| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2026/00139/И |
| Дугаар | 310/ШШ2026/00202 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 310/ШШ2026/00202
| 202******* оны 03 сарын 13 өдөр | Дугаар 310/ШШ202*******/00202 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор РД:, ******* ******* ББСБ ХХК-ийн, Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, ******* 09-0******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:ЗЮ8109110*******/-оос 712484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/202*******/00139/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Б.*******оос зээлийн гэрээний төлбөрт 712484 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******оос шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, харвалт өгсөн ээжийгээ асраад гэр зуураа байгаа. **************аас нэхэмжилсэн 712484 төгрөгийг сар бүрийн 15-ны өдөр 200000 төгрөгөөр 3 удаа төлөлт хийж буюу 202******* оны 03 сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 202******* оны 04 сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 202******* оны 05 сарын 15-ны өдөр 312484 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сайханзаяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ************** ББСБ ХХК нь хариуцагч Б.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 712,484 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага болох 712,484 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж бүрэн төлж барагдуулах тухай хариу тайлбар гаргасан ба ББСБ-ын зүгээс уг тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК хариуцагч Б.*******оос 712484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 712484 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 202******* оны 03 сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 202******* оны 04 сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 202******* оны 05 сарын 15-ны өдөр 312484 төгрөгөөр төлөх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21*******50 төгрөгөөс 10825 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 10825 төгрөгийг, хариуцагчаас 10825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт *******гийн ******* /РД:ЗЮ8109110*******/ нь 712484 /долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун наян дөрвөн/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д 202******* оны 03 сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 202******* оны 04 сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 202******* оны 05 сарын 15-ны өдөр 312484 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21*******50 /хорин нэгэн мянга зургаан зуун тавин/ төгрөгөөс 10825 /арван мянга найман зуун хорин тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 10825 /арван мянга найман зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч Б.*******оос 10825 /арван мянга найман зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ З.УУГАНБАЯР