| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/10139/И |
| Дугаар | 191/ШШ2026/01240 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2026/01240
| 2026 01 21 | 191/ШШ2026/01240 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.О
Нэхэмжлэгч: С.З
Нэхэмжлэгч: С.А нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П ХХК
Хариуцагч: С.С
Хариуцагч: Б.Д нарт холбогдох
2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, бидний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулах, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул зээлийн гэрээний үүргийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******,
Хариуцагч ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,
Хариуцагч ББСБ ХХК-ийн өмгөөлөгч Т.*******,
Хариуцагч С.*******,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******, С.*******, С. нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч бид Улаанбаатар хотын 0 тоотод 7 ам бүлээр оршин суудаг бөгөөд миний бие өөрийн хүү болох С.*******ын нэр дээр тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүртгэлтэй байлгадаг байсан. Гэтэл бидний дундын оршин суудаг, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох, дээрх хаягтай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн , дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдын зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд баталгаа болгон ипотекийн №******* дугаартай гэрээ байгуулсан байна. Уг хаягт байрлах орон сууц нь бидний дундын өмч бөгөөд энэ байранд би болон миний үр хүүхдүүд 1965 оноос өнөөдрийг хүртэл өөрийн гэр бүлийн хамт амьдарч ирсэн. Одоогийн байдлаар манай ам бүл 7 хүн энэ байранд хамт амьдарч байна. Миний байртай холбоотой зээл авсан, зээл олгосон болон барьцаанд тавьсан гэрээ байгуулах үйлдлүүдийн талаар бид огт мэдээгүй. Энэ нь бидний зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл тул хүчингүй, хууль бус гэрээ гэж үзэж байна. Мөн энэ байрны гэрчилгээ нь С.*******ын нэр дээр бүртгэлтэй боловч 1965 оноос хойш бидний хууль ёсны дундын өмч юм. Учир нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасны дагуу энэ нь дундын өмч бөгөөд өнөөдрийг хүртэл бид энэ байранд амьдарч байгаа билээ. Энэ нөхцөлд барьцааны гэрээг баталгаатай ипотек гэж хуульд заагаагүй нэр хэрэглэж байгуулсан гэрээг хууль зөрчсөн гэрээ гэж үзнэ. Мөн хариуцагч ББСБ ХХК нь тухайн орон сууцанд хэн амьдардаг, хэн өмчлөгч болохыг тогтоолгоогүйгээр барьцааг баталгаатай ипотек гэж нэрлэн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшилсан гэж үзнэ. Мөн Б.******* гэгчийн зээлийн өмнөөс бидний дундын өмч болох орон сууцыг бидэнд зөвшөөрөлгүйгээр барьцаанд авах эрх үүсэхгүй. Зээл авагч нь зөвхөн өөрийн өмчийг барьцаалан зээл авах тухай ойлголттой бөгөөд 3 дахь этгээдийн өмчийг батлан даалгасан гэрээ байгуулах эрхгүй. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Энэ хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор 71 настай Д.*******, С.*******, С. нарыг багтаан нийт 7 хүний өөрийн хууль ёсны өмчлөх эрх хамгаалагдана. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар заасан өмч, өмчлөх эрхийг хангахаас гадна, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана. Мөн хариуцагч Капитал нь зээл өгч, зээлийн мөнгийг эргүүлж төлүүлэх эрхтэй болохоос бусдын өмчлөх эрхэнд хууль бус гэрээгээр халдах эрхгүй. Хэрвээ энэ байрыг хураагаад авбал бид гудамжинд амьдрах нөхцөлд орно. Энэ хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор бидний өмчлөх эрх халдашгүй эрх сэргэнэ. Хариуцагч Капитал ХХК -ийн хууль ёсны нэрийг Капитал ББСБ гэж тусгай зөвшөөрлийн нэр гэж ойлгож байна. Энэ нөхцөлд уг хариуцагч хууль бусаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж байна.
Хариуцагч С.*******ын шүүхэд гаргасан тайлбараар 2019 оны 9 дүгээр сарын 25-нд 175,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд дахин гарын үсэг зурсан. Б.******* шүүх хурлын завсарлага болоход ээжийх нь байрыг алдахгүй, санаа зоволтгүй надад итгээрэй гээд Капитал ББСБ тэй 230,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулна гэж эвлэрлийн гэрээнд дахиад гарын үсэг зуруулсан... гэсэн байна. Мөн бидний олж мэдсэнээр 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ байгуулсан гэх бөгөөд ийм зээл олгосон гэсэн бодит үйл баримт байхгүй, ийм зээл огт аваагүй ба 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай баталгаат ипотекийн гэрээнд С.*******аар гарын үсэг зуруулсан байна.
Хариуцагч Б.******* нь хариуцагч ББСБ ХХК-ын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ нь зээлийн эрх зүйн харилцаа үүсгээгүй байх тул 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* баталгаат ипотекийн гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул зээлийн гэрээний үүргийн барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иймд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, бидний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулах, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул зээлийн гэрээний үүргийн барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 175,800,000 төгрөгийн зээл төлөгдөөгүй явсаар байгаад 311 сая болж, шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 80 гаруй сая төгрөгийг нь хасаад, үлдэгдэл төлбөр дээр нь эвлэрээд, хариуцагч нар хүлээн зөвшөөрөөд, хариуцагч Б.******* төлбөрийг төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гээд 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан ба энэ захирамж өнөөдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдчихсон үйл баримт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр барьцаа, баталгаат ипотекийн гэрээний дагуу өнөөдөр барьцаалагдсан эд хөрөнгө дээр төлбөр төлөөгүй учраас ажиллагаа явагдаад, үнэлгээ хийгдэж, албадан дуудлага худалдааны асуудал явж байгаа юм байна. Шийдвэр гүйцэтгэлийн явцад 2 төлбөр төлөгч бол хоёулаа төлнө гэдэг бөгөөд өөрсдөө үнэлгээ хийгдсэний дараа худалдан борлуулах 1 сарын хугацаагаа авчихсан байдаг. Ингээд худалдан борлогдоогүй учраас дуудлага худалдаа явагдах шатандаа явж байна. 175,000,000 төгрөгийг аваагүй гэж яриад байхын товчхондоо шүүх шийдсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байна. Б.*******гийн хувьд манай банк бус санхүүгийн байгууллагын байнгын харилцагч, зээлийг хэзээ юунд хэрэгтэй байна хүссэн хэмжээгээрээ цаг хугацаанд авч байсан үйлчлүүлэгч байгаа. 30,000,000 төгрөгийн зээлийн асуудалд С.*******тай цуг ирж, түүний хөрөнгийг барьцаалсан. С.*******ын хувьд хүсэл зоригоо илэрхийлээд өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихаар ирсэн, орон сууц нь өөр хүний өмчлөлд байдаг гэсэн бол бид барьцаанд авахгүй, манай зээлийн бодлого дээр ч байгаа. Хэрвээ зээл авах гээд байгаа хүний барьцаа хөрөнгө нь хүрэхгүй бол өөр бусдын эзэмшлийн эд хөрөнгийг тухайн өмчлөгч хүлээн зөвшөөрөх юм бол зээлийн материалд судалж болдог. Баталгаат ипотекийн гэрээ нь дүр үзүүлж хийсэн ч гэдэг юм уу, хууль зөрчсөн ч гэдэг юм уу, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл рүү бол орохгүй. Өмнөх зээлийн асуудлыг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хүчээр бараг эвлэрүүлчихсэн юм шиг яриад байна, өнөөдрийг хүртэл эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч нар 2019 оны 9 дүгээр сарын 09-ний болон 9 дүгээр сарын 27-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн гэж байна. Ямар хуулийг зөрчсөн юм бэ гэдэг нь тодорхойгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж яриад байна, үүнийг тайлбарлахдаа энэ байран дээр чинь 1965 оноос хойш өчнөөн олон өмчлөгч байсан гэж байна, тухайн үед манайд барьцаалахад бид нар хэрвээ хамтран өмчлөгчтэй байх юм бол мэдээж хамтран өмчлөгч нараас тус бүрд нь жич дуудаж асууж байж өөрсдөөс нь итгэмжлэл, зөвшөөрөл авах процесс явагдаж байж барьцаалагддаг. 2019 онд зээлийн гэрээ байгуулагдахад С.******* нь 2013 онд дангаараа өмчлөгч болчихсон байсан. Хэрвээ гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан юм бол, С.*******ын нэр дээр байгаагаас үл шалтгаалж гэж ярьж байгаа бол өнөөдөр тухайн хүмүүс гэр бүлийн нэг гишүүн нь зүй бусаар захиран зарцуулчихсан гэж үзээд байгаа тохиолдолд С.*******аас жичдээ хохирлоо нэхэх боломжтой. Эвлэрлийн гэрээ бол ойлгомжтой, хэн ч хүчлээгүй, өөрсдөө хүсэл зоригийн дагуу хийсэн. 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр шаардах эрхийн асуудал, хөөн хэлэлцэх хугацааны асуудал бас яригдана. Хүчин төгөлдөр болчихсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад дуусах шатанд орчихсон юм дээр өнөөдөр 2019 оны 9 дүгээр сарын 09-ний гэрээнд 2025 онд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр гэрээтэй холбоотой гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.******* нарын гаргасан баталгаат ипотекийн гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бусд тооцуулах, тухайн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн барьцаанаас чөлөөлүүлэх зэрэг шаардлагыг манай байгууллагын зүгээс бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээл нь зохих журмын дагуу гарсан болно гэв.
3. Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.******* миний бие нь багын найз болох Т.өөр дамжуулан машины бизнес эрхэлдэг гэх Б.*******тэй анх танилцсан. Б.*******, хоёр 30,000,000 төгрөг хэрэгтэй байна удаахгүй, өнөө маргаашгүй буцааж авч өгнө гэж шалаад байсан. Багын найздаа итгэ удахгүй томорноо гээд байхаар нь зэж дүү нарт хэлэлгүй манай байрыг барьцаанд тавиад ав гэтэл ББСБ ХХК-иас заавал намайг хамтран зээлдэгчээр оруулбал зээл гаргаж өгнө гээд байна гэж хэлсэн, тэгээд өөрийн нэр дээр байх дугаартай 3 өрөө байрыг Б.******* өмнө байнга харилцдаг таньдаг найз нөхөдийн харьцаатай гэх ББСБ ХХК-д барьцаалсан. Гэтэл ББСБ ХХК-д намайг зээл аваагүй байхад хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулсан. Дараа нь Баталгаат ипотекийн дугаар******* гэрээ байгуулж надаар гарын үсэг зуруулсан. Намайг хамтран зээлдэгчээр банк бустай нийлж хууран мэхлэн гэрээн дээр гарын үсэг зуруулсан нь үнэн бөгөөд Капитал ББСБ-тай миний бие нь ямар ч зээлийн харилцаа байхгүй ба, банк бусын данснаас хэзээ ч миний хувийн данс руу ямар ч мөнгө шилжиж ороогүй. Зээлийн гэрээ байгуулах зээл олгох судлагдах ажиллагаанд миний бие ямар ч хэлбэрээр оролцоогүй болно. Б.******* нь удалгүй Хаан банкнаас 300,000,000 төгрөгийн шугамын зээл авах гэж байна, энэ зээлээ авахад өмнөх 4 машины зээлийн гэрээ байгаа ба сүүлд авсан 30,000,000 төгрөгийн байрны зээлийг нийлүүлээд 1 зээлийн гэрээ болгох хэрэгтэй байна гэхээр нь итгээд тус банк бус дээр байх Б.*******гийн өмнөх 4 машины зээлийн гэрээтэй нь 30,000,000 төгрөгийн зээлээ нийлүүлээд 2019 оны 9 дүгээр сарын 25-нд 175,000,000 төгрөгийн дахиад зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл яриад байсан 300,000,000 төгрөгийн шугамын зээл нь бүтээгүй гэсэн бөгөөд байраа яах вэ гэхэд юу гэж найзын байрыг алдах вэ, авч өгнө, ажил бүтвэл авч өгнөө л гэдэг байсан. 2019 оны 11 дүгээр сараас эхэлж банк бусын эдийн асагч Э.******* байнга залгаж зээлээ төлөхгүй байна гэж ярьж эхэлсэн. Байраа барьцаанд тавьсан гэж ээж, дүү нартаа хэнд нь ч хэлээгүй шүү бидний байр шүү, алдаж болохгүй шүү гэж байнга захиж хэлдэг байсан гэхэд Б.******* нь өнөө маргаашгүй авч өгнө гэдэг байсан. Ингээд зээл төлөгдөөгүй гэх асуудлаас болж 2022 оны 7 дугаар сарын 18-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал болсон. Гэтэл Б.******* шүүх хурлын завсарлага болоход ээжийнх нь байрыг алдахгүй, санаа зоволтгүй надад итгээрэй гээд ББСБ-тай 230,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулна гэж эвлэрлийн гэрээнд дахиад гарын үсэг зуруулсан. Ийм л юм болсон. Одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас хурааж албадан дуудлага худалдаанд оруулах хэмжээнд хүрсэн байгаа ба энэ хугацаанд Б.******* нь байнга хэлэхэд өнөө маргаашгүй төлнө санаа бүү зов гээд байгаа. Бодитоор яг ийм юм болсон. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.
4. Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.******* миний бие 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр миний дансанд 18,000,000 төгрөг орсон, 12,000,000 төгрөгийг өмнөх зээлийн хүү, төлбөрт бодож авсан. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкнаас зээл авахын тулд /300,000,000/
дүр эсгэсэн хуурамч гэрээ хийсэн, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 175,000,000 төгрөгийн зээл аваагүй миний дансанд ороогүй энэ баталгаат ипотек нь хууль бус гэрээ хийсэн. ББСБ ХХК нь өөрсдийн ашиг сонирхол хангуулах зорилгоор удаа дараа миний аваагүй зээлийг төлүүлэхийн тулд шахаж шаардсан. Нэхэмжлэгч талаас нь зөвшөөрөл аваагүй 30,000,000 төгрөг болон 175,000,000 төгрөгийн баталгаат ипотекийн аваагүй зээлд гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.
5. Нотлох баримт: Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1,2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 631, 635, 636 дугаартай тодорхойлолт /хх-4,6,7/, Нийслэлийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 224, 226 дугаартай тодорхойлолт /хх-5,8/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/40843 дугаартай захирамж /хх-9/, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ /хх-10/, Д.*******ийн иргэний үнэмлэх /хх-11, С.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-12/, С.гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-13/, С.*******ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-14/, Тохижилт-3 СӨХ-ны 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дугаартай тодорхойлолт /хх-15/, ХҮТ-05-ын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан /хх-16/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт /хх-17/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэлүүд /хх-32-34/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-243/23481 дугаартай үнэлгээний мэдэгдэл /хх-35/, 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-36,37/, гэрэл зураг /хх-38-42/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-92,93/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-91/, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ /хх-94,95/, мөн өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээ /хх-96-99/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13/32 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-111/, нэхэмжлэгч нарын итгэмжлэл /хх-126,127/, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-152-154/, нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай /хх-164/ тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-22,23/, итгэмжлэл /хх-24/, хариу тайлбар /хх-118/, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б.*******гийн зээлийн анкет /хх-165/, мөн өдрийн зээлийн гэрээ /хх-166,167/, Б.*******гийн 10861860101369 тоот зээлийн дансны хуулга /хх-168/, мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-169/,
2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б.*******гийн зээлийн анкет /хх-170/, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ /хх-171, 172/, Б.*******гийн 10861860101447 тоот зээлийн дансны хуулга /хх-173/, мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-174/, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ /хх-175,176,182,183/, мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-178,179,185/, мөн өдрийн Б.*******гийн зээлийн анкет /хх-180/, Б.*******гийн , , , тоот зээлийн дансны хуулга /хх-177,184,190,194/, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б.*******гийн зээлийн анкет /хх-181/, 2019 оны 8 дугаар сарын 27, 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б.*******гийн зээлийн анкет /хх-186, 191/, мөн өдрийн зээлийн гэрээ /хх-187,188/, мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-189/, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ /хх-192,193/, мөн өдрийн баталгаат ипотекийн гэрээ /хх-195/, ББСБ ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн кассын орлогын баримтууд /хх-196,197/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/02223 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-198,199, 202-205/, мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2023/03625 дугаартай захирамж /хх-200,206/, мөн өдрийн 182/ГХ2023/00302 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-201,207/, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23300666 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-208/, Б.*******гийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлт /хх-209/, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-210,211/, 2024 оны 4 дүгээр сарын 19,24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-212,213/, С.*******ын хүсэлт /хх-214/, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б.*******, С.******* нарын хүсэлт /хх-215,216/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-217/-ийг тус тус нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагч С.*******ын хариу тайлбар /хх-45, 46/, хариуцагч Б.*******гийн хариу тайлбар /хх-161,162/-ыг ирүүлж, өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
6. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: ББСБ ХХК-ийн зээлийн бодлого /хх-53-57/, ББСБ ХХК-ийн үйл ажиллагааны дотоод журам /58-65/, Б.*******гийн зээлийн анкет /хх-66,83/, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-67,89/, 2019 оны 9 дүгээр сарын 9, 25-ны өдрийн зээлийн хорооны хурлын шийдвэр /хх-68,84/, Б.*******гийн зээлийн хураангуй тэнцэл /хх-69/, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-70/, мөн өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ /хх-71/, мөн өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээ /хх-72,73/, Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-74/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-75/, Зээлдэгч Б.*******гийн тоот зээлийн дансны хуулга /хх-76-82/, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн саналын танилцуулга /хх-85/, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ /хх-86/, мөн өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээ /хх-87,88/, Зээлдэгч Б.*******гийн тоот зээлийн дансны хуулга /хх-90/, Хаан банкны 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх-145/, ББСБ ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн мемориалын болон кассын зарлагын, орлогын баримтууд /хх-146,148/, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн кассын орлогын баримт /хх-148/, мөн өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-149/, ББСБ ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн мемориалын болон кассын зарлагын, орлогын баримтууд /хх-150,151/-ыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******, С.*******, С. нар нь хариуцагч ББСБ ХХК, С.******* нарт холбогдуулан анх 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, бидний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, мөн хамтран хариуцагчаар Б.*******г татаж, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул зээлийн гэрээний үүргийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
1б. Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч ББСБ ХХК-ийн оноосон нэрийг ХХК буюу ББСБ гэж тусгасан ирүүлснийг, мөн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах... гэснийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай баталгаат ипотекийн гэрээ гэж тус тус тодруулсан байна.
2. Хариуцагч С.*******, Б.******* нар нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, маргаагүй, харин хариуцагч ББСБ ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь С.*******, Б.******* нартай зээлийн болон баталгаат ипотекийн гэрээг байгуулж, зохих журмын дагуу зээл олгогдож, ипотекийн гэрээний хувьд нэг хүний өмчлөлд буюу С.*******ын нэр дээр байсан тул гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүй, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Улаанбаатар хот, 0 тоот, 40 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.******* нь 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдэж, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. /хх-67,89/
3б. Дээрх орон сууцны өмчлөгчөөр өмнө нь Д.*******, С.*******, С. нар бүртгэлтэй байсан, харин 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэг хүний буюу С.******* дангаар өмчлөгч болсон болох нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-152-154/ зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгч Д.*******, С.*******, С. нарын өмчлөх эрх дуусгавар болж, шинэ өмчлөгчөөр 2013 онд С.******* бүртгэгдэж, түүний өмчлөх эрх үүссэн байна.
4. С.*******, Б.******* нар нь ББСБ ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлж авсан, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г С.*******тай байгуулж, дээрх орон сууцыг барьцаалж, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-192-195/
4а. Б.******* нь ББСБ ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 175,800,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлж авсан, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г С.*******тай байгуулж, дээрх орон сууцыг барьцаалж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-71-73/
Мөн өдөр ББСБ ХХК нь Б.*******тэй Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулсан байна. /хх-70/
4б. ББСБ ХХК нь Б.*******, С.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 311,872,407.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/02223 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 81,872,407.11 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, Б.******* нь үлдэх 230,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хуваарийн дагуу ББСБ ХХК-д төлж барагдуулахаар, хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд С.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний дугаартай, 0 тоот, 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-198,199/
Энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гарч, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23300666 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, дуусгавар болоогүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-200,201, 208-217/
5. Нэхэмжлэгч Д.*******, С.*******, С. нарыг Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 4 тоот хаягт оршин суудаг талаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 631, 635, 636 дугаартай тодорхойлолтоор тодорхойлсон, тэдний иргэний үнэмлэх болон иргэний үнэмлэхний лавлагаанаас үзвэл тус хаягт бүртгэлтэй болох нь тогтоогдож байна. /хх-4,6,7,11-13/
Ийнхүү нэхэмжлэгч нар нь тухайн маргаан бүхий орон сууцанд оршин суух хаягийн бүртгэлтэй байх боловч одоо болон дээрх зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, 3.1.5-д төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг, 3.1.6-д садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгч Д.*******, С.*******, С. нар болон хариуцагч С.******* нар гэр бүлийн гишүүд байх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан.
Харин Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 128.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан бөгөөд энэхүү хэсгийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх үүссэн буюу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамааралтай юм.
Ийнхүү нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 4 тоот, 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг олж аваагүй атлаа өмчлөгч С.*******ын бусад этгээдтэй байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргах эрхгүй, харин маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд дээрх хуулийн зохицуулалт хамаарахаар байна.
6а. Дээрх үйл баримт, зохицуулалтыг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор заасан боловч энэхүү хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл гэж үзэх, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
6б. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-ний тухайд улсын бүртгэлд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгүүлсэн нөхцөл байдал уг гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн, мөн 56.1.1-д заасан үндэслэл аль аль нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдоогүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан барьцаанаас 0 тоот, 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны чөлөөлөх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,344,900 /307,950+1,036,950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч ББСБ ХХК, С.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, бидний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулах, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул зээлийн гэрээний үүргийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.*******, С.*******, С. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,344,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ