| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2026/00050/И |
| Дугаар | 191/ШШ2026/00748 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2026/00748
| 2026 01 13 | 191/ШШ2026/00748 |
|
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: К ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Ц холбогдох,
Цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт 25,559,874 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Харилцагч Ч.*******аас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1, 421.2, 196 дугаар зүйлийн 196.1.8, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.-т тус тус заасныг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр MN16003000******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 35,256,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* банк дахь ******* тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн 360 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 12,187,872 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 6,714,538 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,045 төгрөгийг буцаан төлсөн байна. Зээлдэгч Ч.*******аас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүсэн хүүг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар шаардаж байна.
Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэлд 23,068,128 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,426,980 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 64,767 төгрөг, нийт 25,559,874 төгрөгийг хариуцагч Ч.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, хариуцагч Ч.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Манай ******* банк ХК нь тус шүүхэд иргэн Ч.*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээр зээлийн гэрээний үүрэгт 25,559,874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талууд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан эвлэрэх санал гаргасан тул дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд
1. Хариуцагч иргэн Ч.******* нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 25,559,874 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.*******т зээлийг 12 сарын хугацаанд, сар бүр буюу ижил дүнтэйгээр төлөх санал гаргасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн.
3. Хариуцагч дээрх төлбөрийг 12 сарын хугацаанд ******* банкинд эзэмшдэг өөрийн ******* /iban: 16003000/ тоот дансанд дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд:
| д/д | Төлөх дүн | Төлөх огноо |
| 1 | 2,130,000 төгрөг | 2026 оны 02 сарын 25-ны өдөр |
| 2 | 2,130,000 төгрөг | 2026 оны 03 сарын 25-ны өдөр |
| 3 | 2,130,000 төгрөг | 2026 оны 04 сарын 25-ны өдөр |
| 4 | 2,130,000 төгрөг | 2026 оны 05 сарын 25-ны өдөр |
| 5 | 2,130,000 төгрөг | 2026 оны 06 сарын 25-ны өдөр |
| 6 | 2,130,000 төгрөг | 2026 оны 07 сарын 25-ны өдөр |
| 7 | 2,130,000 төгрөг | 2026 оны 08 сарын 25-ны өдөр |
| 8 | 2,130,000 төгрөг | 2026 оны 09 сарын 25-ны өдөр |
| 9 | 2,130,000 төгрөг | 2026 оны 10 сарын 25-ны өдөр |
| 10 | 2,130,000 төгрөг | 2026 оны 11 сарын 25-ны өдөр |
| 11 | 2,130,000 төгрөг | 2026 оны 12 сарын 25-ны өдөр |
| 12 | 2,129,874 төгрөг | 2027 оны 01 сарын 25-ны өдөр |
4. Хариуцагч нь энэхүү гэрээний 3 дахь заалтад заасан хугацааг хожимдуулсан, тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлэв.
5. Энэхүү гэрээг 3 хувь үйлдсэн бөгөөд талууд тус бүр 1 хувийг хадгалж, 1 хувийг шүүхэд хүргүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ч.*******т холбогдуулан 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №МN16003000******* дугаартай цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 23,068,128 төгрөг, зээлийн хүү 2,426,980 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,767 төгрөг, нийт 25,559,874 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 25,559,874 төгрөгийн төлбөрийг 12 хувааж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. ******* банк ХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05/6231 дугаартай итгэмжлэлээр Б.Уртнасан, Ж.Одончимэг нарт ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.*******т холбогдох цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт нийт 25,559,874 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 25,559,874 /хорин таван сая таван зуун тавин есөн мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,130,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,130,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,130,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,130,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,130,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,130,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,130,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,130,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,130,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,130,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,130,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,129,874 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,749 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 142,874.5 /нэг зуун дөчин хоёр мянга найман зуун далан дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг ******* банк ХК-иар дамжуулан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, тал хувь болох 142,874.5 /нэг зуун дөчин хоёр мянга найман зуун далан дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Ч.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ