Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2026/00075

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х овогт Г.Ц холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 447,814.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Г овогтой Ц нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-12-31-ны өдөр ......тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 320,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул доорх гэрэн цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2301315 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 287,100 төгрөг, үндсэн хүүнд 132,102.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,612.21 төгрөг, шимтгэлд 0 төгрөг, нотариатын төлбөрт 14,000 төгрөг, нийт 447,814.91 төгрөгийг хариуцагч Г.Ц гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Токи ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 447,814.91 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрч байна. Би дээрх мөнгийг 2 хувааж төлөх бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 223,910 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үлдэх 223,910 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Г.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа танилцаж хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Г.Ц холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 447,814.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 447,814.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2 хувааж төлөх бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 223,910 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үлдэх 223,910 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хариуцагч Г.Ц хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,084.44 төгрөгийн тал хувь болох 7,042.44 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,042.44 төгрөг, хариуцагч Г.Ц 7,042.44 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 447,814.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ц төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,084.44 төгрөгийн тал хувь болох 7,042.44 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,042.44 төгрөг, хариуцагч Г.Ц 7,042.44 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР