Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/01

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Хохирогч *******

Яллагдагч *******  

Нарийн бичгийн дарга О.Билгүүн нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/445 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн хохирогчийн гомдол, прокурорын эсэргүүцлээр яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2522001430172 тоот хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй (РД: );

Яллагдагч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 07 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар баг Гандангийн 1б тоотод хохирогч *******тэй “манай найз утсыг чинь аваагүй” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний үснээс нь зулгааж газарт унахад нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн мөн баруун гуя хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн гуя, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Дундговь аймгийн Прокурорын газраас: *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч *******гийн “гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгуулах” ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2522001430178 дугаартай хэргийг Дундговь аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамж хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2522001430178 дугаартай хэргийг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди /4 ширхэг/-ийн хамт Дундговь аймгийн прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.

3. Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би ******* гэгчид зодуулж улмаар баруун нүд маань долир, хялар болж төлөвлөгөөт хагалгаатай байсан нь хичнээн сараар хойшлогдож одоо 2025 оны 12 сард багтаж хагалгаа хийлгэхгүй бол үүрд энэ нүд дотроо мэдрэлгүй тэнэж мөн хараа муудах эрсдэлтэй гэсэн шинжилгээ баримт хэрэгт хавсаргагдсан байгаа. 2025.04.12-ны өдрөөс хойш энэ хэрэг удааширч шийдэгдэж байгаад миний зүгээс маш гомдолтой байна. Эхний бичлэгт ******* нь намайг өвдөглөж доороо оруулан үсдэж, толгой сэгсэрч шаланд цохиж байхад нь д би бичлэг хий гэж хийлгэсэн. ...миний бие хэргийн материал бүрэн байна гэж үзэж байна. Миний гомдлыг харгалзан үзэж дахин ажиллагаа явуулж цаг алдалгүй миний хараа муудахаас сэргийлж эрүүгийн хэргийн хурлыг товлож өгнө үү гэв.

4. Прокурор ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Шүүхээс яллагдагч *******гаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар зарласан гэх боловч энэ талаар шүүхийн шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй, тус прокурорын газарт ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр зөвхөн яллагдагч *******гаас гаргасан “гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгуулах” талаар хэлэлцэж тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Харин шүүхээс шийдвэрийг уншиж сонсгохдоо мөрдөгчийн үзлэг хийсэн хяналтын камерын бичлэг ямар эх сурвалжаас авсан нь тодорхойгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан үзлэг хийх журмыг зөрчсөн байна гэсэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Тодруулбал хэргийн хохирогч, яллагдагч, прокурор нараас “мөрдөгчийн үзлэг хийсэн хяналтын камерын бичлэг ямар эх сурвалжаас авсан нь тодорхойгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан үзлэг хийх журмыг зөрчсөн” эсэх талаар тодруулаагүй шүүхийн хэлэлцүүлгээр огт хэлэлцээгүй үндэслэл зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын санал, тайлбар гаргах эрх ноцтой зөрчигдөж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” заалтад хамаарч байна.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.” гэж үзэхээр байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.20 дахь хэсэгт “талууд” гэж шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг; мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” мөн хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.”, мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана.” гэж хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүх аливаа шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш, мэтгэлцэх зарчим дээр явуулахаар үүрэг болгосон байна.

Иймд анхан шатны шүүх шүүхийн шийдвэр танилцуулах үед прокурор, хохирогч, яллагдагч нараас тодруулж тайлбар аваагүй, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцээгүй үндэслэл дурдаж хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь талуудын санал тайлбар гаргах хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах зарчим алдагдаж байна.

Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол”, 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.” гэсэн заалтыг баримтлан шийдвэр гаргасан атлаа захирамжид ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар огт дурдаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан аль заалтыг хэрхэн зөрчсөн эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан 10 үндэслэлийн бүх заалт, эсхүл аль нэг заалтыг зөрсөн эсэх нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна.

Иймээс мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн ажиллагаа нь хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөнийг мэдэхгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр таавар байдлаар бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;” гэж зааснаар мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/445 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Яллагдагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны шүүх шинжилгээний хариу хөнгөн гэж гарсан. Одоо бол нүд нь хараагүй долир болсон гэж байна. Үүнтэй танилцъя. Надаас мөнгө авах зорилготой гүтгээд байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гомдол, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

           Прокуророос *******г согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 07 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар баг Гандангийн 1б тоотод хохирогч *******тэй “манай найз утсыг чинь аваагүй” гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний үснээс нь зулгааж газарт унахад нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн мөн баруун гуя хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн гуя, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч яллагдагч *******гийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад хэргийн 45-р хуудсанд авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлд “Утас 2 эм зод болон энгэрийн камер 1,2,3” гэсэн бичлэгтэй сидинд үзлэг хийсэн талаар тусгагдсан байх боловч дээрх бичлэгүүдийг ямар эх сурвалжаас авсан нь тодорхойгүй мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан үзлэг хийх журмыг зөрчсөн байна. Энэ ажиллагааг шүүх хуралдаанаар залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокуророос “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарласан шүүхийн шийдвэрийг прокурорын газарт ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тодруулаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр эсэргүүцэл, хохирогч ******* “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа тул дахин буцаахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг тус тус гаргажээ.

Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь тодорхой бус, үндэслэлгүй байна.

Тухайлбал: Хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн хэдий боловч уг сидинд хуулбарлагдсан бичлэг бүхий гар утас, цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэлүүд хэргийн 13-15 дугаар хуудсанд авагдсан, эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг прокурорт буцааж байгаа нь  үндэслэлгүй байна.

Прокурор эсэргүүцэлдээ “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарласан шүүхийн шийдвэрийг прокурорын газарт ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн” гэх боловч энэ нь үндэслэлгүй юм.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэхээр хуульчилсан ба анхан шатны шүүх 5 хоногийн өмнө урьдчилсан хэлэлцүүлгийн зарыг прокурорт хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтыг зөрчөөгүй боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай шийдвэрийг оролцогч нарт гардуулах, хүргүүлэх, шүүхийн нээлттэй, ил тод байх нь талууд мэтгэлцэх зарчим хэрэгжих суурь үндэслэл болохыг анхан шатны шүүх анхаарвал зохино.

Иймд *******д холбогдох эрүүгийн 2522001430178 дугаартай хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/445 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

           2. Яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                    Г.МӨНХБАТ

 

                                                             Г.БАЯРДАВАА