| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/11034/И |
| Дугаар | 191/ШШ2026/00865 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2026/00865
| 2026 01 14 | 191/ШШ2026/00865 |
|
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Б ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ш
Хариуцагч: Ү.О нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 175,681,604.07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.******* нь банктай 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ЗГ-8130020216 тоот зээлийн гэрээ, БГ-8130020216 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 150,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь ЗГ-8130020216 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.*******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн 0 тоот хаягт байршилтай 67,03 м.кв тайлбайтай, үйлчилгээний зориулттай үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нар зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтмол зөрчсөн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд үүргээ сайн дураар биелүүлээгүй байна. Зээлдэгч нар нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 143,776,147.49 төгрөг, үндсэн хүү 27,687,212.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 457,758.68 төгрөг, нийт 171,921,118.26 төгрөг байсан. Зээлдэгч Б.*******, Ү.Одбаяр нараас 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-8130020216 тоот зээлийн зээлийн гэрээний үүрэгт 171,921,118.26 төгрөг, нотариатын төлбөр болох 32,000 төгрөг, нийт 171,953,118.26 төгрөгийг нэхэмжлэгч ******* банканд олгуулахаар, зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗГ-8130020216 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.*******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаартай, 0 тоот хаягт байршилтай 67,03 м.кв тайлбайтай, үйлчилгээний зориулттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
******* банк ХК нь 2025 оны 10-р сарын 21-ний өдөр хариуцагч Б.*******, Ү.Одбаяр нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 171,953,118.26 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч нар 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үндсэн зээлээс 2,322,415.93 төгрөг, хүүнээс 647,59 төгрөг нэмэгдүүлсэн хүүнээс 475,436.48 төгрөг төлсөн байна. Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж нэхэмжлэгчийн эрх, ашгийг хохироож байна. Банк Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг үндэслэж 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан зээлийн үндсэн хүү 6,285,818.97 төгрөгөөр нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын хэмжээг дахин нэмэгдүүлж байна.
Иймд, хариуцагч Б.*******, Ү.Одбаяр нараас №ЗГ-8130020216 тоот Зээлийн гэрээ- ний үүрэгт нийт 175,681,604.07 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага хэвээр болно гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч Б.*******, Ү.Одбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******, Ү.Одбаяр нарт холбогдох 175,681,604.07 төгрөг гаргуулах нэхэмжлэлд дараах байдлаар эвлэрэх саналтай байна. Үүнд: 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 25,681,604.07 төгрөг. Хэрэв дээрх хуваарийн дагуу төлбөр төлөгдөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******, Ү.Одбаяр нарт холбогдуулан 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-8130020216 дугаартай Бизнесийн зээлийн гэрээ-ний үүрэгт нийт 175,681,604.07 төгрөг гаргуулах, мөн өдрийн БГ-8130020216 дугаартай Барьцааны гэрээ-ний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргажээ.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, Ү.Одбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 175,681,604.07 төгрөгийн төлбөрийг 6 хувааж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
1б. 0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 67,03 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.******* бүртгэгдсэн болох нь ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг дээрх зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэн, барьцаалбар үйлдэгдсэн байна.
2. ******* банк ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3476 дугаартай итгэмжлэлээр Г.*******ид, хариуцагч Б.******* нь 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1380 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр Э.*******од 12 сарын хугацаатай, хариуцагч Ү.Одбаяр нь 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1795 дугаартай итгэмжлэлээр Э.*******од 2 жилийн хугацаатайгаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох, эвлэрэх зэрэг эрхийг тус тус олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******, Ү.Одбаяр нарт холбогдох бизнесийн зээлийн гэрээний үүрэгт нийт 175,681,604.07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.*******, Ү.Одбаяр нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 175,681,604.07 /нэг зуун далан таван сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун дөрвөн төгрөг долоон мөнгө/ төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 25,681,604.07 төгрөгөөр нэхэмжлэгч ******* банк ХК-д бүрэн төлж барагдуулахаар, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Б.*******ын өмчлөлийн 0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 67,03 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,203,439 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 601,719.5 /зургаан зуун нэг мянга долоон зуун арван есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг ******* банк ХК-иар дамжуулан төлсөн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, тал хувь болох 601,719.5 /зургаан зуун нэг мянга долоон зуун арван есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.*******, Ү.Одбаяр нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.*******, Ү.Одбаяр нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ