Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 310/ШШ2026/00203

 

Хариуцагчийн зөвшөөрлийн баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр би Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 1******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ******* банкны байр ******* банк ХК /РД:*******/-ийн

 Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг, Аривжих 13-8 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:/-аас зээлийн гэрээний үүрэгт 1124**************00 /арван нэгэн сая хоёр зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2026/00110индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.*******аас 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 9*******63290, Зээлийн хүү 1660996, нэмэгдүүлсэн хүү 21213 төгрөг, 1124**************00 төгрөг гаргуулах тухай” гэжээ.

        Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн хувийг гардаж аваад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие зээлээ 2026 оны 03 сарын 06-ны *******00000 төгрөг, 2026 оны 04 сарын 06-ны 700000 төгрөг, 2026 оны 0******* сарын 06-ны 700000 төгрөг,  2026 оны 06 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 07 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 08 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 09 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 10 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 11 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 12 сарын 06-ны 1000000 төгрөг, 2027 оны 01 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 06 сарын 06-ны 134**************00 төгрөгөөр тус тус төлж барагдуулна” гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “ Хаан банк ХК-н нэхэмжлэлтэй ******* ургийн овогтой *******гийн ******* //-д холбогдох хэрэгт хариуцагчийн төлөх дүнг хэсэгчлэн төлж барагдуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Г.*******аас 1124**************00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1124**************00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2026 оны 03 сарын 06-ны *******00000 төгрөг, 2026 оны 04 сарын 06-ны 700000 төгрөг, 2026 оны 0******* сарын 06-ны 700000 төгрөг,  2026 оны 06 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 07 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 08 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 09 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 10 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 11 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 12 сарын 06-ны 1000000 төгрөг, 2027 оны 01 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 06 сарын 06-ны 134**************00 төгрөгөөр тус тус төлөх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад хариуцагчийн төлөх дүнг хэсэгчлэн төлж барагдуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194878 төгрөгөөс  97439 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 97439 төгрөгийг, хариуцагчаас 97439 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7*******, 7*******8,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт *******гийн ******* /РД:/ нь  нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 1124**************00 төгрөгийг 2026 оны 03 сарын 06-ны *******00000 төгрөг, 2026 оны 04 сарын 06-ны 700000 төгрөг, 2026 оны 0******* сарын 06-ны 700000 төгрөг,  2026 оны 06 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 07 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 08 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 09 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 10 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 11 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 12 сарын 06-ны 1000000 төгрөг, 2027 оны 01 сарын 06-ны 1000000 төгрөг, 2026 оны 06 сарын 06-ны 134**************00  төгрөгөөр тус хувааж төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194878 төгрөгөөс 97439 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 97439 төгрөгийг, хариуцагч Г.*******аас 97439 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     З.УУГАНБАЯР