Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 305/ШШ2026/00219

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** -ын нэхэмжлэлтэй

хариуцагч: *** -д холбогдох

худалдан авсан автомашины бичиг баримтыг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэргийг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан авсан автомашины бичиг баримтыг шилжүүлж өгөхийг даалгах тухай

2. Нэхэмжлэгч *** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** би 2021 оны 05 дугаар сард иргэн *** -аас цагаан өнгийн Nissan bluebird маркийн суудлын машин худалдан авч зөрүүнд цэнхэр өнгийн мустанг-150 өгч авсан. Тухайн машины бичиг баримтыг одоо хүртэл миний нэр дээр шилжүүлж өгөхгүй арга шалтаг хэлээд өдийг хүрлээ. Иймд эд хөрөнгө захиран зарцуулах эрх зөрчигдөж байна. Зөрчигдсөн эрхийг сэргээж, бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** -ын нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 7 дугаар сард багтаан шилжүүлж өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** -д холбогдуулан худалдан авсан автомашины бичиг баримтыг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...*** -ын нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 7 дугаар сард багтаан шилжүүлж өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд худалдан авсан автомашины бичиг баримтыг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгнөөс 35,100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *** -аас 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** -д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** -ын нэхэмжлэлтэй, хариуцагч *** -д холбогдох худалдан авсан автомашины бичиг баримтыг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч *** ь худалдан авсан автомашины бичиг баримтыг 2026 оны 07 дугаар сард багтаан шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгнөөс 35,100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *** -аас 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР