| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2026/00011/И |
| Дугаар | 318/ШШ2026/00093 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 318/ШШ2026/00093
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э .Н холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 11,225,168.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э овогтой Н нь Голомт банктай цахимаар ЗГ-........тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2024 оны 01 сарын 12-ны өдөр ....... тоот зээлийн данс үүсгэн 1,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Харилцагч зээлжиж эрхийн хэмжээнд нийт 17 удаагийн оролдлогоор 16,830,000 төгрөгийн зээлийг нэмж авч нийт 17,830,000 төгрөгийн зээлийг авсан байна. Зээлдэгч Э овогтой нь ...........тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 12 сарын 16-ний өдрийн байдлаар 154 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 11,225,168.60 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч Э овогтой Н Голомт банктай байгуулсан ................тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 11,225,168.60 төгрөгийг гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний би Голомт банк ХК-ийн шүүхэд гаргасан 11,225,168.60 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хурал орохгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Э.Н холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 11,225,168.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 11,225,168.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хариуцагч Э.Н хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Э.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдод уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,553 төгрөгийн тал хувь болох 97,277 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 97,277 төгрөг, хариуцагч Э.Н 97,277 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 11,225,168.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Э.Н хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,492 төгрөгийн тал хувь болох 194,553 төгрөгийн тал хувь болох 97,277 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 97,277 төгрөг, хариуцагч Э.Н 97,277 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР