинжээчийн дүгнэлтээр подволкны ар нуруу хэсэгт 2 удаагийн үйлчлэлээр үүссэн ир үзүүр бүхий гэмтэл үүссэн гэх дүгнэлтүүдийн зөрүүтэй байдал, талийгаач цус алдалтын улмаас нас барсан гэх боловч хэрэг гарсан гэх гэрээс цус алдалтаас нас барсан гэх цусны ул мөр илрээгүй, хутган дээрээс талийгаачийн цусны ул мөр илрээгүй, хэрэг болсон цаг хугацаа буюу 16-18 цагийн хооронд Б.Ц утаснаас дуудлага хийгдсэн байгаа нь Б.Ц нь унтаагүй болохыг нотолж байгаа гэх боловч энэ хугацаанд Б.Ц өөрөө утсаар ярьсан болохыг нотолж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, хэргийн үйл баримт хэзээ хэрхэн яаж үйлдэгдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас зөвхөн хэрэг маргааны төгсгөл буюу Б.Ц нь хамгийн сүүлд нөхөр Ц.Э-тай гэртээ хамт байсан, хэрэг үйлдэгдсэний дараа эмнэлэг, цагдаагийн байгууллагын хүмүүсийг ирсэн байхад согтууруулах ундаа хэрэглэсэн хэвийн бус байхдаа би алчихлаа гэж хашхирсан гэх гэрч нарын дамжмал мэдүүлэгт үндэслэж үр дагаварт тулгуурласан байдлаар үйл баримтыг буруу тогтоож, хүнийг алах гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Шүүгдэгчийн гэм буруу хөтөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгажээ. Иймд дээрх хуулийн заалтыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...“ гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Улсын яллагчийн оруулж ирсэн баримт болгон нотлох баримт биш юм. ...Яллах талын оруулж ирсэн 25 баримт дотор нэг ч баримт нь Б.Ц энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлох баримт байхгүй. Хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт нь энэ хэрэг хаана болсныг нотлох гэж оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Гэвч үүний дараагийн нөхцөл байдлуудаар энэ гэрт болоогүй гэж харж байгаа. Тухайн гэрийн шалан дээр дусал ч цус байхгүй, биед нь ч цус байхгүй, өмссөн өмсүүлсэн гэх фудболк дээр ч цус байхгүй. Жаран найман настай Б.Ц гэдэг хүн 170 гаруй өндөртэй тэр том хүнийг даахгүй шүү дээ. Иймээс тухайн гэрт хэрэг болсон гэдгийг нотолж чадахгүй байна. Харин эсрэгээрээ энэ гэрт хэрэг болоогүй гэдгийг нотолж буй баримт юм гэж харж байна.

Гэрч Б- утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг гол нотлох баримт болгож байгаа. Зөвшөөрөлгүй дуу-дүрсний бичлэг хийж байгаа нь эрүүгийн гэмт хэрэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нотлох баримтыг яагаад яллах талын нотлох баримт болгож оруулж ирдэг юм. Ийм зүйл байж таарахгүй. Гэмт хэргийн үйлдлийг нотлох баримт болгож болохгүй. Магадгүй иргэд санаатай, санамсаргүйгээр худал ярьж хууль зөрчиж байгаа. Түүнийхээ төлөө шалгадаг, шалгуулдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно гэж заасан. Гэтэл хууль зөрчиж хийсэн дуу-дүрсний бичлэгээр өөрөө өөрийг нь нотлуулсан. Мөрдөгч хууль зөрчөөд бусад нь зөрчиж болохгүй гэсэн зүйл байхгүй. Энэ нотлох баримтыг давж заалдах шатны шүүхээс яллагдагчийн эсрэг мэдүүлэг гэдгээр үнэлээгүй нь буруу байна гэдэг дүгнэлт хийсэн байсан. Энэ хүн өөрийнхөө уусан архины хэмжээний их багыг тоогоор илэрхийлсэн нь шүүх хуралдаанд үзсэн бичлэгээс гэрээс гарахдаа өөрийгөө удирдах ямар ч чадваргүй, юу болсныг мэдэхгүй нь харагддаг. Энэ хүн цус цэвэрлээд, өргөөд, хувцсыг нь сольж өмсүүлээд, оймс бандаашгүй чирч гулдчаад өргөөд аваачиж тавих боломж байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэг хуульд заасны дагуу тухайн болсон үйл явдлыг сэргээн дүрсэлж, баримтын хүрээнд шийдэх ёстой. Иймээс Б- гар утсанд байгаа бичлэг яллах талын нотлох баримт биш. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн яриа гэмт хэрэг үйлдсэн талаарх яриа биш.

О- мэдүүлэг дээр манай нөхөр унтсан гэх мэт зүйлийг хэлсэн байгаа. Ц гэр лүүгээ нөхөртэйгөө явж байхад тэдний нөхөр унтах нь яагаад хүн алсан нотлох баримт болдог юм. Яагаад үүнийг яллах талаас нотлох баримтаар оруулж ирээд байгааг ойлгохгүй байна. мэдүүлэг дээр би нөхрөө алчихсан юм шиг байна, өөрийгөө ална гээд цээж рүүгээ шаагаад мэдрэхгүй байна, миний нөхөрт зоогдоод, надад зоогдохгүй байна гэсэн мэдүүлэг гэмт хэргийг нотлохгүй. Шүүх шинжилгээний дүгнэлт нь хаана юу болсныг тодорхойлж байгаа болохоос хүн алсантай холбоогүй. Хүний биед 4,5-5 литр цус байх ёстой. Гэтэл тухайн хүний биед 2.4 литр цус л байдаг, үлдсэн цус нь байхгүй. Энэ нь тухайн гэрт гэмт хэрэг үйлдэгдээгүй гэдгийг нотлоод байгаа юм. Мөн нөгөөтэйгөөр үүнийг цагаатгах талын нотлох баримт гэж харж байна. Амь хохирогч нь нэг хүн байгаа, тухайн хүний фудболк дээр цус байхгүй. Гэтэл прокурор аль шинжээчийн дүгнэлтийг үнэн гэж оруулж ирж байгаа нь ойлгомжгүй. Нотлох биш, эргэлзээг төрүүлсэн, эргэлзээтэй байгаагаа нотолсон баримт гэж харж байна. М-ын аавыгаа загнасан мэдүүлэг энэ хэрэгт огт хамаагүй. Шинжээч эмчийн мэдүүлэг хаана гэмтэл гарсан, хэд дэх хавирга гэмтсэн талаар л байгаа. Харин хэн үйлдсэнтэй огт хамаарахгүй. Сэтгэц, гэм судлалын дүгнэлт нь сэтгэцийн буюу цочирдсон, давчидсан байсан эсэх, хэрэг хариуцах чадвартай эсэхийг л тодорхойлж байгаа. Түүнээс биш хуульд заасан зайлшгүй тогтоох нөхцөл байдалд огт хамаарахгүй гэж ойлгож байна.

Ц, Х нарын мэдүүлэг энэ хэрэгт ямар хамааралтай юм бэ? Эдгээр хүмүүсийн мэдүүлэг яллах талын баримт биш. Үүрэн холбооны мэдээллийг өгөхгүй гэсэн баримт яагаад яллах талын баримт болдог юм бэ? Эдгээрээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Тэр дундаа яригдаагүй нэг орхигдсон зүйл нь хохирогч 2 утастай байсан бөгөөд 2 дахь утасны дугаарыг олоогүй. Тухайн дугаараас хаашаа дуудлага хийгдсэн нь олдоогүй. Хүүхдүүд нь утастай байсан гэдгийг хэлдэг. Тухайн үеийн өмгөөлөгчөөс утсанд буюу оператораас нь лавлагаа авъя гэдэг зүйлийг хэлдэг ч лавлагаа аваагүй. Хэзээ хойно лавлагаа авсан боловч боломжгүй гэдэг хариу өгдөг. Улсын яллагч тухайн дугаар хэний нэр дээр байдаг вэ? гэж асуусан. Гэхдээ тухайн дугаар хэний дээр байх нь ямар хамаатай юм бэ? бид нар гэмт хэрэг болсон эсэхийг тогтооход ач холбогдолтой атал энэ мэт учир дутагдалтай ажиллагаагаар дүгнэлт гаргаж үндэслэлгүйгээр Б.Ц-гэм буруутанд тооцож байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Энэхүү хэрэг нь анхан шатны шүүхээр хоёр дахь удаагаа хэлэлцэгдэж байгаа бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ДШМ/.. дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "...Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана..." гэж хуульчилсныг зөрчсөн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Гэвч анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд мөн л дээрх алдааг гаргаж үндэслэл бүхий, хууль ёсны шүүхийн шийдвэрийг гаргаж чадаагүй. Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон эд мөрийн баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй зөвхөн гэрчүүдийн мэдүүлгээр Б.Ц-гэм буруутайд тооцсон. Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан "ажлын хэсгийн урт нь 11.5см, урт нь 21.5см, яс мэт цайвар шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн хүрэн юүдэнтэй урт куртик 1 ширхэг.." гэх мэт эд мөрийн баримт авагдсан. Анхан шатны шүүх Б.Ц-гэм буруутай гэж үзэхдээ хүртэл "...Ц.Э"хүүгээ алах гэлээ" гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас урагш чигтээ нэг удаа хутгалж, гэмтэл учруулж алсан болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна." гэж дүгнэсэн хэр нь эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн бусад эд мөрийн баримтаар авагдсан хутганд хүртэл үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр Б.Ц-гэм буруутай гэж үзсэн нь түүний Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчихөөс гадна шүүхийн шийдвэрийн хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Ц.Э"” хүүгээ алах гэлээ” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас урагш чигтээ нэг удаа хутгалж, гэмтэл учруулж алсан болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна." гэж дүгнэсэн хэр нь мэдүүлэг өгсөн гэрчүүдийн хэн нь ч Б.Ц-"хүүгээ алах гэлээ" гэх шалтгаанаар би Ц.Э хөнөөлөө" гэж орилж, уйлж байсан гэж өгсөн мэдүүлэг байдаггүй. Хэрвээ шүүх хүүгээ алах гэлээ гэх шалтгаанаар Ц.Э -н амь насыг хохироосон гэж үзэж байгаа бол ийм шалтгаанаар амь насыг нь хохироосон гэдгээ нотлох баримтад үндэслэж Б.Ц-гэм буруутайд тооцох нь зүйн хэрэг. Гэтэл энэ мэт ямар ч нотлох баримтад үндэслэлгүйгээр хүнийг гэм буруутайд тооцсон нь Монгол Улсын Үндсэн хуулийг болоод Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүртэл зөрчиж Б.Ц -н эрхийг зөрчиж байна. Монгол Улсын иргэн бүр шударга шүүхээр шүүлгэж, эрхээ хамгаалуулах эрхтэй.

Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлгийн үед болоод мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ "...тухайн үед яг хэдэн цаг болж байсан болохыг нь ёстой хэлж мэдэхгүй байна, надад цагийн баримжаа огт байхгүй байна, юу ч санахгүй байна..." гэж мэдүүлдэг. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д "орчноо мэдрэх чадваргүй, цаг хугацаа орон зайн баримжаа алдагдсан, зан ааш болон үйл хөдлөл тогтворгүй болсон, хэт хөөрч баярлах, гутрах, айж цочирдох, хүүхэн хараа гэрлийн урвал өгөхгүй байх, хэл яриа хөдөлгөөний тэнцвэр алдагдсан" гэж согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнээс илрэх шинжүүдийг тодорхойлсон. Эдгээр шинж илэрсэн тохиолдолд тухайн этгээд рүү чиглэсэн аливаа ажиллагаа явуулж болохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлгүүд нь тухайн үед болсон буюу цагдаа, эмнэлгийн байгууллага ирж,... хийж байх үед Б.Ц-"би нөхрөө хутгалчих шиг боллоо, өвгөнийгөө би хутгалчихлаа," гэх зэрэг үгийг хэлж байсан гэх мэдүүлгүүдээр Б.Ц-гэм буруутай, Ц.Э хөнөөсөн гэж үзсэн.

Гэтэл Б.Ц хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн, тухайн үед болсон үйл явдлаа санадаггүй, цаг хугацааны баримжаагүй, цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байгаагаа мэдүүлж, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр удаа дараа хэлдэг. Үүнээс үзэхэд Б.Ц нь 44 жил ханилсан ханийгаа ямар ч хөдөлгөөнгүй, сэрэхгүй, хутгалуулсан байдалтай байхыг хараад хэрхэн хүлээж авч, ямар сэтгэл зүйгээр гэрчүүдийн мэдүүлсэн үгийг хэлсэн нь таашгүй. Гэвч түүний сэтгэл санаа тогтворгүй, үг үйлдлээ хянах чадваргүй сэтгэл зүйн хувьд хүнд байдалтай байх үед ийм үг хэлсэн гэдэг гэрчүүдийн мэдүүлгээр Б.Ц-гэм буруутайд тооцож түүнд ял оногдуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл М-ын "ээж гадаа өөрийгөө хутгалчихлаа гэж хашхираад байсан" гэх мэдүүлэг, Б "би одоо хутгалчихлаа гээд уйлаад байсан" гэх мэдүүлэг, Б.Ц дахин өгсөн мэдүүлэг, Ө-н мэдүүлэг, Б-н мэдүүлэг гээд дээрх 6 мэдүүлэг нь бусдын буюу өөрийнх нь хэлснийг дамжуулсан мэдүүлэг болохоос биш шууд харсан мэдүүлэг биш. Хэдийгээр нотлох баримтыг шууд буюу дамжсан гэж ангилж болно. Гэхдээ дамжсан нотлох баримт нь бусдаар нотлогдох ёстой. Магадгүй өөр хүн хутгалсныг харчихаад үүнийгээ 6 хүнд ярьсан бол дамжсан эх сурвалж болно. Гэтэл өөрөө өөрийнх нь ярьсан буюу мансуурсан үедээ, унтаад сэрсэн үедээ юу болсныг санахгүй байх үеийн өгүүлэмжийг эх сурвалж болгож болохгүй. Иймээс дээрх 6 мэдүүлгийг нотлох баримт биш гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй" мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасны дагуу Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/...дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...“ гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “...Гомдол дээрээ нэмж хэлэхэд энэ хэрэг 2022 оноос хойш мөрдөн байцаалтын шатанд очоод, цагаадаад, буцаад эрүүгийн хариуцлага оногдуулаад давж заалдах шатны шүүхээр 4 дэх удаагаа орж байна. Анхан шатны шүүхээр 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэрээр Ц цагаатгаж шийдвэрлэсэн. Цагаатгасан үндэслэл нь Ц нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл гэрч Б- мэдүүлэг, самсунг маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, М-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт биш байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Эдгээр нотлох баримтууд нь хангалттай биш гэж шийдвэрлэсэн мөртлөө 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр ...эдгээр нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна гээд эргээд цагаатгасан нотлох баримтаа буцаагаад энэ хүнд эрүүгийн хариуцлага оногдуулчихсан ийм нөхцөл байдал байгаад байгаа юм. ...Шүүхийн энэ шийдвэр нь үндэслэлтэй юу үгүй юу гэдэг дээр давж заалдах гомдол гаргаад үүнийг  анхаарч өгөөч гэж хүсэж байгаа юм. 

...энэ хэрэг дээр эд мөрийн баримтаар хураан авсан хутган дээр талийгаачийн цус, ул мөр илрээгүй. Ц хурууны хээ илрээгүй. Тэгсэн мөртлөө Ц энэ хутгаар нөхрөө алсан гээд байдаг. Энэ хутгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нотлох баримт тогтоогдоогүй. Ийм асуудал байгаа. Мөн талийгаач олдох үедээ нимгэн ханцуйгүй подволктой байсан. Гэвч  хохирогчийн биед нэг удаа хутгалагдсаны улмаас нас барсан гэдэг дүгнэлт гарчихсан байгаа. Гэтэл талийгаачийн хувцсанд хийсэн шинжилгээгээр нилээн хэдэн удаа хутгалагдсан хувцасны гэмтлүүд гарсан байдаг. Дахин дүгнэлт гарахдаа 3 удаагийн ир бүхий зүйлээ зүсэгдсэн ул мөр илэрсэн нь хэрэгт хураагдсан хутгаар зүсэгдсэн байх боломжтой гэж гарсан. Тэгэхээр энэ хоёр дүгнэлтийн алийг нь зөв гэж үзэх юм бэ.

Дараагийн нэг эргэлзээ нь талийгаач Ц буюу Ц гэрт болсон л гээд байгаа. Гэтэл гэрт болсон асуудал дээр хэргийн ул мөр, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг ямар нэгэн байдлаар хэрэг үйлдэгдсэн гэдэг ул мөр илрээгүй. Өөрөөр хэлбэл  талийгаачийг цус алдалтын шокоос болж нас барсан байна гэж  үзсэн боловч  тухайн гэр буюу хэргийн газраас олдсон, урссан эсвэл цусыг цэвэрлэсэн гэдэг үйл баримт тогтоогдоогүй.   Дөрөв дэх эргэлзээ талийгаачийн амьд сэрүүн байхдаа ууж байсан архины шилнээс танихгүй хүний хурууны хээ илэрсэн байдаг. Энэ хурууны хээ Ц  биш, хамт архи ууж байсан Бүрэнтэгшийн ч хурууны хээ биш байсан. Хэний ч хурууны хээ биш болж таардаг. Дахин шинжээчийн дүгнэлтээр энэ хурууны хээ нь цагдаа хурууны хээний дүгнэлт байна гэж гарч ирдэг. Гэтэл өмнө нь талийгаачийн хурууны хээ гараагүй гэсэн мөртлөө  4 дэх дүгнэлт дээр талийгаачийн хурууны хээ илэрсэн байна гээд 3 янзаар гараад ирчихсэн байсан. Гэтэл энэ дүгнэлтүүд дээр ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Мөн гар утасны асуудал байдаг. Прокурор талийгаачийг 16-18 цагийн хооронд нас барсан байх магадлалтай гээд яллах дүгнэлт дээр дурдаад байгаа. 16-18 цагийн хооронд Ц утсаар ярьсан, дуудлага хийсэн байгаа учраас та тухайн үед сэрүүн байсан байх боломжтой гээд байдаг. Гэтэл 16-18 цагийн хооронд Ц утаснаас дуудлага гарсан байсан боловч Ц16-18 цагийн хооронд хэн нэгэн хүнтэй ярьсан гэдэг үйл баримт ерөөсөө байхгүй. Тэр утас руу залгаад 16 цаг 45 минутад залгасан байна. Ц ярьсан юм уу, талийгаач ярьсан юм уу гэсэн огт ийм ажиллагаа хийгээгүй тэгсэн мөртлөө Ц утаснаас дуудлага гарсан учраас сэрүүн байсан гээд байдаг. Ц утаснаас ямар тохиолдолд ярьсан бэ гэхээр хүү М- нь 18 цаг 10 минутад ийм асуудал болсон байна гээд манай ээж хэрэг болсны дараа ярьсан. Өөрийн охин М руу 15 цаг 45 минутад ээж нь  жаахан унтлаа, дарс уучихсан байна гээд ярьсан. Ийм л хоёр үйл баримт  байдаг. Харин 16-18 цагийн хооронд Ц хэн нэгэн хүнтэй ярьсан гэдэг үйл баримт өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй байгаа.

Дараагийн нэг эргэлзээтэй асуудал нь талийгаачтай та хамгийн сүүлд хамт байсан гээд байдаг. Энэ хүн 44 жил ханилсан ханьтайгаа гэртээ хамт байна. Танаас өөр хүн танай гэрээр орж гараагүй бол та энэ хэрэгт хамааралтай гэдэг хууль зүйн дүгнэлт хийгээд буруутгаад байгаа юм. Мөн дараагийн асуудал хэрэг болсны дараа Ц би хутгалчихлаа гээд орилж хашхирч байхыг сонссон хүн байна гээд байдаг. Хүн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээнэ үү гэхээс хэлсэн үгэндээ хариуцлага хүлээнэ гэдэг хуулийн заалт байхгүй. Гэтэл согтуу байхдаа хэлсэн үгийг нь өөрийнх нь эсрэг ашиглаж, энэ нотлох баримтаар яллаад байгаа асуудал нь үндэслэлгүй байна гэсэн утга бүхий асуудлаар гомдол гаргасан. Улсын яллагчийн яллаад байгаа бүх нотлох баримт нь Эрдэнэбатаар гэдэг хүнийг Ц гэдэг хүн хохироосон гэдэг нотлох баримт эргэлзээгүй, хөдөлбөргүй хангалттай нотлогдсон нотлох баримт байхгүй байгаа учраас Ц- холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн байр суурьтай байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн учраас 7 үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан байгаа...

...яллаад байгаа асуудал нь Ц би нөхрөө алчихсан байна ш  дээ гэдэг өгүүлбэр рүү чиглэсэн дамжмал 6 гэрчийн мэдүүлгээр энэ хүнийг нөхрөө алсан гээд яллачихдаг. Ц хувьд өнөөдрийг хүртэл би тэр гэмт хэргийг хийгээгүй гэдгээ байнга л тогтвортой хэлдэг. Үүнийг нотлох үндэслэл 6 мэдүүлгээр орж ирнэ. Эхний эх сурвалж буюу хуульд зааснаар, дээд шүүхийн тогтоолоор энэ чиглэлд процессын ажиллагаа явуулж болохгүй гэж заасан учраас тэр мэдүүлгийг би хүчингүй гэж ойлгоно. Хуульд зааснаар өөрөө өөрийгөө нотлох ёсгүй. Тийм учраас үүнийг дагасан зүйлүүд нь хүчингүй байна гэсэн ойлголтод хүрч байгаа. Тийм учраас нотолсон зүйл байхгүй байна гэж хэлэх гээд байгаа юм.

Бусад зүйл буюу хурууны хээ, хутгатай холбоотой асуудал дээр шүүх дүгнэлт өгөөгүй. Хавтаст хэрэгт ажлын хэсгийн урт нь 11.5, урт нь 21.5, яс мэт цайвар  өнгөтэй хутга, бор өнгийн урт куртик зэрэг эд мөрийн баримт авсан боловч анхан шатны шүүх Ц гэм буруутай гэж үзэхдээ Эрдэнэбатаар хүүгээ алах гэлээ гэсэн шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас нь урагш нэг удаа хутгалж гэмтэл учруулж алсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна гээд дурдчихаж байгаа юм. ...бичгийн болон эд мөрийн баримтуудаар тогтоогдсон зүйлүүд дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хутгалсан гэдэг ч хутга дээр нь мөр байхгүй. Харин өөр хүний хурууны хээ байдаг. Гэрчүүдийн мэдүүлсэн буюу уусан гэдэг архинаас өөр архийг хамгийн сүүлд хэргийн газраас олж ирдэг. Ийм учраас мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Гэрчээр мэдүүлэг өгсөн охин нь хамгийн сүүлд ийм өнгийн архи уугаад гарсан гэж хэлж байхад хэргийн газар өөр архи байдаг. Энэ хэргийг нотолж огт чадаагүй. Гэхдээ үүнийг эргэлзээтэй байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байгаа бол бүрэн гүйцэт шалгаж байж ял оногдуулахгүй бол өөрийнх нь өгсөн үндсэн мэдүүлэг түүнийг дагаж авсан 6 гэрчийн мэдүүлэг, бусад баримтыг үндэслээд 11 жилийн ял өгч байна гэдэг байж болохгүй зүйл.

Давж заалдах шатны өмнөх шүүх хуралдаанаар буруу дүгнэсэн байна, дутуу шалгасан байна гээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр даалгавар өгөхөд нэг ч ажиллагаа хийгдээгүй. Мөн бид анхан шатны шүүхэд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт гаргахад анхан шатны шүүх хүсэлтийг хангасан. Хангасан учраас анх гаргасан 4 ажиллагааг маань хийж өгөх байх гэж бодоход харамсалтай нь прокурор эсэргүүцэл бичээд давж заалдах шатны шүүх анх өөрөө буцаагаад тодруул гэж өгчихөөд яг буцаагаад мөрдөн байцаалтад буцаах гэхээр буцааж болохгүй гэдэг шийдвэр гаргасан. Үүнээс болоод давж заалдах шатны шүүхээс хийгдэх ёстой нэмэлт ажиллагаа хийгдээгүй орж ирсэн гэдгийг тодруулж хэлэх гэсэн юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаач өгөөч...“ гэв.

  

Шүүгдэгч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг хийгээгүй хэргээр гүтгэж, ял тохож байна. Тэр цагдаа буу булаацалдаад хүүгээ ална гэхээр нь хутгалчихсан гэж намайг хэлсэн гэсэн байгаа юм. Би нэг гар маань юм атгаж чаддаггүй. Нэг гараараа юмаа хийдэг хүн. Тухайн өдрөөс 3 өдрийн өмнө манай өвгөн буу оруулж ирээд замгийг нь татаад байж байхад нь наана чинь юу байгаа юм бэ гэж асуухад хоосон хонгио л байсан. Өөр юм байгаагүй. Тэгэхээр нь би бурхны тавиур дээр буу оруулж ирлээ гээд  хөлөөрөө өшиглөөд орон доогуур хийчихсэн юм. Гэтэл тэр буун дээр хурууны хээ ч байхгүй. Би тэр бууг өвгөнтэйгөө булаацалдаж ноцолдоогүй.  Тэгэх хэрэг ч байгаагүй. ...Би бүтэн жил юу хийсэн ярьсан хэлснээ мэдэхгүй мартдаг болсон байсан. Одоо би юм эргээд санаад байдаг болчихоод байгаа юм. Энэ цагдаа нар худлаа яриад байгаа юм. Намайг бас цус цэвэрлэсэн гэж бас гүтгээд байгаа юм. Би унтаж сэрээд түчигнэсэн чимээ гарахаар нь орны хажууд хэвтэж байсан. Би очоод үзэхэд хутганы мөр байсан. Тэрийг хараад бие хачин болоод хувцас хунарыг нь харах манатай болсон. Гэхдээ манай өвгөний өмссөн хувцаст дусал цус ч байгаагүй.  Ганцхан хутгалсан газрын хутганы сорви дээр нь подволк нь цоорсон байсан. Намайг харахад ганцхан газар л цоорсон байсан. Анхны шинжээчийн дүгнэлтээр манай өвгөний биеэс 2 литр гаруй цус гарсан байна гэсэн байсан. Би тэр цусны барааг ч хараагүй. Би хутгалаагүй, алаагүй, би өвгөнтэйгөө огт муудалцаагүй. Гэтэл хүмүүсийн бодож байгаагаар би өвгөнтэйгөө муудаад хавиргыг нь хугалаад хутгаар уушигт нь хутгалсан гээд байгаа юм. Тэр хүнийг хутгалахад миний тэнхээ хүрэх үү. Миний өвгөн 180см, 100 гаруй кг жинтэй, аймгийн начин цолтой  бяр тэнхээтэй хүн байсан. Би хурууны үзүүрээр хөдөлсөн ч ойчоод өгөх хүн. Үүнийг би шалгаасай гэж бодож байна. Гэтэл энэ талаар ганц ч шалгаагүй. Ганцхан намайг л цуг гэртээ байсан, архи уусан байсан, хашхирсан гэж зөвхөн надтай зууралдаад байсан болохоос миний өвгөний талаар нэг ч алхам хийгээгүй. Би өвгөнөө толгойг нь цээжиндээ тэврээд сууж байхад ширхэг ч өмссөн хувцаст нь ямар ч цусны толбо байгаагүйг би сайн харсан. Тэнд байсан эмч цагдаа нар харсан. Би ганцхан тэр  хутганы сорвийг хараад дотор сонин болоод явчихсан. Хэрэв би өвгөнөө алсан бол тэр их цусыг цэвэрлэсэн даавууг би хаанаа нуух юм бэ, эд нар намайг ингэж улаан цагаан гүтгээд байгаа юм. Тодорхой баримт нотолгоотой байх ёстой биз дээ. Би өвгөнийгөө үхсэнийг мэдээд цуг үхчихмээр санагдаад хутгаа өөрийнхөө цээж рүү хөл рүү дүрсэн. Энэ өвгөн бол миний бүх амьдрал 44 жил ханилсан хань минь байсан. Бид 7 хүүхдийн аав ээж болсон. Мөрдөгч прокурорт яагаад хариуцлага хүлээж тооцдоггүй юм бэ?. Би нойргүйдэх өвчнөөс болж жаахан уусан. Түүнээс тийм их согттолоо уугаагүй. Би 44 жил ханилсан ханиа 7 хүүхдийнхээ аавыг би тэгж хохироож чадахгүй. Би үнэнээ хэлээд сууж байна. Арай дэндэж байна. Намайг алж байхыг хэн харсан юм бэ. Би энэ хэргийг хийгээгүй болохоор хэзээ ч хүлээж чадахгүй...” гэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт авагдсан 5-6 гэрчийн мэдүүлэг байдаг. Гэрчүүдийн мэдүүлэг ан цавгүй яг таардаг. Аливаа гэмт хэрэг ял шийтгэл хүлээлгэх, хуулийн цээрлэл үзүүлэх үр дагаврыг дагуулдаг учраас ихэнх тохиолдолд нууц далд араагаар үйлдэгддэг. Мэдээж гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийгөө илчлэхгүй, айх, нуух, далдлах, гэмт хэргийн ул мөрийг баллах, нотлох баримтаа устгах зэрэг оролдлогыг ихэвчлэн хийдэг.  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд дангаараа ч гэсэн нэг нэгэнтэйгээ уялдаа холбоотой байдаг. Жишээлбэл М- гээд талийгаачийн хүү ээжийгээ, аавыгаа загнасан уу загнасан, шүүгдэгч босож ирээд хутгаар өөрийгөө хатгасан уу хатгасан, мөн би нөхрөө алчихлаа гэдэг мэдүүлгүүд дурдагдаад байгаа нь хэрэгт авагдсан баримтууд нэг нэгтэйгээ  уялдаа холбоотой байгааг илтгэж байгаа юм. Түүнээс энэ 6 хүний 1 юм уу 2 хүний мэдүүлгээр прокурор яллаад байгаа асуудал биш. Мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...энэ гэмт хэргийг үйлдээгүй. Энэ гэмт хэрэг нь тухайн газар гараагүй, өөр газар гарсан юм биш үү...” гэдэг байдлаар өнөөдөр таамаг дэвшүүлж байна. Энэ бол боломжгүй асуудал. Мөн цусны асуудал ярьж байна. Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед 2,4 литр цус байна гээд гарчихсан. Өмгөөлөгчийн зүгээс хүний биед 4,5-5 литр цус байх ёстой гэдэг байдлаар таамаглаж яриад байгаа нь зохимжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ц үйлдсэн гэмт хэрэг хуульд заагдсан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж шүүхийн шийдвэр гарсан байгаа. Прокурорын зүгээс ч анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...“ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н, Л.Б -н нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Ц-2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............. тоотод байх өөрийн гэртээ нөхөр Ц.Э“хүүгээ алах гэлээ” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь хутгалж алсан болох нь:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 7-15, 16-18 дугаар тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-н мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-51 дүгээр тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ММ мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 112 дугаар тал),

-Гэрч Э.М-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-55 дугаар тал), (1 дэх хавтаст хэргийн 57-58 дугаар тал),

-Гэрч Р.Б мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар тал), (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар тал),

Гэрч Ж.Ө-н мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),

-Гэрч Э.М-н мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар тал),

-Гэрч Д.Б-н мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74-75 дугаар тал),

-Гэрч Л.Б-н мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82-83 дугаар тал),

-Гэрч Б.Б- мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дугаар тал), ( 1 дэх хавтаст хэргийн 89 дүгээр тал),

-Гэрч Б.М мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дугаар тал),

-Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 138-142 дугаар тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн .. дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 146-149 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ганцэцэгийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 175-176 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Ц яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 2-6 дугаар тал),

-Согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 10 дугаар тал),

-Шинжээч Ж.Ж-гийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 118-119 дүгээр тал),

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч О.Ц-ий 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн .....дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 122-124 дүгээр тал),

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ....... дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 150-151 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Түүнчлэн эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н, Л.Б нар нь “...Б.Ц нь ...согтууруулах ундаа хэрэглэсэн, хэвийн бус байхдаа би алчихлаа гэж хашхирсан гэх гэрч нарын дамжмал мэдүүлэгт үндэслэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.  согтууруулах ундаа ...хэрэглэсэн хүнд ...тухайн этгээд рүү чиглэсэн аливаа ажиллагаа явуулж болохгүй...

...хууль зөрчиж хийсэн дуу-дүрсний бичлэгээр өөрөө өөрийг нь нотлуулсан. ...Иймээс Б- гар утсанд байгаа бичлэг яллах талын нотлох баримт биш...

...талийгаачийн биед нэг л хутганы шарх байхад түүний өмсөж явсан подволкны ар нуруу хэсэгт ...3 удаагийн ир бүхий зүйлээр зүсэгдсэн ул мөр илэрсэн нь хэрэгт хураагдсан хутгаар зүсэгдсэн байх боломжтой гэж гарсан. Тэгэхээр энэ хоёр дүгнэлтийн алийг нь зөв гэж үзэх юм бэ...

...өмнө нь талийгаачийн хурууны хээ гараагүй гэсэн мөртлөө  4 дэх дүгнэлт дээр талийгаачийн хурууны хээ илэрсэн байна гээд 3 янзаар гараад ирчихсэн байсан. Гэтэл энэ дүгнэлтүүд дээр ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй...

...талийгаач цус алдалтын улмаас нас барсан гэх боловч хэрэг гарсан гэх гэрээс цус алдалтаас нас барсан гэх цусны ул мөр илрээгүй, хутган дээрээс талийгаачийн цусны ул мөр илрээгүй, ...тухайн гэрт хэрэг болсон гэдгийг нотолж чадахгүй байна.  ...Хүний биед 4,5-5 литр цус байх ёстой. Гэтэл тухайн хүний биед 2.4 литр цус л байдаг, үлдсэн цус нь байхгүй. ...Хутгалсан гэдэг ч хутган дээр нь мөр байхгүй...”

...хэрэг болсон цаг хугацаа буюу 16-18 цагийн хооронд Б.Ц утаснаас дуудлага хийгдсэн байгаа боловч Ц...хэн нэгэн хүнтэй ярьсан болохыг нотолж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, ...хохирогч 2 утастай байсан бөгөөд 2 дахь утасны дугаарыг олоогүй. Тухайн дугаараас хаашаа дуудлага хийгдсэн нь олдоогүй. ...Гэрчүүдийн мэдүүлсэн буюу уусан гэдэг архинаас өөр архийг хамгийн сүүлд хэргийн газраас олсон...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 7-15, 16-18 дугаар тал),

-Гэрч Э.М-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-55 дугаар тал), (1 дэх хавтаст хэргийн 57-58 дугаар тал),

-Гэрч Р.Б мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар тал), (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар тал),

Гэрч Ж.Ө-н мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),

-Гэрч Э.М-н мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар тал),

-Гэрч Д.Б-н мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74-75 дугаар тал),

-Гэрч Л.Бүрэнтэгшийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82-83 дугаар тал),

-Гэрч Б.Б- мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дугаар тал), ( 1 дэх хавтаст хэргийн 89 дүгээр тал),

-Гэрч Б.Ммэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дугаар тал),

-Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 138-142 дугаар тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 146-149 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Г  2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 175-176 дугаар тал),

-Согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 10 дугаар тал),

-Шинжээч Ж.Ж-гийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 118-119 дүгээр тал),

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч О.Цэнгүүний 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ..... дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 122-124 дүгээр тал),

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 150-151 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд хохирогчийг үхэлд хүргэсэн үйл явдлыг харсан гэх нэг ч этгээдийн мэдүүлэг, бусад нотлох баримт  хэрэгт хавсаргагдаагүй байна.

Шүүх хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхдээ  дээрх нотлох баримтуудаас

Гэрч Э.М-ын “...Ц.Э нь миний төрсөн эцэг, харин Б.Ц нь миний төрсөн эх юм. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 18:14 цагт манай ээж Б.Ц нь миний ....утас руу залгаад ярихдаа согтуу байсан, ...Сумын төлөөлөгч Р.Б манай дүүд хандан эвэр иштэй хутга чинь хаана байна, чамайг мэднэ гэж байна гээд асуугаад байсан, ...шинийн 3-ны орой архи уулаа гэж жаахан загнасан уурласан юм. Түүнээс болж энэ хоёр уурандаа архи уусан байх гэхээс өөр ямар ч шалтгаан байхгүй юм. ...ээж тэр үед гадаа нь өвгөнийгөө би хутгалчихлаа гээд хашгираад байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-55 дугаар тал), ...Хоёулаа гэртээ байдаг байсан болохоор гэр бүлийн явган хэрүүл бол байдаг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57-58 дугаар тал),

Гэрч Р.Б “...Би 2022 оны 02 дугаар сарын 06-ний өдөр 18 цаг 30 минутын орчим ...төв дээр хутгалуулсан хүний дуудлага ирээд ...Ц-н гэрт нь орсон ...эрэгтэй хүн хэвтэж байсан. ...эхнэр болох нэг хөгшин согтуу одоо сэрэлдээ гээд уйлаад сууж байсан. Мөн “би хутгалчихлаа гээд уйлаад байсан. Хажууд нь охин нь гээд нэг хүүхэн байсан. Бас уйлаад байж байсан. ...амьсгал хураагаад удаагүй байдалтай биеийн халуун мэдрэгдэж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар тал),

 

Гэрч Ж.Ө-н “...18:16 цагт ...хадам ээж Ц нь ...залгаад согтуу хүний дуугаар ойлгомж муутайхан аав чинь гээд сонин дуугарахаар нь би утсаа таслаад машинаа асаагаад эхнэрийнхээ араас гарсан. ...хадам аавындаа очиход ...хадам ээж Ц нь хадам аавын толгойг өвдөг дээрээ тавиад суучихсан, Э  миний хөгшин амьсгал бос бос гээд уйлж байсан. Хадам аав дээшээ харсан байдалтай ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. ...би тэр үед түргэн дуудах уу гэхэд хадам ээж Ц нь надад хандан битгий сандар, битгий сандар түргэнээ дууд гэсэн ...Хэсгийн мөрдөгч, цагдаа хоёр ирээд биднийг гадаа гар гээд гаргасан, энэ үед хадам ээж гадаа хамт гараад би аавыг чинь хутгалчихлаа гээд орилоод байсан, хэсэг хугацааны дараа цагдаа нар аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),

 

Гэрч Э.М-н “...манай ээж 18 цаг 09 минутад утсаар аавын чинь бие нь нэг л сонин байна. Чи хүрээд ир гэсэн би нөхөртөө хэлэлгүй ганцаараа явган явж байхад нөхөр Ө араас машинтай ирээд намайг аваад цугтаа гэртээ ирсэн чинь аав ...хэвтэж байсан. Ээж толгойг нь тэврээд уйлж байсан. Ханиа сэрээрэй гээд үнсээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар тал),

 

Гэрч Д.Б-н “...Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагаас хүн эмнэлэгт сувилагчийн ээлжээ аваад байж байхад, гаднаас нэг залуу орж ирээд дуудлага өгье гэхээр нь лавлахад эмгэн өвгөн хоёулаа согтуу байж байгаад хутга шөвөгний асуудал болсон юм шиг ...байна гэсэн, ...тухайн айлд ороход ...60 гаран насны ...эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан, эхнэр Цгэх эмэгтэй согтуу, мөн охин нь болох нэг эмэгтэй байж байсан. ...Б.Ц гэх эмэгтэй би хутгалчихсан юм гээд байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74-75 дугаар тал),

 

Гэрч Л.Б  “...2022 оны 02 дугаар сарын 06-ны 14-15 цагийн орчимд байх Ц.Э манайд ирээд цагаан сараар хэрэглэж байсан тал шил архийг хамт хувааж уусан. Тэгээд би хамт гэрт нь ороод ...Буцаад гэртээ ирэхээр гарахад Ц.Э , түүний эхнэр Б.Ц нар намайг гэрт хүргэж өгөхөөр хамт гарсан, гэр лүүгээ явж байхад манай эхнэр О.О  урдаас гарч ирээд намайг аваад гэртээ орсон Ц.Э, Б.Ц нар буцаад явсан, 16 цаг л болж байсан байх...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82-83 дугаар тал),

 

Гэрч Б.Б- “...2022 оны 02 дугаар сарын 06-ны ...18:50 цагт тухайн айлд очиход эмч Д.Б нь ...энэ хүнийг эхнэр нь хутгалсан гээд байх юм эргүүлж харах уу гээд харахад зүүн далан дээрээ хутгалагдсан шархтай байсан ба эмч нас барсан байна удаагүй юм шиг байна гэсэн ...эхнэр Б.Ц нь би нөхрийгөө алчихлаа гээд толгойных нь орчим сууж байсан, тэгээд гадаа уулзаж ярилцахад би түүнийг хутгалсан хутгаараа өөрийгөө дүрэх гэсэн чинь миний бие рүү орохгүй байна ямар сонин юм бэ гэж байсан, түүний дараа гэрээс нь гаргаж сумын цагдаа Б.Мөнх-Эрдэнэ хяналтандаа байлгаж байхад түүнд хандан сар шинийн өдрүүдээр хөдөө айлд очиж архи уусан байсныг манай хүү Э.М- мэдээд нөхөр бид хоёрыг загнасан чинь өнөөдөр манай нөхөр Э.М-ыг буудаж ална гээд буу цэнэглээд байхаар нь би хүүхдээ алуулснаас гээд бууг нь авах гэж ноцолдсон гэж ярьсан байсан. Тэгэхээр Ц.Э, Б.Ц нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан үүссэн байж болзошгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дугаар тал),

 

Гэрч Б.Б- дахин өгсөн “...Би тухайн өдөр дуудлагын дагуу цагдаа М хамт очиж шалгасан. Тухай үед хэргийн газарт байсан Ц нь би нөхрийгөө алчихлаа, би өөрийгөө дүрэх гэсэн чинь миний бие рүү орж өгөхгүй байсан гэх яриа өгүүлэлтэй байсан тул Ц-гуайд бичлэг хийж байгаа талаараа танилцуулаад хэргийн газар дээр өөрийнхөө гар утсаар 1 минут 21 секунтын бичлэг хийсэн, тэгээд Ц эмнэлэг дээр аваачиж биеийн байдлыг ажиглаж байх зуураа түүнтэй ярилцахад мөн би нөхрийгөө хутгалчихсан юм шиг байна гэх яриа өгүүлэлтэй байсан тул өөрийнхөө гар утсаар 4 минут 08 секунт, 01 минут 29 секунтын 2 бичлэг бичиж авсан, тэр бичлэг нь миний гар утсан дээр байгаа...” гэх мэдүүлэг ( 1 дэх хавтаст хэргийн 89 дүгээр тал),

 

Гэрч Б.М“...2022 оны 02 дугаар сарын 06-ны 18 цаг өнгөрч байхад хэсгийн мөрдөгч Р.Б- хамт ...Ц.Э бусдад хутгалуулсан гэх дуудлага мэдээлэлд ...очиход ...эхнэр Б.Ц нь би өвгөнөө алчихлаа гээд орилоод байж байсан, ...би Б.Ц гэгчийг авч гараад гадаа хяналтандаа байлгаж байхад тэр надад хандан шинийн хоёрны өдөр бид хоёр хөдөө айлд очиж архи уугаад би бүдэрч унаад нүүрээ халцалсан чинь, манай хүү Э.М- нөхөр бид хоёрыг утсаар загнасан, түүнээс хойш нөхөр үглээд уурлаад хүүхдээ ална нам буудна гээд буу гаргаж ирээд бид хоёр хэрэлдэж маргалдаад бууг нь авах гэж ноцолдож байгаад нөхрөө хутгалчихлаа, би хэргээ ганцаараа хүлээнэ гэх мэт юм ярьсан, бас нөхрөө алчихсан юм чинь өөрийгөө ална гээд тухайн хутгаараа өөрийнхөө цээж рүү шааж үзэхэд нэвтрээгүй, миний нөхөрт зоогдоод надад зоогдохгүй юм гэх мэт юм ярьж байсан... Манай  нөхөр хүүхдэдээ гомдоод ална буудна гээд байхаар нь би хутгалсан гэж л ярьсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дугаар тал),

-Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 138-142 дугаар тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн “...Амь хохирогч Ц.Э-н биед нуруунд сээрний 5, 6-р нугалмын түвшинд зүүн тийш 8 см зайд ардаас урагш, дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гэмтэл шарх тогтоогдлоо. ...Амь хохирогч Ц.Э нь цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ” гэх 22 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 146-149 дүгээр тал),

-Согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 10 дугаар тал),

-Шинжээч Ж.Ж  “...7-р хавирганы доод ирмэг хэсгийг гэмтээснийг хавирганы бүрэн байдал алдагдсан учраас дүгнэлт хэсэгт тусгахдаа 7-р хавирганы хугарал гэж бичсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 118-119 дүгээр тал),

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч О.Ц 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн         дугаартай “...1.Саарал өнгийн хагас ханцуйтай даавуун цамцанд гарсан 15х5мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна. 2.Саарал өнгийн хагас ханцуйтай даавуун цамцанд гарсан 35х30мм, 40х30мм хэмжээтэй 2 ширхэг гэмтлийн зах ирмэг суналт, хөврөлтгүй, нэгэн жигд зүсэгдэлт байна. 3. Дээрх хувцсанд гарсан гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан хутгаар үүсгэгдсэн байж болно.” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 122-124 дүгээр тал),

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “...Б.Ц нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Б.Ц нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах гэдгийг мэдэх чадвартай байна...” гэх 37 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 150-151 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Б.Ц-өөрийн нөхөр Ц.Эалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт болжээ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Өмгөөлөгчдийн гомдолд “...Б.Ц нь ...согтууруулах ундаа хэрэглэсэн, хэвийн бус байхдаа би алчихлаа гэж хашхирсан гэх гэрч нарын дамжмал мэдүүлэгт үндэслэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.  согтууруулах ундаа ...хэрэглэсэн хүнд ...тухайн этгээд рүү чиглэсэн аливаа ажиллагаа явуулж болохгүй...” гэж тайлбар санал гаргасан байна.

Хэдийгээр болж өнгөрсөн үйл явдлыг нүдээр харсан гэрч байхгүй боловч хохирогч нас барсны дараа шүүгдэгчийн илэрхийлж буй үг, үйлдэл, нөхцөл байдлын талаар ярьсан гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгож анхан шатны шүүх шүүгдэгчийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Гомдол мэдээллийг шалгаж эхлэх явцад буюу Б.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хэвийн бус байх үед нь түүнээс ямар нэг мэдүүлэг авсан, хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаанд оролцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул өмгөөлөгч нарын дээрх гомдол үндэслэлгүй юм.

 

Мөн “...хууль зөрчиж хийсэн дуу-дүрсний бичлэгээр өөрөө өөрийг нь нотлуулсан. ...Иймээс Б- гар утсанд байгаа бичлэг яллах талын нотлох баримт биш...” гэж тайлбар санал гаргажээ.

Шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг дүгнэхдээ “...Б- гар утсанд байгаа бичлэг...” гэх нотлох баримтыг дурдаагүй, үнэлээгүй тул энэ талаарх гомдолд дүгнэлт өгөх боломжгүй.

 

Мөн “...талийгаачийн биед нэг л хутганы шарх байхад түүний өмсөж явсан подволкны ар нуруу хэсэгт ...3 удаагийн ир бүхий зүйлээр зүсэгдсэн ул мөр илэрсэн нь хэрэгт хураагдсан хутгаар зүсэгдсэн байх боломжтой гэж гарсан. Тэгэхээр энэ хоёр дүгнэлтийн алийг нь зөв гэж үзэх юм бэ...” гэж тайлбар санал гаргасан байна.

Хохирогчийн өмсөж явсан подволкны ар хэсэгт 3 удаагийн ир бүхий зүйлээр зүсэгдсэн ул мөр илэрсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд үүний нэг нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн шархны байрлалтай тохирдог. Нөгөө 2 зүсэгдсэн ул мөрийг хэзээ, хэн үүсгэсэн нь тогтоогдоогүй, хувцсанд үүссэн бусад гэмтэлтэй холбоотой, зайлшгүй шалгавал зохих үйл баримт, нөхцөл байдал хэрэгт хавсаргагдсан нотлох баримтуудаар илрээгүй тул энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй байна.

 

Мөн “...өмнө нь талийгаачийн хурууны хээ гараагүй гэсэн мөртлөө  4 дэх дүгнэлт дээр талийгаачийн хурууны хээ илэрсэн байна гээд 3 янзаар гараад ирчихсэн байсан. Гэтэл энэ дүгнэлтүүд дээр ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй...” талаар гомдолд дурджээ.

Шинжээчийн дүгнэлтүүд нь тухайн үед шинжлэн судалж, харьцуулсан баримт сэлтээс хамаарч зөрүүтэй гарсан боловч шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтүүдэд илэрсэн хурууны хээний талаар үндэслэл бүхий тодорхой тайлбар саналаа тусгасан, шүүгдэгчийн гэм бурууг дүгнэхэд шууд хамааралтай нөхцөл байдал тогтоогдоогүйн улмаас шүүх дээрх дүгнэлтүүдэд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг буруутгах боломжгүй гэж үзэв.

 

            Мөн “...талийгаач цус алдалтын улмаас нас барсан гэх боловч хэрэг гарсан гэх гэрээс цус алдалтаас нас барсан гэх цусны ул мөр илрээгүй, хутган дээрээс талийгаачийн цусны ул мөр илрээгүй, ...тухайн гэрт хэрэг болсон гэдгийг нотолж чадахгүй байна.  ...Хүний биед 4,5-5 литр цус байх ёстой. Гэтэл тухайн хүний биед 2.4 литр цус л байдаг, үлдсэн цус нь байхгүй. ...Хутгалсан гэдэг ч хутга дээр нь мөр байхгүй...” гэж гомдолдоо дурджээ.

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай дүгнэлтийн “Дотор эрхтнүүдийн шинжилгээ” хэсэгт “...цээжний зүүн хөндийд 2400 мл шингэн цус болон бага хэмжээний бүлэнтэй...”  (1 дэх хавтаст хэргийн 146-149 дүгээр тал) талаар дурдсан ба тухайн хохирогчийн биед байгаа бүх цусны талаар дурдаагүй байна. Хутган дээрээс хүний цус илэрсэн талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан боловч цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй талаар дурдсан, хутган дээр мөр байгаа эсэх талаар шинжээчийн дүгнэлт гарсан (2 дахь хавтаст хэргийн 130 дугаар тал) байгаа тул шүүхээс энэ талаар дүгнэлт өгөөгүй нь ноцтой зөрчил биш байна.

           

Мөн “...хэрэг болсон цаг хугацаа буюу 16-18 цагийн хооронд Б.Ц утаснаас дуудлага хийгдсэн байгаа боловч Ц...хэн нэгэн хүнтэй ярьсан болохыг нотолж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, ...хохирогч 2 утастай байсан бөгөөд 2 дахь утасны дугаарыг олоогүй. Тухайн дугаараас хаашаа дуудлага хийгдсэн нь олдоогүй. ...Гэрчүүдийн мэдүүлсэн буюу уусан гэдэг архинаас өөр архийг хамгийн сүүлд хэргийн газраас олсон...” талаар гомдолдоо дурджээ.

Шүүгдэгч Б.Ц гар утсанд 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 38 минутаас хойш дуудлага хийсэн эсэх талаар тодруулахаар үзлэг хийхэд “...4:35 цагт охин Э.М-н ............ дугаар руу 21 секунд залгасан...” гэж тэмдэглэгдсэн, бусад дуудлага хийгдсэн нөхцөл байдлын талаар нэг бүрчлэн шалгасан, хохирогч 2 утастай байсан гэх боловч нэг утас нь олдоогүй, гар утасны дуудлагын талаар лавлагаа гаргах боломжгүй болсон, гэрч, хохирогч нарын уусан архинаас өөр архины шил байсан гэх зэрэг нөхцөл байдлуудын талаар мөрдөн шалгах ажиллагааг тухайн үед нь хуульд заасан журмын дагуу нягт нямбай явуулаагүйгээс зарим нэг ажиллагаа дутуу явагдсан бөгөөд дахин нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н, Л.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/........ дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н, Л.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/......... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц -н цагдан хоригдсон 27 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.