2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/01076

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 19

191/ШШ2026/01076

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч С.Хишигбат, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЗХЖШ холбогдох

 

Алслагдсан тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 21,862,535 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ө.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Иргэдийн төлөөлөгч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* овогтой ******* миний бие 2008-2009 онд ******* ******* ******* ******* сургуулийн Ахлагчийн сургуулийг оператор-планшетчин мэргэжлээр тусгай дунд боловсролтой төгсөж Зэвсэгт Хүчний Жанжин штабын даргын 2008 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/712 тоот тушаалаар Агаарын Цэргийн Командлалын Зэвсэгт Хүчний 0 дугаар ангийн харьяа дугаар ангид планшетчин уншигч албан тушаалд томилогдон 2020 он хүртэл 12 жил 6 сар тасралтгүй ажиллаж байгаад Зэвсэгт Хүчний Агаарын Цэргийн Командлагчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0 тоот тушаалаар Агаарын Цэргийн Командлалын Зэвсэгт Хүчний 0 дүгээр ангид салааны ахлагч-тоотын захирагч албан тушаалд томилогдон 2023 оны 11 дүгээр сар хүртэл 3 жил 1 сар нийт 15 жил 7 сар ажилласан. Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 0 тогтоолоор Агаарын Цэргийн Командлалын Зэвсэгт Хүчний 0 дүгээр ангийг, 2023 оны 0 дугаар тогтоолоор Дундговь аймгийн 0 нутагт орш******* Зэвсэгт Хүчний 0 дугаар ангийг алслагдсан цэргийн анги салбар гэж тооцсон байдаг. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт Тайван цагт энхийг дэмж******* ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагч, нисэх цагийн нормоо биелүүлсэн байлдааны сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэгний нисэх бүрэлдэхүүн, алсагдсанд тооцогдсон цэргийн анги, салбар, хилийн отряд, застав болон тэдгээртэй адил нөхцөлд байрлаж байгаа цэргийн анги, байгууллага, салбарын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийн алба хаасан зургаан сар тутмыг найман сард дүйцүүлэн тооцох гэж зааснаар миний ажилласан Агаарын цэргийн командлалын Зэвсэгт хүчний дугаар ангийн харьяа 0 дугаар анги, Агаарын цэргийн командлалын Зэвсэгт хүчний 0 дугаар ангийн харьяа Дорноговь аймгийн 0 дүгээр ангиудад ажилласан жилийг алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт ажилласан байна гэж үзэж хуулийн дээрх заалтын дагуу миний 15 жил 7 сар ажилласаныг дүйцүүлэн тооцож нийт 21 жил 5 сар цэргийн жинхэнэ алба хаасан байна гэж үзэж Зэвсэгт Хүчний Жанжин штабын даргын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаар тушаалаар цэргийн албанаас чөлөөлж, тэтгэвэр тогтоосон болно. Цэргийн албанаас чөлөөлж, тэтгэвэр тогтоохдоо Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг баримтлан цэргийн албанаас чөлөөлсөн тул би Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.22-т зааснаар нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно уу гэдэг хүсэлт гаргахад та алслагдсанд тооцогдсон цэргийн анги салбарт ажиллаагүй гэж үзэж мөнгөн урамшуулал олгохгүй байгаа нь хууль бус байна.

Иймд Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.22-т зааснаар алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 21,862,535 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штаб, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гараат алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 21,862,535 төгрөгийг олгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэн Ө.*******ын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2008 оноос 2023 оны 11 дүгээр сар хүртэл цэргийн алба хааж, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.22 дахь заалтыг үндэслэн 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг авах эрхтэй гэж тус тус дурджээ. Дээр дурдсан Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан бөгөөд тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.22 дахь заалт нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нэмэгдсэн болно. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдпын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан хуульд заасны дагуу Засгийн газрын 2024 оны 0 дүгээр тогтоолоор Алслагдсанд тооцсон цэргийн анги, салбарын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам батлагдсан бөгөөд тус тогтоолын 3 дахь хэсэгт Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэж тогтоосон. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан хууль тогтоогч тухайн хуулийг хүчин төгөлдөр болох хугацааг зааж өгөх, эсхүл хуулийг албан ёсоор нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болдог. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсаны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэнд мөнгөн урамшуулал нөхөж олгох боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, Зэвсэгт хүчний Жанжин штаб нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 13 дугаар тогтоолоор ******* хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний тохируулагч агентлаг бөгөөд нэхэмжлэгч Ө.*******тай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч Ө.******* 15 жил 7 сар цэргийн ангид ажиллаад 21 жилээр 2023 онд тэтгэвэрт гарсан. Гэтэл 2024 оны 4 дүгээр сард нэмэлт өөрчлөлт орсон хуулиар мөнгөн нэхэмжлэл хүсч байгаад буруутай гэж үзэж байна гэв.

 

4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1,2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Зэвсэгт хүчний жанжин штабын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0 дугаартай Архивын лавлагаа /хх-4/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаартай тушаал /хх-5/, Ө.*******ын үнэмлэх /хх-6,7/, Алба хаагчийн бүртгэлийн карт /хх-8/, Зэвсэгт хүчний жанжин штабын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 0 дугаартай Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-9/, мөн штабын 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай Гомдлын хариуг хүргүүлэх тухай албан бичиг /хх-10-12/, мөн штабын 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-13-17/, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Ө.*******ын өргөдөл /хх-18/, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ө.*******ын өргөдөл /хх-19,20/, 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Ө.*******ын өргөдөл /хх-21,22/, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Ө.*******ын өргөдөл /хх-23-25/, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Ө.*******ын өргөдөл /хх-26-28/, Зэвсэгт хүчний дугаар ангийн 0 дүгээр байгууламжид ажилтай Ө.*******ын 2018.12-2023.11 сарын цалингийн тодорхойлолт /хх-29/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-79/-ыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагчийн итгэмжлэл /хх-38,39/, хариуцагчийн хариу тайлбар /хх-44/ ирүүлсэн, өөр бичгийн баримтыг ирүүлээгүй байна.

 

5. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Зэвсэгт хүчний жанжин штабын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн н/22 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 123 дугаартай тогтоолыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдуулан алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 21,862,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа хуулийн дагуу авах байсан мөнгөн урамшууллыг олгоогүйгээс надад хохирол учирсан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штаб нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан бөгөөд тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.22 дахь заалт нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нэмэгдсэн, ... цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэнд мөнгөн урамшуулал нөхөж олгох боломжгүй зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Нэхэмжлэгч Ө.******* нь Зэвсэгт хүчний дугаар ангийн дугаар салбарт 2008 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс планшетчин уншигч, 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Ахлах планшетчинаар, тус ангийн 0 дүгээр салбарт 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс планшет тоотын захирагчаар, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Салааны ахлагч-тоотын захирагчаар тус тус ажиллаж байсан болох нь Алба хаагчийн бүртгэлийн карт, Ө.*******ын үнэмлэх зэргээр тогтоогдож байна.

 

3б. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2253 дугаартай Ахлагч Ө.*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, чөлөөлөх, нэг удаагийн тэтгэмж олгох тухай тушаалаар цэргийн жинхэнэ албыг 21 жил 05 сар хаасан Зэвсэгт хүчний дугаар ангийн 281 дүгээр байгууламжийн мэдээ боловсруулах тоотын салааны ахлагч-тоотын захирагч ахлагч Ө.*******ыг өөрийн хүсэлтийг нь үндэслэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Ахлагчийн алба хаах гэрээг цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

 

Энэхүү тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Зэвсэгт хүчний алслагдсан анги, салбарын жагсаалт батлах тухай 0 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны Жагсаалтад нэмэлт оруулах тухай 0 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 3/1153 дугаар албан бичиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасныг тус тус үндэслэжээ.

 

4. Нэхэмжлэгч Ө.******* нь Зэвсэгт хүчний жанжин штабт удаа дараа мөнгөн урамшуулалтай холбоотой асуудлаар өргөдөл, гомдол гаргасан байх ба Зэвсэгт хүчний жанжин штабаас 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 0 дугаартай Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 0 дугаартай Гомдлын хариуг хүргүүлэх тухай албан бичиг, 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 0 дугаартай Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр тус тус хариу өгсөн байна.

 

5. Нэхэмжлэгч Ө.******* нь өөрийн хүсэлтийг гаргасны дагуу Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т тайван цагт энхийг дэмж******* ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагч, нисэх цагийн нормоо биелүүлсэн байлдааны сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэгний нисэх бүрэлдэхүүн, алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбар, хилийн отряд, застав болон тэдгээртэй адил нөхцөлд байрлаж байгаа цэргийн анги, байгууллага, салбарын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийн алба хаасан зургаан сар тутмыг найман сард дүйцүүлэн тооцох гэж зааснаар түүний алба хаасан хугацааг тооцож, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж зааснаар 36 сарын цалин хөлстэй тэмцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн байна.

 

5а. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Жагсаалтад нэмэлт оруулах тухай 123 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ө.*******ын өмнө нь ажиллаж байсан Зэвсэгт хүчний 0 дугаар ангийн дугаар салбарыг алслагдсан анги, салбарын жагсаалтад нэмж оруулснаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасны дагуу алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагчийн алба хаасан зургаан сар тутмыг найман сард дүйцүүлэн тооцсон буюу нэхэмжлэгчийн цэргийн алба хаасны тэтгэврийг түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр алба хаагчид ашигтай байдлаар тогтоосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

6. Хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штаб нь нэхэмжлэгч Ө.*******ыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Ахлагчийн алба хаах гэрээг цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөнөөс хойш Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.22 дахь заалт нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэгджээ.

 

Хуулийн 7.1.22-т алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 201 дугаартай Журам батлах тухай тогтоол /https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355371709801/-оор Алслагдсанд тооцсон цэргийн анги, салбарын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ыг баталж, уг тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.

 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Жагсаалтад нэмэлт оруулах тухай 123 дугаар тогтоолыг Ө.*******ын тэтгэврийг тогтоосон тушаалд үндэслэл болгосон боловч энэхүү тогтоолоор алслагдсанд тооцсон цэргийн анги, салбарын алба хаагчид олгох мөнгөн урамшууллын асуудлыг шийдвэрлээгүй, нөгөөтэйгүүр мөнгөн урамшуулалтай холбоотой хуулийн заалт энэхүү тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар батлагдаж, журам нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдан 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Жагсаалтад нэмэлт оруулах тухай 0 дугаар тогтоолыг Ө.*******ын тэтгэврийг тогтоосон тушаалд үндэслэл болгосноор сүүлд батлагдсан хууль, журмын дагуу мөнгөн урамшууллыг олгох үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Ө.*******ын цэргийн анги, салбарт ажиллаж байх хугацаандаа хуулийн дагуу авах байсан мөнгөн урамшууллыг хариуцагч байгууллагаас олгоогүйгээс түүнд хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт оршин суудаг иргэн Н.******* нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байна.

 

Иргэдийн төлөөлөгч Н.******* нь Нэхэмжлэгч Ө.******* 15 жил 7 сар цэргийн ангид ажиллаад 21 жилээр 2023 онд тэтгэвэрт гарсан. Гэтэл 2024 оны 4 дүгээр сард нэмэлт өөрчлөлт орсон хуулиар мөнгөн нэхэмжлэл хүсч байгаад буруутай гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд энэ талаарх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдуулан гаргасан Алслагдсан тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 21,862,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД С.ХИШИГБАТ

 

 

Д.ЦЭРЭНДОЛГОР