| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/08000/И |
| Дугаар | 192/ШШ2025/10718 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/10718
| 2025 12 15 | 192/ШШ2025/10718 |
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М.Д, М.Б нар нь 89,314,971 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 11,164,371.375 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11,164,371.375 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11,164,371.375 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 11,164,371.375 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 11,164,371.375 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 11,164,371.375 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 11,164,371.375 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 11,164,371.375 төгрөг тус тус төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд М.Д-н өмчлөлийн... орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674,725 төгрөгөөс 337,362.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 337,362.5 төгрөг, хариуцагчаас 337,362.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ