Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 318/ШШ2026/00087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У д.х.с ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У аймгийн А.х ТББ-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,295,228 төгрөг, алданги 5,647,614 төгрөг, нийт 16,942,842 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,

Хариуцагч: Я.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь хариуцагч Увс аймгийн Ахмадын хороо ТББ-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,295,228 төгрөг, алданги 5,647,614 төгрөг, нийт 16,942,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Увс аймгийн ахмадын хороо ТББ-ын "Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК-д үүссэн өр нь увс аймгийн ахмадын хороо нь 2021 оноос 2023 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд халаалтын төлбөр нь сард 1,507,220 төгрөг гардаг байсан бол Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 542 дугаар тогтоолоор увс аймгийн улаангом сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны үнэ тариф шинэчлэн батлагдаж төсөвт байгууллагын эзэлхүүнээр тооцох халаалт нь нөат-гүй 2,190 төгрөг, нөат-тэй 2,409 төгрөг болсон увс аймгийн аймгийн ахмадын хороо ТББ-ын дулаан түгээх эзэлхүүн /м/ нь 806м3х2409=1,941,654 төгрөг буюу сард төлөх халаалтын төлбөр, 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн эрчим хүчний зохицуулах хорооны 733 дугаар тогтоолоор Увс аймгийн Улаангом сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны тариф дахин шинэчлэгдэж төсөвт байгууллагын эзэлхүүнээр тооцох халаалтын тариф нөат-гүй 3200 төгрөг нөат-тэй 3520 төгрөг болсон ингэснээр 2025 оны 1 дүгээр сараас төлж эхлэх дулааны нэг сарын халаалтын төлбөр нь 806мх3520=2,837,120 төгрөг болон өөрчлөгдсөн ахмадын хороо ТББ-ын үүсээд байгаа энэ өр нь тариф өөрчлөгдсөнөөр халаалтын төлбөрөө сард 1,941,654 төгрөгөөр төлөх байсныг 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 1 дүгээр сараас сард 2,837,120 төгрөгөөр төлөх байсныг 1,941,654 төгрөгөөр дутуу төлөлтүүдийг хийснээр зөрүү /төлбөр тооцооны дэлгэрэнгүйгээр дутуу хийсэн төлөлтүүд харагдана/ 11,295,228 төгрөгний өр үүссэн иймд гэрээний 4.5-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 5,647,614 төгрөг, нийт 16,942,842 төгрөгийг Увс аймгийн ахмадын хороо ТББ-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Увс аймгийн Ахмадын хороо ТББ-ын дарга Я.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах саналтай байна. Энэхүү нэмэлт тайлбар бүхий хүсэлт нь Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргаж байгаа Тариф батлах тухай тогтоолуудтай шууд холбоотой юм. Дээрх тогтоолууд нь дулаан халаалтын өр төлбөр үүсгэж буй гол үндэслэл болсон. Энэхүү тогтоолууд нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Эрчим хүчний тухай хуулиудын тодорхой зүйл заалттай зөрчилдөж байгаа тул Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж байгаа юм. 2 удаа тариф шинэчлэн баталсан шийдвэр гарсан гэж байна. Үндсэндээ 3 шийдвэр гарсан. Энэ шийдвэрүүдээ манай Ахмадын хороонд албан ёсоор бичгээр өгөөгүй. Жишээлбэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 542 тоот тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 733 тоот тогтоол, сүүлд гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 179 тоот тогтоол зэрэг нь аймгийн Ахмадын хорооны бичиг хэргээр албан ёсоор огт ирүүлж байгаагүй. Бид шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж өөрсдөө энд тэндээс хайж, цуглуулж, хүнээр дамжуулж авсан. Тиймээс энэ үйл ажиллагаанд бид хуулиа судалж байгаа юм. Тогтоолыг олж авахад Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.7 гэж байгаа. Тэгэхээр энэ тогтоолд үндэслээд хуулиудыг зайлшгүй судлах шаардлага гарсан. Манай байгууллага төсвөөс санхүүжилт авдаг байгууллага. Тиймээс шүүхэд энэ асуудлыг ярина гэдэг чинь хуулийн хэлээр л хоорондоо ярилцъя гэж байгаа юм. 2 хувь хүний асуудал биш. Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол гарч ирээд бид нарыг ийм байдалд хүргэлээ. Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлгийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, 60.1.4-д шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх, 60.1.6-д Хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх, 66.3.1-д Захиргааны хэм хэмжээний акт нь ... захиргааны хэм хэмжээний актын баталгаажуулсан хуулбарыг тухайн захиргааны байгууллагад, хамтарч баталсан бол бүх захиргааны байгууллагад хүргүүлэх гэж байгаа. Энэ үйл явдлууд нь хүргэгдээгүй. Эдгээр зүйл заалтууд нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж заасан. Бид нар төсвөө зохиогоод, боловсруулаад, хүргүүлээд, батлуулдаг байгууллага. Мөн хуулийн 7.3-д Төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна. Мөн хуулийн 8 дугаар зүйлд Төсвийн цаглабарыг 8.3.1, 8.3.2, 8.3.4, 8.4.1, 8.4.5, 8.4.9-д гэсэн заалтуудад тодорхой заасан байна. Жишээлбэл Төсвийн тухай хуулийн 8.4.1-д Төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаг төсвийн шууд захирагч нь жилийн төсвийн төслөө жил бүрийн 7 дугаар сарын 09-ний дотор харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлнэ гэж заасан хугацаанд бид төсвөө хийгээд хүргүүлж байгаа. Иймээс энэ цаглабар дээр нь Засгийн газар юу хийх вэ?, Улсын их хурал хэдийд батлах вэ? гэдгийг бүгдийг нь заагаад өгчихсөн байдаг. Эрчим хүчний зохицуулах хорооны дээрх тогтоол шийдвэрүүд нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дараах заалтуудтай зөрчилтэй, зөрүүтэй байна. Дээрх тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д Төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвийн санхүүжилт гаргахыг хориглоно гэж тодорхой заасан байгаа. Бид төсвөө хийчихсэн байхад Эрчим хүчний зохицуулах хорооноос 8 дугаар сард, 11 дүгээр сард гэх үед тогтоолууд гарсан. Увс аймгийн Ахмадын хороо нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн заалтын 41.2.2-д батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, 41.2.3-д төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах, 41.2.4-д төсвийн сар, улирлын хуваарийг баримталж ажиллах гэсэн заалтуудыг дагаж мөрдөн ажиллаад төсвөө хийчихсэн байхад дундуур нь Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэр гаргаад түгээх байгууллага нь Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэний дараа хүчинтэй болно гэсний дагуу хүчинтэй болонгуут нэхэмжлэгч байгууллага бид нар дээр өр үүсгээд явчихаж байгаа юм. Нэхэмжлэгч байгууллага дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлж байгаа. Харин бид нар хууль биелүүлж байгаа. Төсвийн хуулийн дагуу бид нар төсвөө зохиогоод, зардлаа төлөвлөөд авчихсан. Гаргасан шийдвэрүүд нь байгууллагад ирдэггүй. Борлуулалт хариуцсан ажилтан нь хуудас авч ирээд өгчихөөд явчихдаг. Шийдвэр чинь хаана байна вэ? гэхээр дарга нарт байгаа гэдэг. Бид нарт нэхэмжлэх авч ирж өгдөг. Би нэхэмжлэхийн доор нь тэмдэглэдэг. Иймээс нэхэмжлэгч тал дээд шатны байгууллагын шийдвэрийн дагуу бид нарт зохиомол өр үүсгэж байгаа юм. Энэ нь аймгийн хэмжээнд нийтлэг байгаа. Энэ зохиомол өр хууль зөрчиж, гэрээгээ зөрчиж байгаа тул хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3-д Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх гэж байгаа. Нийтлэгдсэн гэж үзэж байгаа бол бид нарт хүргэгдэж ирэх ёстой. Энэ заалт зөрчигдөж байгаа. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ, 27.6.5-д Гэрээний хугацаа гэж заасан байгаа. Энэ гэрээний хугацаагаа барихгүй байгаа. Гэрээний хугацаа дуусаагүй байхад шинээр тогтоосон үнийн дүнг авчирч тулгаж бичилт хийдэг ба түүнийгээ өр төлбөрт тооцож бичилт хийж байгаа нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зэргийг зөрчиж байна. Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар бүлэгт Хангагч, хэрэглэгчийн харилцаа гэсэн бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.2-д Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргээ биелүүлсэн. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн Эрчим хүчний төлбөр хийх, торгууль ногдуулах гэсэн хэсэгт 31.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үнийн дагуу тооцно гэж заасан байгаа. Энэхүү заалттай холбоотойгоор тухайн жилийн тариф өөрчлөгдсөнтэй холбогдуулж үнийн өөрчлөлтөөр төлбөр тооцоо хийнэ гэсэн заалт хуульд ч, тогтоолд ч, гэрээнд ч байхгүй. Тухайлбал Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний 2.1-д Хангагч энэхүү гэрээний 1.1-д заасан хууль, дүрмүүдийг мөрдлөг болгож ажиллана гэж заасан, гэрээний 3.1-д Хэрэглэгч нь энэ гэрээний 1.1-д заасан хууль дүрмүүд ба бусад хууль эрхийн актуудад заагдсан хэрэглэгчид холбогдох эрх үүргүүдийг хүлээнэ гэсэн байгаа, гэрээний 3.9-д Хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэсэн байгаа. Энэ үүргээ бид нар тасралтгүй биелүүлж ирсэн. Гэрээний 5.1-д Гэрээ хүчинтэй байх хугацаанд болон дүгнэх, сунгах үед хангагч, хэрэглэгч талаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа албан ёсоор гаргаж болох бөгөөд асуудлыг хоёр тал хамтран хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн заалт байгаа. Увс аймгийн Ахмадын хороо, Улаангомын дулааны 2 дугаар станц ТӨХК хоёрын хооронд ийм үйл явц, процесс огт хийгдэж байгаагүй. Би Эрчим хүчний тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хууль зэргийг бариад тайлбараа гаргаж байгаа юм. Увс аймгийн Ахмадын хороо нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн хүрээнд дараа жилийн төсвийн төслөө хуульд заасан хугацаанд жил бүрийн 7 дугаар сарын 09-ний өдөрт багтаан боловсруулж аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлж хэвшсэн. Эрчим хүчний зохицуулах хороо гэгч байгууллага нь дулаан халаалтын үнийн өөрчлөлт хийсэн, үнэ нэмэгдүүлсэн тухай тогтоол гарсан талаар борлуулалтын ажилтан нь амаар ёс төдий хэлдэг хэдий ч, тогтоолын хуулбарыг авчирч өгдөггүй байсан. Одоо ч гэсэн өгөөгүй. Сүүлд гаргасан тодруулгаас 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 179 тогтоолыг олж харж байгаа юм. Хэрэв хугацаанд нь авч ирээд өгчихсөн бол бид нар төсөвтөө нэмээд явчих ёстой. Дулаан хэрэглэсний төлбөрийг төлөх нь бид нарын үүрэг. Энэ жилийн 1 дүгээр сарын дулааны төлбөр борлуулалтын ажилтан нь 2,800,000 төгрөгийн нэхэмжлэх авч ирж өгөхөд шүүхийн явцад энэ асуудлууд гарч ирээд байна шүү, тогтоолуудыг би одоо л харж байна, ийм тогтоолууд хэзээ гарсан юм бэ? гэхээр манай дарга мэдэж байгаа, манай нягтлан мэдэж байгаа гэдэг тайлбар хэлдэг. Би хувийн асуудлаар нэг удаа, албаны асуудлаар 2 удаа дулааны станцад очоод орж чадаагүй. Тиймээс энэ нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Улаангомын дулааны 2 дугаар станц ТӨХК-аас Эрчим хүчний зохицуулах хороо тогтоол гэх баримтыг үндэслэл болгож ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль болон бусад хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаартай дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, 5 ширхэг нэхэмжлэх, 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дугаартай дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ, Увс аймгийн Ахмадын хороо ТББ-ын 2025 оны төсвийн төсөөлөл, 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ, нэхэмжлэх, мөнгөн шилжүүлэгийн баримт нийт 14 хуудас, Увс аймгийн Ахмадын хорооноос 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн хүсэлт уламжлах тухай албан бичиг, Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-иас 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн хүсэлт уламжлах тухай албан бичиг, Увс аймгийн Ахмадын хорооноос 2025 оны 9 дүгээр 24-ний өдөр аймгийн Засаг дарга С.Б танаа гэх албан бичиг, Увс аймгийн Ахмадын хорооноос 2025 оны 9 дүгээр 24-ний өдөр аймгийн ИТХ-ын дарга П.Б танаа гэх албан бичиг, Увс аймгийн Ахмадын хорооноос 2025 оны 10 дугаар 06-ны өдөр аймгийн Засаг дарга С.Б танаа гэх албан бичиг, Увс аймгийн Ахмадын хорооноос 2025 оны 10 дугаар 20-ны өдөр Увс аймгийн Засаг дарга С.Б танаа санхүүжилт хүсэх тухай гэх албан бичиг, Увс аймгийн Ахмадын хорооноос 2025 оны 10 дугаар 30-ны өдөр Увс аймгийн Засаг даргын орлогч Э.Б танаа төлбөр барагдуулах тухай тухай гэх албан бичиг, Увс аймгийн Ахмадын хороо ТББ-ын 2026 оны төсвийн төсөөлөл, Увс аймгийн Засаг даргаас 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Ахмадын хорооны дарга Ё.Б танаа гэх албан бичиг, аймгийн төсвөөс 2025 оны төсвийн жилд сум, байгууллагын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хуваарь, Увс аймгийн Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/14 дугаартай Аймгийн жилийн төсвийн сар, улирлын хуваарийг батлах тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8/1874 дугаартай аймгийн Ахмадын холбооны дарга Я.Ч танаа гэх албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2930 дугаартай захирамжаар Увс аймгийн Удаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-иас Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 542 дугаартай Тариф батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 733 дугаартай Тариф батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 179 дугаартай Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолуудыг нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн хариуцагч Увс аймгийн Ахмадын хороо ТББ-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,295,228 төгрөг, алданги 5,647,614 төгрөг, нийт 16,942,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Увс аймгийн ахмадын хороо ТББ-ын "Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК-д үүссэн өр нь увс аймгийн ахмадын хороо нь 2021 оноос 2023 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд халаалтын төлбөр нь сард 1,507,220 төгрөг гардаг байсан бол Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 542 дугаар тогтоолоор увс аймгийн улаангом сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны үнэ тариф шинэчлэн батлагдаж төсөвт байгууллагын эзэлхүүнээр тооцох халаалт нь нөат-гүй 2,190 төгрөг, нөат-тэй 2,409 төгрөг болсон увс аймгийн аймгийн Ахмадын хороо ТББ-ын дулаан түгээх эзэлхүүн /м/ нь 806м3х2409=1,941,654 төгрөг буюу сард төлөх халаалтын төлбөр, 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн эрчим хүчний зохицуулах хорооны 733 дугаар тогтоолоор Увс аймгийн Улаангом сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны тариф дахин шинэчлэгдэж төсөвт байгууллагын эзэлхүүнээр тооцох халаалтын тариф нөат-гүй 3200 төгрөг нөат-тэй 3520 төгрөг болсон ингэснээр 2025 оны 1 дүгээр сараас төлж эхлэх дулааны нэг сарын халаалтын төлбөр нь 806мх3520=2,837,120 төгрөг болон өөрчлөгдсөн ахмадын хороо ТББ-ын үүсээд байгаа энэ өр нь тариф өөрчлөгдсөнөөр халаалтын төлбөрөө сард 1,941,654 төгрөгөөр төлөх байсныг 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 1 дүгээр сараас сард 2,837,120 төгрөгөөр төлөх байсныг 1,941,654 төгрөгөөр дутуу төлөлтүүдийг хийснээр зөрүү нийт 11,295,228 төгрөгний өр үүссэн иймд гэрээний 4.5-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 5,647,614 төгрөг, нийт 16,942,842 төгрөгийг Увс аймгийн ахмадын хороо ТББ-иас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Энэхүү нэмэлт тайлбар бүхий хүсэлт нь Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргаж байгаа Тариф батлах тухай тогтоолуудтай шууд холбоотой юм. Дээрх тогтоолууд нь дулаан халаалтын өр төлбөр үүсгэж буй гол үндэслэл болсон. Энэхүү тогтоолууд нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Эрчим хүчний тухай хуулиудын тодорхой зүйл заалттай зөрчилдөж байгаа тул Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж байгаа юм. 2 удаа тариф шинэчлэн баталсан шийдвэр гарсан гэж байна. Үндсэндээ 3 шийдвэр гарсан. Энэ шийдвэрүүдээ манай Ахмадын хороонд албан ёсоор бичгээр өгөөгүй. Бид шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж өөрсдөө энд тэндээс хайж, цуглуулж, хүнээр дамжуулж авсан. Тогтоолыг олж авахад Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.7 гэж байгаа.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлгийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, 60.1.4-д шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх, 60.1.6-д Хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх, 66.3.1-д Захиргааны хэм хэмжээний акт нь ... захиргааны хэм хэмжээний актын баталгаажуулсан хуулбарыг тухайн захиргааны байгууллагад, хамтарч баталсан бол бүх захиргааны байгууллагад хүргүүлэх гэж байгаа. Энэ үйл явдлууд нь хүргэгдээгүй. Эдгээр зүйл заалтууд нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж заасан. Бид нар төсвөө зохиогоод, боловсруулаад, хүргүүлээд, батлуулдаг байгууллага. Мөн хуулийн 7.3-д Төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна. Мөн хуулийн 8 дугаар зүйлд Төсвийн цаглабарыг 8.3.1, 8.3.2, 8.3.4, 8.4.1, 8.4.5, 8.4.9-д гэсэн заалтуудад тодорхой заасан байна. Жишээлбэл Төсвийн тухай хуулийн 8.4.1-д Төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаг төсвийн шууд захирагч нь жилийн төсвийн төслөө жил бүрийн 7 дугаар сарын 09-ний дотор харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлнэ гэж заасан хугацаанд бид төсвөө хийгээд хүргүүлж байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэр гаргаад түгээх байгууллага нь Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэний дараа хүчинтэй болно гэсний дагуу хүчинтэй болонгуут нэхэмжлэгч байгууллага бид нар дээр өр үүсгээд явчихаж байгаа юм. Нэхэмжлэгч байгууллага дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлж байгаа. Харин бид нар хууль биелүүлж байгаа. Төсвийн хуулийн дагуу бид нар төсвөө зохиогоод, зардлаа төлөвлөөд авчихсан. Увс аймгийн Ахмадын хороо, Улаангомын дулааны 2 дугаар станц ТӨХК хоёрын хооронд ийм үйл явц, процесс огт хийгдэж байгаагүй. Би Эрчим хүчний тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хууль зэргийг бариад тайлбараа гаргаж байгаа юм. Увс аймгийн Ахмадын хороо нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн хүрээнд дараа жилийн төсвийн төслөө хуульд заасан хугацаанд жил бүрийн 7 дугаар сарын 09-ний өдөрт багтаан боловсруулж аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлж хэвшсэн. Эрчим хүчний зохицуулах хороо гэгч байгууллага нь дулаан халаалтын үнийн өөрчлөлт хийсэн, үнэ нэмэгдүүлсэн тухай тогтоол гарсан талаар борлуулалтын ажилтан нь амаар ёс төдий хэлдэг хэдий ч, тогтоолын хуулбарыг авчирч өгдөггүй байсан. Би хувийн асуудлаар нэг удаа, албаны асуудлаар 2 удаа дулааны станцад очоод орж чадаагүй. Улаангомын дулааны 2 дугаар станц ТӨХК-аас Эрчим хүчний зохицуулах хороо тогтоол гэх баримтыг үндэслэл болгож ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль болон бусад хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 542 дугаартай тогтоолоор Увс аймгийн улаангом сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн батлагдаж төсөвт байгууллагын эзэлхүүнээр тооцох халаалт нь НӨАТ-гүй 2,190 төгрөгөөр тогтоож, энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны Тариф батлах тухай 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 464 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна.

Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Э.Баатарсан, Увс аймгийн Ахмадын хорооны дарга Я.Ч нар 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай байгуулжээ.

Уг гэрээгээр хангагч хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ тарифыг мөрдлөг болгоно. Гэрээ хийх үед 1м3 дулааны үнэ 2190 төгрөг, энэ үнэд НӨАТ ороогүй болно гэж харилцан тохиролцож, сард төлөх төлбөрийг 1,941,654 төгрөг байхаар гэрээндээ тусгажээ.

Увс аймгийн Ахмадын хороо нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-нд 5,847,071 өртэй гарсан талаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байна.

Тухайн тооцооны хуудсын баталгааны баримтад Ахмадын хорооны дарга Я.Ч 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Ахмадын хороо нь 2023 онд батлагдсан төсвийн хүрээнд сарын төлбөрийг 1,500,000 төгрөгөөр тооцож хийсэн нь үнэн болно. Үнэ нэмэгдсэн асуудлын талаар аймгийн Санхүү төрийн сангаас албан ёсны мэдээлэл ирээгүй болно. Манайх өргүй гэж тайлбар бичжээ.

Мөн хэрэгт авагдсан Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн хариуцагч Увс аймгийн Ахмадын хороонд хүргүүлж байсан нэхэмжлэхийн баримтаас үзэхэд тухайн байгууллага нь 2024 онд нэмэгдсэн тарифаар буюу 1,941,654 төгрөгөөр нэхэмжлэхээ үүсгэн хүргүүлж байсан бөгөөд Увс аймгийн Ахмадын хорооноос төлбөр тооцоог /2023 оны батлагдсан төсвөөр шилжүүлэх/ хэмээн тайлбар бичиж, сар бүр 1,500,000 төгрөг төлж байсан болох нь нэхэмжлэх болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

4.2. Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 733 дугаартай тогтоолоор Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталж, энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлэгдсэн өдрөөс, 2 дугаар хавсалтаар баталсан тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК /П.Б/-д үүрэг болгосон байна.

Мөн энэ тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тариф батлах тухай 542 дугаар тогтоолын хавсралтын 1 дүгээр мөрөнд заасан төсөвт байгууллагын халаалтын тариф, 3 дугаар мөрөнд заасан төсөвт байгууллагын хэрэгцээний халуун ус халаасан дулааны тарифыг тус тус хүчингүй болгожээ.

Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Б, Увс аймгийн Ахмадын хорооны дарга Я.Ч нар 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай байгуулжээ.

Уг гэрээгээр хангагч хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ тарифыг мөрдлөг болгоно. Гэрээ хийх үед 1м3 дулааны үнэ 3200 төгрөг, энэ үнэд НӨАТ ороогүй болно гэж харилцан тохиролцож, сард төлөх төлбөрийг 2,837,120 төгрөг байхаар гэрээндээ тусгажээ.

Мөн хэрэгт авагдсан Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн хариуцагч Увс аймгийн Ахмадын хороонд хүргүүлж байсан нэхэмжлэхийн баримтаас үзэхэд тухайн байгууллага нь 2025 оны 1-5 дугаар дугаар саруудад нэмэгдсэн тарифаар буюу 2,837,120 төгрөгөөр нэхэмжлэхээ үүсгэн хүргүүлж байсан бөгөөд Увс аймгийн Ахмадын хорооноос төлбөр тооцоог /2024 оны төсвөөр 1,941,654 төгрөг/ хэмээн тайлбар бичиж, сар бүр 1,941,654 төгрөг, 2025 оны 5 дугаар сард 970,827 төгрөг тус тус төлж байсан болох нь нэхэмжлэх болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-иас гаргаж ирүүлсэн төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан гэх баримтаас үзэхэд 2021 оны 1 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сарын хооронд Увс аймгийн Ахмадын хорооны төлөгдөөгүй төлбөр нийт 11,295,228 төгрөг байгаа болох нь тогтоогдож байна.

4.3. Хэдийгээр хариуцагчаас Эрчим хүчний зохицуулах хорооны тариф өөрчлөн баталсан тогтоолуудыг мэдээгүй, надад гардуулж өгөөгүй гэж маргаж байгаа боловч, 2024, 2025 онуудад тариф батлагдсантай холбогдуулан дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг шинэчлэн байгуулсан.

Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн зүгээс хариуцагч Увс аймгийн Ахмадын хороонд шинэчилсэн тарифаар сар бүр нэхэмжлэх хүргүүлж байсан болох нь нотлогддог.

Мөн хариуцагчийн зүгээс тариф шинэчлэн баталсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 542 дугаартай Тариф батлах тухай тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 733 дугаартай Тариф батлах тухай тогтоолуудыг хууль бус талаар маргасан баримт хэрэгт авагдаагүй. Тухайн тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байжээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т зааснаар эрчим хүчээр хангах, хангуулах буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК төлбөрийн зөрүү, алдангийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Ахмадын хороо ТББ-аас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,295,228 төгрөг, алданги 5,647,614 төгрөг, нийт 16,942,842 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-нд олгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,664 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Увс аймгийн Ахмадын хороо ТББ-аас 242,664 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-нд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Ахмадын хороо ТББ-аас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,295,228 төгрөг, алданги 5,647,614 төгрөг, нийт 16,942,842 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-нд ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,664 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Увс аймгийн Ахмадын хороо ТББ-аас 242,664 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-нд олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.БОЛОР