| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2026/00910/И |
| Дугаар | 191/ШШ2026/01489 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2026/01489
| 2026 01 23 | 191/ШШ2026/01489 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К ХК хүсэлттэй, М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн М.******* нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр MN630030003095018041 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 23,815,000 төгрөгийн зээл авсан. Иргэн М.******* зээлээ хугацаанд төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй бөгөөд зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд хандахад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 191/Ш32025/16219 тоот шүүгчийн захирамжаар оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийн хэрэгсэхгүй болгосон. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04034 тоот эрэн сурвалжлах шийдвэр гарч уг шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилагдан 0 тоотод суудаг болохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 30д4-2/3636 тоот албан тоотоор нотлогдсон. Энэхүү цагдаагийн байгууллагаас олж тогтоосон хаягаар 2025 оны 8 дугаар сарын 11-нд зээлийн төлбөр гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргасан боловч заасан хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй гэх үндэслэлээр 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/Ш32025/50063 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд зээлдэгч М.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн М.*******ыг дахин эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/50063 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, харилцагчийн анкет, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №MN630030003095018041 дугаартай цахим цалингийн зээлийн гэрээ, түүний хавсралт, мөн өдрийн Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, нийгмийн даатгалын лавлагааг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн М.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд М.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. ******* банк ХК, М.******* нарын хооронд 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №MN630030003095018041 дугаартай цахим цалингийн зээлийн гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг шаардаж, М.*******ын 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандахад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/50063 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04034 тоот эрэн сурвалжлах шийдвэр гарч, уг шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилагдан 0 тоотод суудаг болохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 30д4-2/3636 тоот албан тоотоор нотлогдсон. Энэхүү цагдаагийн байгууллагаас олж тогтоосон хаягаар дахин нэхэмжлэл гаргасан боловч заасан хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй гэх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/Ш32025/50063 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дурдаж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.*******ын оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн лавлагаагаар дээрх захирамжид заасан хаяг гарч ирсэн ба дахин шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх баталгаат шуудангийн буцаалт, хорооны тодорхойлолтыг ирүүлсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн дээрх зээлийн гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд М.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар М.*******ын оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хатанбаатар нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* банк ХК /утас: *******/-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ