| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04918/И |
| Дугаар | 191/ШШ2026/01241 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2026/01241
| 2026 01 21 | 191/ШШ2026/01241 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХБЗ холбогдох
******* *******ын ны газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.******* би 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ******* *******ын ны даргын ******* тоот тушаалаар хилийн *******ын ны аймаг дахь хилийн ******* ******* хариуцсан төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд өөрийн ажлыг албан тушаалын тодорхойлолтод заагдсаны дагуу ажил үүргээ гүйцэтгэж ямар нэгэн сахилгын болон бусад зөрчил дутагдал гаргаж байгаагүй билээ. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж байгаа, бүх алба хаагч нарыг түр чөлөөлж эргүүлэн шинэ нэршлээр томилох тухай мэдэгдлийг утсаар хэлж энэхүү үйлдэл нь таныг ямар нэгэн эрсдлээс хамгаалах цаашид ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нөлөөлөх тухай хэлсэн. Үүний зэрэгцээ нэр бүхий хэдэн хүнийг Улаанбаатар хотод Боомтын н дээр 02 дугаар сарын 24-ний өглөө ирсэн байхыг үүрэгдэж, тэдний тоонд намайг оруулсан байв. Дээрх хүмүүсийг ажлаас чөлөөлж магадгүй гэж хэлсэн бөгөд энэ мэдээг авмагц би цочролд орж сумын эмнэлэгт очсон. Миний артерийн даралт 200 хүрч, зүрхний хэм алдагдаж биеийн байдал хүндэрсэн. Би 02 дугаар сарын 24-ний өглөө ирэх боломжгүй болсон. Бүтцийн өөрчлөлтийн дараа эргүүлэн томилохдоо миний ажил албан тушаал дээр өөр этгээдийг томилсон. Би 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үндэслэлгүй халагдсан тушаалаа авья гэхэд өөрийн хүсэлтээр гэвэл тушаал гаргаж өгнө гэж дарамт шахалт үзүүлсэн. Ингээд цалин орлогогүй гэнэт ажлаас халагдсан би сэтгэлзүйн дарамтад орж 3 сарын тэтгэмж олгоно гэсэн амлалтад хууртагдан тэдний шахалт дарамтаар буюу тэдний хүссэнээр өөрийн хүсэлтээр гэж өргөдөл бичиж өгсөн. Би сумын эмчийн зөвлөснөөр биеийн онцлогоос хамаарч уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмчилгээ хийлгэж байна. Энэхүү тушаалыг би хэзээ гарсныг мэдээгүй, надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд ажил олгогч нь ажилтан миний эрх зүйн байдлыг дордуулж зохиомол байдлыг зориуд бий болгож хууран мэхлэх аргаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна. Энэхүү тушаалыг хүчингүй болгосноор иргэн миний үндсэн хуулиар олгогдсон эрх баталгаажиж цаашид ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл бололцоо бүрдэх юм. Захиргаанаас гаргасан энэхүү тушаал нь илтэд хууль бус бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар харилцан тохиролцохдоо ажлаас бүр мөсөн чөлөөлнө гэж тохиролцоогүй бөгөөд, зөвхөн бүтэцийн өөрчлөлтийн дагуу чөлөөлөөд эгүүлэн томилох тал дээр тохиролцсоныг зохиомол байдлыг зориуд бий болгосон, хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар ажилтан өөрөө хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хүсэлтээ илэрхийлээгүй, мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй зүйл заалт буюу уг хуулийн 79.1.9 гэсэн заалт хуульд байхгүй бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлд заасан ажил хүлээлцэх ямар нэгэн процесс болоогүй ба миний оронд өөр этгээдийг томилсон байна. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн хууль болон ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу явагддаг бөгөөд ажил олгогч нь ажилтан намайг хууран мэхлэх аргыг хэрэглэн итгүүлж энэхүү тушаалыг гаргасан байна. Хөдөлмөрийн гэрээний 6.3-т зааснаар ажилтан надад ажлаас чөлөөлөгдөх ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан гараагүй бөгөөд ажил олгогч нь зохиомол байдлыг зориуд бий болгосонд итгэн хууль бусаар намайг чөлөөлсөн байна. А.*******ы өргөдлийг хүлээн авсан бүртгэлийн дэвтэр нь нөхөж хийсэн байж болзошгүй байна. 2025 оны 3 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд А.******* нь ******* *******ын нд очоогүй, 3 дугаар сарын 10-нд очсон гэдгийг гэрчүүд хүртэл мэдүүлдэг.
Иймд ажил олгогчийн хууль бус аргаар гаргасан миний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож А.******* миний урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хоногоор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* *******ын ТБАГ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч А.******* нь ******* *******ын ны аймаг дахь ******* ******* хариуцсан төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөгдөх хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 79.1, 79.2 дахь хэсэг, 83 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 142 дугаар тогтоолоор батлагдсан ******* *******ын ны дүрэм-ийн 3.7.6, Хөдөлмөрийн дотоод журмын 7.4, хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалтад нийцүүлэн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч А.******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлын байрандаа тогтвортой үргэлжлүүлэн ажиллах боломжгүй тухайгаа хүсэлтдээ тодорхой дурдсан бөгөөд үүнийг харгалзан үзэж, байгууллагаас тухайн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гурван сарын хугацаанд тэтгэмж олгосон болно. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх тухай өөрийн гарын үсэг бүхий хүсэлт, ******* *******ын ны даргын албан ёсны тушаал, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажлаас чөлөөлөхтэй холбоотой бүх баримтуудыг хавсаргаж байна. Мөн эрүүл мэндийн шалтгааныг үндэслэн олгосон гурван сарын тэтгэмжийн шийдвэр, холбогдох баримтуудыг хавсаргасан болно. А.*******ы өргөдлийг бүртгэсэн бүртгэлийн дэвтрийн хувьд нөхөж хийсэн зүйл байхгүй. А.*******г хүчээр шахаж өргөдөл өгүүлээгүй, энэ нь тогтоогдохгүй байна.
Иймд ******* *******ын ны зүгээс хууль зөрчиж, дур мэдэн шийдвэр гаргасан нөхцөл байдал байхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1-3/, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 25/23 дугаартай шийдвэр /хх-4-7/, нэхэмжлэгчийн итгэмжлэл /хх-8,160/, ******* *******ын ны даргын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаартай тушаал /хх-9, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-10-12/, ******* *******ын ны албан хаагчдын ёс зүй, хариуцлагын гэрээ /хх-13-15/, А.*******ы иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-16,17/, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-113,114/, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар /хх-118/, нэхэмжлэгчийн эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-194/, А.*******ы 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-213/-ыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагч ******* *******ын ТБАГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-21/, хариуцагчийн итгэмжлэл /хх-22,169/, хариуцагчийн хариу тайлбар /хх-28/, 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Т.ийн цагийн тайлан /хх-29/, мөн өдрийн А.*******ы цагийн тайлан /хх-30/, 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А.*******ы гаргасан өргөдөл /хх-31/, А.*******ы эрүүл мэндийн үзлэгийн баримтууд /хх-32-41/, 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А.*******ы 2024 оны хагас жилийн ажлын тайлан /хх-42-44/, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн төлбөрийн хүсэлт /хх-45/-ийг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт: Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай тогтоол, хавсралт /хх-66,67/, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/14 дугаартай тушаал, хавсралт /хх-68,69/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 142 дугаартай тогтоол, хавсралт /хх-70-75/, ******* *******ын ны даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/12 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт Хөдөлмөрийн дотоод журам /хх-76-98/, Ажлын байрны тодорхойлолт /хх-99-102/, гэрч А.Гылымханаас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авсан мэдүүлэг /хх-153-156/, гэрч Я., Б. нараас 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр авсан мэдүүлэг /хх-179-193/, ******* *******ын ны даргын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/07, Б/08 дугаартай тушаал, хавсралт /хх-214-217/, ******* *******ын ны Өргөдөл гомдлын бүртгэл-ийн дэвтрийн холбогдох хэсэг /хх-218,219/-ийг тус тус зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* *******ын ТБАГ-т холбогдуулан ******* *******ын ны газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлын шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь А.*******г шахаж, хүчээр өргөдлийг бичүүлээгүй, тэрээр эрүүл мэндийн шалтгаантай гээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. ******* *******ын ны даргын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаартай А.*******г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.1.9, 83 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 142 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ******* *******ын ны дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.7.6, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг тус тус үндэслэн ******* *******ын ны аймаг дахь хилийн ******* ******* хариуцсан төлөөлөгч А.*******г 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.
4б. А.******* нь дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, тус хорооны хуралдааны шийдвэр нь 5 дугаар сарын 05-ны өдөр гарсныг нэхэмжлэгч нь 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, тус шүүхэд 5 дугаар сарын 23-ны өдөр гомдлын шаардлагыг гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхийнхээ хүрээнд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдлоо гаргаж шийдвэрлүүлжээ.
Хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар А.******* нь гурван талт хорооны тэмдэглэлийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ажлын 10 өдрийн дотор буюу 5 дугаар сарын 23-ны өдөр хуулийн хугацаанд гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан байна.
5. Дээрх тушаалыг гаргасан хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д талууд харилцан тохиролцсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, 79 дүгээр зүйлийн 79.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтаны санаачилгаар цуцлах, 83 дугаар зүйл ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 142 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ******* *******ын ны дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.7.6-д батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан албан хаагчдыг томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, урамшуулал олгох, хариуцлага тооцох, 3.7-д ны даргын бүрэн эрх, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4-т Албан хаагч өөр байгууллагад шилжих, ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд бичгээр өргөдөл гаргаж, шийдвэрлүүлнэ, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т Хүндэтгэн үзэх шалтгаан талуудын харилцан тохиролцсоноор 30 хоногоос өмнө гэрээг цуцалж болно гэж тус тус заажээ.
Мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй 79.1.9 гэсэн заалтыг үндэслэл болгосон байна. Түүнчлэн бүтцийн өөрчлөлтөөр ажилтныг ажлаас чөлөөлөөгүй байхад Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 142 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ******* *******ын ны дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.7.6-д батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан албан хаагчдыг томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, урамшуулал олгох, хариуцлага тооцох гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн нь учир дутагдалтай байна.
5а. Тушаалын үндэслэлээс үзвэл талууд харилцан тохиролцсон гэх хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон атлаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар буюу ажилтан А.*******ы өөрийн хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэх бөгөөд талууд харилцан тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Хэрвээ харилцан тохиролцсон бол ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлах шаардлагагүй юм.
Харин ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэж заасан үндэслэлд хамааруулахаар байна.
5б. Гэрч Я.Дүгэрсүрэнгийн ...Тэгээд 03 сард манай өрөөнд орж ирсэн. Өглөө эрт намайг ирэхэд ирчихсэн байсан. Тэгээд орж ирж надтай уулзахдаа би ингээд асуудлаа шийдэхээр орж ирж байна гэхээр нь ямар асуудлаа шийдэх билээ гэхэд цаашдаа ажлаа хийх боломжгүй байна, дарга удирдлагуудаас дарамталж магадгүй байна, энэ талаар та надад зөвлөгөө өгөөч гэсэн. Би таньд зөвлөх ямар нэгэн боломж байхгүй, ер нь бол тиймэрхүү юм гарч болзошгүй байна, та гэхдээ ажлаасаа өөрийн хүсэлтээр гарах юм болов уу яах юм болоо тэрнийхээ талаар тайлбарлаж өгөөч гэсэн, би ч яг өөрөө сайн мэдэхгүй байна, эхнэрээсээ асуугаадахая гээд эхнэртэйгээ өрөөнөөс гараад утсаар ярьсан, утсаар ярьж орж ирээд манай эхнэртэй утсаар ярих уу гээд над руу утсаа өгсөн. Тэгсэн чинь та нар яагаад наад хүнээ хүчлээд байгаа юм бэ гэхээр нь бид нар ямар нэгэн байдлаар хүчлээгүй, энд ирсэн байна, тэгээд бид нартай уулзаад ямар нэгэн асуудлаа шийдвэрлүүлэхээр орж ирсэн байна гэхэд та нар битгий хүчлээд бай л даа гэсэн утгаар ярьсан. Түүнээс ямар нэгэн байдлаар өргөдпөө өгөөч ээ гэсэн юм огт яриагүй, та буруу ойлгоод байна гэдэг байдлаар тайлбарлаж хэлсэн. Түүний дараа манай урд талын өрөөнд олуулаа суудаг, манай , санхүү аж ахуй хэлтэс гэж байсан тухайн үед, тэнд нийтдээ 6-7 албан хаагч суудаг өрөөнд хоосон ширээн дээр А.******* төлөөлөгч суугаад тэр хүмүүстэй юм ярьж байх шиг байсан. ... Тэгээд хэсэг хугацааны дараа манай өрөөний хаалгыг онгойлгож орж ирээд би ерөөсөө шийдлээ, миний эрүүл мэнд үнэхээр хэцүү байна, наашаа цаашаа явах ч хэцүү байна, би эрүүл мэндийн шалтгаанаар гарах учраас өөрийн хүсэлтээр өргөдөл бичиж өгөхөөр шийдлээ гэж надад хэлсэн. Та өөрөө тэгж шийдэж байгаа бол надад хамаагүй ээ, таны өөрийн л шийдвэр шүү дээ, танай эхнэр ингэж яриад байна аа, та нар яагаад хүчлээд байгаа юм гэж яриад байна аа гэсэн чинь манай эхнэр хамаагүй ээ, би өөрөө шийдлээ гэсэн. Тэр өрөөнд л манай алба хаагч нартай санал солилцоод шийдэж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд тухайн үед эсрэг талын өрөөнд сууж байгаад өөрөө гараараа өргөдлөө бичээд надад үзүүлсэнгүй, тэгээд бичиг хэргээр дамжуулаад өргөдөл цаашаа явсан, миний бие дийлэхгүй байна гэсэн бичгээ би эмч дээрээ очиж үзүүлээд өөрөө оруулж ирнэ гэсэн тэгээд өргөдөл болон эмчийн бичиг хоёр нь хоёулаа ирсэний дараа энэ хүн эрүүл мэндийн шалтгаанаар гарахад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тодорхой хэмжээний тэтгэмж олгоод ажлын байрнаас чөлөөлөх юм байна гэдэг байдлаар тушаал гарсан тийм процесс болсон... гэх мэдүүлэг, гэрч А.Гылымханы .. Би ын өрөөнд явж очиход , Нямдаш, ******* гурав байсан. Хууль хариуцсан ажилтан Нямдаш нь *******д хандаж ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө бичээд өгөөд тэгээд тушаалаа ав гэж хэлж байсан. ******* би тушаалаа авья гэж сууж байсан. ...ямар ч байсан тухайн үед 3 дугаар сар байсан ... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэргээс үзвэл А.******* нь ******* *******ын нд 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр очиж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэрхэн дуусгавар болгох эсэх талаар харилцан яриа өрнүүлж, хуулийн зөвлөх н.Нямдаш нь өөрийн хүсэлтээр гэсэн өргөдөл бичиж өгөөд тушаалаа ав гэж хэлж байсан, улмаар өөрийн хүсэлтээр гэсэн агуулгаар хүсэлтээ бичиж өгсөн болох нь тогтоогдож байна.
5в. Ийнхүү А.******* нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөр огноолсон боловч дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзвэл 3 дугаар сарын 10-ны өдөр очсон, түүнчлэн хариуцагчаас ирүүлсэн Өргөдөл гомдлын бүртгэл гэсэн баримтаас үзэхэд 3 дугаар сарын 02-ны огноотой хүсэлтийг 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, бүртгэн 3 дугаар сарын 07-ны өдөр тушаал гарсан гэжээ.
Гэтэл А.*******гийн гаргасан өргөдлийг хүлээн авч, бүртгэсэн 3 дугаар сарын 03-ны өдөр нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 буюу 2025 оны цагаан сарын баяр нь 3 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд тохиосон байх бөгөөд баримтыг сүүлд нөхөж хийсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй, хариуцагч нь тушаалаа 3 дугаар сарын 07-нд гаргасан атлаа, 3 дугаар сарын 10-нд А.*******гаас өргөдлийг нөхөж авсан байна.
Иймд эдгээрээс дүгнэвэл хариуцагч ******* *******ын ны даргын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаартай А.*******г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэхэмжлэгч А.*******г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул ******* *******ын ны аймаг дахь хилийн ******* ******* хариуцсан төлөөлөгчийн ажил, албан тушаалд А.*******г эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
6. Ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.
6а. А.*******г 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэрээр мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжилж байгаа ба 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажлын нийт 216 хоног ажилгүй байсан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор журамласан байна.
6б. А.*******д 2024 оны 12 дугаар сард 4,297,240 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 3,180,440 төгрөг, 02 дугаар сард 3,180,440 төгрөг, нийт 10,658,120 төгрөгийн цалин хөлсийг ажил олгогчийн зүгээс олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А.*******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оор тогтоогдож байна.
Ажилтны сүүлийн 3 сарын цалин 10,658,120 төгрөг ба үүний дундаж нь 3,552,707 төгрөг ба үүнийг 21 өдөрт хуваахад нэг өдрийн цалин хөлс нь 169,176.5 төгрөг, үүнийг ажилгүй байсан 216 хоногоор тооцоход 36,542,124 төгрөгийг нэхэмжлэгчийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт тооцон хариуцагчаас нөхөн гаргуулах нь зүйтэй байна.
6в. Харин ******* *******ын ны даргын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаартай Албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай тогтоол, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/14 дугаартай тушаал зэргийг үндэслэн ******* *******ын ны батлагдсан орон тоонд ажиллаж байгаа албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, мөн өдрийн Б/08 дугаартай тушаалаар ******* *******ын ны батлагдсан орон тоонд 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс томилогдох албан тушаалтнуудад аймаг дахь ******* ******* хариуцсан төлөөлөгч А.******* орж, томилогдсон байна.
Уг тушаалаас үзэхэд орон тооны бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор А.*******д тэтгэмж олгох асуудал шийдэгдээгүй, мөн өөр үндэслэлээр тэтгэмж олгохоор хариуцагчаас гарсан ямар нэгэн шийдвэр байгаа болох нь баримтаар тогтоогдоогүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 6,684,000 төгрөгийг Бүтцийн өөрчлөлтийн тэтгэмж олгов гэсэн утгаар шилжүүлснийг нэхэмжлэгч нь буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргасан, энэхүү үндэслэлгүй авсан төлбөрийг дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт тооцсон 36,542,124 төгргөөс хасч, 29,858,124 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
8. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь гомдлоор хэлэлцэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас цалин хөлс гаргуулах нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 307,241 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******г ******* *******ын ны аймаг дахь хилийн ******* ******* хариуцсан төлөөлөгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 29,858,124 /хорин есөн сая найман зуун тавин найман мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг хариуцагч ******* *******ын ТБАГ-аас гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгож, А.*******гийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ******* *******ын ТБАГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 307,241 /гурван зуун долоон мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ