2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2026/01642

 

 

 

 

    2026              02            05                                         192/ШШ2026/01642

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***,

 

Нэхэмжлэгч: ** нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч: *** нарт холбогдох

 

Орон сууцыг засаж дуусгахад шаардагдах 22,973,000 төгрөг гаргах, алданги 29,548,646 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******, ******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие хүү *******гийн хамт 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр "******* ******* *******" ХХК-ийн захиалгаар " *******" ХХК-ийн барьж байгаа Улаанбаатар хот, Хан- дүүрэг, 4 дүгээр хороо, /17121/, Буянт-Ухаа тауэр хотхоны дуусаагүй барилгаас 11 давхрын, А тип, 141,01 м.кв, 4 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 3,300,000 төгрөгөөр бодож, нийт 465,333,000 төгрөгөөр хүүдээ зориулан худалдан авсан ба биднийг энэхүү орон сууцыг худалдан авах үед тухайн компаниудын барьж байгаа Буянт-Ухаа тауэр хотхоны барилгын ажил хараахан дуусаагүй, ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байсан. Тиймээс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр №22/104-1 дугаартай "Орон сууц худалдах, худалдан авах" орон сууц захиалгын гэрээг хүү *******гийн нэр дээр " *******" ХХК-тай байгж, орон сууцны төлбөрт тооцож Mercedes-Benz E300, Mercedes-Benz GLE43 маркийн хоёр ширхэг суудлын автомашин бартерт өгөхөөр харилцан тохиролцсон. Орон сууцны төлбөрт тооцож өгсөн автомашинууд маань ******* миний 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсад импортлон орж ирсэн, 2019 онд үйлдвэрлэгдсэн, 4JGED6EB5KA140514 арлын дугаартай, хар өнгөтэй, Mercedes-Benz GLE43 маркийн суудлын автомашин, нөгөө нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсад импортлогдсон, 2015 онд үйлдвэрлэгдсэн, WDDHF5FB5GB250166 арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй, Mercedes-Benz E300 маркийн автомашин бөгөөд аль аль нь гаалийн бүрдүүлэлтийн бичигтэй, Монгол улсад огт явж байгаагүй, суудлын автомашинууд байсан. Тухайн барилгыг захиалагч "******* ******* *******" ХХК, гүйцэтгэгч " *******" ХХК болон туслан гүйцэтгэгч " " ХХК-уудын хоорондын "өр төлбөргүй, тооцоогүй" гэх амлалт тодорхойлолтуудыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дээрх автомашинуудыг эдгээр барилгын компаниудын туслан гүйцэтгэгч " " ХХК-ийн захирал Б.Мөнхбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батхуяг/рд: ТГ89082635/ нарт Нийслэлийн тойргийн 164 дугаартай нотариатч О.Хүрэлбаатарын бүртгэлийн 0675, 0678 дугаартай "Итгэмжлэл"-ээр эзэмшил, өмчлөлийг шилжүүлж, автомашинуудыг бодитоор хүлээлгэн өгсөн. Автомашинуудыг хүлээлгэн өгснөөр талуудтай харилцан ярилцаж, тохиролцсоны дагуу 4 өрөө орон сууцны маань төлбөр 100% төлөгдөж хүү, бидний зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн ба 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №22/104-1 дугаартай "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ний 3.2-т "Орон сууцны барилгыг зураг төслийн дагуу барьж, 2023 оны 2 дугаар улиралд Захиалагч талд хүлээлгэн өгнө" гэж заасан байсан тул 1, 2 сар орчмын дараа байраа хүлээн авна" гэж бодоод, ашиглалтад орохыг нь хүлээсэн. Энэ өдрөөс хойш 2 жил орчим хугацаанд хүү бид хүлээцтэй хандаж, захиалсан байраа ашиглалтад орохыг хүлээж, эргэж тойрч, шаардаж байтал "******* ******* *******" ХХК, " *******" ХХК-ийн барьж байгаа Улаанбаатар хот, Хан- дүүрэг, 4 дүгээр хороо, Буянт-Ухаа тауэр /17121/ хотхоны, 11 давхар орон сууцны барилга бүрэн ашиглалтад ороод улсын комисс хүлээн авч, ихэнх айлууд нь нүүж орсон, мөн захиалагч иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож байгаа болохыг олж мэдсэн. Ингээд барилгын компанидаа хандтал " *******" ХХК нь Буянт-Ухаа тауэр хотхоны орон сууцны барилгаас зөвхөн хүү бидний худалдан авсан 11 давхрын, А тип, 1101 тоот хаягт байрлах, 141,01м2, 4 өрөө орон сууцны дотоод заслыг хийлгүй орхиж, гүйцэтгэлийг дуусгалгүй хаясан байсан, мөн орон сууц захиалагч бидэнд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзан зугтааж, асууж тодрахаар "******* ******* *******" ХХК, " *******" ХХК-ийн захирал, хьч зэрэг албан тушаалтнуудтай утсаар ярих гэхэд дугаарыг маань блоклоод, зах гээд очихоор утсаа салган захгүй зугтаасаар намайг сэтгэл санаа, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохироосоор байгаад үнэхээр их гомдолтой байна.  Иймд бид өөрсдийн хь ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1.Улаанбаатар хот, Хан- дүүрэг, 4 дүгээр хороо, Буянт-Ухаа тауэр /17121/ хотхон, 11 давхар, А тип, 1101 тоот хаягт байрлах, 141,01 м2, 4 өрөө, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргж, захиалагч *******д олгохыг "******* ******* *******" ХХК болон " *******" ХХК-ид даалгах, мөн дээрх хаягт байрлах 141,01 м2, 4 өрөө, орон сууцны барилгыг зураг төслийн дагуу барьж дуусган захиалагч бидэнд нэн даруй хүлээлгэж өгөхийг "******* ******* *******" ХХК, " ******* ХХК-ид тус тус даалгах, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №22/104-1 дугаартай "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ний 4.1.5-д "Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 0,01%-тай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар захиалагч талд төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу захиалгын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх эцсийн хугацаа болох 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 635 хоногт ноогдох 29,548,645.50 төгрөгийг гүйцэтгэгч " *******" ХХК-иас гаргж өгнө үү гэжээ. Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн дээрх шаардлагуудаас маргаан бүхий 4 өрөө, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргж, захиалагч *******д олгохыг даалгах шаардлага биелэгдсэн ба нэхэмжлэгч ******* өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээгээ гарган авсан. Гэвч нэхэмжлэгч бид хариуцагчийн гаргаж өгсөн, Буянт-Ухаа тауэр 11 давхар, А тил, 141.01 м2 талбайтай, 4 өрөө орон сууцанд дутуу хийгдсэн материалын тооцоо, үнийн дүнтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хариуцагч " *******" ХХК нь бидний байрыг зах зээлийн хамгийн доод үнэтэй, хамгийн хямд, чанаргүй материалаар барьж дуусгахаар төлөвлөснийг олж мэдлээ. Иймд тухайн байрыг өөрсдөө засч дуусгахад шаардлагатай мөнгийг  буюу барилгын материал болон ажлын хөлс бүгд нийт 22,973,000 төгрөгийг " *******" ХХК-иас гаргахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж байна гэжээ. Дээрх өөрчлөн, нэмэгдүүлсэн шаардлагаа "Улаанбаатар хот, Хан- дүүрэг, 4-р хороо, Буянт-Ухаа тауэр /17121/ хотхон, 11 давхар, А тип, 1101 тоот хаягт байрлах, 141,01 м2, 4 өрөө орон сууцыг захиалагчид акт үйлдэн хүлээлгэн өгөхийг даалгах, мөн орон сууцыг зураг төслийн дагуу барьж дуусгахад шаардлагатай мөнгийг буюу барилгын материал, ажлын хөлс бүгд нийт 22,973,000 төгрөгийг гүйцэтгэгч " *******" ХХК-иас гаргах" гэж тодрж байна. Мөн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохиролд 29,548,645.50 төгрөг/635 хоног 46,533.30төг=29,548,645.50/-ийг гүйцэтгэгч " *******" ХХК-иас гаргах нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа гэжээ. Миний бие “ *******” ХХК-тай гэрээ хийхдээ гэрээний үнийн дүнд 2 автомашин өгсөн. 2023 оны 02 дугаар улиралд ашиглалтад орна гэж 4 жил намайг хохироож байна. Анх би шүүхэд 2025 онд хандаад бүтэн жил боллоо. Энэ хооронд хариуцагч удаа дараа гуйсан. Бид нар байр түрээслээд амьдраад бүтэн жил алдаж байна. Засвар хийж өгөхгүйн улмаас шүүхэд хандсан. Шүүхэд хандахдаа хамгийн бага үнийн дүнтэй барилгын материалын үнийн дүнгээр нотлох баримт бүрдүүлж өгсөн. Ийм барилгын материалаар бид нар хийхгүй. Хүүхдүүдээ амьдрж байгаа учраас чанартай бараа материал авч тавина. Энэ үнийн дүн бид нарын зүгээс мөнгө нэмэгдүүлж засвар хийх шаардлага үүсээд байгаа юм. Энэ байр ашиглалт орохгүй 4 жил болж байна. Байр ашиглалтад орсон бол бид нар ингэж хохирохгүй байсан. Сүүлдээ захирал нь утсаа блоклоод алга болчихдог. Өөрсдөө өнөөдөр, маргааш засаж өгнө гээд алга болчихдог. Барилга дээр очихоор маш олон хохирогч байдаг. Иймд нэхэмжилсэн үнийн дүнгээр засварын зардлаа гаргмаар байна. 4 жил хохирсон учраас үүссэн алдангийг тооцж гаргж авмаар байна. 3, 4 жилийн өмнө байрыг ашиглалтад орсан бол хүнд сарын 2,000,000 төгрөгөөр түрээслүүлээд жилдээ 70,000,000 төгрөг олох бололцоотой байсан. Иймд хариуцагч талаас 29,542,000 төгрөг гаргах хүсэлттэй байна. Хариуцагч талын засварын гаргаж өгсөн үнийн үнэлгээнд гадаа хаалга, фасад гэх мэтчилэн фасадын цонх хүртэл энэ зүйлүүд тусгагдаагүй гэж үзэж байна. Үүнийг харгалзаж үзнэ үү гэв.

 

2.Хариуцагч " *******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болорцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ *******” ХХК нь Карказ угсралтын ажлын гүйцэтгэлд "******* ******* *******" ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Буянт-Ухаа тауэр хотхон, 11 давхруудыг бүхэлд 100 хувь бартераар шилжүүлэн авахаар тохиролцсон. Буянт-Ухаа тауэр хотхоны ерөнхий гүйцэтгэгч нь "******* ******* *******" ХХК юм. Ажил гүйцэтгэлийн бартерын тохиролцоотойгоор "Буянт-Ухаа тауэр хотхон"-ны 11 дүгээр давхрын өмчлөх эрх нь хариуцагч “ *******” ХХК-ид хамаарагддаг тул "Буянт-Ухаа тауэр хотхон"- ны нэгэн адил орон сууцны захиалагч нь болно. Нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр №22/104-1 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 1.1 дэх хэсэгт "Энэхүү гэрээгээр захиалагч нь Улаанбаатар хот, ******* дүүргийн 10-р хороо, Нисэхийн тойрогт төв дагуу "******* ******* *******" ХХК-ийн барьж гүйцэтгэж буй "Буянт-Ухаа тауэр хотхон"-ны орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх..." гэж тодорхойлон заасан байдаг. Энэхүү гэрээнээс үзвэл Буянт-Ухаа тауэр хотхоны ерөнхий гүйцэтгэгч нь "******* ******* *******" ХХК ба Буянт-Ухаа тауэр хотхоны орон сууцыг барьж ашиглалтад орах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах үндсэн ажил гүйцэтгэх эрх нь "******* ******* *******" ХХК-ид байдаг. "Буянт-Ухаа тауэр хотхон"-ны 11 дүгээр давхрын өмчлөх эрх нь хариуцагч “ *******” ХХК-ид хамаарагддаг тул "Буянт-Ухаа тауэр хотхон"-ны нэгэн адил орон сууцны захиалагч ба манай компани нь орон сууцыг барьж ашиглалтад орах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах ажиллагаанд оролцох боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн Улаанбаатар хот, Хан- дүүрэг, 4-р хороо, Буянт-Ухаа тауэр /17121/ хотхон, 11 давхар, А тип, 1101 тоот хаягт байрлах, 141.01 м.ка талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах, зураг төслийн дагуу барьж дуусган захиалагчид нэн даруй хүлээлгэн өгөх шаардлагыг хариуцагч нь хүлээх боломжгүй тул тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 05  дугаар сарын 03-ны өдрийн №22/104-1 тоот дугаартай "Орон сууц худалдах худалдан авах гэрээ"-ний 4.1.5-д "Гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 0,01%-тай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар захиалагч талд төлөх үүрэгтэй", мөн гэрээний 6.6 дах хэсэгт "Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ораагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн алданги тооцно" гэж заасны дагуу орон сууцны ашиглалтад орох эцсийн хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байхаар тодорхойлогдоно. Мөн тухайн Буянт-Ухаа таэур хотхон нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад орсан байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 2025 оны 03  дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны алданги тооцох нь үндэслэлгүй юм. Буянт-Ухаа тауэр хотхоны ерөнхий гүйцэтгэгч "******* ******* *******" ХХК, тус орон сууцыг барьж ашиглалтад орах үндсэн ажил гүйцэтгэх үүрэг нь "******* ******* *******" ХХК-ид байдаг тул орон сууцыг тогтоосон хугацаанд ашиглалтад ораагүй хугацааны хариуцлагыг "******* ******* *******" ХХК нь хүлээнэ. 2023 оны 05  дугаар сарын 03-ны өдрийн №22/104-1 тоот дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгах болсон гол үндсэн хэлцлийн тохиролцоог " " ХХК нь гаргасан байдаг ба нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрийг " " ХХК нь өөрт ашигтай байдлыг бий болгон гэрээг байгсан нөхцөл байдал үүссэн. Гэрээгээр " " ХХК-н өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлж, гэрээний 2 дахь хэсгийн төлбөрийн нөхцөлд тухайн орон сууцны төлбөр тооцоотой асуудлыг " " ХХК 100 хувь хариуцахыг тодотгосон байгаа тул гэрээтэй холбоотой төлбөрийн үүргийг манай компани нь хариуцахгүй. Иймд Мөн " " ХХК нь хариуцагчаар татагдах нь зүйтэй юм. Нэхэмжлэгчийн маргаан бүхий 4 өрөө орон сууцны байрыг өөрсдөө засч дуусгахад шаардлагатай мөнгийг буюу барилгын материал болон ажлын хөлс бүгд нийт 22,973,000 төгрөгийг хариуцагчаас гаргах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд гэрээ байгсан эсэхэд маргаан байдаггүй ба гэрээний хувьд Иргэний хийн 243.1, 343 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаагаар зохицагдах хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд захиалагчийн эсхүл гүйцэтгэгчийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэг хүлээдэг. Орон сууц захиалан бариулах гэрээний 4.1.2-т Орон сууцыг барихад шаардлагатай барилгын материалыг гүйцэтгэгч тал өөрөө бэлтгэнэ. Мөн гэрээний 4.1.3-т захиалагч өөрийн материалаар засал хийсэн тохиолдолд зөрүү материал болон төлбөрийг буцаан олгохгүй. Мөн байрны үнээс суутгаж болохгүй гэж заасан ба мөн Иргэний хийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан үндэслэлээр захиалагч нь шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хьд заасан шаардлагад нийцээгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Барилгын материалын чанартай холбогдан Барилгын тухай хийн 13 дугаар зүйлд барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлагыг хьчилсан байдаг. Барилгад хийгдэх материалын үнийг зах зээлийн үнийн дүнгийн дунжаар тооцоолон Буянт-Ухаа тауэр хотхоны 11 давхар нь 8 айлтай 7 айлд нь нэг ижил материалыг ашиглан орон сууцыг хүлээлгэн өгсөн ба тухайн орон сууцыг хүлээн авсан иргэнээс чанарын доголдолтой холбогдан гомдол гараагүй болохыг дурдав. Иймд тухайн нэхэмжлэгчийн 4 өрөө орон сууцны байрыг өөрсдөө засаж дуусгахад шаардлагатай барилгын материал болон ажлын хөлсний 22,973,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгах хүсэлтэй байна гэжээ. Өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийн шаардлага нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад тухайн нэр бүхий Буян-Ухаа тауэр хотхоны 11 давхрын 141,01 м.кв-тай 4 өрөө орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгч *******гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гарсан тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд тооцож байна. Энэ зүйл дээр хариуцагчаас нэмэлт тайлбар байхгүй. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйд учирсан хохирол алданги болох 29,548,645 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбогдан орон сууцад дутуу хийгдсэн заслын ажлыг өөрсдөө хийж дуусгах, барилгын материал болон ажлын хөлсөнд 22,973,000 төгрөг, нийт 52,521,640 төгрөгийг хариуцагчаас гаргах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд буюу хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийн тухайд нэхэмжлэгчтэй байгсан 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгсан 221041 тоот дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.1.5 дахь заалтыг үндэслэн хугацаа хэтэрсэн хоногийг 635 хоног гэж нэхэмжлэгчид тооцсон. Гэвч гэрээний 6.6 дахь хэсэгт гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ораагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шийднэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн алданги тооцон гэж заасны дагуу хүлээлгийн хугацааг оролцсны ашиглалтад орах эцсийн хугацааг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байх. Алданги тооцох хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох нь өөрөө гэрээний зүйл заалттай нийцэхээр гэж үзэж байна. Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэмэлт нотлох баримтаар гаргсан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БА194 дугаартай барилга байгамж ашиглалтад орах комиссын дүгнэлтээр Буянт-Ухаа тауэр хотхоны барилгыг ашиглалтад орах хүлээн авсан хугацааг нотолж авна. Тухайн комиссын дүгнэлтээр 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барилга байгамж ашиглалтад орсан гэх дүгнэлт гарсан. Үүнээс үзвэл гэрээ болон нотлох баримтуудыг үндэслэн гэрээний хугацаа хэтэрсэн хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 274 хоногт гэрээний үүрэг биелэгдээгүй гэж үзэх нь гэрээ болон нотлох баримтаар тогтоогдвол нэхэмжлэгчийн алдангийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа юм. Мөн Буянт-Ухаа тауэр хотхоны 11 давхар хариуцагч “ *******” ХХК-ид хамаардаг боловч тухайн барилгыг нийтэд нь орон сууцыг барьж дуусган, ашиглалтад орах ажлыг биечлэн хийж гүйцэтгээгүй. Орон сууцад өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах ажиллагаанд биечлэн оролцох эрх бүхий хийн этгээд нь өөрөө биш байгаад байна. Хариуцагч нь Буянт-Ухаа тауэр хотхоны барилгын захиалагчийн тухайн орон сууц дээр захиалагч нарын эрх үүргийг хүлээж оролцсон байгаа нь өөрөө ерөнхий гүйцэтгэгч болон хариуцагч нарын хооронд байгсан гэрээгээр тодран хэрэгт авагдсан байна. Энэ алдангитай холбоотой үүрэг энэ гэрээний үүрэг зөрчдөг болсон нөхцөл байдал нь шууд утгаараа хариуцагчдаас шалтгаалах бөгөөд ерөнхий гүйцэтгэгчийн үүргээс шалтгаалан энэ гэрээний үүрэг зөрчигдөх болсон гэж үзэж байгаа тул энэ хариуцагч алдангийг төлөх үүрэг хүлээхгүй гэж хариуцагч үзэж байна. Нэхэмжлэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Энэ орон сууцын байрыг өөрсдөө засаж дуусах шаардлагатай мөнгө буюу барилгын материал, ажлын хөлс нийт 22,973,000 төгрөгийг хариуцагчаас гаргах тухай шаардлага гаргасан. Талуудын хооронд гэрээ байгсан, талууд маргаан байдаггүй. Тус гэрээ нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэж байгагдсан боловч гэрээний үндсэн шинжийн аггад ажил гүйцэтгэх гэрээний зүйлээр зохицагдана гэж хариуцагч талаас үзэж байна. Тухайн ажил гүйцэтгэх гэрээгээр ямар харилцааг зохицах вэ гэхээр талууд захиалагчийн эсвэл гүйцэтгэгчийн материалаа гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүргийг хүлээдэг. Талуудын байгсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.1.2-т орон сууцыг барихад шаардлагатай байдлын материалыг гүйцэтгэгч тал өөрөө бэлтгэнэ. Мөн гэрээний 4.1.3-д захиалагч өөрийн материалаар засал хийсэн тохиолдолд зөрүү материал болон төлбөрийг буцаан олгохгүй, мөн байрны үнэд суутгаж болохгүй гэж заасан. Мөн Иргэний хийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан үндэслэлээр захиалагч нь гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил дээр шаардлага гаргах эрх нь байдаг. Тэгэхдээ энэ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө энэ тухайн хийн зүйл заалтад нийцээгүй байгаад байна. Мөн тухайн нэхэмжлэлийн шаардлагыг тодрахдаа дутуу хийгдсэн ажлын материалын чанар нь өөрөө чанаргүй материалаар хийж гүйцэтгэж байгаа болохоор бид нар өөрсдөө хийж гүйцэтгэхээр тухайн нэхэмжлэлийн шаардлагыг тодрдаг. Барилгын материалын чанартай холбогдан Барилгын тухай хийн 13 дугаар зүйлд барилгын материал бүтээгдэхүүн тавих шаардлагыг хьчилсан байдаг. Хариуцагч нь барилгын тендер дотор заслын материалыг хьд заасны дагуу бараа материалын зах зээлийн дундаж үнээр тооцоолно. Тухайн Буянт-Ухаа тауэр хотхон дээр нийт 8 айлын 7 айлд нэг ижил материалыг ашиглан орон сууцыг хүлээлгэн өгсөн байгаад байна. Тухайн орон сууцын хүлээж авч авсан иргэнээс бол чанарын дугаартай холбогдан гомдол гаргаагүй тул хариуцагчдаас гаргаж өгсөн материалыг чанаргүй гэж нотлох боломжгүй гэж үзэж байна. Мөн барилгын материалын чанарыг, барилгын материалын үнийг тодрах нь өрөөсгөл ойлголт болохоор холбогдох норм дүрэм журмын дагуу хьчлах боломжтой гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгчийн тухайн гаргасан барилгын материалын чанар болон ажлын хөлстэй холбогдсан үнийн дүнг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилгын хүлээлгэж өгөөгүйтэй холбогдан хариуцагч талаас ямар байр суурьтай байгаа вэ гэвэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэхэмжлэлийн өмчлөлд тогтоочихсон болоод иргэн өмчлөх өөрийн өмчлөлийнхөө талбайг хүлээж авахаас татгалзах, татгалзахгүй эрхээ гаргах эрхтэй. Энэ тохиолдолд иргэн одоо байгаа хэвээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг хүлээж авч байгаа. Мөн дотор заслаа дуусгаад хүлээж авна гэх юм бол мөн хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэргийн 7 дугаар хуудаст “******* ******* *******” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дагуу 7162 тоотоор Буянт-Ухаа тауэр хотхоны барилгын манай бүтээл юм гэж өөрсдөө тодорхойлолт гаргасан байдаг. Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас дээр “ ” ХХК болон “ *******” ХХК 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22100 тоот орон сууц захиалгын баримт дээрээ гэрээгээрээ энэ тухайн Буян-Ухаа тауэр хотхоны гүйцэтгэгч нь “******* ******* *******” ХХК гээд гэрээний 1.1 дэх тодрчихсан хэсэг байдаг. Мөн хавтаст хэргийн 50 дугаар хуудас “ *******” ХХК болон “******* ******* *******” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2010121 тоот оффис захиалгаар барих гэрээний 1.2 дахь хэсэг Буянт-Ухаа тауэр 11 давхрын 800 м.кв байрыг “ *******” ХХК шилжүүлнэ гэсэн хэсгийн заалт байдаг. Хавтаст хэргийн 5 дугаар хуудаст “ *******” ХХК болон ******* нарын байгсан 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221041 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээний 1.1 дэх хэсэгт Буянт-Ухаа тауэр хотхоны гүйцэтгэгч нь “******* ******* *******” ХХК гээд гэрээн дээр тодрсан хэсэг байгаад байгаа юм. Хавтаст хэргийн 175-176 дугаар хуудаст дурдсан ******* дүүргийн улсын бүртгэлийн газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10.6,2773 дугаартай хариу хүргүүлэх албан тоотоор тус орон сууцын барилгын өмчлөлийг тодотгож өгсөн албан тоот. Энэ дээр мөн “******* ******* *******” ХХК-ийн нэр явж байгаа. Хавтаст хэргийн 178 дугаар хуудас дээр “******* ******* *******” ХХК-ийн өөрсдийнх нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 345 дугаар тоотоор орон сууцын барилгыг бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан байгаа. Мөн Буянт-Ухаа тауэрын барилгын бүх м.кв-ын үл хөдлөхийн гэрчилгээг өөрийн дээр гаргсан. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөхийн гэрчилгээ “******* ******* *******” ХХК-ийн гарсан үйл баримт. Мөн үл хөдлөхийн гэрчилгээг үндэслэн Хаан банкны барьцаанд тавьсан үйл баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөхийн гэрчилгээг гаргахыг түдгэлзүүлэх тухай шийдвэр зэргээр энэ Буянт-Ухаа тауер байрны ажлын гүйцэтгэгч, өмчлөгч нь “******* ******* *******” ХХК мөн болох нь тухайн нотлох баримтуудаар тогтоогдож байгаад байгаа юм. “ *******” ХХК болон *******гийн байгсан орон сууц худалдан авах гэрээний үүрэг зөрчсөн нөхцөл байдал нь барилгын ерөнхий гүйцэтгэгч болон “******* ******* *******” ХХК гэрээний үүрэг зөрчсөн, мөн барилгыг бүхэлд нь барьцаалсны улмаас гэрээний үүрэг биелэгдүүлээгүйгээс үүсэх хариуцлагын асуудал үүсээд байгаа юм. Тийм болохоор энэ гэрээ зөрчих болсон нөхцөл байдлын гол үндсэн эх үүсвэр нь “******* ******* *******” ХХК болохоор барилгын ерөнхий гүйцэтгэгчийн алданги төлөх үүргийг хүлээх ёстой гэж хариуцагч талаас үзэж байгаа юм. “ *******” ХХК гуравдагч этгээдийн ерөнхий гүйцэтгэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс энэ гэрээний үүрэг зөрчилгүй болсон нөхцөл байдлыг Иргэний хийн 347 дугаар зүйлийн 347.1, 348 дугаар зүйлийн 348.2 дахь заалтуудыг үндэслэн энэхүү хариу тайлбараа гаргаж байгаа юм. 2 дахь буюу барилгын материалын чанар дутуу хийгдсэн ажилтай холбоотойгоор хариуцагч одоо хүртэл дутуу ажлаа хийж өгөхгүй, цаг хугацаа алдаад маргаад байгаа нь барилгын материалын чанар гэдэг зүйл яригдаад байгаа юм. Хариуцагчаас өөрсдийнхөө гаргаж өгсөн үнийн дүнгээрээ барилгын материал хийж гүйцэтгэнэ гээд байдаг. Нэхэмжлэгч тухайн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх асуудлууд байгаа учраас энэ барилгын чанартай холбогдан маргаанаар биелэгдэхгүй нөхцөл байдал дээр байгаа юм. Иргэний хийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан үндсэн 3 шаардлагын шаардлага гаргах эрх ерөнхийдөө байгаа гэсэн үг. Тэгвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцын барилгад хийгдээгүй ажлыг өөрөө хийж гүйцэтгэхтэй холбоотой зардлыг гаргахаар нэхэмжлэлийн шалтгаан тодорхойлоод байгаа юм. Энэ нь хь болон гэрээний заалттай зөрчилдөөд байгаа юм. Учир нь юу вэ гэхээр аливааг мөнгөн төлбөрийн хохирол төлбөрийн зардлыг нэхэмжлэхдээ хохирсон этгээдээс гарсан бодит зардал. Энэ бодит зардал нь өөрөө баримтаар тогтоогдож байж үүрэг зөрчсөн этгээд төлбөр төлөх үүргийг хүлээдэг. Тэгвэл нэхэмжлэгчид барилгын дотор дутуу хийгдсэн ажлыг өөр хэн нэгнээр хийж гүйцэтгэнэ гээд бодитоор зардал хохирол гаргаагүй байхдаа маш олон барилгын материалын үнийн санал, ажил гүйцэтгэх боломжтой гүйцэтгэгч нарын үнийн саналуудыг дунджийг баримтлаад төлбөр болгон нэхэмжилж байгаа нь хь зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын байгсан гэрээтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдал, үүрэг зөрчсөн этгээдийн буруу тогтоолгож, гэрээ байгсан талуудын хэн нэгний үйлдлийг тодрахгүйгээр гэрээний үүрэг зөрчигдөх бусад нөхцөл байдалд ямар хүчин зүйл нөлөөлсөн эсэх, гуравдагч этгээдийн оролцоо байгаа эсэхийг нягтлан шалгах нь гэрээг тал бүрээс нь судлан шалгаж, нотлох баримтаар үндэслэн нийцүүлэн шийдвэрлэх нь аль ч талын тэгш эрхээр хангагдах боломжтой гэж үзэж байгаа учраас хариуцагч болон нэхэмжлэгчийн хь ёсны ашиг сонирхлыг  дордахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл/хх 1-3, 7/, нэхэмжлэлийн өөрчлөн ихэсгэсэн, тодрсан шаардлагууд/хх 107, 2020/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 4, 108/, итгэмжлэл/хх 124/, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №22/104-1 дугаартай “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”/хх 5-6/, “******* ******* *******” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/162 дугаар “ *******” ХХК-ид хүргүүлсэн гэх албан бичиг/хх 7/, “ *******” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 23/357 дугаар “ ” ХХК-ид хүргүүлсэн гэх албан бичиг/хх 8/, “ ” ХХК-ийн тодорхойлолт/хх 9-11/, итгэмжлэл/хх 12-15/, “Буянт-Ухаа тауэр” 11 давхар, А тип, 141,01 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцанд дутуу хийгдсэн материалын тооцоо/хх 109/, “Доечевэллэ ретейл” ХХК-ийн SO61063 дугаар 2025 оны 11 дүгээр сарын 11, 17-ны өдрийн үнийн саналууд/хх 125, 173/,“Пазлхаус” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үнийн санал/хх 126/, “Лакилайф ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн үнийн санал /хх 127/, гэрэл зургийн үзүүлэлт/хх 128-148/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хбар/хх 149/, нэхэмжлэх болон зарлагын баримтууд/хх 150-154, 169-170/, гэрээний алданги тооцох залрга/хх 159/, “Баяндэ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үнийн санал/хх 171/, “ ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үнийн санал/хх 172/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.

 

Хариуцагч талаас: " *******" ХХК-ийн хийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хбар/хх 19/, итгэмжлэл/хх 20,106/, хариу тайлбар/хх 47-49,155-156/, “ *******” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25/056 дугаар “ ” ХХК-ид шаардлага хүргүүлэх тухай албан бичиг/хх 29-30/,  “ *******” ХХК, “ ” ХХК нарын хооронд байгагдсан 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22/199 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”/хх 31-39, 56-64/, “ *******” ХХК, “ ” ХХК нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгагдсан 22/104 дугаар “Орон сууц захиалан бариулах бартерын гэрээ”/хх 40-42, 53-55/, “ *******” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 25/122 дугаар шүүхэд хариуцагч эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл/хх 43-44/, “ *******” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 25/324 дугаар “******* ******* *******” ХХК-ид хүсэлт гаргах тухай албан бичиг/хх 94/, 2025 оны 08 дугаар сарын 27 -ний өдрийн “Буянт-Ухаа тауэр” 11 давхар, А тип-д суурилагдах тоног төхөөрөмжийн материалын тооцоо/хх 95/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.

 

            Шүүхийн журмаар: ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10-6/2773 дугаартай албан бичиг болон хавсралтууд/хх 175-176/, “******* ******* *******” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/347 дугаар ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Орон сууцны барилга бүртгүүлэх тухай албан бичиг/хх 177-178/, 344 дугаартай нотариатчийн гарын үсэг гэрчилсэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0052 дугаар үйлдэл/хх 179/, “Хаан банк” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20/6505 дугаар Нийслэлийн улсын бүртгэлийн газарт мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг/хх 181/, “******* ******* *******” ХХК-ийн Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт/хх 182-184/, Барилга байгамжийг ашиглалтад орах комиссын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БА-194/2024 дугаар дүгнэлт/хх 185-188/, “******* ******* *******” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 214 тоот хаягт байршилтай 12,199 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээ, автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ/хх 189/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-182/1729 дугаар ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Хөрөнгийн эрх сэргээх тухай албан бичиг/хх 190/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22887/182-04 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол/хх 191/, ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10-6/81 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг/хх 192/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04-219/19200 дугаар ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг/хх 193/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 33735/219-01 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол/хх 194/,  2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл/хх 207-219/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч " *******" ХХК болон “******* ******* *******” ХХК-д холбогдан анх ******* дүүргийн 4 дүгээр хороо, “Буянт-Ухаа тауэр” /17121/ хотхоны 1 давхар А тип, 1101 тоот хаягт байршилтай 141,01 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргж, захиалагч *******д олгох, орон сууцыг барьж дуусган хүлээлгэж өгөхийг даалгах, хэтрүүлсэн хугацааны алданги 29,548,645.50 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч *******гийн нэр дээр гаргах шаардлагыг хариуцагч талууд биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч тал хариуцагч   " *******" ХХК, “******* ******* *******” ХХК нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзан, одоо хариуцагч " *******" ХХК-ид холбогдох хэтрүүлсэн хугацааны алданги 29,548,645.50 төгрөг гаргах шаардлагаа дэмжихийн сацуу орон сууцыг ирээдүйд засаж дуусгахад шаардагдах засвар үйлчилгээний зардалд 22,973,000 төгрөг гаргахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн.

5.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...******* би 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр "******* ******* *******" ХХК-ийн захиалгаар " *******" ХХК-ийн барьж байгаа Улаанбаатар хот, Хан- дүүрэг, 4 дүгээр хороо, /17121/, Буянт-Ухаа тауэр хотхоны дуусаагүй барилгаас 11 давхрын, А тип, 141,01 м.кв, 4 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 3,300,000 төгрөгөөр бодож, нийт 465,333,000 төгрөгөөр хүү *******д зориулан худалдан авсан, барилгын ажил хараахан дуусаагүй, ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байсан тул гэрээг *******гийн нэр дээр байгж, орон сууцны төлбөрт 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсад импортлон орж ирсэн, 2019 онд үйлдвэрлэгдсэн, 4JGED6EB5KA140514 арлын дугаартай, хар өнгөтэй, Mercedes-Benz GLE43 маркийн суудлын автомашин, нөгөө нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсад импортлогдсон, 2015 онд үйлдвэрлэгдсэн, WDDHF5FB5GB250166 арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй, Mercedes-Benz E300 маркийн автомашинуудаар гаалийн бүрдүүлэлтийн бичигтэй, Монгол улсад огт явж байгаагүй, суудлын автомашинуудаар төлж, барилгыг захиалагч "******* ******* *******" ХХК, гүйцэтгэгч " *******" ХХК болон туслан гүйцэтгэгч " " ХХК-уудын хоорондын "өр төлбөргүй, тооцоогүй" гэх амлалт тодорхойлолтуудад үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дээрх 2 автомашинуудыг туслан гүйцэтгэгч гэх " " ХХК-ийн захирал Б.Мөнхбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батхуяг нарт “Итгэмжлэл"-ээр эзэмшил, өмчлөлийг шилжүүлэн автомашинуудыг бодитоор хүлээлгэн өгсөн орон сууцны төлбөр 100% төлөгдөж бидний зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч барилгыг улсын комисс хүлээн авсан ч маргаж буй 1101 тоот 4 өрөө орон сууцны дотоод заслыг хийлгүй орхиж, гүйцэтгэлийг дуусгалгүй хүлээлгэн өгөөгүй тул 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 635 хоногт ноогдох 29,548,645.50 төгрөгийн алдангийг гүйцэтгэгч " *******" ХХК-иас гаргах, орон сууцанд дутуу хийгдсэн материалын тооцоо, үнийн дүнтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч " *******" ХХК нь зах зээлийн хамгийн доод үнэтэй, хамгийн хямд, чанаргүй материалаар барьж дуусгахаар төлөвлөснийг өөрсдөө засч дуусгахад шаардлагатай ажлын хөлс, материалын зардлын хамт нийт 22,973,000 төгрөгийг " *******" ХХК-иас гаргахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч тал намайг 4 жил хохироож байх тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж,

6.Хариуцагч " *******" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, татгалзалдаа “...“ *******” ХХК нь Карказ угсралтын ажлын гүйцэтгэлд "******* ******* *******" ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Буянт-Ухаа тауэр хотхоны 11 дүгээр давхрыг бүхэлд 100% бартераар шилжүүлэн авахаар тохиролцон 2023 оны 05  дугаар сарын 03-ны өдрийн №22/104-1 тоот дугаартай "Орон сууц худалдах худалдан авах гэрээ"-ний 4.1.5-д "Гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 0,01%-тай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар захиалагч талд төлөх үүрэгтэй", мөн гэрээний 6.6 дах хэсэгт "Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ораагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн алданги тооцно" гэж заасны дагуу орон сууцны ашиглалтад орох эцсийн хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байхаар, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад орсан тул нэхэмжлэгчийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 2025 оны 03  дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны алданги тооцох нь үндэслэлгүй, орон сууцыг барьж ашиглалтад орах үндсэн ажил гүйцэтгэх үүрэг нь "******* ******* *******" ХХК-ид байдаг тул ашиглалтад ораагүй хугацааны хариуцлагыг "******* ******* *******" ХХК хүлээнэ, маргаан бүхий 4 өрөө орон сууцны байрыг өөрсдөө засч дуусгахад шаардлагатай барилгын материал болон ажлын хөлс бүгд нийт 22,973,000 төгрөгийг хариуцагчаас гаргах тухай шаардлагыг Орон сууц захиалан бариулах гэрээний 4.1.2-т Орон сууцыг барихад шаардлагатай барилгын материалыг гүйцэтгэгч тал өөрөө бэлтгэнэ. Мөн гэрээний 4.1.3-т захиалагч өөрийн материалаар засал хийсэн тохиолдолд зөрүү материал болон төлбөрийг буцаан олгохгүй. Мөн байрны үнээс суутгаж болохгүй гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, бид 11 давхрын 8 айлын 7 айлд нь нэг ижил материалыг ашиглан орон сууцыг хүлээлгэн өгсөн, энэ иргэнээс чанарын доголдолтой холбогдан гомдол гараагүй тул нийт 52,521,640 төгрөгийг хариуцагчаас гаргах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд буюу хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчаас шалтгаалаагүй, ерөнхий гүйцэтгэгчийн үүргээс шалтгаалсан, барилгын материалын чанарыг холбогдох норм дүрэм журмын дагуу хьчлах боломжтой гэж үзэж байгаа, мөнгөн төлбөрийн хохирол төлбөрийн зардлыг нэхэмжлэхдээ хохирсон этгээдээс гарсан бодит зардал баримтаар тогтоогдоогүй, дутуу хийгдсэн ажлыг өөр хэн нэгнээр хийж гүйцэтгэнэ гээд бодитоор зардал хохирол гаргаагүй байхдаа үнийн саналуудын дунджийг баримтлаад төлбөр болгон нэхэмжилж байгаа нь хь зүйн үндэслэлгүй гэж маргав.

7.Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

8.Дараах үйл баримтууд тогтоогдож байна.

8.1." *******" ХХК болон ******* нарын хооронд “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгагдан *******, 4 дүгээр хороо, /17121/, Буянт-Ухаа тауэр хотхоны дуусаагүй барилгаас 11 давхрын, А тип, 141,01 м.кв, 4 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 3,300,000 төгрөгөөр нийт 465,333,000 төгрөгөөр захиалан бариулж, төлбөрийг бартераар “ ” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22/199 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтээр төлөхөөр тохиролцсон./хх 5-6/

8.2." " ХХК, " *******" ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22/199 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр ******* дүүргийн 4 дүгээр хороо, Дээдсийн өргөө 1С хотхоны гадна метал болон чулуун фасадны ажлыг 1,710,274,000 төгрөгөөр материалын болон ажлын хөлс орсон үнийн дүнгээр хийж гүйцэтгэхээр тохирсон ажлын хөлсний зарим хэсэгт маргаан бүхий орон сууцыг 465,333,000 төгрөгөөр авахаар тохиролцсон./хх 8, 29-30, 31-39, 56-64/

8.3.Үүний дараа " " ХХК, " *******" ХХК нар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/104 дугаартай “Орон сууц захиалан бариулах бартерын гэрээ”-г давхар байгсан байдаг./хх 40-42, 55-53/

8.4." " ХХК маргаан бүхий орон сууцыг *******д өгч, түүний аав ******* өөрийн эзэмшлийн гэх 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсад импортлон орж ирсэн, 2019 онд үйлдвэрлэгдсэн, 4JGED6EB5KA140514 арлын дугаартай, хар өнгөтэй, Mercedes-Benz GLE43 маркийн, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсад импортлогдсон, 2015 онд үйлдвэрлэгдсэн, WDDHF5FB5GB250166 арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй, Mercedes-Benz E300 маркийн 2 автомашинуудаар бартер байдлаар солилцохоор тохиролцсон./хх 9/

8.5." " ХХК-ийн захирал Б.Мөнхбаяр гадаад явах болсон шалтгаанаар дээрх 2 автомашиныг А.Батхуягт итгэмжлэл хийлгэн шилжүүлж хүлээн авсан./хх10-15/

8.6.Маргаан бүхий орон сууцны барилгын өмчлөгч нь "******* ******* *******" ХХК байх бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн барилга байгамжийг ашиглалтад орах комиссын акт гарч улсын комисс хүлээн авсан, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "******* ******* *******" ХХК нь 12,199 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээ, автозогсоол бүхий 88 айлын 14 давхар үл хөдлөх хөрөнгийн Ү-2206073304 дугаарт өмчлөгчөөр бүртгэгдэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна./хх 189/

8.7.Тус барилгын маргаан бүхий орон сууцны 1 болох Нийслэлийн ******* дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 214 дүгээр байрны 1101 тоот хаягжилтаар 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдэн 4 өрөө, 141,01 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******гийн нэр дээр гарч, Ү-2206141146 дугаарт бүртгэн хь ёсны өмчлөгч ******* болсон болох нь тогтоогддог./хх 149, 185-189/ 

8.8." *******" ХХК-д маргаан бүхий барилга байгамжийн угсралтын ажлаас карказ угсралтын ажлын хөлсөнд "******* ******* *******" ХХК нь тус барилгын 11 давхрын 825,29 м.кв талбайг буюу уг давхрын 8 орон сууцыг өгөхөөр тохиролцсон, одоо энэ 2 компанийн хоорондын төлбөр тооцоо дууссан болох нь тогтоогддог./хх 7/

9.Дээрх үйл баримтаас үзвэл 2 хариуцагч нарын карказ угсралтын ажлын төлбөрт авсан дээрх өндөр төвөгшилтэй 14 давхар барилгын 11 давхрын 8 ширхэг орон сууцны 1 болох 1101 тоот орон сууцыг " *******" ХХК нь " " ХХК-тай байгсан барилгын чулуун фасадны ажлын хөлсний төлбөрийн зарим хэсэгт өгхөөр тохиролцон, “ ” ХХК нь нэхэмжлэгч нараас 2 ширхэг автомашин итгэмжлэлийн үндсэн дээр шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдсон. Талууд орон сууцны өмчлөх эрхийн талаар болон төлбөр тооцооны талаар маргаагүй.

10.Одоо маргаан бүхий орон сууцны төлбөр төлөгдсөн үндэслэлээр нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарган шилжүүлэн өгөхийн даалгах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэл хангагдсан болох нь тогтоогдсон.

11.Нэхэмжлэгч нар хариуцагч " *******" ХХК-тай байгсан гэрээний үүргийн дагуу алданги гаргах болон орон сууцны дотоод засал чимэглэлийн ажлууд болох сангийн, цахилгааны болон интернет, домофон хэрэгслүүд болох ванн, стуур разетка, унтраалга суурилагдаагүй, дотор өрөөний хаалганууд суугдаагүй, шалны границ хүрээ дутуу, таазны гоёл хийгдээгүй, ариун цэврийн өрөөний тааз хийгдээгүй байдалтай түлхүүр хүлээлгэн өгсөн тул засварлах ажлын зардлын хамт 52,521,645.5 төгрөг гаргах нэхэмжлэлээ дэмжин 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 635 хоногт ноогдох 29,548,645.50 төгрөгийн алданги, 22,973,000 төгрөгийн засвар үйлчилгээг барилгын материал худалдан борлдаг гэх компаниудын үнийн саналын дунджаар тооцсон гэх 20 нэр зүйл жагсаалт бүхий материалын тооцоонд үндэслэн нэхэмжилснийг шүүх зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв./хх 109/

12.Зохигч талуудын хооронд байгагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.6 дах заалтад зааснаар орон сууцыг 2023 оны 02 дугаар улиралд түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр, уг хугацаанд ашиглалтад ораагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжиж, 181 дэх хоногоос эхлэн алданги тооцохоор тохиролцжээ./хх 5-6/

13.Иймд алдангийг гэрээгээр тохиролцсон хугацаагаар тооцох үндэслэлтэй тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэхэмжилсэн хугацаагаар тооцоход 452 хоногийн алданги 21,032,916///465,333,000*0,01//:100=46,533; 46,533*452=21,032,916/ төгрөгийн хэмжээнд ханган шийдвэрлэв.

14.Харин нэхэмжлэгчийн орон сууцыг засаж дуусгахад шаардагдах буюу ирээдүйд засах зардалд 22,973,000 төгрөг гаргах шаардлагын тухайд хариуцагч талаас уг ажлыг 8,683,000 төгрөгийн хэмжээнд засварлахаар тооцоолол гарган өгдөг боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 8,900,000 төгрөгийн хэмжээнд засварлах боломжтой гэх зөвшөөрсөн тайлбар гаргасан тул түүний тайлбарт үндэслэн энэхүү хэмжээнд хангах нь зүйтэй./хх 95/

Учир нь орон сууцыг засахад гарсан зардал бус ирээдүйд гарах зардал байх бөгөөд уг зардлыг шүүхээс тогтоосон шинжээч зах зээлийн үнэ цэнээр тогтоогоогүй, нэхэмжлэгч өөрийн хүсэлд нийцсэн байдлаар үнийн саналд үндэслэн гаргасан, мөн биет байдлын доголдлыг гүйцэтгэгч буюу хариуцагч компаниар арилгахаар шаардах эрхтэй, энэ эрхээ эдэлсэн эсэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

15.Иймд уг үйл баримт, нотлох баримтуудад үндэслэн шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч орон сууц биетээр бий болоогүй байх үед эрхийг худалдан авсан байх тул Иргэний хийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаагаар зүйлчлэх нь зүйтэй юм. 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч тал маргаагүй тул Иргэний хийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул ажил гүйцэтгэгч нь ажлыг хүлээлгэн өгсөн зохих хэмжээний үр дүн гарч өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн ч гэрээгээр тохиролцсон үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдов.

16.Ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн боловч дотоод заслын ажлууд хийгдээгүй, доголдолтой болох нь тогтоогдсон тул Иргэний хийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар захиалагч гомдлын шаардлагыг барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гаргаж болохоор заасан учир хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээгээр дотоод заслын ажлууд ванн, душ, стуур, холбоос, холигч, унтраалга, разетка, дотор хаалга бариул, нойлын таазыг хийх зэрэг ажлыг багтаан гүйцэтгэж, харин гаднах фасадны амалгаа, балконы цонхны хагарсан шил солих, барилгын дараах цэвэрлэгээ үйлчилгээ, шалны границ гүйцээх зэрэг ажлыг засах, солих, шинээр гүйцэтгүүлэхийг эрхийнхээ дагуу хариуцагч талаас шаардах боломжтой гэж үзлээ./хх 109, 95/

17.Иймээс Иргэний хийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч " *******" ХХК-иас 29,932,916/21,039,916+8,900,000/ төгрөг гарган нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,588,729.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

18.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдан гаргасан ******* дүүргийн 4 дүгээр хороо, “Буянт-Ухаа тауэр” /17121/ хотхоны 1 давхар А тип, 1101 тоот хаягт байршилтай 141,01 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргж, захиалагч *******д олгохыг болон орон сууц хүлээлгэн өгөхийг хариуцагч “******* ******* *******” ХХК-ид даалгах, хэтрүүлсэн хугацааны алданги 29,548,645.50 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 648,708/70,200+305,693+272,815/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч “ *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 377,814.5/307,614.5+70,200/ төгрөгийг гарган нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч " *******" ХХК-иас 29,932,916/21,039,916+8,900,000/ төгрөг гарган нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,588,729.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдох ******* дүүргийн 4 дүгээр хороо, “Буянт-Ухаа тауэр” /17121/ хотхоны 1 давхар А тип, 1101 тоот хаягт байршилтай 141,01 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарган захиалагч *******д олгохыг болон орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, 29,548,645.50 төгрөгийн алданги гаргах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч *******, ******* нар татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 648,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч “ *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 377,814.5 төгрөгийг гарган нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин танилцан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн хийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах болон хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хьд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан болон хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     ***