| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0784/Э |
| Дугаар | 827 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 827
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч А.С, шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А.М холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.М нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Өгөөмөр" зах дотор иргэн Э.Б автомашины 4 ширхэг дугуйг 1.100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан боловч 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Э.Б байхгүйд хуурч мэхлэн дугуйгаа авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-3/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Б өгсөн мэдүүлэг /хх-н 8-10/, А.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 20-21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 13/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 22/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С-с шүүгдэгч А.М 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Өгөөмөр" зах дотор иргэн Э.Б автомашины 4 ширхэг дугуйг 1.100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан боловч 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Э.Б байхгүйд хуурч мэхлэн дугуйгаа авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.М 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Өгөөмөр" зах дотор иргэн Э.Б автомашины 4 ширхэг дугуйг 1.100.000 төгрөгөөр барьцаанд тавьж 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Э.Б байхгүйд хуурч мэхлэн дугуй авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Б өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр захын урд талд байх Стандарт дугуй худалдааны газар худалдагч ажилтай бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өгөөмөр зах дээр дугуй зардаг өөрийгөө М гэж танилцуулсан 25-27 орчим насны залуу ирж жип машины 275x70x16 хэмжээтэй 4 дугуйг барьдаанд 5 хоногоор тавьж 1.100.000 төгрөг зээлэн аваад 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр намайг ажилтай гадуур явж байх хооронд ирж манай босс тооллого хийх гэж байна гэж худал хэлээд уг дугуйгаа аваад явсан байсан. Үүнээс хойш миний мөнгийг өгөхгүй өдий хүрлээ. Уг дугуйгаа анх ярихдаа өөрийнх гэж байсан ба сүүлд сонсоход дугуйгаа аваад эзэнд нь буцааж өгөөд явсан байсан...гэх мэдүүлэг, /хх-н 9/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч хохирол төлбөрөө хүлээн авсан тэмдэглэл /хх-н 15/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.М нь бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөр төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.