Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 318/ШШ2026/00092

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Б холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,434,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Бямбасүрэн нь "Мобифинанс ББСБ" ХХК-тай 2022.02.19-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны .:.........дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. А.Б нь уг гэрээний үндсэн дээр 2024.02.20-ны өдрөөс 2024.02.23-ны өдрийн хооронд 5 удаагийн хүсэлтээр нийт 1,390,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. А.Б нь нийт 56,445 төгрөг толсон нь зээлийн хүүгийн төлбөрөөс 53,310 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 3,135 төгрөг тус бүр хасагдсан ба дахин төлөлт хийгээгүй тул "Мобифинанс ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход "холбогдох боломжгүй", "орох ярианы эрх хаалттай", "тийм хүн байхгүй" зэргээр холбоо тогтоох боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.11.20-ны өдрийн байдлаар А.Бямбасүрэнгийн нийт зээлийн үлдэгдэл нь 2,434,490 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 1,390,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 877,716 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 166,774 төгрөг байна. Үүнийг зээл тус бүрээр харуулбал:

Зээл авсан огноо

Зээлийн дүн

Зээлийн хүү

Эргэн төлөлт

Ашигласан хоног

Үндсэн зээлийн үлдэгдэл

Зээлийн хүү

Нэмэг дүүлсэн хүү

Нийт дүн

2/20/2024

400,000

3.10%

16,648

639

400,000

245,014

45,889

690,903

2/20/2024

400,000

3.10%

15,707

639

400,000

245,014

46,899

691,913

2/20/2024

200,000

3.30%

8,336

639

200,000

130,032

24,897

354,929

2/20/2024

200,000

3.30%

8,336

639

200,000

130,032

24,897

354,929

2/23/2024

190,000

3.40%

7,418

635

190,000

127,624

24,192

341,816

 

1,390,000

 

56,445

 

1,390,000

877,716

166,774

2,434,490

А.Б нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “Мобифинанс ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2,434,490 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.              

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Мобифинанс ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 2,434,490 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.         

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Мобифинанс ББСБ" ХХК нь хариуцагч А.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,434,490 төгрөгийг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч А.Б холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,434,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,434,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хариуцагч А.Б хүлээн зөвшөөрсөн байна.

 Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,902 төгрөгийн тал хувь болох 26,951 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 26,951 төгрөг, хариуцагч А.Б 26,951 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,434,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч А.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,902 төгрөгийн тал хувь болох 26,951 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 26,951 төгрөг, хариуцагч А.Б 26,951 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.          

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР