| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 197/2025/41024/И |
| Дугаар | 197/ШШ2026/00022 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2026/00022
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би
Нэхэмжлэгч: *******, Чингэлтэй дүүрэг,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, *******,*******,*********************/-д холбогдох,
325,565.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч М.******* нь нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 325,565.05 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 175,565,05 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч М.*******эд холбогдуулан 325,656.05 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 325,565.05 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 175,565,05 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 10,416.95 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 5,208.475 төгрөгийн улсын төсвөөс, 5,208.475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******эд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 325,565.05 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 175,565,05 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,416.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,208.475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.*******ээс 5,208.475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН